Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Үндэсний бөх » Сар шинийн барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүллээ

GD Star Rating
loading...

17-р жарны тийн урвагч хэмээх бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнөө болж өнгөрлөө. Cap шинийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат даян аварга Г.Өсөхбаяр, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харъяат МУ-ын арслан До.Ганхуяг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат МУ-ын арслан Х.Мөнх-баатар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат МУ-ын арслан Д.Азжаргал, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат МУ-ын гарьд И.Доржсамбуу, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат МУ-ын гарьд Н.Ганбаатар тэргүүтэй манай улсын шилдэг аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд зодоглолоо.

Барилдааны 1-ийн даваанаас л онц сонирхолтой барилдаанууд гарч улсын алдар цолтой бөхчүүд өвдөг шороодож, аймаг цэргийн цолтой сайчуул хоорондоо тунан барилдаж байсан. Улсын заан Д.Амгаланбаатар, харцага Т.Мөнгөнцоож, заан Ц.Мягмарсүрэн нар эрт өвдөг шороодоцгоосон юм.

Энэ өдөр бүхэлдээ цэргийн арслан, Монгол туургатны аварга Ч.Санжаадамбынх байлаа. Тэр Даян аварга А.Сүхбатын, УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн, УБ хивс компаний  нэрэмжит шагналуудыг бүгдийг хүртлээ.

Түүнчлэн өрсөлдөгч бүрээ хүч бяр, уран мэхээр ааглан давсаар үзүүр түрүүнд нутгийн аварга Г.Өсөхбаяртай үлдсэн. Үзүүр түрүүний барилдаан ч их удсангүй. Санаачилгыг бүрэн авч барилдсан цэргийн арслан ах аваргаа давж сар шиний барилдаанд түрүүллээ.

Ийнхүү цэргийн арслан Ч.Санжаадамба сар шиний барилдаанд түрүүлснээр энэ барилдааны 47 жилийн түүхэнд аймаг, цэргийн цолтойдоо түрүүлсэн анхны бөх боллоо.

Тэр 2010 он гарснаас хойш 6 барилдаанд зодоглож 5-д нь түрүүлж үнэмлэхүй амжилттай явна. Энэ хугацаанд 39 давж 1 унажээ.

3-ын даваа
1. дая.ав Өсөхбаяр у.н Пэрэнлэйдорж
2. у.ар Ганхуяг а.н Дагва-Очир
3. у.ар Мөнхбаатар а.н Н.Батсуурь
4. у.г Доржсамбуу у.н Ганбат
5. у.г Ганбаатар у.н Баянжаргал
6. у.з Ганбат у.н Цанлиг (барьц шододж)
7. у.з Бумбаяр а.а Батсуурь
8. у.з Рагчаа а.з Занданбат
9. у.з Батзориг а.з Мягмарсүрэн
10. у.з Соронзонболд у.н Наранбаатар
11. у.х Элбэг а.а Багахүү
12. у.х Пүрэвжав а.а Цэрэндаваа
13. у.х Баасандорж а.а Ариун-Эрдэнэ
14. у.х Магалжав а.а Гончигдамба
15. у.х Амартүвшин а.а Суманчулуун
16. у.х Батболд а.а Мэндбаяр
17. у.х Бат-Орших а.з Пүрэвсайхан
18. у.н Ёндонсамбуу а.з Батчулуун
19. у.н Эрхэмбаяр а.а Эрдэнэбат
20. у.н Лхагвасүрэн а.а Батжаргал (олимп)
21. у.н Бүрэнбаатар а.н Чимэддорж
22. у.н Насандэлгэр а.а Болдбаатар
23. у.н Өсөх-Ирээдүй а.а Цэрэнтогтох (барьц сонгож)
24. у.н Бат-Эрдэнэ а.з Адъяабат
25. у.н Цацабшир а.а Дэлгэрсайхан
26. у.н Тогтохбаяр а.а Пүрэвдагва
27. у.н Содномдорж а.а Батмөнх
28. у.н Батзаяа а.з Ганзориг (Тэс)
29. у.н Энхбат а.а Санчир
30. а.а Отгонбаатар а.а Сангисүрэн
31. а.а Алтанхуяг а.а Энхбат
32. ц.а Санжаадамба а.н Бүрэнтөгс

4-ийн даваа
1. дая.ав Өсөхбаяр а.н Н.Батсуурь
2. у.ар Ганхуяг а.з Ганзориг (Тэс)
3. у.г Доржсамбуу а.з Мягмарсүрэн
4. у.г Ганбаатар а.з Батчулуун
5. у.з Ганбат а.а Цэрэнтогтох
6. у.з Рагчаа а.а Батжаргал (олимп)
7. у.х Элбэг а.а Болдбаатар
8. у.х Пүрэвжав а.а Суманчулуун
9. у.х Баасандорж а.а Д.Энхбат
10. у.х Магалжав а.а Мэндбаяр
11. у.х Бат-Орших ц.а Санжаадамба
12. у.н Эрхэмбаяр а.а Пүрэвдагва
13. у.н Бүрэнбаатар а.а Батсуурь
14. у.н Наранбаатар а.а Санчир
15. у.н Бат-Эрдэнэ а.а Отгонбаатар
16. у.н Цацабшир у.н Содномдорж (барьц сонгож)

5-ын даваа

1. дая.ав Өсөхбаяр а.з Батчулуун
2. у.ар Ганхуяг у.н Бүрэнбаатар
3. у.г Доржсамбуу а.а Суманчулуун
4. у.з Ганбат а.а Санчир
5. у.з Рагчаа у.х Магалжав
6. у.х Элбэг ц.а Санжаадамба
7. у.х Баасандорж у.н Бат-Эрдэнэ (барьц шодоод)
8. у.н Эрхэмбаяр у.н Содномдорж

6-гийн даваа

1. дая.ав Өсөхбаяр у.х Баасандорж
2. у.ар Ганхуяг у.х Магалжав
3. у.г Доржсамбуу у.н Эрхэмбаяр
4. у.з Ганбат ц.а Санжаадамба

7-ийн даваа

1. дая.ав Өсөхбаяр у.г Доржсамбуу

2. у.ар Ганхуяг  ц.а Санжаадамба

8-ийн даваа

дая.ав Өсөхбаяр ц.а Санжаадамба

(Мэдээллийг “Спортын цонх” форумын гишүүн С.Цагаан)

GD Star Rating
loading...
Сар шинийн барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүллээ, 2.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. aaya says:

    unheer iluuu bsn shuuu…………….. ochigdoriiin barildaanch bas iluuul bsn………………….. arhangaihan bid chamd itgej bgaa shuuu…………… ulsiiin tsol baaarai…………………..

    GD Star Rating
    loading...
  2. dagva says:

    ochigdor aimag tseregt turuulsen onoodor tom barildaand bas turuulchlee,sanjaag er n togtooh hun oirdoo oldohgui yum bna.naadamaar harin herhen yaj huch uzehnuu!suhbat avargiin ogson ireeduin avarga tsolnii ezen bolj ard tumnee bayasgaj yavaarai gej erooydoo and mine!sain barildaarai

    GD Star Rating
    loading...
  3. Artest says:

    Araggui l Mongol tuuragtnii Avarga baina da.Ene hun bol ireeduin ulsiin Avarga hun yum .

    GD Star Rating
    loading...
  4. blue son says:

    Ylsiin naadamd nairaand orood ynaxgui aytaixan barildaad ydaj neg nachin tsol abchaasai ene zalyy ix byartai xuu umaa Dalitseren shig heheh yxaan myytai boloxoor ylsad ochood ynaad bdag bx aa

    GD Star Rating
    loading...
  5. Монголын ард түмнээ олон жил баясгаж яваарай, Хийморь золбоо, эрүүл энхийг хүсье. У.Дөрвөн-Уул

    GD Star Rating
    loading...
  6. ene zaluu hedtei yum boloo unher sain buh bnleeshu! ulsin naadmar tomchuul neeh amlahgui baih zaluu bhchuuudtei taarch barildah bolhor tom tsol avchih baih l gej bodjiishd!

    GD Star Rating
    loading...
  7. suhbat avarga bsan bol nachin tsol avmagts n amlaad barildchih bsanlda ugiin tiim hun hoino kkk

    GD Star Rating
    loading...
  8. uuganaa says:

    sanjaa vnenheer sn buh yum aa svhbat avargiin oriig darsan buh bn

    GD Star Rating
    loading...
  9. bbb says:

    Za nutgiin duu huud amjilt husye! Chin shudarga saihan barildchihad, tewcheertei yawbal awarga bolnoo. Udamtyn Dudga gej chamd aarhuu zan baigaa baihdaa, Mijiddorj arslan ah shigee! Awarga bolooroi!

    GD Star Rating
    loading...
  10. xzbunny says:

    sanjaadamba aimaar bnaa. ganc l zogsooh hun bn. ter bol davaabaatar.

    GD Star Rating
    loading...
  11. bek says:

    sanjaadamba muu uhna naadmaar buh buhchuud beltgelee hiichxeer yaahiin harnaa muu uhna davaabaatar gants mushgihad l hiisneshdee

    GD Star Rating
    loading...
  12. amjilt says:

    amjilt husie sain zaluu bna .Davaabaatar ene 2 sain ursuldugch bj ard olonoo undesnii buh uu sonirholtoi bailgaj sain avarguud bolno gedegt itgej bna.

    GD Star Rating
    loading...
  13. kkk says:

    bek chi uuruu erguu unha hugshin emgen ch unagaj chadahgui bj

    GD Star Rating
    loading...
  14. zizou says:

    tun sain bnlee, Davaabaatariig Uvurmongold bolson Mongol Tuurgatnii barildaan deer davj bsn sanagdaj bn. Davaabaatar Usuhbayar avarga shig amarhan unahgui ldee hehe. Zaan Usuhbayar, Davaabaatar, Sanjaadamba, Munkhbaatar arslan ene jiliin naadmaar sain barildah bh gj bodoj bn.

    GD Star Rating
    loading...
  15. jawhaa says:

    teneg tanknuud doyo ahiig amjihguu l dee

    GD Star Rating
    loading...
  16. Gunzo says:

    Миний дарсан зураг од болж байна аа.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: