loading...
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 59 дэх удаагийн Бүх оддын тоглолт залуусын буюу шинэ тоглогчид, 2 дахь улиралдаа лигт тоглож байгаа тоглогчдын багуудын тоглолтоор эхлэв. Тоглолтын өмнө Спэрсийн Дежуйан Блэйр самбараас авах боломжтой бүх бөмбөгийг авахыг хүсэж байгаа тухай хэлж байсан бөгөөд улмаар дээд амжилт тогтоожээ. Тэрээр нийт 23 самбараас авалт хийж, уг тоглолтын түүхэн дэх рекордийг шинэчилсэн байна. Блэйр 23 самбараас гадна 22 оноо авч, шинэковуудын тэмцээнд 20-20 үзүүлсэн анхны тоглогч болж баг нь ах нараа 140:128-аар хожиход чухал үүрэг гүйцэтгэлээ. Гэхдээ тэрээр Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдээгүй. Харин 26 оноо авсан Сакраменто Кингзийн Тайрак Еванс MVP болжээ. Гэхдээ Эванс өөрийн шагналаа Блэйртэй хуваалцахаар шийдсэн байна.
2 дахь жилдээ тоглож байгаа тоглогчдын Оклахома Ситигийн хамгаалагч Рассель Вестбрук 40 оноогоор тэргүүлсэн ч баг нь хожиж чадсангүй.
2 дахь жилдээ тоглож байгаа тоглогчид сүүлийн 7 удаагийн тоглолтонд дараалан хожоод байсан цуврал нь ийн зогслоо. Өнгөрсөн улирлын шинэчүүл өнгөрсөн жил энэ тэмцээнд “дүү” нарын дүрээр тоглоод хожигдож байсан бол энэ удаа “ах” нарын дүрээр тоглоод мөн хожигдов.
2000 оноос өмнө тухайн улиралд шинээр лигт элссэн тоглогчид бүс бүсээ төлөөлөн хоорондоо тоглодог байсан бол түүнээс хойш формат өөрчлөгдөөд одооны хэвэнд орсон юм.
Шинэ тоглогчид – 2 дахь улиралдаа тоглож буй тоглогчид – 140:128
1: Эванс (26), Блэйр (22+23 самбар), Женнингс (22), Харден (22)
2: Уэстбрук (40), Бизли (26), Морроу (15)
loading...




энэ харин гоё болсон гэж бодож бна , гэхдээ c дээр blair pf дээр omri casspi sf дээр evans гэх мэтчилэн намхан нөхдүүд өөрийн тоглодоггүй байрлал дээрээ тоглож байгаа нь сонин , өвөрмөц санагдсан . rookie чүүд сайн байлаа дэмжиж ч байсан ……. блайр үнэхээр тийм намхан юм байж (6.7) хүчний тоглолт сайн хийж 23 самбар авах ч гэж дээ . энэ нөхөр аймар юм болж гарч ирнэ л дээ …….
loading...
d.blair sain shuu .. SPursiin ireedui ….
loading...
rookie challenge taalagdloo goy toglolt bolson rose bsan bol toglolt ooroor ergeh ch bsan yum bilu hehe 2009 oni draftinhan ireeduin odod bh bolno gej bodjino bas 1 shildeg draft
loading...
Өнгөрсөн улирлын шинэчүүл өнгөрсөн жил энэ тэмцээнд “дүү” нарын дүрээр тоглоод хожигдож байсан бол энэ удаа “ах” нарын дүрээр тоглоод мөн хожигдов. haha GOY helj
azgui baitsaanud
loading...