Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ванкувер-2010, Өвлийн олимпийн наадмууд » Цэнгэлийн манлай олимп эхэллээ

GD Star Rating
loading...

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадам Ванкуверийн шөнө, Улаанбаатарын өдөр албан ёсоор нээлтээ хийж, галт бамбар олон мянган бээрийг туулсны эцэст бадамлан аслаа.

1894 оноос шинээр эхэлсэн орчин үеийн олимпийн үзэл санааны илэрхийлэл болсон олимпийн наадам нь 1896 оноос эхлэн зохиогдож, 1924 оноос өвлийн олимпийг зохион байгуулахаар болж баяжсан билээ. Тэгвэл Канадын Британий Колумбийн Ванкувер хотноо 21 дэх өвлийн олимпийн наадам гайхамшигт нээлтийн үйл ажиллагаагаар эхэллээ.

Жаран мянган хүний суудалтай битүү дээвэртэй цэнгэлдэхэд анх удаагаа олимпийн нээлтийн үйл ажиллагаа болсноороо онцлогтой байлаа. Канад улсын соёлыг танилцуулсан арга хэмжээнүүд болж Нели Фуртадо Брайн Адамс, K.D Lang нар ая дуугаа барисан. 4000 гаруй уран бүтээлчид нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

1980 оны Москвагийн олимпийн бэлгэдэл нь Миша бамбарууш байж нээлтийн ажиллагаан дээр асар том бамбарууш гарч ирж байсныг санаж байгаа байх. Тэгвэл энэ удаа 20 орчим метрийн өндөртэй цагаан баавгайн дүрсийг электрон гэрлийн тусламжтайгаар үзүүллээ. Түүнчлэн нээлтийн үеэрх цэнгэлдэхийн шалан дээрх гурван хэмжээст дүрсүүдийн хөдөлгөөн гайхалтай байсан юм.

83 улсын тамирчин олимпийн наадамд хүч үзэж буй нь түүхэнд дээд амжилт тогтоож байна. 83 улсын тамирчид ордонд жагсан орж ирсний дараа оргил хэсэг болох олимпийн бамбар бадамлах үйл ажиллагаа болсон юм. Грекийн Олимпия уулын хормойд нарны гэрлийн тусламжтайгаар ассан гал унтралгүй явж олон мянган бээрийг туулсаар, олон зуун хүний гар дамжсаар ордонд орж ирсэн. Канадаар аялж байх хугацаандаа Арнольд Шварцнеггер, Стив Нэш, Майкл Бүблэй, Шаниа Твэйн, Сидней Кросби зэрэг олон алдартнуудын гар дамжсан. Гэхдээ хүмүүсийн хамгийн сонирхол татаж байсан зүйл нь бамбарыг хэн асаах бол, хэрхэн асаах бол гэдэгт л байлаа. Ордонд  паралимпийн тамирчин Рик Хансен бамбарыг авч орон тэшүүрчин Катриона ЛиМэй Донд шилжүүлж, тэр сагсчин Стив Нэшд шилжүүлж, Нэш домогт хоккейчин Уэйн Грецкид шилжүүллээ. Ордонд бамбарыг өртөөлсөн бүх гишүүд бамбараа барьж талбайн голд орших чандмальсан бамбарыг асааж тэнд байсан олон хүний сэтгэлийн хөдөлгөөнийг дээд цэгт нь хүргэсэн.

Гүржийн тамирчны осол, нээлтийн ажиллагааны үеэрх техникийн асуудал зэрэг бэрхшээлүүд тохиолдсон ч энэ бүгдийг энэ бүх арга хэмжээ болдогоороо болж сайхан өнгөрсөн. Нээлтийн ажиллагааны үеэр нээлтээс хэдхэн цагийн өмнө нас барсан Гүржийн чаргачин Нодар Кумариташвилид зориулан дуугаа хураан нэг минут зогссон юм.

21 дэх өвлийн олимпийн нээлтийн ажиллагаанд Монгол улсын тугийг гүйлтийн цанын тамирчин Э.Очирсүрэн барин алхсан. Энэхүү наадамд гүйлтийн цанын хоёр тамирчин болох Э.Очирсүрэн, Х.Хаш-Эрдэнэ нар оролцож байгаа. Тамирчидаа өндөр амжилт хүсэн ерөөе.

GD Star Rating
loading...
Цэнгэлийн манлай олимп эхэллээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Bat says:

    amjilt husie

    GD Star Rating
    loading...
  2. C'moon says:

    Hicheegerei manaihaan amjilt husie

    GD Star Rating
    loading...
  3. Tugsuu says:

    amjilt husie!!!

    GD Star Rating
    loading...
  4. erka says:

    amjilt gexdee ydaj hoinoo heden tamirching hiigerei de?hamgiin suuld mongol orloo l gej bitgii hiluulerei de

    GD Star Rating
    loading...
  5. leo messi says:

    erka-d…chi bitgii ingej muuhai amnii bileggui yum yrij blda…yahavde hoorhii amitad hamgiin svvld orvol orj l baig..uvuliin olimpod oroltsoj chadahgui zunduu l oron bna shd…manaih harin orjiino gdg chini bolj bga bizdee…yum chini bagasa eheldiin..my nz joohon oodrog bgaach.. mongol uragshaa…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: