Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » NHL, Хоккей » Томас Плеканеч Вашингтоны ялалтыг таслав

GD Star Rating
loading...

Нийслэл хотод нь цас бужигнаж, олон хоногийн ажилд саад болсон байгалийн гамшиг нүүрлээд байгаа өнөө үед NHL-н шилдэг баг болоод байгаа Вашингтон Капиталсчуудын 14 дараалсан ялалтыг Монреалийн Чех эр Томас Плеканеч тоглолтын хоёр дахь, энэ улирлын 15 дахь гоолоороо таслав.

Монреаль Канадиенсийн талбайд болсон уг тоглолт онц сонирхолтой өрнөлөө. Тоглолт дөнгөж эхлээд 36 секунд өнгөрч байхад талбайн эзэд салхийг хагалж эхний гоолыг оруулав. Брэйн Гионта, Том Прият нарын дамжуулалтаар Америк эр Скотт Гомез энэ улирлын 8 дахь гоолоо хийсэн юм.

Үүнээс таван минутын дараа Капиталсын Брүүкс Лэйч тооны харьцааг тэнцүүлж ийнхүү нэгдүгээр үе 1:1 өндөрлөсөн юм.

Тоглолтын хоёрдугаар үе дөнгөж эхлээд 41 секунт өнгөрч байхад эхний гоолын эзэн Скотт Гомезын дамжуулалтаар энэ удаад Канадын шинэ тоглогч Том Прият энэ улиралын анхныхаа гоолыг оруулжээ. Үүнээс ердөө хэдхэн секундийн дараа Канадын супер од Майк Грин, Оросын супер од Алексей Овечкин нарын дамжуулалтаар Швед залуу Никлас Бакстром тооны харьцааг дахин тэнцүүлсэн ажээ.

Үүний дараа Монреаль тоглолтын санаачлагыг гартаа атгаж 12 секундын зайтай хоёр гоол оруулж, эцэст нь дунд үе дуусахаас нэг минутын өмнө Томас Плеканеч өөрийн эхний гоолыг хийж тооны харьцаа бүр 5:2 болчихов.

3 дугаар үе дөнгөж эхлээд 16 секунтэнд Швед од Никлас Бакстромын дамжуулалтаар хамгаалагч Майк Грин гоол оруулж тооны харьцааг ойртуулсан юм. Вашингтон зогсоо зайгүй довтолсоор Канадын Брүүкс Лэйч хоорондоо 10 минутын зайтай хоёр гоол дараалж хийж тооны харьцааг тэнцүүлж 5:5 болгов. Брүүкс Лэйч анх удаагаа нэг тоглолтонд гурван гоол оруулж хет трик хийж байгаа нь энэ ажээ.

Брүүкс Лэйчийг сүүлчийн гоолоо оруулж байхад үндсэн цаг дуусахад ердөө 18 секунт үлдсэн байжээ.

Улмаар цаг сунгалтанд Чех эр Томас Плеканеч цаг дуусахаас 7 секунтийн өмнө Сергей Костициний дамжуулалтаар хожлын гоол оруулж 6:5 аар Монрел илүү гарав.

Хэрвээ тус тоглолтонд Вашингтон хожиж цувралаа 15д хүргэсэн бол одоогоос 28 жилийн өмнө Нью Ёорк Ранжерсийн 15 дараалж ялж лигийн түүхэнд хоёрт орох амжилт үзүүлсэнтэй ижил амжилт гаргах байлаа. Гэвч чадсангүй. Гэхдээ тэд 14 дараалж ялсан амжилтаараа лигийн түүхэнд гуравт бичигдэх боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. aaya says:

    NHL…n togloltuuud ch saihan bolj bn shuuu odooo olimpiin togloltuuud bur yanztai bolno dooo……. saihan daaa ……………odooogoooor NHL……….n leader……

    onooniii leader………1. Alex Ovechkin, WAS 88
    2. Henrik Sedin, VAN 78
    3. Nicklas Backstrom, WAS 75
    4. Sidney Crosby, PIT 74
    5. Joe Thornton, SJ 74

    goal leader…………..1. Alex Ovechkin, WAS 42
    2. Sidney Crosby, PIT 39
    3. Patrick Marleau, SJ 38
    4. Marian Gaborik, NYR 35
    5. Steven Stamkos, TB 33

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: