Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Шатрын сониноос

GD Star Rating
loading...

Нэг онооны үнэ цэнэ

“Москва опен”-ны эмэгтэйчүүдийн тэмцээнд 20 шахам их мастер цолтон бүхий 140 шатарчид оролцсноос Н.Пайкизе (Гүрж) 7,5 оноогоор түрүүлэн, С.Мелия (Гүрж) мөн 7,5 оноотой удаалж, Баяраа Кованова (Халимаг) 7 оноогоор III байрт шалгаран манай Б.Мөнгөнтуул бусад долоон шатарчны хамт 6,5 оноотой 11-р байрын амжилт үзүүлжээ. Эрэгтэйчүүдийн тэмцээнд К.Чернышев, Е.Бареев (хоёул ОХУ), Ле К.Льем (Вьетнам), ахмадуудын тэмцээнд В.Цешковский, Е.Васюков, В.Оноприенко (бүгд ОХУ), Бодлого бодолтын дэлхийн цомын II тэмцээнд П.Мурзи (Польш), Г,Евсеев (ОХУ), А.Булавка (Беларусь) нар эхний байруудад шалгарчээ.

Б.Хатанбаатар шагналт байрт шалгарав

Энэ сарын 5-8-нд Буриадын Иволгины хийдэд явагд сан “Даш Чойнхорлин”-ны дээд сургуулийн нэрэмжит түргэн тоглолтын нээлттэй тэмцээнд найман их мастер цолтон бүхий 300 шахам шатарчид оролцов. 14 дахь удаагаа зохиогдсон, өндөр шагналын сантай энэ тэмцээнд ИМ В.Малахов 13 тавилаас 11,5 оноогоор тэргүүлж, ИМ А.Дреев 11,5, Монголын шатарчин ИМ Б.Хатанбаатар 10 оноотой шагналт байрыг эзэлжээ.Энэ тэмцээний үеэр дэлхийн 10 дахь аварга Б.Спасский зэрэг тоглолт хийсэн байна.

“Гэр бүл-2010” тэмцээн

Саяхан Монголын шатарчдын дунд “Гэр бүл-2010” тэмцээн 4 дэх удаагаа зохиогдож 20 гэр бүл оролцсноос Д.Дарамбазар, Д.Барсаа нарын баг гурав дахь удаагаа аваргалж удаах байрт Ганболд, Г.Баасанбат болон С.Энхсайхан, Э.Хулан нарын багууд шалгарлаа.

Уламжлалт фестиваль

Гибралтарын хойгт явагдсан уламжлалт нээлттэй тэмцээнд 218 шатарчин 10 тавилд өрсөлдөж Я.Густафссон, М.Адамс, Ф.Вальехо, Ч.Сандипан Г.Камский, Э.Бакро, С.Мовсесян, Г.Гита, А.Лендерман нар ижил 7,5 оноо авч улмаар тай-брейкт М.Адамс Ф.Вальехог хожин түрүүлжээ.

Суперуудын тэмцээн болно

Энэ сарын 12-25-нд Испанийн Линарест супер их мастер В.Топалов (Болгар), Л.Аронян (Армен), Б.Гельфанд (Израиль), В.Гашимов (Азербайжан), А.Грищук (ОХУ), Ф.Вальехо (Испани) нарын хооронд хоёр тойргийн тэмцээн явагдана.

Л.ТОГООХҮҮ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: