Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Шүгэл дуугарахын өмнө

GD Star Rating
loading...

Лион – Реал Мадрид

Хасагдах шатанд Реалтай таарахаас бүх багууд жийрхэж байсан гэхэд хилсдэхгүй. Хэсгийн шатанд гоолыг ар араас нь бөмбөгдөж байсан Роналду ид формондоо байгаагаас гадна Гранеро, Иугайн зэрэг залуус ямар ч супер хамгаалалтыг бут цохихоор хүчтэй байгаа. Лионы хувьд сүүлийн 7 жилийн гайхалтай амжилтын гол үндэс Жуниньогоо алдсанаас гадна ирээдүйн залуу халаа Карим Бенземагаа 35 сая еврогоор зарчихсан. Одоо Бензема нь Мадридадийн багийн мэргэн буучдыг тэргүүлж байгаа.  Португаас авсан Лисандро Лопез нь хурдан идээшиж гоолын онгодтой байгаа ч тааруухан хамгаалатаасаа болж хэрэггүй тэнцээ ихийг хийж лигийнхээ хүснэгтэд 4-р байранд жагсаж байгаа юм. Мэдээж бооцоо тавигчдийн ихэнхи хэсэг нь Реалд ялалтыг өгч байгаа ч Перезийн Галактико чууд  Барсагаас илүү гарч чадахгүй байгаа нь эргэлээ үүсгэж байна. Лион бол амархан мөчөөгөө өгөх баг ч бас биш.

Плэй -офф хүрэх замдаа

Лион : Өнгөрсөн жилийн тааруухан амжилтаасаа болж (3-р байр) Лиончууд сүүлийн 9 жилд анх удаа хэсгийн шатнаас бус урьдчилсан шатнаас аваргуудын лигийг эхлүүлсэн. Гэсэн ч тэд Бельгийн номер нэг баг Андерлехтийг хоёр тоглолтонд илт илүүрхэж 8 : 2-ийн харьцаатай буулган авсан юм. Португаас 28  сая еврогоор авсан Лисандро Лопез шинэ багтаа хурдан идээшиж байгаагаа харуулж 4 гоолоор Бельгийн багийн хаалганд оруулжээ. Улмаар E хэсэгт Ливерпуль, Фиорентина, Дебречен багуудтай нэг хэсэгт багтсан. Хэсгийн эхний тоглолтдоо энэ жилийн аваргуудын лигийн хамгийн том шуугианыг дэгдээсэн Фиорентинаг 1 : 0-ээр ялж дараа нь Унгарын аварга Дебреченийг 4 : 0-ээр ”ниргээд” л өнгөрсөн. Удаахь 2 тоглолтдоо  ”хямрал”-тай байсан Ливерпулиэс 4 оноо зулгааснаар  Лионы хэсгээсээ шалгарах зам шулуудсан юм. Ялангуяа Анфиелдэд байгуулсан гайхалтай ялалт нь клубын түүхэнд бичигдсэн үлдсэн бөгөөд аваргуудын лигт Английн багийг буулган авсан анхны тохиолдол нь болжээ. Гэсэн хэдий ч  5-р тойрогт талбайдаа Фиорентинатай тоглохдоо Хуан Мануель Варгас хэмээх ”жаалыг” барьж чадагүйнхээ гайгаар 1 : 0-ээр ялагдаж хэсгийн 1-р байр ”асуудалтай” болж ирсэн. Сүүлийн тойрогт Дебреченийг ”уламжлал ёсоор” 4 : 0-ээр ниргэсэн ч эсрэг талд нь Виало Ливерпулийг ”дөнгөсөн” тул 13 оноотойгоор хоёрдугаар байраар хасагдах  шатанд үлдсэн. Ийнхүү тэд сүүлийн 7 жил дараалан аваргуудын лигийн шөвгийн 16-д үлдэж чаджээ.

Цюрихт явагдсан плэй-оффын оноолтоос өмнө Лионыг энэ жил нилээд дээгүүр ”үзэх” болов уу гэх хүмүүс цөөнгүй байсан. Гэвч баг болгоны жийрхэж байсан Эзэн хааны багтай таарсан нь Францын ”дархан аваргуудын” ирээдүйг бүрхэг болгоод байна.

Реал Мадрид

Эзэн хааны баг С хэсэгт Милан, Марсель, Цюрих багуудтай хамт багтсан. Эхний тоглолтоос эхлээд л дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Роналду ”ид шидээ” үзүүлж гоолыг ар араас нь бөмбөгдөж байлаа. Цюрихийг 5 : 2-оор бутниргэхэд Ронни дубль хийсэн бол дараагийн тойрогт  Марселийн хаалганд мөн л дубльдэж ”баланс” барьжээ. Ийнхүү супер одуудынхаа ачаар Реал хоёрдугаар тойргийн дараа хэсгээ 100 хувийн амжилттай тэргүүлж байлаа. Харамсалтай нь Португал эрийн бэртэл Реалын амжилтыг тасалдуулж 3-р тойрогт тэд Сантьяго Бернабеу цэнгэлдэхдээ Миланд 3 : 2-оор ялагдсан. Миланы талбайд бас л ялалт байгуулж чадалгүй 1 оноотой буцсанаар тэдний байдал эвгүйдэж ирсэн ч дараагийн тоглолтдоо Марселийг Иугайний гоолоор буулган авснаар хэсгээсээ гарах болзлоо хангасан. Сүүлийн тойргийн тоглолтонд Роналду эргэн ирж дубль хийснээр хэсгийн шатны мэргэн буучаар 6 гоолтой тодорсон юм. Мөн Реал энэ шатанд хамгийн өндөр үзүүлэлт буюу нэг тоглолтонд дунджаар 2.5 гоол хийсэн үзүүлэлт үзүүлжээ

Сүүлийн үеийн мэдээ

Реал : Эзэн хааны баг Расингийн залуу од Серхио Каналесийг эгнээндээ нэгтгээд байгаа. 18 настай энэ залуу хагас хамгаалагч ирэх зургаан жилд Реал тоглох бөгөөд 4.5 сая евро болон нэмэлт нөхцөлүүдээр хоёр баг тохиролцжээ.

Карим Бензема хуучин багийнхаа эсрэг гарч магадгүй байна Хэдийгээр Реалын эмч нар түүний бэртлийг бүрэн эдгэрэх болоогүй байгаа гэсэн ч Карим өөрөө Лионд буцаж очихыг тэсгэлгүй хүсэж байгаа бололтой. Харин Гути, Ван дер Ваарт, Метзелдер нар бэртлийн улмаас Мадриддаа үлджээ.

Реалын хамгийн сул талыг хамгаалалт гэж хүн болгон ярьж байгаа. Тэгвэл Перез үүнд дүгнэлт хийж ирэх зуны наймааны цонхоор МанЮ-гийн Неманья Видичийг ”сугалахаар” төлөвлөөд байгаа гэнэ. Видич энэ улиралд бэртэл гэмтэлд их ороогдож байгаагаас гадна Сер Алекстэй тааруухан харилцаатай байгаа тул багаа орхиж магадгүй байгаа аж. Ойролцоогоор 20 сая фунтыг Реал түүнд санал болгох юм байна.

Лион

Францын багаас Камерун хагас Макоун торгуультай байгаа. Харин Миланд гологдсон Сиссоко бага зэргийн бэртэлтэй байж байгаад энэ тоглолтоос эргэн ирж байна. Лионы дасгалжуулагч Клод Пюэльд довтолгооны хослолоо сонгоход асуудал тулгараад байгаа бололтой. Учир нь Лисандро, Бастос, Гомиш, Гову, Делгадо нар бүгд сайн формтой байгаа юм.

Форм

Реал Мадрид

2 тоглолтоор торгуулаад байсан К.Роналду эргэн ирж гоолоо бөмбөгдөж эхэллээ. Хамгийн сүүлд Хересийн хаалганд дубльдэж багтаа 3 оноо авчирсан. Пеллегрини Гранерод итгэл хүлээлгэж гарааны эрх өгөх болсон нь алдаа болсонгүй. Кастильягийн хүү урамтай тоглолтыг үзүүлж фенүүдийн хайрыг татсаар байна. Тэд Барсагаас 2 оноо алдаж байгаа учир нэг бүдрэхэд л хүснэгтийг тэргүүлэх боломжтой. 22 тойргийн тоглолтонд 53 гоол оруулсан байгаа нь Барсатай адил үзүүлэлт.

Лион

2010 он гарснаас хойш ялагдал гээчийг амсаагүй байна. Хамгийн сүүлд Ленийг Делгадогийн гоолоор буулган аваад байгаа. Гэхдээ 4-р байрнаасаа ховхорч чадаагүй л байна. Хүснэгтийг тэргүүлж байгаа Бордогоос 8 оноо алдаж байгаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

19 Сэтгэгдэл

  1. aaya says:

    rael ch amjchih bailgui deee……….

    GD Star Rating
    loading...
  2. Huildar says:

    bitgii amjaasai hehe.

    GD Star Rating
    loading...
  3. duusee says:

    real aimaat bn aa odoo barsag neg l buderhed real urd ib garnaa uulaasaa real awarga boloh bh bas manu chelseag odoohon guitslee barca reald chelsea manud daragdah yum bn daa

    GD Star Rating
    loading...
  4. Alia says:

    Real ch frantsuudig unshih blgui de
    saihan toglolt ch bolohgui bh o iluu shuu iluu

    GD Star Rating
    loading...
  5. batt says:

    real yamar ch bsan lioniig dunguchih bailgui de ene jil turuuleh klubuudiin neg bna gedegt naidaj bna

    GD Star Rating
    loading...
  6. NAAGII says:

    Реал сүүлийн тоглолтондоо сайн тоглосон. Кака хоёр дамжуулалт Рондалдод хаяж тэрийг нь чулуу болгох шив дээ. Тэр хоёр бие биеэндээ баяр хүргээд тэврэлдэж байхыг нь харсан чинь гар нийлээд бузарлаж магадгүй санагдчихлаа. Гоё байсан шүү гэж. Маргааш сайн тоглох байлгүй дээ.

    GD Star Rating
    loading...
  7. Madridista says:

    за манайхан энэ жил одоогын байдлаар их урамтай тоглож байгаа Депоpтивог талбай дээр нь 18жил хожиж чадаагүй байж байгаад хожоод л, клубын түүхэндэх хамгийн дээд амжилт буюу лигийн 22 тоглолтын дараа анх удаагаа 53оноо авч байгаа зэрэг амжилтуудыг гаргаад байгаа энэ бүгд манай эзэн хааны шинэ өлгийтэй хүүхдүүд болон Перезын гавьяa, гэхдээ бид чинь сүүлийн хэдэн жилүүдэд АЛигийн 16-с цаашаа шалгарч чадаагүй байгаа мөн Лионыг хавьдаа л хожиж чадахгүй байгаа гэх хар цувралууд байгаа …ч энэ жил өөр байна гэдэгт бат итгэж байна.! HALA MADRID .!!!

    GD Star Rating
    loading...
  8. barca fan says:

    real ch lionigoo bol dongochih bhoo hrin la ligiin huvid bol Barcagaas iluu garlaa ch ene uliraliin togsgold Barca maani erguuleed terguulj liginhaa tsomiig orgnoo.Bas lionii daraa tom clubtei taaraad but avhuulahvidee hehe

    GD Star Rating
    loading...
  9. aaya says:

    medeee nemehgui yumaaa….

    GD Star Rating
    loading...
  10. storm says:

    goy medee bna bayrallaa busad hos baguudiin medeeleliig ingej bas oruulna bizdee xo

    GD Star Rating
    loading...
  11. ronaldo says:

    za za tegeed real maan ene jil uul ni avarguudiin ligt turuuleh bolson l bmaar yumdaa hoorhii aguu bag 9 jil avarguudiin ligt avargin tsomiin toloo toglosonguidee ene jil galaktiko-2 ni avch ogoh blguidee uragshaa real. mar shoniig tesen yadan huleej bna shu

    GD Star Rating
    loading...
  12. Lyon bol aguu bag shuu dee hojno do harj baigaarai

    GD Star Rating
    loading...
  13. Anti - Liverpool says:

    lyoniig basah hereggui bumbog booronhii gej harin Chelsea interiig zugeer l zajlahgui zalginaa

    GD Star Rating
    loading...
  14. malcin says:

    nodnin real liverpoold unshuulsan da hoorhii

    GD Star Rating
    loading...
  15. real fan says:

    manaih ch lionii harshiltai bag shuu gehdee airai gaigui bailgui dee odoo junhinu baihgui deereesen benzema geed manaih dajgui sain foromtoi bainlee aaa gehdeel bas emeej bainshuu lion oos
    ene toglolt bitgiil azguiteerei dee lion azaarl manaihiig shaan ternees neeh sain toglolt baihgui bainlee dee

    GD Star Rating
    loading...
  16. real fan says:

    malcin
    chi yasan tanai luizerpool chine dooshoo ortson chine chi ataarhaj uhehnuu aiiii
    tanaih yadaj 16 dotoroo orood unshuulaach
    huuhdiin liegt togloj baij icheech fuck luizerpool

    GD Star Rating
    loading...
  17. real maani odoohondo tugs formondo oroogui bga ch gsn lyon hediger aguu bag ch gsn lyon-d hangalttai hicheel zaagad yvuulna ted lyonig gaihaltai hojij hiimorio sergeeh bolno! ted chadna!

    GD Star Rating
    loading...
  18. the man says:

    Espanish leagiig LA leage gej nerlehee baigaad AL gedeg bolson sh dee medeegyi uymuu?Yagaad gevel 2-hon gaigyi bagtai tegeed bygd yamarch erch hych hurd avhaalj sambaa baihgyi Womans football shig toglolt toglodog gej baigaa uym. Come on English PL

    GD Star Rating
    loading...
  19. the man says:

    LA leage bish AL leage shyy

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: