loading...
“Нью-Жерси” – “Милуоки” – 77:97 (26:20, 18:24, 16:24, 17:29)
Н: Харрис – 27. Ли – 11. Яньлянь – 9 + 12 самбар.
М: Богут – 22. Ильясова – 18. Риднур – 17.
НБА-ын багуудын орднууд 20 000 орчим хүний суудалтай байдаг. Лейкерс, Никс, Портлэнд, Бостон зэрэг олон багуудын талбайдаа хийх тоглолтуудын тасалбар байнга шахуу бүрэн зарагддаг. Гэтэл өнөөдрийн Нью-Жерси Нетсийн талбай дээрээ Милоукитай хийсэн тоглолтыг 1016-хан үзэгч үзжээ. Эдгээр үзэгчид Нетсийн 48 дахь хожлын гэрч болсон байна. Бүх оддын тоглолтын өмнө “амжиж” 48 хожигдоно гэдэг хэр баргийн багийн “чадахгүй” амжилт. Яахав, тэртээ 1972-73 оны улиралд Филадельфи 76 ийм амжилт бас үзүүлж байж.
“Нью-Орлеан” – “Бостон” – 93:85 (29:27, 14:28, 29:12, 21:18)
Н: Коллизон – 25. Стоякович – 20. Петерсон – 16 + 10 самбар.
Б: Пирс – 15. Дэниэлс – 14. Аллен – 13. Уоллес – 13.
Крис Полийг гэмтсэнээс хойш Д. Коллисон гэгч шинэ тоглогч хэзээний од тоглогч шиг л тоглож байна. Тэрээр өнөөдөр Бостоны эсрэг 4-р үед 13, нийт 25 оноо авч багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэв.
Гэхдээ Хорнетс сүүлийн 6 тоглолтноосоо 2 л хожил аваад байгаа бол Бостон сүүлийн 10 тоглолтынхоо 5-д нь хожигджээ. Бостон энэ улиралд 2-р хагаст 10+ оноогоор тэргүүлж байгаад 8 дахиа хожигдож байгаа бөгөөд энэ тааруу үзүүлэлтээрээ лигийг тэргүүлж байгаа юм.
Өнөөдөр Рэй Аллен нурууны гэмтлээс болж тоглоогүй.
“Атланта” – “Майами” – 76:94 (27:20, 15:23, 22:24, 12:27)
А: Смит – 18. Жонсон – 16. Бибби – 12.
М: О`Нил – 19 + 10 самбар. Уэйд – 18 + 11 дамжуулалт. Кук – 17.
Хоукс 2 хоногт 2 хожил авлаа. Өмнөх тоглолтондоо Рокитсийг бут ниргээд байсан бол өнөөдөр тэд бүсийнхээ сайн амжилттай багуудын нэг Атлантаг хожив. Атлантагийн шилдэг нөөц тоглогч Жамал Кроуфорд тоглоогүй бөгөөд түүний эзгүйд Хоуксийн нөөцийнхөн ердөө 8-хан оноо авсан бол Хитийн нөөцийнхөн 45 оноо авчээ. Жамал өмнөх Мемфисийн эсрэг хийсэн тоглолтонд 28 оноо авсан ч өнөөдөр мөрний гэмтлийн улмаас тоглоогүй. Кроуфордийг тоглолтонд оролцуулахгүй байх шийдвэрийг тоглолт эхлэхийн яг өмнө нь гаргасан гэнэ. Хэдий хожигдсон ч Хоукс бүсдээ 3-т бичигдэж байна.
Хит Атлантад 2007 оны 3 сарын 21-нээс хойш анх удаа хожсон нь энэ.
“Торонто ” – “Филадельфи” – 104:93 (30:24, 20:17, 28:22, 26:30)
Т: Бош – 23 + 12 самбар. Барньяни – 16. Уимз – 14. Дероузан – 14.
Ф: Уильямс – 26. Янг – 15. Брэнд – 11.
5 дараалаад хожоод байсан Филадельфи өнөөдөр Торонтогийн талбайд зочлоод барсангүй. Бош 23 оноо, 12 самбараас авалтаар багаа тэргүүлжээ. Торонто талбай дээрээ 8 дахиа дараалан хожив. Филлигээс Айверсон 5 дахь тоглолтондоо дараалан тоглоогүй бол Рэпторсоос Хедо өнөөдөр өнжжээ. Эдгээр тоглогчид аль аль нь гэр бүлийн шалтгааны улмаас тоглоогүй юм.
Айверсон Бүх оддын тоглолтонд ч тоглохгүй байхыг үгүйсгэхгүй.
“Детройт” – “Сакраменто” – 97:103 (22:20, 34:35, 23:23, 18:25)
Д: Принс – 23. Стаки – 17. Хэмилтон – 14.
С: Мартин – 26. Удрих – 22. Эванс – 13. Ночиони – 13.
Пистонс талбай дээрээ Кингзийг хүлээн авч тоглоод хожигдлоо. Кевин Мартин 26, Бено Удрих 22 оноогоор багаа тэргүүлж Кингз дараалсан хожил авав. Өчигдөр тэд Никсийг нэмэлт цагт хожоод байв.
Пистонсийн Жеребко, Кингзийн Касспи нар гараанд гарцгаасан бөгөөд энэ нь НБА-ын түүхэн дэх анхны Швед – Израйль тоглогчдын дуэйль болжээ. Энэ залуус БҮх оддын шинэ тоглогчдын багт хамт тоглоно.
“Миннесота” – “Шарлотт” – 92:93 (24:37, 19:19, 27:24, 22:13)
М: Жефферсон – 19 + 10 самбар. Гомес – 15. Сешнс – 13. Эллингтон – 13.
Ш: Жексон – 33. Мохаммед – 21 + 20 самбар. Диао – 15.
Назр Мохаммед тоглолтын хувь заяаг шийдсэн оноо авч, Шарлотт талбай дээрээ Миннесотаг ганц онооны илүүгээр хожлоо. С. Жексон тоглолтын хамгийн их 33 оноог авсан ч 4-р үед ердөө 2-хон оноо авчээ. Тоглолтын төгсгөлийг яах аргагүй Мохаммед л хийсэн. Тэрээр кареертаа анх удаа 20-20 хийж байгаа гэнэ.
Өнөөдөр хожсоноор Ларри Браун 1300 дахь хожлоо авчээ. NBA/ABA-ийн амжилтыг аль алиныг нь харгалзаад 1300-ын босгыг түүнээс өмнө Ленни Уилкинс (1,332) болон Дон Нельсон (1,322) нар л даваад байв.
“Чикаго” – “Орландо” – 87:107 (17:41, 28:26, 19:22, 23:18)
Ч: Денг – 23. Томас – 16. Сэлмонс – 12.
О: Ховард – 18 + 14 самбар. Картер – 15. Барнс – 14.
Орландо Буллзыг талбайд нь илт давуу хожсоноор сүүлийн 12 тоглолтынхоо 10-т нь хожлоо. Эхний үед л Мэжик 41:17-оор давамгайлсан бөгөөд гарааны тоглогчид нь олон минут тоглох хэрэг байсангүй.
Буллз хожигдсоноос гадна бас нэгэн таагүй мэдээ байгаа нь Дерик Роуз гэмтсэн явдал. Тоглолт эхлээд 2 минут гаруйхан хугацаа өнгөрч байхад Роуз Дуайтийн өмнөөс оролт хийж, улмаар ташаагаа гэмтээж тоглолтыг орхисон юм. Тэрээр нарийвчилсан шинжилгээнд орох бөгөөд гэмтэл нь ямраас шалтгаалж БҮх оддын тоглолтонд тоглох эсэх нь тодорхой болно. Хэрэв Бүх оддын тоглолтыг өнжих болвол залуу тоглогчдын хувьд энэ нь тун харамсалтай зүйл болох биз ээ.
“Юта” – “Лейкерс” – 81:96 (18:31, 23:25, 16:20, 24:20)
Ю: Кириленко – 17. Мэттьюз – 13. Бузер – 11 + 10 самбар. Уильямс – 11 + 10 дамжуулалт + 9 самбар.
Л: Одом – 25 + 11 самбар. Газоль – 22 + 19 самбар + 5 блок. Фармар – 18.
Кобигүй Лейкерст ямар ч асуудал алга. Түүний эзгүйд Лейкерс бүсийнхээ шилдэг багууд болох Портлэнд, Сан Антионо, Ютатай дараалан тоглож бүгдэд нь хожлоо. Харин Кобитой Денверийн эсрэг тоглоод талбайдаа хожигдсон.
Юта сүүлийн 9 тоглолтондоо дараалан хожсон, тун сайн формтой байсан ч Кобигүй, дээр нь Байнумгүй Лейкерсийг барсангүй. Тэд 1 сарын 17-ноос хойш анх удаа хожигдож байгаа нь энэ.
По Газоль 22 оноо, 19 самбар, 5 блок хийсэн бол Одом 25 оноо, 11 самбараас авалт хийжээ.
“Финикс” – “Портленд” – 101:108 (20:30, 24:30, 23:23, 34:25)
Ф: Стодемайер – 24. Нэш – 15+11 самбар. Ричардсон – 13.
П: ОлдриЖ – 22. Блэйк – 20+12 дамжуулалт. Миллер – 20.
Портлэнд өнөөдөр тун сайн довтолсон. Тэд эхний хагаст 71, нийт 58 хувийн оновчтой шидэж, Сансыг талбайд нь хожив. Портлэнд Финиксийн талбайд 10 дараалан хожигдоод байсан цувралаа ийн зогсоолоо. Хамгийн сүүлд Портлэнд 2004 оны 2 сарын 4-нд л Сансыг талбайд нь хожиж байж.
Санс 31-22 болж байгаа бол Портлэнд 31-24 болж байна.
“Голден Стэйт” – “Клипперс” – 132:102 (38:20, 26:26, 46:28, 22:28)
Г: Кэрри – 36 + 10 самбар + 13 дамжуулалт. Толливер – 29. Морроу – 26 + 10 самбар.
К: Торнтон – 18. Гордон – 16. Батлер – 16.
С. Карри НБА-ын түүхэнд нэг тоглолтонд 35+ оноо, 10+ самбар, 10+ оновчтой дамжуулалт хийсэн 6 дахь шинэ тоглогч боллоо.
Ийм амжилт үзүүлсэн шинэ тоглогчлыг дурдвал:
| Тоглогч | Огноо |
| Стифен Карри | Өнөөдөр |
| Жейсон Кидд | 4 сар, 1995 |
| Майкл Жордан | 1 сар, 1985 |
| Жерри Уэст | 2 сар, 1961 |
| Oскар Робертсон | 9 удаа, 1960-61 |
| Элжин Бэйлор | 11 сар, 1958 |
Монта Эллисийн эзгүйд Карри багаа тэргүүлж, Голден Стэйт Клипперсийг хожсоноор 9 дараалсан хожигдлынхоо дараа хожил авлаа. Мөн Карри Крис Уэббэрээс хойш трипл-дабл хийсэн Голден Стэйтийн анхны шинэ тоглогч болсон байна.
loading...






ene zaluu ch ih yum duulganaa uneheer hurdtai shidelttei toglogch yumaa stiven curry
loading...
1016 bhdaa yana gomdmoor naasan
loading...
neeree ene zaluu er n ih yu duulgah bhaa. ene jiliin shinuudees evans bas sain yu bna lee . ter 1-r gadag gar buur suraggui yumaaaaaa!!!
loading...
Hawks Atlanta-g hojtson gen uu???? hahaa
MAGIC goy shu!!! Onoodor Bulls-in esreg uneheer tegsh togloson. Onoodrih shig ihenh toglogch n 10+ onoo avch, hamgaalalt saitai toglovol MAGIC tsaashdaa nileen evgu shuu!! Margaash Cavs-in 12 daraalsan hojil Magic-iin omno ireed zogsoh bolno, bas talbai deerh 4 deh hojigdloo avah bolno! MAGIC ALL DAY!!! =P
loading...
shine od toroh n dee….
loading...
TER DRAFTIN 1IIG ENE JIL OLJ HARAHGUIEE BERTELTEI BGA BAS BAD ENE HORNETSIIN HOLBOGCH CP3IIG EZGUID DAJGUI ORLOJ BN SHU
loading...
tanai site-n hamt olon bayrlalaa gej helmeer bn odor bur ogloo bolngon orj unshih durta ylanguya NBA-n talaarh medeelel mash goe bdag shu bayrlalaa
loading...
Amare unudr 1 aimar DUNK hiisen ble
loading...
Neeree Lakers Gasoliig baihguid sugaraad l Daraalan hojigdood l bsan…………..Kobe-g baihguid neeren ymarch asuudal algaa………………Ene bagiin Leader gasol……….Hench margaldahgui biz
loading...
gasol sain margah yumgui gehdee kobe bagiin leader n todorhoi er n bol neg bagt 2 capitan baidagtai l ijil shd ee. ternees sain muug n yrih argagui
loading...
ene draftiin 2 oor hasheem thabeet geed suraggui gar bnaa
loading...
Kobe mani All-Star Game d orohgui n tun haramsaltai bna.Kobe gui All-Star Game sonirholgui bolno doo.. Ene Stephen Curry uasa sn todoldiisht college d bhad bas sn togoldog bsan 3 point shoot-out turuuleh bh gj bodjin
loading...
Bugdere All-Star Weekend iig taamaglala devshuuuleh uu? Minii taamaglal:
T-Mobile Rookie Challenge MVP: Micheal Beasley (Sophomore hojno)
Geico H.O.R.S.E: Kevin Durant
Haier Shooting Stars: Team Sacramento
Taco Bell Skills Challenge: Derrick rose
Foot Locker 3-Point Contest: Stephen Curry
Sprite Slam Dunk: Shannon Brown
All-Star Game MVP: Lebron James (East hojno) p.s: Herev my main man Kobe Bryant bsan bol West hojood Kobe mani MVP avah bsan.
loading...
Lakers Kobe gui 3 hojloo sn bna. gehde ene n Kobe gui bol sn togolog yum bn gsn ug bish sht… Anthony gui Denver, B.Roygui Portland hojij bsiisht teren shig l yum.. Kobe gui 3 togloltond uneheer hichej toglod l hojson, harin Kobe tai bhad zgr l toglool hojdiiisht.. Kobe bhgui bol Lakers hol yavahgui gedegt hen ch margahgui sht.. Tgd ter Gasol Lakers iin leader gj yu ve.. Gasol mani sn gehdee Gasol tuslah toglogch shudee Kobe bol Kobe shuu dee etssiin etsest
loading...