Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Ванкувер-2010, Өвлийн олимпийн наадмууд » “Ванкувер-2010″ – 5 дахь өдөр

GD Star Rating
loading...

Өвлийн 21 дэх олимпийн 5 дахь өдөр нийт 5 багц медалийн эзэд тодорцгоолоо.

Биатлон – Эмэгтэй 10 км

Нээлтийн 7,5 км-ийн хөөх уралдаанд 1,5хан секундын зайтай хоцорч мөнгөн медаль хүртсэн Германы од Магдалена Нойнер энэ наадмын анхны алтан медалиа авлаа. Тэр хоёр буудлагаа алдаж буудсан ч бүхнээс хурдан байж түрүүлэх болзлоо хангажээ. Харин 7,5 км-д алтан медаль хүртсэн Кузьмина 12,3 секундын ард барианд орж мөнгөн медалийн болзол хангалаа. Одоо Нойнерт дахиад гурван ч медаль авах болмж бий билээ.

алт Магдалена Нойнер
Герман
30,16,0 (2 тор.тойрог)
мөнгө Анастасия Кузьмина Словак +12,3 (2)
хүрэл Мари-Лор Брюне
Франция
28,3 (0)
4 Анна Карин Олофссон-Зидек
Швед
39,4 (1)
5 Тура Бергер
Норвеги
51,2 (0)
6 Анна Булыгина
Орос
52,1 (1)
7 Ольга Зайцева Орос 1.04,3 (2)
8 Анн Кристин Флатланн
Норвеги
9 Тея Грегорин
Словени
10 Андреа Хенкель
Герман

Биатлон – Эрэгтэй 12,5 км

24 орны 60 тамирчин өрсөлдсөн эрэгтэйчүүдийн 12,5 км ийн хөөх уралдаанд Шведийн Бьорн Ферри түрүүллээ. Тэр дөрөв дэх буудлагын дараагаас тэргүүлэлж эхлэн түрүүлжээ. Мөнгөн Медалийг Австрийн Зуманн, хүрэл медалийг спринтэд түрүүлсэн Венсан Же хүртлээ.

алт Бьорн Ферри
Швед
33.38,4 (1 тор.тойрог)
мөнгө Кристоф Зуманн
Австри
+16,5 (2)
хүрэл Венсан Же
Франц
28,2 (2)
4 Симон Эдер
Австри
31,0 (3)
5 Михаэль Грайс
Герман
51,2 (1)
6 Иван ЧЕРЕЗОВ
Орос
51,2 (2)
7 Оле Эйнар Бьорндален
Норвеги
51,4 (2)
8 Эмиль Хегле Свендсен
Норвеги
52,0 (4)

Сноуборд – Борд-кросс

алт Маэль Рикер
Канад
мөнгө Дебора Антоньоз
Франц
хүрэл Оливия Нобс
Швейцарь

Чарга – Эмэгтэй ганцаарчилсан

алт Татьяна Хюфнер
Герман
2.46,524
мөнгө Нина Райтмайер
Австри
2.47,014
хүрэл Натали Гайзенбергер
Герман
2.47,101

Тэшүүр – Эмэгтэй 500 м

Тэшүүрийн 500 метрийн эмэгтэйчүүдийн төрөлд онц сонирхолтой өрсөлдөөн өрнөлөө. Хамгийн сүүлийн хос болох Солонгосын  Ли Сан Хва, Германы Женни Вольф нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн. Женни Вольф өнгөрсөн оны 12 сард энэ зайд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоогоод байсан бол Ли энэ төрөлд төдийлөн амжилт үзүүлж амжаагүй залуу тамирчин байлаа. Барианы эхнээс Вольф тэргүүлж байсан ч хамгийн сүүлийн мөчид Солгонсоын тамирчин цагаа нөхөж чадсанаар 0.01 секундийн өмнө өрсөлдөгчөөсөө барианд оржээ. Ийнхүү Солонгосын залуу тамирчин Ли Сан Хва олимпийн аварга боллоо.

алт Ли Сан Хва БНСУ 76,09
мөнгө Женни Вольф
Герман
76,14
хүрэл Ван Бэйсин
Хятад
76,63

Эрэгтэй уран гулгалтын богино хөтөлбөр явагдлаа. Энэ удаа аанай л Евгений Плющенко хамгийн өндөр оноог авч тэмцээнийг тэргүүлж эхлэв.

1 Евгений Плющенко
ОХУ
90,85
2 Эван Лайсачек
АНУ
90,30
3 Дайсуке Такахаши
Япон
90,25
4 Нобунари Ода
Япон
84,85
5 Стефан Ламбьель
Швейцарь
84,63
6 Жонни Вейр
АНУ
82,10
13 Артем Бородулин
ОХУ
72,24

Хоккей

Өчигдөрөөс эхлэн Ванкуверийн олимпийн эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн эхэллээ. Америкийн шигшээ баг эхний тоглолтоо Швейцарийн эсрэг хийж 3 : 1-ээр ялалт байгуулсан бол талбайн эзэн Канадчууд Норвегийн багийг 8 : 0-ээр бутниргэсэн байна. Энэ тоглолтонд Сидней Кросби 3 дамжуулалт өгч, хет-трик хийжээ. Харин тэдний гол өрсөлдөгч Оросын баг дутахгүй гэсэн шиг Латвийн шигшээг 8:2 -оор илүүрхэн ялсан байна.

А хэсэг

АНУ – Швейцарь 3 : 1(1:0, 2:0, 0:1) (Бобби Райан — 18:59,  Дэвид Бэкс — 25:52,  Райан Мэлоун (Райан Сатер) — 28:25)(Роман Вик (Хнат Доменичелли, Марк Штрайт) — 49:45)
Канад – Норвег 8 : 0 (0:0, 3:0, 5:0)


B хэсэг.

ОХУ – Латви  – 8:2 (3:0, 1:0, 4:2)

1:0 – Данис Зарипов(С.Федоров, И.Никулин)  – 02:38, 2:0 – Александр Радулов (С.Федоров, Калинин)  – 07:46, 3:0 – Александр Овечкин (Семин) – 19:25, 4:0 – Евгений Малкин(Афиногенов, Ковальчук) – 38:18, 4:1 – Херберт Васильев (Ниживий, Ципулис)  – 40:33, 5:1 – Александр Овечкин (Дацюк)  – 40:59, 6:1 – Данис Зарипов (Зиновьев)  – 41:30, 7:1 – Илья Ковальчук (Малкин, Тютин) – 43:04, 7:2 – Гиртс Анкипанс (Спруктс, Карсумс) – 43:35, 8:2 – Алексей Морозов (Марков)  – 58:57.

Өнөөдөр Ванкуверийн наадмын  гүйлтийн цанын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан спринт төрөл, тэшүүрийн эрэгтэй 1000 метр, чарганы хос болон шорт трэкийн эмэгтэйчүүдийн 500 метрийн төрлийн медальтнууд тодорно.

Ванкувер хотоос Sportnews.mn-ий тусгай сурвалжлагч Ч.Отгонбаатар

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: