loading...
Сергей Александрович Белов. 1944 оны нэгдүгээр сарын 23-нд Томскт төрсөн. Биеийн өндөр 190 см. Хамгаалагч. 1967-80 оны хооронд ЗХУ-ын шигшээ болон Свердловскийн “Уралмаш”, Москвагийн “ЦСКА” багт тоглож байв. ЗХУ-ын спортын гавьяат мастер, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч. 1980 оны Москвагийн олимпийн бамбарыг асаасан.
Амжилт:
“Мюнхен-72” олимпийн алт, “Мехико-68”, “Монреаль-76”, “Москва-80” олимпийн хүрэл медальтай. ДАШТ-ээс 1967, 1974 онд алт, 1978 онд мөнгө, 1970 онд хүрэл медаль хүртсэн. Европын АШТ-ээс дөрвөн алт (1967, 1969, 1971, 1979), хошой мөнгө (1975, 1977), нэг хүрэл (1973) медальтай. Мөн “ЦСКА” багийнхаа хамтаар ЗХУ-ын АШТ-д 11 удаа (1969-74, 1976-80) түрүүлж,1970 оны Универсиад наадам, 1969, 1971 оны Европын аварга багуудын цом булаалдах тэмцээнд аваргалсан.
1991 онд FIBA түүнийг Европын бүх цагийн үеийн шилдэг сагсан бөмбөгчөөр нэрлэсэн бол 1992 онд АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо буурал тивийн тоглогчдоос анхлан “Алдрын танхим”-даа нэрийг нь мөнхөлжээ.
С.Белов 1980 онд зодог тайлаад дасгалжуулагчийн албанд шилжиж, “Касино”(Итали), “Урал-Грейт”(Пермь), ОХУ-ын шигшээ багуудыг удирдаж байсан. Дасгалжуулагчийн хувиар 1994, 1998 оны ДАШТ-ээс мөнгө, 1997 оны Европын АШТ-ээс хүрэл медаль хүртэж, 1982, 1990 оны ЗХУ-ын АШТ, 2001, 2002 оны ОХУ-ын АШТ-д түрүүлжээ. 1994 онд “FIBA Basketball” сэтгүүл түүнийг Европын бүх цагийн шилдэг дасгалжуулагчаар нэрлэжээ. 1995-98 онд тэрбээр ОХУ-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
МСБХ-ны урилгаар манай эх оронд айлчилж буй Зөвлөлт-Оросын нэрт сагсан бөмбөгч Сергей Беловтой манай сурвалжлагч уулзаж ярилцжээ.
-Сергей Александрович, та Монголд ямар ажлаар ирсэн бэ? Өмнө нь манай эх оронд ирж байв уу?
-Монголын хүүхдийн сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний нээлтийн ажиллагаанд орох зорилгоор өчигдөр (II/8) ирлээ. Монголд анх удаагаа ирж байна. Улаанбаатар яг л Москва шиг хүйтэн, замын түгжрэлтэй хот юм. Энэ дашрамд биднийг сайхан хүлээж авсан МСБХ, МХСБХ-ны удирдлагуудад талархаж буйгаа уламжилъя.
-“Сэнгүр” дээд лигийн тоглолтыг үзэж харагдсан. Ямархуу санагдав?
-Хурд, бөмбөг эзэмшилт, дамжуулалт… гээд бусдаасаа ур чадвараар хол илүү 2-3 тоглогч харагдана лээ. Даанч монголчууд ерөнхийдөө намхан нуруутай юм. Сагсан бөмбөгт нуруу голлох байр суурь эзэлдэг шүү дээ. Олон улсын тавцанд амжилттай өрсөлдөхийн тулд дасгалжуулагч нар бие бялдар өсгөлүүн хүүхдүүдийг багаас нь сонгон авч, системтэй бэлтгэх хэрэгтэй. Лигийн тэмцээний нээлтийн үеэр надтай 225 см өндөр нуруутай нэгэн тоглогчийг (Д.Рагчааг хэлж байна) танилцуулсан. Түүний тоглолтыг хараагүй учраас хэр зэрэг тоглогч гэдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ иймэрхүү хэд хэдэн тоглогч байх юм бол монголчуудад хаанахын ч ямар багтай үзэлцэх боломж байна.
-Монголын лигийг Оросынхтой харьцуулбал?
-Тамирчдын ур чадвар, нурууны хувьд ОХУ-ын гуравдугаар лигтэй ойролцоо санагдсан. Магадгүй түүнээс илүү ч байж болох.
-1972 оны Мюнхений олимпийн шигшээ тоглолтод оросууд АНУ-д ялагдаж яваад Александр Беловын цаг дуусахтай уралдан оруулсан бөмбөгний ачаар хожиж, анх удаа олимпийн аварга болсон тэр тоглолтыг манай сагсан бөмбөг сонирхогчид андахгүй. Хожлын бөмбөгийг оруулсан А.Беловтой таныг андуурах нь ч бий…
-Америкчууд довтолгоогоо амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг 49:50 болгонгуут манайхан завсарлага авах хүсэлтээ гаргасан. Гэтэл тайм-аут өгдөггүй. Энэ бол цэвэр шүүгчийн алдаа байлаа. Ингээд айлын шийдэн доор байгаа Александр Беловт шууд дамжуулах л гацхан арга үлдсэн. Өөрөөр гурван секундын дотор амжиж довтлох ямар ч боломжгүй байлаа. Александр ч дамжуулалтыг хүлээн аваад айлын хамгаалагчийг дохиж урдуураа өнгөрүүлээд хожлын бөмбөгийг хийсэн юм. Ингэж америкчууд европчуудыг басаж болохгүйгээ ойлгосон. 1988 оны Сөүлийн олимп, 2004 оны Афины олимпод ч тэд энэ алдаагаа давтсан.
-Амьдай тань цэл залуугаараа хорвоог орхисон. Юунаас болсон юм бэ?
-Хожлын оноог авсан Александр “Мюнхен-72”-ын дараа жинхэнэ оддын өвчнөөр өвчилсөн дөө. Хийдэг ажил нь зугаа цэнгэл хөөцөлдөх болж хувирсан. Удалгүй архинд орж, 1978 онд 27-хон насандаа өөд болсон. Түүнийг хорт хавдраар өнгөрсөн гэдэг ч үхлийн шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байдаг. Сашаг дасгалжуулагч В.Кондрашин хэтэрхий эрхлүүлдэг байснаас зан авир нь эвдэрсэн. Александр түүнийг “Аав аа” гэж дууддаг бол Кондрашин хуурай хүүгээ гэж үзнэ.
-Та Владимир Кондрашин, Александр Гомельский хэмээх хоёр том дасгалжуулагчийн удирдлагад тоглож байсан. Аль нь илүү агуу дасгалжуулагч вэ?
-Сайхан асуулт байна. Аль нэгийг нь онцлоход хэцүү юм. Хоёулаа л өөр өөрийн онцлогтой агуу дасгалжуулагчид.
-Америкчууд NBA-д тоглох санал тавьж байсан уу?
-Мэдээж. Гэхдээ тэр үед далайн чанадыг зорих ямар ч боломжгүй байлаа. Эцэг эх, гэр бүл, найз нөхөд минь зөвшөөрөөгүй. Тэгээд ч ЗХУын армийн хошууч цолтой хүний хувьд Америкийн лиг гэж ярих ч хориотой байв.
-Таныг FIBA өнгөрсөн зууны Европын шилдэг сагсан бөмбөгчөөр тодруулсан. Харин Орос-Зөвлөлтийн зууны шилдгээр таныг бус А.Сабонис, А.Белов нарыг нэрлэсэн байдаг…
-Маргаангүй тэд Зөвлөлтийн сагсан бөмбөгийн гол нүүр царай нь байсан. Гэхдээ амжилтыг нь жагсаавал би тэдний өмнө бичигддэг.
loading...




aguu hun yumaa. Iim bolohiimsandaa.
loading...
araachda 3r lig bhda ch yahaw de
mongoliin shigshe yadaj 2r ligii n barah blgu de
loading...
harin ch magttsan yum bishuuuu……… manai shigsheee moskvagiiin neg surguuuliiin bagt l archuuulana sh deeeee………………. koreagiiin surguuuliiiin bagt archuuuldag shuu deeee…………………….. moskvagiiin yamar negen surguuulin bag bol koreagiiin surguuuliiin bagiiig archina shuuu deee
loading...
Ragchaag harsan bol tataj unah baisan biz, bas ooriig ni muulahad 190 l yum baishdee NBA-iin garuu ooriig ni nuruu hamhan yum, manai 3r ligt toglovl bolhiimaa geh bsan daa haha
loading...
Ragchaag kharsan gesen. tiim uchraas khodoo oron nutagt tom bietei khuukhduudiig songood bagaas ni togluulj surgakh khergtei gesen.
Tom bolchikhooroo udaan khodolgoontei togloj chaddagui genee.
loading...
Үнэн үнэн. Монголчуудын ур чадвар Оросын 3р лиги хавьцаа гэдэг нь. Та нар санаж байгаа бол Сибирийн доод лигийн Ермак гэдэг клуб ирээд яаж бааварлаж байлаа. Ермак бол зүгээр л Сибирийн суга баг шдэ. Бас Солонгосын их сургуулийн баг ирээд ана мань үздэж байсан. Хамгийн том жишээ бол Кентакикийн хурандаанууд гэдэг баг ирээд бүүр онигоо болгоо биз дээ. Монголчууд маань одоо яамаар ч юм бэ дээ. Багийн спортоор явахгүй юм. уг нь бол сайн нүдээд, Дарга цэрэг нь бага мөнгө идээд тамирчиддаа зарцуулж чадвал материал нь байгаад байгаа юм шдээ.
loading...
190 chin hamgaalagch bairlald hangalttai shde suga mini NBA-d ch bolno
loading...
Moscow-iin 3 dugaar leagtei tentsene geed baihdaa yahav dee! Yadahnaa namhan bolohoos ur chadvar gaigui uim geed helehgui dee.
Manaih odoo l neg uim 2 dugaar leag geh uimuu neg uimtei bolj baigaa sh dee.
Net Robinson ene teriig harval nuruu namdahgui l uim shig baigain, manaihan sain hicheelleed naymbai uzvel sain yavah baih aa l gej bodoj baina.
Manai huduu bol zaland tsuuhun ordog uim sh dee odoo zasarch baigaa baihdaa! Tiim bolohoor Dorngovi, Darhan, Erdenet UB aas busad gazaraas toglogch tsuun turj baina daa!
loading...
сэнгүр лиг гэж дээд сургуулиудын лиг юм бишүү. нэрээ солимоор юм. Баахан дээд сургуулийн баг оруулчаад сэнгүр дээд лиг гэхийн. Зулаа гээд юугаа ч мэддэггүй шүүгчээ солиод сургалтанд суулгамаар л санагдлаа. Энэ их хүнийг урьчихаад дүрмээ мэддэггүй шүүгчээр шүүлгэж онигоо болохоо болимоор юмаа сагсан бөмбөгийн холбоо гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсээ.
loading...