Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Дуулиан-2020, Монголын хөлбөмбөг » Дуулиан 2020 – Шөвгийн 32 эхний тоглолтууд явагдлаа

GD Star Rating
loading...

2010 оны 2-р сарын 6-7 ны өдрүүдэд Хан Уул Дүүргийн Спортын Ордонд  “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 32-н эхний тоглолтууд явагдаад өндөрлөлөө.  Нийт 40 тоглолт явагдах байсанаас бүх тоглолтууд яамар нэгэн маргаангүй өндөрлөв.

40 тоглолтонд нийт 306 гоол орсон ба одоогоор энэ жилийн тэмцээнд нийт 5698 гоол ороод байна. Дараагийн тоглолтуудын үеэр манай 6000 дахь гоолийн эзэн тодорно гэдэгт итгэлтэй байна. Эзэд нь 175 харин зочид нь 131 гоол хийсэн.

Баг тамирчдын анхааралд шөвгийн тоглолтуудаас эхлэн шар болон улаан картууд хүчинтэй болж байгаа ба улаан карт авсан бол дараагийн тоглолтондоо өнжиж харин 2 тоглолтонд  2 шар карт авсан бол мөн л дараагийн тоглолондоо өнжинө. Шар картны торгууль 1000 харин улаан карт 3000 төгрөг. Энэ нь тамирчдын тоглолтонд хариуцлагатай байх мөн шударга цэвэр тоглоход нь илүү их ач хобогдол өгнө. Энэ долоо хоногт нийт 38 шар карт 1 улаан карт авсан байна. Дунджаар нэг тоглолтонд 1 шар картыг шүүгч нар өгсөн.

Сонирхолтой тоглолтууд явагдсан ба зарим тоглолтоос дурьдвал:

ХасБанкны ивээн тэтгэсэн 23 болон Arvis Consulting-н ивээн тэтгэсэн 13-р сургуулийн 17 насны ангилалын тоглолт маш өрсөлдөөнтэй явагдаж эцэст нь 23-р сургуулийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тоглолтонд 23-р сургуулийн багийн ахлагч Баясгалан болон 4000 дахь гоолийн эзэн Мөнхтөр нар гол үүргийг гүйцэтгэн тоглож багаа ялалтанд хүргэлээ.

Тэнгэрийн Хишиг ХХК-н ивээн тэтгэсэн Ирээдүй ЦС болон өнгөрсөн жилийн мөнгөн медальт Хасу Мегаватт-н 52-р сургуулийн 15 насны ангилалын тоглолт тун өрсөлдөөнтэй явагдаж 2 баг хамгаалалтандаа тун сайн байж эцэст нь 1:1-н харьцаатайгаар тэнцсэн байна.

1-р сургууль болон Чингис Хаан ЗБ-н ивээн тэтгэсэн 58-р сургуулийн 13 насны ангилалын тоглолт эхлэхээс өмнө үзэгчид олноороо 1-р сургуулийг хожино гэж бодож байсан бол   58-р сургуулийн тоглогчид эсрэг багаасаа 2 дахин жижиг биетэй байсан ч тун сайн тоглож  5:4-н харьцаатайгаар хожил авсан.

Буянт Ухаа ЦС /MCS property/ болон 92-р сургууль /МИГ Даатгал/ -н 13 насны ангилал тоглолт нь 2 багийн ахлагчийн хоорондох өрсөлдөөн болж өндөрлөсөн. Буянт Ухаа ЦС-н багийн ахлагч өнгөрсөн жилийн 11 насны шилдэг мэргэн бууч Баттулга нийт  5 гоол хийж 2 гоолийн дамжуулалт өгсөн бол 92-р сургуулийн багийн ахлагч Ууганбаяр нийт 6 гоол хийсэн хэдий ч эцэст нь 7:6-р Буянт Ухаа ЦС хожсон.

2-р сургууль болон 65-р сургуулийн 13 насны ангилалыйн тоглотонд 65-р сургууль 7:6-р хожсон. Эхний үед 2-р сургууль 4:2-р хожиж байсан боловч 65-р сургууль 2-р үе дээр маш сайн тоглож эцэст нь нэг онооны зөрүүтэй хожсон.

17 насны ангилалд түрүүлэх хамгийн их магадлалтай баг Оюуны Ундраа ЦС нь 3-р сургуультай таарч тоголсон. Тиймээс үзэгчид тоглолтыг Оюуны Ундраа ЦС-н давамгай байдлаар өндөрлөнө гэж бодож байсан боловч 3-р сургуулийн тоглогчид тэнцүүхэн тоглолт хийж эцсийн мөчид өөрийн хаалгандаа нэг гоол хийснээр тоглолт зөвхөн 1 онооны зөрүүтэй буюу 5:4-н харьцаатайгаар өндөрлөсөн. Энэ 2 багийн дараагийн тоглолт тун өрсөлдөөнтэй болно гэдэгт итгэлтэй байна.

Эрх долоо хоногт буюу 2-р сарын 13-14-нд тоглолт явагдахгүй, учир нь Цагаан Сарын баяр давхцаж байгаа. Тиймээс хариу тоглолтууд 2-р сарын 20-21-нд Хан Уул Дүүргийн Спортын Ордонд явагдана. Хуваарь нь манай сайтан дээр тавигдсан байгаа.

Шөвгийн 32 тоглолтын буюу 2010.02.07-ны дараах байдлаар нас насны ангилалын мэргэн буучдын жагсаалтын эхний 10 байранд явж буй тамирчдыг танилцуулбал.

1000 дахь гоол – Цэцэгдэлгэрийн Баярсайхан /ХСХТТөв-11 нас-Хөгжлийн Алтан Сан Холбоо/ – 2009 оны 12-р сарын 19-нд /Эрэл – ХСХТТөв 4:2/

2000 дахь гоол -  Пүрэвцэрэнгийн Энх-Оргил /3-р сургууль-13нас-Худалдаа Хөгжлийн Банк/ – 2010оны 1-р сарын 09-нд /Орос-3 – 3-р сургууль  12:8/

2020 дахь гоол – Загдын Нэргүйбаяр /67-р сургууль-13 нас/ 2010 оны 1-р сарын 9-нд /36-р сургууль – 67-р сургууль 7:3 /

3000 дахь гоол – Батчулууны Оюунбат /Цэцээ Гүн – 17нас/ 2010 оны 1-р сарын 16-нд /Цэцээ Гүн – Буянт Ухаа ЦС 1:7/

4000 дахь гоол – Раднаабазарын Мөнхтөр /23-р сургууль – 17нас – ХасБанк/ 2010 оны 1-р сарын 23-нд /72-р сургууль-23-р сургууль 3:6/

5000 дахь гоол – 36-р сургуулийн 13 нас Даваацэрэн овогтой Цэрэнлхагва 67-р сургууль 36-р сургуулийн тоглолтын үеэр, 1-р үеийн хамгийн сүүлийн гоол

11 нас:

1. Тэмүүжин /20-р сургууль – Monnis/   -  19 гоол

Энхболд /5-р сургууль – Сэлэнгэ Пресс ХХК/ –    18 гоол

Гарамбазар /97-р сургууль – ХасБанк/ – 18 гоол

3. Нямдаваа /Эрэл сургууль/ – 15 гоол

Зоригтбаатар /10-р сургууль – Онч Аудит/ – 15 гоол

5. Пүрэвдаш /6-р сургууль – ХасБанк/  – 14 гоол

6.Сүхбат /6-р сургууль – ХасБанк/ – 13 гоол

Барсболд /72-р сургууль – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ/ – 13 гоол

Төмөрбаатар /72-р сургууль – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ/ – 13 гоол

Цолмонбаатар /92-р сургууль – Миг Даатгал ХХК/ – 13 гоол

10.Мөнхжаргал /72-р сургууль – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ/ – 12 гоол

13 нас:

1. Бат-Зориг /2-р сургууль – ХасБанк/  – 32 гоол

2. Амгаланбаяр /2-р сургууль – ХасБанк/ – 27 гоол

3. Ууганбаяр /92-р сургууль – Миг Даатгал/ – 22 гоол

4. Тэмүүлэн /1-р сургууль – Sky Resort/ – 21 гоол

5.Тэмүүжин /10-р сургууль – Онч Аудит/ – 20 гоол

6. Наранбаатар/11-р сургууль – ХасБанк/ – 18 гоол

Цэнд-Очир /14-р сургууль – МонАэрпорт/ – 18 гоол

Гал-Эрдэнэ /14-р сургууль – МонАэрпорт/ – 18 гоол

Цэрэнлхагва /36-р сургууль – Иргэн Нямдорж/ – 18 гоол

Мөнх-Эрдэнэ /16-р сургууль – Сэлба Сервис/ – 18 гоол

15 нас:

1. Эрдэнэбилэг /16-р сургууль – Сэлба Сервис/ – 30 гоол

Төгөлдөр /14-р сургууль – МонАэрпорт/ – 30 гоол

3. Нямаа /72-р сургууль – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ/ – 25 гоол

4. Ёндонжамц /45-р сургууль – Тэнгэр Системс/ – 23 гоол

Дашбаатар /48-р сургууль – Sound of Mongolia/ – 23 гоол

6. Баасандорж /97-р сургууль-ХасБанк/ – 21 гоол

7.Ууганбаяр /18-р сургууль – ХасБанк/ – 20 гоол

Чинбат /18-р сургууль – ХасБанк/ – 20 гоол

9. Пүрэвдорж /72-р сургууль – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ/ – 19 гоол

10.Хатанбаатар /16-р сургууль – Сэлба Сервис/ – 17 гоол

Мөнхтулга /85-р сургууль – Чингис Хаан Банк/ – 17 гоол

17 нас:

1.Ууганбаяр /24-р сургууль – Саммит ХХК/ – 25 гоол

Цэнгэл /20-р сургууль – Monnis/ – 25 гоол

3. Баясгалан /23-р сургууль – ХасБанк/ 24- гоол

4.Дарамбаяр /Оюуны Ундраа ЦС – ХасБанк/ – 20 гоол

5. Буяндэлгэр /13-р сургууль – Arvis Consulting/ – 19 гоол

6. Анар /24-р сургууль – Саммит ХХК/ – 17 гоол

Мөнхтөр /23-р сургууль – ХасБанк/ 17- гоол

Ууганбаяр /1-р сургууль – Sky Resort/

9. Эрдэнэхуяг /5-р сургууль – Сэлэнгэ Пресс ХХК/ – 16 гоол

Оргил /48-р сургууль – Sound of Mongolia/ – 16 гоол

Баярчулуун /14-р сургууль – МонАэрпорт/ – 16 гоол

Есөн-Эрдэнэ /52-р сургууль – Хасу Мегаватт/ – 16 гоол

Охид 13 нас:

1. Цасан-Охин /10-р сургууль – Онч Аудит/ – 14 гоол

2. Анаргүл /10-р сургууль – Онч Аудит/ – 11 гоол

3. Мөнгөнчимэг /72-р сургууль – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ/ – 9 гоол

4. Номин-Эрдэнэ /Буянт Ухаа ЦС – MCS property/ – 7 гоол

Алтантуяа /14-р сургууль – МонАурпорт/ – 7 гоол

Галтмаа /58-р сургууль – Чингис Хаан Зочид Буудал/ -7 гоол

7. Оюун-Эрдэнэ /72-р сургууль – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ/ – 6 гоол

Ариундарь /44-р сургууль/ – 6 гоол

Аззаяа /58-р сургууль – Чингис Хаан Зочид Буудал/ – 6 гоол

10. Мягмарсүрэн /ХСХТТ – Хөгжлийн Алтан Сан Холбоо/ – 5

Золбоо /10-р сургууль – Онч Аудит/ – 5 гоол

Номинбаяр /92-р сургууль/ – 5 гоол

Охид 15 нас:

1. Очирмаа /2-р сургууль – ХасБанк/ – 23 гоол

2.  Баярмаа /16-р сургууль – Сэлба Сервис/ – 20 гоол

3. Өлзийжаргал /15-р сургууль – Скай трейдинг ХХК/ – 17 гоол

Эрдэнэчулуун /10-р сургууль – Онч Аудит/ – 17 гоол

5. Хонгорзул /72-р сургууль – Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ/ – 10 гоол

Мөнгөнчимэг /10-р сургууль – Онч Аудит/ – 10 гоол

7. Содгэрэл /3-р сургууль – Худалдаа Хөгжлийн Банк/ – 9 гоол

8. Оюуномин /10-р сургууль – Онч Аудит/ – 7 гоол

Цэгмэд /14-р сургууль – МонАэрпорт/ – 7 гоол

Жаргалмаа /2-р сургууль – ХасБанк/ – 7 гоол

Мөнхзул /85-р сургууль – Чингис Хаан Банк/ – 7 гоол

Долгор / Оюуны Ундраа ЦС – ХасБанк/ – 7 гоол

Оюутан нас:

1.  Энхтүвшин /Цагдаагийн Академи – Зүүн Хараа Трейд ХХК/ – 28 гоол

2. Гомбо /Оточ Манрамба/ – 20 гоол

3. Одбаяр /Хүнсний ДС/ – 17 гоол

4.Дөлбаяр /Цагдаагийн Академи – Зүүн Хараа Трейд ХХК/ – 14 гоол

5. Дөлгөөнтамир /ШУТИС/ – 12 гоол

6. Цэнд-Аюуш /Мон-Алтиус/ – 11 гоол

7. Мөнхсүх /ШУТИС-МИС/ 10 гоол

8. Саруултоль /ЭМШУИС/ – 9 гоол

Цэрэнбат  /Цагдаагийн Академи – Зүүн Хараа Трейд ХХК/ – 9 гоол

10. Тэлмэн /ЭМШУИС/ – 8 гоол

Очбаяр /УБДС/ – 8 гоол

Бат-Эрдэнэ /Мон-Алтиус/ – 8 гоол

Та бүхэн Сар Шинэдээ сайхан шинэлээрэй.

Их Талын Дуулиан ТББ 2010 оны 2-р сарын 8-ны өдөр

GD Star Rating
loading...
Дуулиан 2020 - Шөвгийн 32 эхний тоглолтууд явагдлаа, 5.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    duulian ch shn temtsen shu

    GD Star Rating
    loading...
  2. ҮЗэхэд үнэн урамтай шд. Бацаанууд 2020 онд маниусыгаа орилуулаад, пиво уулгаж, тоглолтоо үзүүлээд балешиглуулаад байж байхын байна л даа. Английн премьер лиг шиг биш ч гэсэн хагас бүтэн сайндаа хөөрхөөн тоглолтууд зохион байгуулагдаад байдаг болчихвол ч.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: