Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Нэйтийн 3 дахь түрүү

GD Star Rating
loading...

Бүх оддын тоглолтын 2 дахь өдөр уламжлал ёсоор Холимог оддын шидэлтийн тэмцээн, Ур чадварын тэмцээн, 3 онооны шидэлтийн тэмцээн, Цагираган дээрээс довтлох тэмцээнүүд боллоо.

Анхны тэмцээн холимог оддын шидэлтийн хооронд болоход талбайн эзэн баг аваргалав. Далласын багт Дирк Новицки, Сан Антионо Силвер Старсийн Беки Хэммон, Рокитсийн хамгаалагч асан, одоо НБА-ын аналист Кенни Смит нар багтаж, шигшээд бүх цэгүүдээс 34.3-хан секундын дотор оновчтой шидсэнээр түрүүлсэн байна. Тэдэнтэй аваргын төлөө По Газоль, одоо зодог тайлсан Брэнт Берри, Лос Анжелес Спарксийн Мэри Фердинанд-Харрис нар бүхий Лос Анжелесаар овоглосон баг өрсөлджээ.

Хөгшин залуу холилдсон 4 холбогчийн оролцсон Ур чадварын тэмцээнд 36 настай Стив Нэш түрүүлэв. Далласын багт тоглож байсан тэрээр шигшээд 29.9 секундэд бүх даалгавраа амжилттай болгосноор өөрөөс нь 11 дүү,  Далласын гаралтай Дерон Уилльямсийг ялжээ. Нэш 2005 онд мөн аваргалж байв. Баксийн шинэ тоглогч Брэндон Женнингс, Оклахома Ситигийн Рассель Вестбрук нар эхний шатнаас хасагдсан. Вестбрукийн оронд Д. Роуз орох ёстой байсан ч Роуз бага зэрэг гэмтэлтэй байгаа тул чөлөөлөгдсөн юм.

3 онооны шидэлтийн тэмцээнд Бостон Селтиксийн довтлогч Пол Пирс түрүүллээ. Пирс 2002 онд энэ тэмцээнд оролцоод тун муу шидэж, ердөө 8 оноо авч байсан удаатай. Гэхдээ энэ удаа 2 шатанд 2-ууланд нь тун тайван, итгэлтэй шидсээр аваргаллаа. Шигшээ шатанд 20 оноо авахдаа 5 цэгийн 2 онооны бөмбөгийг бүгдийг нь оновчтой болгосон байна. Шигшээ шатанд тэрээр Голден Стэйтийн шинэ тоглогч Стивен Карри (17), Денверийн  од Чонси Биллапс (14) нарыг ялжээ. Эхний шатнаас Никсийн Галлинари, Хитийн Күк, Сансын Фрай нар хасагдсан болно.

Үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг, үзэгчдийг хамгийн ихээр баясгаж, хөөргөх боломжтой тэмцээн бол Цагираган дээрээс довтлох тэмцээн. Харин энэ удаагийн Слам Данкийн тэмцээн тийм ч сайхан болоогүй. Оролцож байгаа тоглогчдын зарим нь бэлдээгүй шахуу, зарим нь бэлдсэнээ оновчтой болгож чадаагүй, ерөнхийдөө шинэ соргог зүйл сэдээгүй зэрэг байдлаар “гоочилж” болох юм. Нөгөө талаар бас үзэгчид одоо хэрийн юманд гайхахаа, цочирдож сүйд болохоо больсон ч байж болох. Энгийн гэхэд хаашайн, гэхдээ л энгийн хэдэн данкууд үзэж сонирхлоо. Үр дүнд нь Нью-Йорк Никс багийн Нэйт Робинсон түрүүлж, түүхэнд үлдэв. Бие жижиг ч “үсрэлт том” тэрээр уг тэмцээнд 3 дахь удаагаа түрүүлсэн анхны тоглогч болж байгаа юм. Майкл Жордан, Доминик Уилкинс, Винс Картер, Жилиус Ирвинг, Жейсон Ричардсон гээд НБА-ын супер данкчдын хэн нь ч 3 түрүүлж байсангүй.

Робинсон сүүлийн шатанд үлдсэн ДеМар ДеРозанаас ердөө 2 хувийн санал илүү авч 3 дахиа аваргалсан. Сүүлийн шатанд үлдсэн 2-ын хэн нь илүү байсныг интернет санал асуулгаар шийдэхэд Нэйт 51 хувийн санал авчээ. ДеРозан гэснээс тэрээр Клипперсийн Эрик Гордонтой уг тэмцээнд оролцох сүүлийн эрхийн төлөө өмнөх өдөр нь болсон шинэ тоглогчдын тэмцээний завсарлагын үеэр өрсөлдөж, үзэгчид ДеРозанд илүү санал өгснөөр тэрээр Данкийн тэмцээнд оролцсон болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. SU says:

    1st whahahahah

    GD Star Rating
    loading...
  2. t1 says:

    энэ ер нь шал тэнэг юм болсышт…. харин өнөөдөр гоё байлаа….

    GD Star Rating
    loading...
  3. aaya says:

    turshilgatai oduuud shagnaliiig absan n temtseeniiig ulam ih sonirholtoi bolgolooo gej

    GD Star Rating
    loading...
  4. слам дункаас бусад нь болдгоороо болж өнгөрлөө , слам дунк нэг л биш ээ , шаннон браун , wallace 2 урам хугаллаа ,тэрийг бодвол тэр анд1-нхан , гудамжныхан лааж бна аа http://www.nba.com/video/channels/allstar/2010/02/13/20100212_slamdunk_showdown.nba/index.html

    GD Star Rating
    loading...
  5. soul_denver says:

    ene jil tsagan sartai davhtsad yostoi bala yum bolloodoo. yoroso yuch uzej chadsangui

    GD Star Rating
    loading...
  6. George says:

    slam dunk uneher utgagui bolsoon bi uul shannon brownig ih goy yum hine de gej bodj demjj bsin tegsen baihgui wallace bur utgagui dunkud hijile te iim dunk hih bsin bol orj yahsin boloo shal demii
    skills challenge goy bolson brandon jenningsig demjij bsin tegsen hrin sulin damjulaltan deree aldsar bgad sugartsan hehe Hair Canada argagui hamgin chadvarlag bailaa gj
    3point contest hrin dajgui bolson shu te zalusa ih onoo awagdagui ch gesn sonirholtoi bolsn The Truth uneher oortoo itgeltei bj bgad turulsen

    GD Star Rating
    loading...
  7. soul_denver says:

    :d (:|

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: