Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ванкувер-2010 » Ванкуверийн сониноос

GD Star Rating
loading...

Марко Поло, Мануэла Ди Чента

Монголын баг үхэр жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын 27-нд алс холын Канад гүрний Британийн Колумб мужийн Ванкувер хотноо алтан соёмбот далбаагаа мандуулж, 12 дахь удаагаа цагаан олимпод оролцож буйгаа дэлхий дахинаа батламжиллаа. Энэ өдөр манай багтай хамт Бельги, ӨАБНУ-ын баг тамирчид энэхүү ёслолоо үйлдсэн юм. Яг дөрвөн жилийн өмнө “Турин-2006”-д туг өргөх ёслол мөн л Бельгийн багтай давхцан ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггегийн гэргийтэй баяраа тэмдэглэсэн юм даг. Тэгэхэд Ториногийн тамирчдын тосгоны дарга, ОУОХ-ны гишүүн, алдарт цаначин Мануэла Ди Чента бидэнд онцгой баяр хүргэж байсныг манайхан мартаагүй ээ. Марко Поло, Мануэла хоёр оо гэж…

Элэг нэгтнүүд эгнэгт хамт

Туг өргөх ёслолд Ванкуверт оршин суугаа монголчуудын төлөөлөгч 20 гаруй хүн хүрэлцэн ирж, баг тамирчдадаа халуун баяр хүргэн сэтгэлийн бэлгээ гардуулах догдлом мөч боллоо. Тус хотод аж төрөн Канадын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн албыг хашиж буй Найдангийн Лхамсүрэн ахлагчтай хөгжөөн дэмжигчид ийнхүү гэр бүл, үр хүүхдийн хамт бидэнтэй учран золголоо.

Дарга, цэрэг хоёр

Тэдний дотор Монгол Улсын уулын спортын гавьяат тамирчин Г.Батбаяр, гэргий ахмад уулчин О.Пүрвээгийн хамт хүрэлцэн ирж, олимпод оролцож буй тамирчид, дасгалжуулагчдын гарыг чангаар атгасан нь учиртай юмсанжээ. Дээр үед “Хөдөлмөр” нийгэмлэгийг удирдаж байсан Г.Батбаярын урдаа барьдаг тамирчдын нэг нь цаначин Лувсандашийн Дорж байжээ. Ийнхүү олон жилийн дараа дарга, цэрэг хоёр хоккейн эх оронд нүүр тулан уулзсан нь энэ ээ. Мөн яг энэ үеэр Вашингтон хотоос бас нэгэн “Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчин асан утасдаж баяр хүргэсэн нь чөлөөт бөхийн Азийн аварга Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар байлаа. Хүний газар “Хөдөлмөр”-ийнхөн хүчтэй байна шүү…

CCTV юу, CTV юу?

Монголын багийн албан өрөөнд хэдэн сурвалжлагч өөрсдийгөө “CTV”-гийнх гэж танилцуулав. Бид ч сурснаараа “CCTV-ийнх гээд нэг ч нанхиад хүн байхгүй сонин юм аа” гэтэл манай багийн туслах, Шилийн голын бүсгүй Ачнаа “Эд нар эндхийн телевизийнх шүү” гэлээ. Тэгтэл үнэхээр энэ сурвалжлах хэсгийнхэн бол Хятадын CCTV биш, харин Канадын CTV-гийнх гэнэ ээ.

Нанжин чавга уу, польш жинс үү?

Хоёрдугаар сарын 10-нд ОУОХ-ны гишүүд Хүүхдийн олимпийн II наадмыг хүлээн авах азтай хотыг сонгох болно. Одоогоор Польшийн Познан, Хятадын Нанжин хот халз өрсөлдөхөөр тунажээ. Польш улсад нэг ч удаа олимп болж үзээгүй бол БНХАУд 2008 оны томчуудын олимп болсон гээд л олон нарийн учиг бий. Тэгэхээр 2014 оны хүүхдийн олимпод “Нанжин чавга” дийлэх үү, “Польш жинс” давах уу гэдгийг харах л үлдлээ. Мөн 90 хүнтэй Хятадын багийнхан ихийг дуулгах зориг эрмэлзэл төгс буйг дурдъя.

Хасгууд ба цас, мөс

Казахстаны спортод суугаа Монголын “элчин” Хавлахатын Болат цасан замаа хариуцан Вистлерт төвхнөсөн байна. Казахстаны багийнхан “Турин-2006”-д хоёр зургадугаар байртай данс дугуйлсан бол энэ удаа амжилтаа ахиулахаар 70 гаруй тамирчинтай иржээ. 2011 онд Азийн цагаан олимпийг Астана, Алматы хотод зохион байгуулах тэдэнд энэ удаагийн их олимп туйлын чухал гэдэг нь ойлгомжтой. Түүхэндээ цанын В.Смирнов (нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл), тэшүүрийн Людмила Прокашева (хүрэл) нарын өвлийн олимпийн медалиар нүүрээ тахалдаг тэд энэ удаа хэцүү тулаанаас медаль олзлохоор ирсэн нь тодорхой.

Галзуу “Кэнакс”

Олимпийн тосгонд нэгэн зүс сайн таних хүмүүнтэй хамт ширээнд суусан нь Канадын багийн дэд ахлагч Стив Подборский байлаа. “Ванкувер Кэнакс”-ын амин тоглогчдын нэг асан “Кэнаксын галзуу” хочит польш гаралтай энэ гарамгай хоккейчин одоо бол зөвхөн өөрийнхөө спортыг гэж явцуурахгүй, бүх Канадын багийн орлогч дарга тул бодох бодрол арвин, болгоох зүйлс мундахгүй байгаа бололтой.

Кенгуру ялав

Австралийн багийн шүтээн “Дайчин кенгуру”-ны том зургийг ОУОХ гэнэтхэн хориглох шийдвэр гаргасан боловч ногоон тивийнхний эсэргүүцэлтэй тулгарч, буцаад өлгөхөөр болов. Таван цагаригийн орлон хэрэглэдэг улс төрийн элдэв уриагүй энэхүү кенгуру нь Австралийн тамирчдын зориг хийморийн бэлгэдэл байсаар ирсэн юм.

Халтар дарга цагаан олимпод

Монголын багийн ахлагч буюу Chef-de-Mission Лувсангийн Халтар анх удаа өвлийн спортынхныг олимпод ахалж байна. Тэрбээр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын цанын холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд энэ үүргийг гүйцэтгэхээр тохоон томилогдсон нэгэн. Түүнээс гадна Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч, Азийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн гээд л олон сонгуультай, спортын идэвхтэй зүтгэлтэн. Тэрбээр 2007 онд ”Чанчунь-2007” Азийн өвлийн наадмын Chef-de-Mission-ий албанд томилогдож байсан юм. УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар цагаан олимпод багаа удирдаад суух нь завгүй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. erjan says:

    Хасгууд ба цас, мөс ymar myyhai bichdeg yum be?Hasaguud bauhdaa yadag yum. eleg negt kazakhuud gel de? muuhai yum?

    GD Star Rating
    loading...
  2. arsen says:

    tegeed l beetsiisen um hamgiin svvld shahuu irne dee manai tamirchin gej.barag tuuruhgvi irwel deed biz.

    GD Star Rating
    loading...
  3. Lucifer says:

    Нэг их сонин зүйл Ванкуверт болоод байх юм. Энүүгээр Монгол тамирчдад туслах хандив цуглууд байгааг юу гэж ойлгох вэ. 2 тамирчин ганц дасгалжуулагчийн зардлыг улсаас даагаад авчирч ирж чадахгүй байгаа юм уу. Аль эсвэл ирчээд мөнгө төгрөггүй байгаа юмуу. Ерөөсөө ойлгосонгүй. Юм л бол хандив гээд байх юм.

    GD Star Rating
    loading...
  4. darxaa says:

    Vankyber-iin mgl-chyydaa Xudulmur niigemlegiin darga asan Batbayr gyaitai yaj xolboo barix be
    toronto-goos darhan13@yahoo.com -ryy zaxia bichij tyslaach

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: