Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Америкийн шигшээ баг тодров

GD Star Rating
loading...

Америкийн үндэсний шигшээ баг, сагсан бөмбөгийн холбооноос 2010-2012 онд улсаа төлөөлж оролцох 27 хүний бүрэлдэхүүнийг зарлалаа. Уг бүрэлдэхүүнд 2008 оны олимпийн аварга Денверийн Кармело Энтони, Ютагийн Карлос Бүүзер, Дерон Уильямс, Торонтогийн Крис Бош, Лос Анжелес Лэйкерсийн Коби Брайант, 2004 оны олимпийн хүрэл медальт Ламар Одом, Кливлендийн ЛеБрон Жэймс, Орландогийн Дуайт Ховард, Майамигийн Дуэйн Уэйд, Нью Орлеансын Крис Пол, Финиксийн Амаре Стадемайер нар багтсан байна.

Мөн бүрэлдэхүүнд Портлэндийн ЛаМаркус Олдриж, Денверийн Чонси Биллапс, Оклахома Ситигийн Кевин Дюрант, Расселл Уэйстбрүүк, Мемфисийн Руди Гэй, Ө.Ж. Майо, Лос Анжелес Клипперсийн Эрик Гордон, Индианагийн Дэнни Гранжер, Филадельфигийн Андре Игоудала, Миннисатогийн Ал Жефферсон, Кевин Лав, Нью Йоркийн Дэвид Ли, Нью Жерсигийн Брүүк Лопез, Бостоны Кендрик Перкинс, Чикагогийн Дэррик Ройс, Шарлоттын Жералд Уоллес нар багтжээ.

2008 оны олимпийн алт авдаг бүрэлдэхүүнээс холбогч Жэйсон Кидд шигшээ багаас зодог тайлсан, довтлогч Принц болон хамгаалагч Майкл Редд нарыг дуудсангүй.

Шигшээд дуудагдсан 27 тоглогчид бүгд НБА-ийн 21 багт тоглодог ба 6 нь нэг багийн андууд ажээ.

Өнгөрсөн олимпоос алт зулгаасан 9 тоглогч одооны бүрэлдхүүнд багтжээ. Мөн Афины олимпоос хүрэл авсан 6 тоглогч байгаа ажээ.

13 тоглогч нь НБА-н 2010 оны бүх ододын тоглолтонд нэрлэгдсэн байна.

5 тоглогч нь Бүх ододын тоглолтын үеээр болдог ахимагууд ба залуучууд багийн бүрэлдэхүүнд багтжээ.

2010 оны 9 сарын 12нд дуусах учиртай энэ жилийн ДАШТ тэмцээний үед Америкийн шигшээ багийн дундаж нас нь 25.48 байх гэнэ.

Шигшээгийн бэлтгэл энэ зун долоон сард нээгдэнэ. Энэ үед хамгийн ахмад нь Денверийн Чонси Биллапс 33 настай/ тэр 9 сард 34 хүрнэ/, хамгийн залуу нь Расселл Уэйстбрүүк 21 настай байх ажээ.

Нийт 27 тоглогчдын 21 нь коллежид нэг жил номын дуу сонссон бол 6 нь ахлах сургуулаасаа НБАд орж байв.

Дашрамд дурдахад FIBA-ийн ДАШТ энэ жилийн 8 сарын 28 – 9 сарын 12нд хүртэл үргэлжлэх юм. Турк улсад болох ДАШТ дээр нийт 24 баг аваргын төлөө өрсөлдөх юм. Америкийн шигшээ Б хэсэгтээ Бразил, Хорват, Иран, Слован, Тунисын багуудтай нэг хэсэгт орсон, Америкийн баг анхныхаа тоглолтыг 28нд Хорватын эсрэг хийх юм байна. Тус хоёр баг анх удаагаа ДАШТ дээр нүүр тулж байгаа боловч Америкийн шигшээ баг олимпийн тоглолтонд Хорваттай 3 тоглож бүгдэд нь хожиж байжээ.

Өнгөрсөн олимпийн бүрэлдхүүнийг зарласнаас хойш Америкийн шигшээ гурван жилийн дотор 38 ялж ганц л ялагдсан байна.

GD Star Rating
loading...
Америкийн шигшээ баг тодров, 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. cavs barca says:

    Delhiin avarga ch boloogui l bna daa gej ehleed hulbumbugiin delhiin avrgaa uzey dee gej

    GD Star Rating
    loading...
  2. arsen says:

    sain l bag baina

    GD Star Rating
    loading...
  3. MB says:

    Oilgomjtoi garna sh de Hesgeesei neger

    GD Star Rating
    loading...
  4. mandakh says:

    durant orsond bayartai bna

    GD Star Rating
    loading...
  5. a says:

    ROY haana bnaa

    GD Star Rating
    loading...
  6. Amgaa says:

    Brandon roy yaagaad baihgui bgaa yum boloo…………..Bas manai Duncun shig arliih yum bol uu he he

    GD Star Rating
    loading...
  7. Ghost says:

    Lamar iin orond Roy orchixgvi, zooz texdee yaaxaw, ene ugasa 1r l garna doo, alt awna awna, neere ene ygd 27 gejagan bol iim ix bdiimu???? eniig sn oilgosongvi

    GD Star Rating
    loading...
  8. melo says:

    nice bureldehuun bna.roy heregguie gay melo gd alahaar l bag bna da

    GD Star Rating
    loading...
  9. soul_denver says:

    Чонси Биллапс iig avsan sain shidver shuu teren shig turshlagtai toglogch tsohon shu

    GD Star Rating
    loading...
  10. Kobe Fan says:

    Bugdere All-Star Weekend iig taamaglala devshuuuleh uu? Minii taamaglal:
    T-Mobile Rookie Challenge MVP: Micheal Beasley (Sophomore hojno)
    Geico H.O.R.S.E: Kevin Durant
    Haier Shooting Stars: Team Sacramento
    Taco Bell Skills Challenge: Derrick rose
    Foot Locker 3-Point Contest: Stephen Curry
    Sprite Slam Dunk: Shannon Brown
    All-Star Game MVP: Lebron James (East hojno) p.s: Herev my main man Kobe Bryant bsan bol West hojood Kobe mani MVP avah bsan.

    GD Star Rating
    loading...
  11. PJ says:

    Kobe Fan – chi zail bogs mini yugeed hutsaad bga ym be my main Kobe Bryant bsan bol west hojino ch gehshig bitii huts duraaraa ym yridag t1 ve

    GD Star Rating
    loading...
  12. juugii says:

    nice team bna but tsohinooo ok. usa giin bag bol super team bna nice nice .

    GD Star Rating
    loading...
  13. freedom says:

    xey Brandon Roy bxgvi l jaaxan tm bna why oroogvin boloo

    GD Star Rating
    loading...
  14. Bigshot says:

    roy ugaasaa muu bga shdee bas chaunseygaas uur turshlaga barag l alga daa ter bol aguu zohion baiguulagch shuu dee ta bid nudeeree harsan yun Allen Iverson ter denver detroidiig yaalaa…. U.S.A ugaasaa turuuleh bolno udaahaar ni Espani 3-rt Turk ted neelt bolno

    GD Star Rating
    loading...
  15. yaad kg bhku bga yum bol?
    bi bostong demjdeg perkins l bostonoos bn shdeeeeee

    GD Star Rating
    loading...
  16. zo says:

    bairlal bur deer shildguud l bna daa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: