Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Шүгэл дуугарахын өмнө Милан – МанЮ

GD Star Rating
loading...

Милан – МанЮ

Энэ хоёр багийг нэг зүйл нэгтгэж байгаа нь өнгөрсөн зуны наймааны цонхоор хоёлаа түлхүүр тоглогчдоо Реалд өндөр үнэээр алдсан. МанЮ-гийн хувьд Роналдуг зарах нь 2008 оноос хойш тодорхой болоод байсан бол Какагийн шилжилт Миланы фенүүдэд том цохилт болсон нь ойлгомжтой. Манчестер ситигийн амласан их мөнгөний өмнө толгой сэгсэрсэн Кака яагаад багаа орхих болсон бэ гэдэг асуулт олон хүний анхаарлыг татаж байлаа. Эцэст нь энэ бүхэн багийн ахлагчийн туузтай холбоотой болох нь олонд ил болсон юм. Хамгийн сүүлдд энэ хоёр баг 2007 оны аваргуудын лигт оноолт таарахад МанЮ талбайдаа 3 : 2-оор ялж чадсан ч Сан Сирод юу ч хийж чадалгүй байсаар 3 : 0-ээр бутниргүүлж байсан удаатай. Тэр үед Кака Миланы амин сүнс байсан бол одоо Улаан-харуудын хамгийн сайн формтой байгаа тоглогчоор Роналдиног нэрлэж болох юм.  Харин эсрэг талд нь энэ номинацад Рүүни зогсох нь ойлгомжтой.
Дасгалжуулагчдийн хувьд 20 жилийн ажлын туршлагын эсрэг ганц жил ажилласан шинэ ажилтан тулж байгаатай ялгаагүй. Леонардо хэрвээ энэ тоглолтонд л ялж чадахгүй бол байр суурь хэр зэрэг ганхахыг мэдэж байгаа. Тиймээс Юнайтедийн эсрэг ямар тактикаар тоглохоо нухацтай бодож байгаа болов уу. Мэдээж Сан Сиро бол Миланы хамгийн том давуу тал. Классик италийн хэв маягтай тоглодог гэж Миланыг мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэд ямар ч багийн тоглолтыг эвдэж өөрийнхөө арганд оруулж чаддаг тоглолттой баг юм.

Плэй -офф хүрэх замдаа

АС Милан

Милан С хэсэгт Реал, Марсель, Цюрих багуудтай хамт багтсан. Хэсгийн эхний тоглолтдоо Супер Пиппогийн дублиэр Марселийг  ялсан ч  дараагийн тойрогтоо Цюрихт ялагдаж шүүмжлэлийн бай болсон. Лигтээ ч тааруухан тоглож  байсан учир Реалтай хийх хоёр тоглолтоос хангалттай оноо зулгаах шаардлага тэдний өмнө тулгарлаа. Энэ хариуцлагатай тоглолтонд Пато жинхэнэ гайхамшгийг үзүүлж хоёр гоолоор Касильясийн хаалгыг мялаасан юм. Мөн Пирло алсын цохилтоос  гоолдож Сантьягог эзлэн авахад багтаа туслажээ. Харин талбайдаа Реалтай хийсэн тулаанд ялагдах дөхсөн ч Роннигийн пеналтийн ачаар нэг оноо зулгаасан. Сүүлийн хоёр тойргийн тоглолт яг энэ дүр зургаар өрнөж Марсель, Цюрихтэй дараалан 1 : 1-ээр тэнцсэн. Энэ тааруухан амжилт нь Россонериг Европын лигрүү цөлөх дөхсөн ч Марсель эсрэг талд нь Реалд ялагдсан тул 2-р байраар дараагийн шатанд шалгарчээ.

МанЮ

Улаан чөтгөрүүд Б хэсэгт Оросын аварга ЦСКА, Германы аварга Вольфсбург, Туркийн аварга Бешикташтай хамт багтсан. Энэ хэсэгт улс улсынхаа аварга багууд багтсанаараа улам сонирхол татаж байв. МанЮ  дэлхийн топ лигийн аварга гэдэг утгаараа том багийн ”аранга” зааж эхний 3 тойргоос боломжит есөн оноогоо авч чадсан. Эхлээд Бешикташыг Скоулзын гоолоор буулган авсан бол дараа нь Вольфсбургийг талбайдаа 2 : 1-ээр өвдөг сөхрүүлсэн. Энэ тоглолтонд Гиггз МанЮ-гийн төлөө 150 дахь гоолоо оруулж багтаа ялалт бэлэглэсэн юм. 3 дахь тойрогт Чөтгөрүүд тун сулхан бүрэлдэхүүнтэй дурсамжит Лужникийн цэнгэлдэхэд дахин зочилсон. Рүүни, Эвра, Гиггз, Пак, Флетчэр гээд гарааны хэд хэдэн тоглогчид бэртлийн улмаас Орос руу зорчоогүй ч Сер Алексийн баг 1 : 0-ээр ялж чадсан. Лужникийн цэнгэлдэхийн хиймэл зүлэг МанЮ-гийн ур чадвартай тоглогчдод нилээд хүндрэл учруулж байсан ч хоёрдугаар үеийн төгсгөлд Луйс Валенси хожлын гоолыг багтаа бэлэглэж чаджээ. Энэхүү ялалт нь тэдний аваргуудын лигт айлын талбайд ялагдаагүй цувралыг 14-т хүргэжээ. 2007 онд Миланы талбайд ялагдсанаас хойш МанЮ-гийн энэ ”тоолол” эхлээд байсан юм.
Хоёр долоо хоногийн дараа Олд Траффордод ЦСКА зочлоход анхны хүүгийнхээ зулайг үнэрлээд байсан Рүүни талбайд гарсангүй. Мөн  Рио – Видичийн төвийн хамгаалалтгүйгээр МанЮ-гийн гарааны 11 бүрдэж байлаа. Овен Чөтгөр болсноосоо хойш анх удаа аваргуудын лигийн тоглолтын гараанд гарсан бөгөөд Македа хүү түүнтэй хоршжээ. ”Алтан жаал” тооны харьцааг нээсэн ч ЦСКА мөчөөгөө өгөлгүй 3 гоол дараалан оруулж МанЮ-г хүнд байдалд орууллаа. Энэ үед өмнөх тоглолтын баатар Валенси цаг дуусаж байхад тэнцээний бөмбөг хийж багаа аварчээ. Вольфсбург нөгөө талд Бешикташийг бутниргэсэн учраас МанЮ хэсгээсээ гарах болзлоо энэ тойргийн дараа хангасан юм. 4 дэх тойрогт талбайдаа Бешикташд ялагдаж, сүүлийн тоглолтонд талбайдаа Вольфсбургийг 3 : 1-ээр буулган авсан.

Сүүлийн үеийн мэдээ

МанЮ

Рио Фердинанд болон Нани нар лигийн тоглолтонд улаан хуудастай байгаа. Гэхдээ Европын тэмцээнд энэ нь үйлчлэхгүй тул Миланы эсрэг гарах боломжтой. Харин Неманья Видич, Райн Гиггз, Андерсон нар бэртэлтэй тул гэртээ үлдэхээр болжээ.

Боложит гарааны 11 :

Ван дер Сар, Рафаель, Браун, Фердинанд, Эвра; Флетчер, Скоулз, Нани, Каррик, Валенси; Рүүни

Милан

Марко Боррьело бэртэлтэй байгаа ч Пато эргэж ирсэн сайхан мэдээ байна. Женнаро Гаттузо төвд тоглож ”хар ажлаа” хийх тул Бексийг сэлгээнд суулгаж магадгүй байна.
Леонардо магадгүй түүнийг хоёрдугаар хагасаас гаргах байх. Тьягу Силваг гараанд гаргахаа менежер албан ёсоор мэдэгдээд байгаа. Харин довтолгоонд Пато , Хунтелаар, шидэт Роннитой хосолно.
Боложит гарааны 11 :

(4-3-3) Дида, Абате, Неста, Тьягу Силва, Фавалли, Гаттузо, Амброзини, Пирло, Пато, Хунтелар, Роналдиньо

Форм

Сүүлийн 5 тоглолт

Милан

2 сарын 12.эзэн)  Милан – Удинезе 3 : 2 (Сери А)
2 сарын 7. . (зочин) Милан – Болонья 0 : 0  (Сери А)
1 сарын 31. (эзэн) Милан – Ливорно 0 : 0 (Сери А)
1 сарын 27.(эзэн)  Милан – Удинезе 0 : 1 (Италийн цом)
1 сарын 25. (зочин)  Милан – Интер 0 : 2 (Сери А)

МанЮ

2 сарын 10 (зочин  МанЮ – Астон Вилла 1 : 1 (Премьер лиг)
2 сарын 6. (эзэн) МанЮ – Портсмут 5 : 0 (Премьер лиг)
1 сарын 31. (зочин МанЮ – Арсенал 3 : 1  1 (Премьер лиг)
1 сарын 27. (эзэн) МанЮ – Манчестер сити 3 : 2 (Лигийн цом)
1 сарын 23.(эзэн)  МанЮ – Халл сити 4 : 0 (Премьер лиг)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

24 Сэтгэгдэл

  1. Tlgaa says:

    Togloltuud mongoliin tsagaar yg hdees bol hunuusee Roni ch sain bga ym shig ble de yren yaj ch magadgu :)

    GD Star Rating
    loading...
  2. franka says:

    Margaash togloltuud hedees yamar suvgaar garah ve. manu vs ac.milan yooyo margaashiig tesen yadan huleej bna

    GD Star Rating
    loading...
  3. hbn says:

    yamar ch suvgaar garahgvi ee bvgd deer ne olimp garna getsen bna lee

    GD Star Rating
    loading...
  4. George best says:

    ub-iin tsagaar ugluu 3-45-d kick off chanell sky sport 1.odoo bol san siro-d tentstee Old Traffordod united hojino gedeg ni byhend oilgomjtoi baigaa shyy dee.England bolon Italiin web site-uud orood unshaad yz. byh tom meregjiltengyyd tegj helsen baigaa

    GD Star Rating
    loading...
  5. tseska says:

    Manu1

    GD Star Rating
    loading...
  6. Hak says:

    Milan 3-0 r hojih baih

    GD Star Rating
    loading...
  7. barca fan says:

    cctv5 deer garhin boluu uzchmeeer bhin

    GD Star Rating
    loading...
  8. Alia says:

    Champinos geed BAR bdag z de tend ochij uzehgui yu MGL tsagaar 03 : 45-s Milan talbai deeree hojih ni todorhoi harin hedeer gedeg l sonin bna

    GD Star Rating
    loading...
  9. realmadrid says:

    unu shunu boloh avarguudiin leageiin togloltiig online r yaj uzeh be nzuudaa helj uguj tuslaach please anduuda

    GD Star Rating
    loading...
  10. dagvaa says:

    onoo oroi ch haluuhan yum bolno doo.minii bodloor 1-1 y8umuu 2-2 oor tentseh bh,ergeed old trafforddoo 3sariin 10nd avchirjaagaad 2-0 yumuu 3-0 oor husaad yavuulna bizdee MUFC maani,za oroi saihan classic football uzneee gej

    GD Star Rating
    loading...
  11. UF says:

    Ugaasaa toglolt mash oilgomjtoi bga. ManU-giin forum mash ondor bga. Ted San-Sirod neg bol hojino neg bol tentsene. Daraa n Old Traffordod ATS-iig Suga nirgene gej bga.

    GD Star Rating
    loading...
  12. real fan says:

    humuusei tuslaarai interneeteer yaaj unuudur CL-iig uzehuu yamar seiten deer uzej chadhuu

    GD Star Rating
    loading...
  13. chelsea says:

    onoo shono 2-45 s garnaaa 25 r televiz r garah bh
    espn eer ch garnaa
    ac milan go go

    GD Star Rating
    loading...
  14. storm says:

    Milan hojoosoi gej l naidii Ronaldinno gilalzaj bna lee uul n xarjil baiy buh suwagaar olimp garaad bna aa bolohgui bol neteen molhuulene dee kkk zolig gej

    GD Star Rating
    loading...
  15. bat says:

    milan, gatuzo go go hojooroi

    GD Star Rating
    loading...
  16. bi ug n realin fan ghde ene toglolt iluu sonirhol tatjin uchir n real lyonig hojih n todorhoi harin ene toglolt bol uur asuudal jinken CL-in rivaluud shude kkk

    GD Star Rating
    loading...
  17. ronnie ene togloltonder od met giih boltugai!

    GD Star Rating
    loading...
  18. Biba says:

    http://www.livesport1.com geed orood uz 98100090 lu msjeer asuugaarai

    GD Star Rating
    loading...
  19. biba says:

    http://www.livesport.tv yum bna shuu
    nadad medeeleerei minii xurd guitsexgui xodoo bna

    GD Star Rating
    loading...
  20. Biba says:

    http://www.ustream.tv/discovery/live/sports shuud uzeerei.
    daanchdee minii netnii xurd xurexgui bna.nadad togloltiig damjuulj msj bichej tuslaarai

    GD Star Rating
    loading...
  21. kk says:

    milan talbai deeree hetsuu dee gehdee manu formtoi bga bizdee nani garna gesen bh um unen bgaadaa

    GD Star Rating
    loading...
  22. kk says:

    Dida D. Bonera A. Nesta Thiago Silva L. Antonini A. Pirlo D. Beckham M. Ambrosini A. Pato Ronaldinho K. Huntelaar Subs
    F. Inzaghi C. Seedorf C. Abbiati G. Favalli I. Abate G. Gattuso M. Flamini Starting line-up
    E. van der Sar Rafael R. Ferdinand J. Evans P. Evra M. Carrick D. Fletcher P. Scholes Nani J. Park W. Rooney Subs
    M. Owen G. Neville W. Brown D. Berbatov T. Kuszczak A. Valencia D. Gibson

    GD Star Rating
    loading...
  23. erlan says:

    milan zail ene jil awarguudiin ligt chelsya tvrvvlesei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: