Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Кавальерс 13 дахиа дараалж хожлоо

GD Star Rating
loading...

“Кливленд” – “Орландо” – 115:106 (37:23, 29:40, 21:20, 28:23)

К: Жеймс – 32 + 13 дамжуулалт + 8 самбар. Хиксон – 20. Варежао – 16.

О: Дуайт Ховард – 19 + 11 самбар. Льюис – 19. Картер – 14.

Кавальерс Шакийг авсан гол шалтгаан нь Дауйт Ховардийг 2 тоглогчоор хамгаалуулахгүй гэсэн бодол байж болох юм. Энэ 2 баг өнгөрсөн жилийн бүсийн аваргын төлөө таарч тоглож, Орландо ялагч болж байсан. Дуайт өөр дээр нь давхар хамгаалалт хийх үед бөмбөгийг багийнхаа холын сайн шидэгч нарт дамжуулж, сул гарсан тоглогчид нь оновчтой шидэлтүүдийг хийдэг. Энэ бол Мэжикийн гол тактик.

Шак ирснээс Дуайт дээр дабл-тим хийх хэрэггүй болсон нь өнөөдөр харагдаж, Кавальерс талбай дээрээ Орландог хожиж, Бүх оддын тоглолтын завсарлагыг 13 дараалсан хожлоор угтлаа. “Би хэзээ ч хэн нэгнийг дабл-тим хийж хамгаалж байгаагүй. Тэгэхээр хэн нь жинхэнэ супермэн болохыг хэлдээ” хэмээн Шак хэлжээ.

Дуайт өнгөрсөн плей-оффт Кавальерсийн эсрэг хийсэн 6 тоглолтонд дунджаар 25.8 оноо, 13 самбараас авалт хийж байсан бол энэ улиралд хийсэн 2 тоглолтондоо дунджаар 15 оноо, 9 самбараас авалт хийлээ.

Кавальерс энэ улиралд Лейкерс, Мэжикийн эсрэг 4 тоглохдоо 4 хожоод байна. Гэхдээ ЛеБрон: “Бид 2007 онд Спэрсийг улирлын тоглолтонд таарах бүртээ хожсон ч шигшээд хожигдсон…Улирлын тоглолтуудад хожих нь сайн хэрэг боловч плей-оффт бүх зүйл 0-0 гэж эхлэх болно” гэж хэлжээ.

“Денвер” – “Сан-Антонио” –  92:111 (29:32, 16:22, 25:29, 22:28)

Д: Нене – 20 + 9 самбар. Энтони – 19. Биллапс – 17

СА: Хилл – 17. Блэир – 17 + 9 самбар. Данкан – 16.

Спэрс Наггетсийг талбайд нь хожлоо. Энэ улиралд тэд талбай дээрээ Наггетстай 2 тоглохдоо 2-ууланд нь хожигдоод байв. Хэдий Тони Паркер тоглоогүй ч Жорж Хилл түүнийг сайн орлож, багаа оноогоор тэргүүлжээ.

“Энэ бол энэ улиралд бидний эхний хагастаа хамгийн сайн хамгаалсан 3 юм уу 4 тоглолтын нэг боллоо. Ер нь бид өнөөдөр энэ улиралд хийж байгаа тоглолтоосоо хавьгүй илүү тоглосон ” гэж Попович хэлжээ.

Наггетсийн Кармело гэмтлээсээ эргэн ирээд 2 дахь тоглолтондоо оролцсон ч даруухан байж, 19 оноо авчээ. Гэхдээ Наггетсд хамгийн сайн хамгаалалттай тоглогч нь болох Кенион Мартин нь дутагдаж байв. Наггетс энэ улиралд талбай дээрээ 28 тоглохдоо 4 дэхээ хожигдсон нь энэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Onoodor Nelson suga suulru hed heden udaa sonin sonin utgagu orolt hiij bag alsan. Sul yum aldaj ch baih shig.. Nelson er n l taalagdku bna.

    GD Star Rating
    loading...
  2. KJ23 says:

    Тэгэхээр хэн нь жинхэнэ супермэн болохыг хэлдээ!!! Ene shaq mair ongiro yuma te CAVS nice bno ene jil yum duulgaj magadgvi l bna

    GD Star Rating
    loading...
  3. george says:

    hahaha shaq yostoi goy helsen bna shaqin super man hochig dwight zalgamjilj awag l de

    GD Star Rating
    loading...
  4. Ghost says:

    xaxa Shaq pyat noildtson bshd xoorxii amitang, LeBron j gsn vnen vg xeljee, neere ene bvx oddiin togloltond Roy, Bryant, Iverson 3 oroxgv boltsiimu ene talaar medeelel tawiaj

    GD Star Rating
    loading...
  5. Kobe Fan says:

    Bugdere All-Star Weekend iig taamaglala devshuuuleh uu? Minii taamaglal:
    T-Mobile Rookie Challenge MVP: Micheal Beasley (Sophomore hojno)
    Geico H.O.R.S.E: Kevin Durant
    Haier Shooting Stars: Team Sacramento
    Taco Bell Skills Challenge: Derrick rose
    Foot Locker 3-Point Contest: Stephen Curry
    Sprite Slam Dunk: Shannon Brown
    All-Star Game MVP: Lebron James (East hojno) p.s: Herev my main man Kobe Bryant bsan bol West hojood Kobe mani MVP avah bsan.

    GD Star Rating
    loading...
  6. SuperClient says:

    estoi oe medee bna Shaq sain sain shine bagtaa ideeshij bga ni yamaida

    GD Star Rating
    loading...
  7. kobe bandi says:

    Kobe bryant gej ulaan mahnii herertei sdagiin fan-uud-d handaj helehed salaavch shuu alnuudaa Lebron iluu zao.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: