Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Маркус Кэмби Портлэндийнх боллоо

GD Star Rating
loading...

Энэ жилийн солилцоо наймааны цаг тун удахгүй буюу 18нд хаагдахаар дөхөж байгаа. НБА-ийн багууд үүнээс урьтаж наймаанууд хийхээр ид буцалж байна. Бүх Оддын үеэр Вашингтон Визардс баг багаа шинэчилж гол тоглогчдоо явуулж залуу тоглогчид авчирна гэснээ биелүүлж довтлогч Керон Батлер, хамгаалагч Дешон Стивенсон, төвийн тоглогч Брэндон Хэйвүүд нарыг Даллас руу явуулж оронд нь Жош Ховард, Дрю Гүүден, Жэймс Синглтон, Күйнтэн Росс нарыг авчирсан.

Энэ наймаа хэн ч харсан Далласт ашигтай байлаа.

Яагаад гэвэл гэмтлээс болж Жош Ховард сайн тоглохоо больсон төдийгүй өнгөрсөн зун авчирсан Шон Марионтой байрлал давхцаж, мөн хөгшин төвийн тоглогч Эрик Дампиер гараанд гардаг байсан бол одоо Батлер хамгаалагчаар, Хэйвүүд төвөөр гарч, Эрик Дампиер, Жейсон Терри нар сэлгээнд суух болсон юм.

Энэ бүгдийн араас олон наймаа яригдаж байсан ч тун удахгүй энэ гурван сард 36 нас хүрэх төвийн тоглогч Лос Анжелес Клипперсийн Маркус Кэмби Портлэндийнх боллоо. Ингэснээр Кэмби 13 жил НБА- д тоглохдоо тав дахь багийн нүүр үзсэн нь энэ. Кэмбиг Портлэндийн холбогч хуучин багийн анд нь байсан Стив Блейк, довтлогч Трэвис Аутлов, дээр нь бэлэн мөнгө нэмж өгчээ.

Портлэндийн хувьд ирээдүйтэй төвийн тоглогч Грег Оден болон нөөц төв Жоёл Прзбилла нараа гэмтлийн улмаас энэ улиралд алдаад байсан бөгөөд ийнхүү нөхжээ. Харин Клипперсийн хувьд тэдэнд төвийн тоглогч Крис Каман байгаа учир Кэмбигийн үүрэг тун бага байлаа.

Энэ жил Клипперсийн бүрэлдэхүүнд Кэмби 51 тоглолт хийхдээ 7.7 оноо, 12.1 самбар, 1.9 блок шот тус тус дунджилж байсан юм.

Эдгээрийн араас одоогоор ид яригдаж буй хэд хэдэн шуум байна. Тухайлбал амжилт нь орон гаран байгаа Сан Антонио хөгшин довтлогч Энтонио Мкдайсыг наймаалах санаатай байгаа бөгөөд түүний оронд Чикагогийн залуу довтлогч Тайрус Томаст санаархаж байгаа гэнэ.

Мөн Хьюстон ба Нью Йорк нарын хооронд Трэйси Мкгрэйдиг наймаалах асуудал яригдаж байгаа гэнэ. Гэрээ хэлэлцээндээ ерөнхийдөө орсон боловч санал зөрөлдөж байгаа хэд хэдэн асуудал байгаа бололтой.

Мөн Вашингтон Энтаун Жэмисоноо, Финикс Амаре Стаудаймераа наймаанд явуулах сонирхолтой байгаа. Тэдний араас Майами, Кливленд багууд хөөцөлдөж байгаа билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Batka says:

    Заза Кэмби одоо Портландэд нилээн үүрэг гүйцэтгэх байлгүй дээ. Стат нь нэмэгдэх байх гэж найдая.

    GD Star Rating
    loading...
  2. Answer DWade says:

    Minii dyrtai toviin toglogvhdiin1 maani portland yvlaa daa.Camby sambar door ch mangas shig l shvv dee.

    GD Star Rating
    loading...
  3. amare -г lebron-той цуг харах юмсан

    GD Star Rating
    loading...
  4. Amare Heat ru ochood, Antawn Cavs-t orvol goy doo.

    GD Star Rating
    loading...
  5. Er n Amare, Antawn 2iin soliltsoo naimaa ch manai Magic-t tun tovog uchruulahaar yum bolohgeed l bna da… East-in heden bag aimar bolohnee

    GD Star Rating
    loading...
  6. marcus says:

    amariin araas cleveland huutsulduud bgaa. gehdee sanal ni bolohoor big z-g jj hicksontoi hamt ogii gej bgaa um shig bnlee. tegeheer suns barag zuvshuuruhgui bh gej bodoj bn. herev zuvshuurvul ch cleveland aimaar boloh bhdaa

    GD Star Rating
    loading...
  7. George says:

    STAT Cavs ru orvol ch huchregdehgui shu tgel King STAT 2 world champion

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: