Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Үндэсний бөх » Шороон үхэр жилийн шилдэг 8 бөх тодорлоо

GD Star Rating
loading...

Спортын төв хэвлэл “Таван цагариг” сонины үхэр жилийн сүүлийн чансаа гарлаа. Өнгөрсөн сар шинийн барилдаанаас хойш зохиогдсон 24 барилдааны дүн энэ жилийн чансаанд орсон юм. Эдгээр барилдаануудад хамгийн сайн хүч үзэж, бусдыгаа манлайлсан шилдэг найман бөхийг танилцуулъя.

1.Улсын заан Мөнхсайханы ӨСӨХБАЯР-16780 оноо

Отгон заан энэ жил одтой байлаа. Өнгөрсөн хавар “Буур” Жамъян аваргын 110 насны ойд зориулсан барилдаанд түрүүлж, наадмын сорилгод үзүүрлэсэн “жижиг” Өсөхөөг бөхийн хорхойтнууд наадмаар цолоо ахиулах бөхөөр нэрлэж байлаа. Тэр ч энэ итгэлийг алдалгүй Ду.Батбаяр, Т.Мөнгөнцоож, Э.Энхбат, Н.Ганбаатар нарын шилдэг хүчтэнүүдийг цувуулан орхисоор улсын заан цол хүртсэн юм. Тэрбээр үхэр жилд 15 барилдаанд зодоглохдоо “Буур” Жамъян аваргын нэрэмжит болон улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд өнгөлж, наадмын сорилго, Авто замын салбарын 80 жилийн ойгоор үзүүрлэсэн. Мөн наадам, ардчиллын 20 жилийн ойн барилдааны их шөвөгт үлдэж, нийт 16780 оноо цуглуулсан амжилтаар манай сонины чансааг анх удаа манлайлж байна. Тэрбээр өнгөрсөн жил “ТОП 8”-д багтах дөхсөн ч эцсийн мөчид Д.Азжаргал арсланд дайруулсан юм. Харин гахай жилийн чансааны дөрөвт орж байв.

Сонирхуулахад энэ жилийн тэргүүн бөхийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл үргэлжилсэн. Эхний хоёр байрт явсан М.Өсөх баяр, Б.Соронзонболд нарын оноо тун ойрхон байсан бөгөөд хамгийн сүүлд харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлснээр Өсөхөө гол өрсөлдөгчөөсөө 800 оноогоор илүү гарсан юм.

2.Улсын заан Баттулгын СОРОНЗОНБОЛД-15580 оноо

Соронзон заан өнгөрсөн хугацаанд 21 барилдаанд зодоглохдоо гурав түрүүлж (Наурыз, Аудит-80, Чингэлтэй уулын хишиг), нэг үзүүрлэжээ. Мөн таван барилдааны их шөвөгт үлдсэн амжилтаар чансааны хоёрдугаар байрт орлоо. Сэргээшийн асуудлаас болж наадмын амжилтаа хүчингүй болгуулаагүй бол тэргүүн бөхөөр ч тодрох боломжтой байв. Алтай нутгийн заан хулгана жилийн чансааны дөрөвт орж байсан билээ.

3.Улсын арслан Доржпаламын ГАНХУЯГ-12700 оноо

До арслан бусдаасаа хавьгүй цөөн буюу есөн барилдаанд хүч үзсэн ч тун чанартай барилджээ. Тэрбээр МҮБХ-ноос зохион байгуулсан барилдаан болон Чингэлтэй уулын хишиг барилдаанд түрүүлж, улсын наадмаар үзүүрлэсэн. Отгон арслан маань өнгөрсөн жил чансааны шилдэг наймд анх удаа багтахдаа шууд манлай бөхөөр тодорсон бол энэ жил гуравт орж байна.

4.Даян аварга Гэлэгжамцын ӨСӨХБАЯР-11800 оноо

Өндөр аварга өнгөрч буй үхэр жилд гуравхан барилдаанд зодоглоод шилдэг наймын тоонд багтлаа. Ингэхдээ дээрх гурван барилдааныхаа хоёрт нь түрүүлж (наадам, Ерөнхийлөгчийн тангараг өргөх барилдаан), нэг (цагаан сар) үзүүрлэжээ. Ер нь Өсөхөө аваргыг шилдэг найман бөхийн байнгын “зочин” гэж болно. Тэрбээр манай сонины чансаа гарч эхэлсэн 2004 оноос хойш шилдэг наймд тогтмол багтаж ирсэн юм. Ингэхдээ 2006, 2007 онд тэргүүн бөхөөр тодорч байлаа.

5.Улсын начин Түвдэндоржийн ӨСӨХ-ИРЭЭДҮЙ-11550 оноо

Ирээдүй начныг цол нь багадсан бөх гэж ярьдаг. Тэрбээр улсын наадамд дахин шөвгөрөх, цолоо ахиулах бүрэн боломжтой гэдгээ өнгөрсөн жилүүдэд бүрэн харуулсан. Нэгэнтээ чансааг өнгөлж явсан тэрбээр сүүлдээ бага зэрэг уруудсан ч шилдэг наймын тоонд анх удаа баг таж чадав. Өсөх-Ирээдүй начин барагтай л бол барилдаан алгасаад байдаггүй. Энэ нь бусад бөхчүүдэд үлгэр дууриал болж байдаг билээ.

Тэрбээр үхэр жилд зохиогдсон 24 барилдааны 23-т нь зодоглосон ба арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлж, Сонгинохайрхан уулын хишиг, Ардчиллын 20 жилийн ойн барилдаанд үзүүрлэжээ.

6.Улсын харцага Лхагвасүрэнгийн ПҮРЭВЖАВ-11300 оноо

Пүрэвжав харцага бусдыгаа бодвол барилдаанд түрүүлж чадаагүй ч чансааны оноо өндөртэй том барилдаануудад тун сайн хүч үзсэн. Тухайлбал, оноогоороо цагаан сартай дүйх дөрвөн уулын хишиг барилдааны хоёрт нь их шөвөгт үлдсэн. Мөн улсын наадмаар зургаа давж, харцага цолоо баталсан юм. Өнгөрсөн жил 11-д орсон бол өнөө жил анх удаа шилдэг наймын тоонд багтлаа.

7.Улсын харцага Өлзийбатын ДАВААБААТАР-11050 оноо

Уран барилдаан харцага Ө.Даваабаатар мөн л анх удаа шилдэг найман бөхийн нэгээр шалгарлаа. Бэртэл гэмтлээс болж цөөнгүй барилдаан өнжөөгүй бол байраа ахиулах боломжтой байв. Тэрбээр 12 барилдаанд хүч үзэхдээ Монгол туургатны наадмын үндэсний бөхийн барилдаанд өнгөлж, Хөдөлмөр нийгэмлэгийн ойн барилдаанд үзүүрлэсэн амжилттай. Мөн дөрвөн барилдааны их шөвөгт шалгарсан байна. Ингэхдээ чансааны оноо өндөртэй Баянзүрх, Богдхан уулын хишиг барилдааны шөвгийн дөрөвт шалгарсан нь оноогоо ахиулахад нөлөөлжээ. Уран барилдаант харцага Даваабаатар цаашид олон удаа шилдэг наймд орно гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.

8.Улсын заан Дамбийгийн РАГЧАА-10900 оноо

Өмнө нь манай сонин таван удаа оны шилдэг бөхчүүдийн чансааг гаргаж байсан. Тэгэхэд заан Д.Рагчаа дөрөвт нь шилдэг наймын тоонд орсон билээ. Энэ удаа тэрбээр эцсийн мөчид гарьд И.Доржсамбуу, арслан Х.Мөнхбаатар нарыг дайрч, оны шилдгээр дахин тодорлоо. До гарьдын хувьд таван жил дараалан шилдэг наймд багтаад байсан амжилт нь ийн тасарсан юм. Рагчаа заан үхэр жилд зохиогдсон 24 барилдааны 14-т нь гарч, наадмын сорилго, “Хөдөлмөр” нийгэмлэгийн ойн барилдаанд түрүүлсэн ба “Буур” Жамъян аваргын нэрэмжит барилдаан, арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд үзүүрлэсэн юм. Мөн өөр гурван барилдааны их шөвөгт үлджээ.

Эцэст нь хэлэхэд бөхийн нэгэн шинэ үе түрэн гарч байгаа нь энэхүү чансаагаар дахин батлагдлаа. Тухайлбал залуухан хоёр заан аварга, арслангуудын өмнүүр орон чансааг тасархай манлайлж, хэд хэдэн бөх шилдэг наймын тоонд анх удаа багтав. Манай чансаанд тогтмол дээгүүр бичигддэг арслан Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, гарьд И.Доржсамбуу, начин Ду.Батбаяр нар энэ удаа шилдэг наймд багтаж чадаагүй нь бас нэгэн онцлог байлаа. Та бүхэн манай чансаанаас ямар бөхчүүд сүүлийн үед сайн барилдаж байгааг, хэн нь цолоо батлах, ахиулах магадлалтай болохыг харж, өөрийн таамгаа дэвшүүлээрэй.

Г.БАЯРСАЙХАН

Нэр Нийт оноо  Нэмэгдсэн оноо

1.(1) у.з М.Өсөхбаяр 16780                 2080

2.(2) у.з Б.Соронзонболд 15580 950

3.(3) у.а Д.Ганхуяг 12700 0

4.(4) даян.ав. Г.Өсөхбаяр 11800 0

5.(6) у.н Т.Өсөх-Ирээдүй 11550 700

6.(7) у.х Л.Пүрэвжав 11300 1800

7.(5) у.х Ө.Даваабатар 11050 0

8.(9) у.з Д.Рагчаа 10900 1900

9.(10) у.г И.Доржсамбуу 10400 1500

10.(8) у.а Х.Мөнхбаатар 9280 50

11.(12) у.н Ц.Содномдорж 9200 750

12.(11) у.г Н.Ганбаатар 9170 270

13.(13) у.з Б.Ганбат 8330 130

14.(15) у.х Д.Батболд 8330 1730

15.(17) у.а Д.Азжаргал 8150 2000

16.(14) у.н Ду.Батбаяр 8120 870

17.(16) у.х Ө.Бат-Орших 7100 850

18.(42) ц.а Ч.Санжаадамба 6900 4300

19.(20) у.х Д.Баасандорж 6530 1400

20.(19) у.х Т.Мөнгөнцоож 5820 520

21.(18) у.н Д.Лхагвадорж 5800 0

22.(25) ц.а А.Бямбажав 5600 1300

23.(21) у.н Ж.Бат-Эрдэнэ 5350 470

24.(22) а.а Ш.Жаргалсайхан 4870 70

25.(24) у.х Т.Амартүвшин 4700 300

26.(23) у.з Б.Сайнбаяр 4600 200

27.(32) у.н А.Цацабшир 4580 1100

28.(27) у.н Г.Эрхэмбаяр 4400 500

29.(26) а.н П.Бүрэнтөгс 4050 50

30.(34) у.з Ц.Мягмарсүрэн 4000 600

31.(28) у.н Б.Чинзориг 3900 50

32.(29) у.н Ш.Уламбаяр 3850 0

33.(31) у.н С.Мөнхбат 3830 180

34.(30) у.н Ц.Лхагвасүрэн 3650 50

35(33) у.н Н.Батзаяа 3630 200

36(35) а.а А.Отгонбаатар 3630 350

37.(36) а.а Ш.Мөнгөнбаатар 3330 330

38(40) а.а Т.Санчир 3050 400

39(39) а.а Б.Сангисүрэн 3050 370

40.(37) у.н Э.Энхбат 3030 50

41.(44) а.а Б.Батмөнх 3010 450

42.(38) у.х М.Батжаргал 2880 150

43.(45) а.а Ч.Баянмөнх 2820 370

44.(41) у.н Ц.Цогтжаргал 2750 150

45.(43) а.а А.Алтанхуяг 2670 130

46.(48) у.н Ж.Отгонбаяр 2600 170

47.(51) а.а С.Багахүү 2560 350

48.(46) у.з Ч.Батзориг 2450 0

49.(50) у.н Б.Бадамдорж 2450 100

50.(47) у.н Л.Гантулга 2450 0

51.(49) у.н Н.Бүрэнбаатар 2430 50

52.(52) а.а Ж.Чулуунбат 2230 130

53.(53) у.н Г.Олзгэрэл 2190 280

54.(59) у.н И.Ёндонсамбуу 2160 380

55.(54) у.н Д.Цогзолдорж 2060 150

56.(56) а.а Р.Пүрэвдагва 2050 220

57.(55) у.н Б.Насандэлгэр 2030 150

58.(61) у.н П.Ганхүү 1900 170

59.(57) а.н Ц.Чимэддорж 1850 50

60.(65) а.а Д.Энхбат 1840 280

61.(63) а.а Бо.Батжаргал 1830 250

62.(58) у.х Г.Элбэг 1800 0

63.(60) у.з Д.Амгаланбаатар 1750 0

64.(62) а.а Б.Дэлгэрсайхан 1710 50

65.(64) а.з Т.Занданбат 1680 100

66.(70) у.х Э.Батбаатар 1630 180

67.(71) а.а Ж.Амартүвшин 1600 220

68.(67) у.н Л.Нямсүрэн 1560 50

69.(66) а.а Давж.Батбаяр 1560 0

70.(68) у.з М.Баяржавхлан 1500 0

71.(80) а.а Б.Гончигдамба 1490 330

72.(69) а.а М.Бат-Отгон 1490 0

73.(79) а.а Ж.Мөнгөн 1460 270

74.(72) у.н Б.Адъяахүү 1380 0

75.(83) а.а С.Батсуурь 1330 230

76.(73) а.а Т.Энхтайван 1330 0

77.(92) у.н Р.Ганхуяг 1310 100

78.(74) у.н Л.Наранбаатар 1260 0

79.(92) у.х Ц.Магалжав 1250 300

80.(82) а.а С.Идэрсүрэн 1250 120

81.(85) а.а Д.Тангад 1250 170

82.(87) а.а Ж.Сүхбат 1240 220

83.(88) а.з Ч.Батчулуун 1230 220

84.(75) а.а Н.Ганзориг 1210 0

85.(77) у.г Б.Гантогтох 1200 0

86.(78) у.н Б.Баянмөнх 1200 0

87.(84) а.а Б.Батхуяг 1130 50

88.(81) а.а Га.Отгонбаатар 1130 0

89.(97) у.н Ш.Тогтохбаяр 1120 220

90.(103) а.а О.Цэрэндаваа 1100 320

91.(91) у.н Ж.Алтансүх 1080 100

92.(86) у.н Ц.Сумъяабэйс 1050 0

93.(93) а.а Ч.Цогбаяр 1030 100

94.(96) а.а Л.Цэрэнтогтох 1010 100

95.(90) у.н Да.Батбаяр 1000 0

96.(89) а.а Д.Болдбаатар 1000 0

97.(101) у.н Б.Бадам-Очир 940 120

98.(94) а.а Б.Сүхбаатар 930 0

99.(98) а.а Го.Отгонбаатар 930 50

100.(95) а.з С.Батсуурь 930 0

101.(106) а.а Х.Мэндбаяр 920 170

102.(102) у.н М.Цанлиг 850 50

103.(99) а.а Г.Батпүрэв 830 0

104.(100) а.а Б.Заяамандах 820 0

105.(104) у.н Д.Ганбат 780 0

106.(120) а.з Т.Мягмарсүрэн 780 170

107.(114) а.а Ц.Нямдорж 770 120

108.(121) а.н О.Гантулга 760 150

109.(126) у.х Г.Ганхуяг 750 150

110.(110) у.н Б.Баянжаргал 750 70

111.(105) а.а Р.Түвшинбаатар 750 0

112.(150) а.з Н.Баттүвшин 740 280

113.(111) у.н Ж.Гансүх 730 50

114.(116) а.а А.Сүмбээ 730 100

115.(129) а.а Б.Одгэрэл 730 150

116.(107) а.з Б.Буянмөнх 730 0

117.(108) а.з Б.Батгэрэл 700 0

118.(131) у.н У.Балжинням 680 100

119.(109) а.а Б.Энхбаатар 680 0

120.(141) а.з Б.Амарзаяа 670 170

121.(118) а.а Б.Баатарцол 660 50

122.(112) а.н Н.Батсуурь 660 0

123.(122) з.б Б.Хишигбаатар 660 50

124.(161) а.а Б.Батдорж 650 250

125.(113) а.а Б.Суманчулуун 650 0

126.(115) а.з Н.Адъяабат 650 0

127.(128) а.х Э.Баасандорж 640 50

128.(117) а.а Н.Энх-Амгалан 630 0

P.S: Хаалтад өмнөх чансааг бичив.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. mend-amar says:

    za tegeed barildaad bjdee

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    ene neeh goy boloogui bna. hezeel ingej chansaa ene ter gargaj bailaa. tegeed ch ene chansaa garlaa geed yamar neg buhchuuded shagnal uramshuulal bhgui. bas onoo uguh sismet n neg l bishee. nba-giin odod l avsan onoogooroo jagsdag bizdee.

    GD Star Rating
    loading...
  3. RNAKA says:

    Санжаа дамба ийм доор гэжүү

    GD Star Rating
    loading...
  4. aaya says:

    margaash sanjaa damba deeguuur barildah bhaaa…….. onooodor ch sain bn shuuu… gaiahaltai baridaanuuudiiig hiiij turuuullleee……. arhanagain nuuriiig tahlaj bgaa boh dooo……. sain shuuu chi … chamed amjilt husey…

    GD Star Rating
    loading...
  5. arivjikh says:

    manaihan ene chansaa boddog argachlalaa oorchloh heregtei. humuus utgagui argatai gej bnga l yaridag. talbain tennisnii argachlal yag tohirno.barildaan onjih door tsoltond unah zeregt chansaa ih hasdag bh heregtei. 4 uuliin hishig barildaan 256 l bolohoos bish tsagaan sariig yagaad ch guitsehgui.

    GD Star Rating
    loading...
  6. eba says:

    shal hudlaa garagjee

    GD Star Rating
    loading...
  7. ganaa says:

    buhiin talaar beb sait baidag ymuu
    uur yanz buriin buhiin zurag yaj olhuu
    baibal ganaa_1616@ymail.com gesen haygaar orood ir

    GD Star Rating
    loading...
  8. sarnai says:

    t1 sdakuud yaj gargahaara ingj hudlaa shaadag bnaa. dorjsambuu terguuleh todorhoi shuu maluudaa. barildsan barildaan bolgondooih showogt irdeg iim bohiig 9t bhdaa yaahaw dee. ichihgu 1 2 iin davaand aimgiin nachin machind unadag luckinii arslan zaanuud buur deeguur ch yawj bh shig boliooo boli. ta nar garid shig tsolondoo barildaj bai l daa aimgiin tsoltoi buhchuuded unaad archaagui tanknuud garid neere aimgiin tsoltoi buhod unaj bhiig bi neere howor uzseen. ta nar yamar negen barildaand garid barildwal shuwgiin 4t irh bluu gj ergelzeh herreggu odoo 40 tei buh shuu dee. ta nar hundlej yawaarai saihan mongol ah daa.

    GD Star Rating
    loading...
  9. erka says:

    Arai l hudlaa chansaa garagjee shudraga l bail da buhiin holboo

    GD Star Rating
    loading...
  10. sanjaa damba bol sain buh bish uchir ni haralda tiim sain yum bol yadaj ulsiin nachin abahgui yasan yum pvrebjabiig har zaluu buh baihdaa 3 dabaand usuhbayriig dabaad hartsaga bolson sanjaa damba bol sar shiniin barildaand zugeerl aztai baisan tiim bizdee

    GD Star Rating
    loading...
  11. Tsogbayar says:

    Howdiin chandmanii Tsogbayar gej yamar boh we.henii huu we .medeg hun bainuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: