Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Вашингтоны Батлер, Далласын Ховард нарын долоон тоглогч оролцсон наймаа

GD Star Rating
loading...

Даллас хотноо болж өнгөрсөн Бүх Оддын тоглолтын хажуугаар солилцоо наймааны цонх хаагдах гээд багуудын менежерүүд завгүй ажиллаж байна.

Бямба гаригийн Бүх Оддын тоглолтын өмнө нэгэн шуугиантай наймаа явагдсан нь Вашингтон, Даллас багуудын хооронд болсон 7 тоглогч оролцсон наймаа байлаа. Даллас багт 2003 онд дарфтын 29-өөр шалгарснаасаа хойш хүчин зүтгэсэн Жош Ховард болон өнгөрсөн зун ирсэн Дрю Гуден, Куинтон Росс, Жеймс Синглтон нарыг нийслэл хот руу үдэж хоёр удаагийн Бүх Одод Кэрон Батлер, төвийн тоглогч Брэндон Хэйвүд, хамгаалагч Дешон Стивенсон нарыг багтаа авчээ.

Даллас багийн менежер Донни Нельсон энэхүү наймаа хийх шийдвэрээ гаргасны дараа “Манай багт анхнаасаа хүчин зүтгэж байсан Жош Ховардыг явуулна гэдэг үнэхээр хэцүү шийдвэр байлаа. Гэхдээ Батлерыг олж авах боломжийг алдахыг хүссэнгүй” гэсэн бол багийн эзэн Кубан “Энэ наймааг хийснээр манай багт илүү ашигтай гэж бодож байна. Бид одоо урагшаа давших л үлдлээ” гэжээ.

Тэгвэл Вашингтон баг энэ наймааг яагаад хийх болов оо гэсэн асуулт газар авч байна. Багийн ерөнхийлөгч Эрни Гранфилд “Манай баг энэ улиралд ямар хэцүү байгааг бүгд мэдэж байгаа. Манай багт шинэ уур амьсгал, шинэ сэргээх хүч хэрэгтэй байгаа учраас энэ наймааг хийлээ. Ирж байгаа дөрвөн тоглогч ийм байдлыг үүсгэж чадна. Бид энэ улиралд өрсөлдөгч байхыг хүсч байна. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй байсан. Үүнийгээ л хийлээ” гэжээ. Тэд мөн энэ наймааг хийснээрээ 14,6 сая долларыг цалингийн цэснээсээ хэмнэж байгаа юм.

Жош Ховард Дирк Новицкигийн дараа орох Далласт одоогоор тоглож буй тоглогчдоос хамгийн удаан багтаа тоглосон тоглогч байсан юм. Энэ улиралд бэртэл гэмтлээс болж төдийлэн тоглолтоо гаргаж чадахгүй байгаа түүнийг ийнхүү үдлээ. Тэр мөн талбайн гаднах байдлаараа ч олны анхаарлыг татдаг. Нэгэн радиод марихуан үе үе татдаг тухайгаа өгүүлж, америк хөлбөмбөгийн тоглолтын өмнө төрийн дуулалд хүндлэл үзүүлээгүйгээрээ асуудалд орсон гээд сахилгагүйтлын мэдээ нь мэр сэр гардаг. Дрю Гуден НБА-д найман улирал тоглохдоо найм дахь багийнхаа төлөө тоглох нь. Брэндон Хэйвүүд энэ улиралд 9,6 оноо, 10,3 самбараас авалт дунджилж байгаа. Харин Кэрон Батлерын хувьд 16,9 оноог энэ улиралд дунджилж байгаа билээ.

Энэ наймааны тухай Жейсон Кидд “Бид хамтдаа тийм ч сайн тоглосонгүй. Одоо шинэ тоглогчид ирээд бид хурдан формондоо орж шилдэг тоглолтоо үзүүлэхийг хүсч байна. Бидэнд 30 тоглолт үлдлээ. Энэ бол марафон биш ойрын зайн уралдаан л гэсэн үг.  Бид сүүлийн 7 тоглолтонд 5 ялагдсан байгаа. Харин энэ наймаа бидэнд их тус хүргэнэ гэж бодож байна” гэжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. cavs barca says:

    Dallas ch chang bolj bain aadaa. Harin Amraa Cavs-t ireh ni barag todorhoi bolj bna aa gej. Big Z , JJ 2-r l tulah yuum shig bna. T-mac ch new york luu udahgui yavah baih gej naidjiin.
    Ogloonii all star saihan bolloo shuu dee. enenees iluu yu harah ve dee. slum dunk-g zohion baiguulahaa bolivol taarna doo.

    GD Star Rating
    loading...
  2. Mongoljingoo says:

    Washington wizards ireeduigee bodoj hiij bgaan bna l daa

    GD Star Rating
    loading...
  3. shirka says:

    dallas odoo ymarhuu bh ym boldoo togloltiig n haray nowitzki kidd marion ntrtei her gar niileh ym boldoo odoo tgeheer garaand heywood nowitzki marion butler kidd gsn garaanii bureldhuuntei bolj bga ym bzde selgeneees terry demjeed ognoo uragshaa dallas gogo

    GD Star Rating
    loading...
  4. би 2005 оноос финиксийг 5 жил тасралтгүй дэмжлээ . гоё байсан хэдий ч хол явсангүй . наш гэхээс илүү амарэгийн тоглолтонд их дуртай , одоо амарэг дагаад клэвландыг дэмжнэ ээ ! (хэрэв солигдвол)

    GD Star Rating
    loading...
  5. . says:

    Amare Carsares Stoudemire_Standing Tall And Talented #CLE

    GD Star Rating
    loading...
  6. George says:

    sonin l soliltsoo bollo Mavsinhan inged odudar durvee hoorhii huchirheg bollo shu wizards bur sugarchla do orsoldogchid bna gehed hetsuuhen bolloo hrin STAT Cavs ru yawna gedeg yu bolwoo

    GD Star Rating
    loading...
  7. BT says:

    MAv zvger deerem hichleshde. WASH yagaad hij bgan bolo iim 8a? Amare CLe ywahgve

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: