Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Италийн хөлбөмбөг, Тоглогчид » Суперротта

GD Star Rating
loading...

Перроттаг жинхэнэ Итали маягийн хөлбөмбөгч гэж дүгнэж болох. Талбай дээр Симоне янз бүрийн хууралт элдэв эрсдэлтэй алхам хэзээ ч хийдэггүй. Тэр ердөө л өөртөө ноогдсон үүргээ биелүүлж бөмбөг таслан довтолгоо эхлүүлж, хэрэгтэй үед хэрэгтэй дамжуулалтыг багийнхандаа өгч чаддаг багийн тоглогч. Үүнээс гадна дундын шугамын бүхий л байрлалд тоглож чаддаг нь Перроттагийн магтууштай чанаруудын нэг юм. Жишээлбэл Италийн шигшээд Симоне ихэнхидээ зүүн жигүүрийн хагасаар тоглодог бол Лучиано Спаллеттигийн 4-2-3-1 тактикт довтлогчийн ард довтолгооны хагасаар тоглохоос гадна хэрэгцээтэй үед хойшоо татаж багийнхаа хамгаалалтанд туслах нь ч бий.

Ялалтын төлөө тэмцэх эцэж цуцашгүй энеригтэй энэ эр 1977 онд Английн хойд хэсэгт байрлах Эштон андер лайн хэмээх Манчестерийн дагуул жижигхэн хотод мэндэлжээ. Түүний эцэг эх нь спорт паб ажиллуулдаг байсан бөгөөд Симонег 5 настай байхад Итали руугаа буцаж Режо ди Калабрия хотод суурьшсан юм. Англид түүнтэй хамт амьдарч байсан үеэл Мариа Гринвүд ”Симоне долоо хоног болгон л шинэ бөмбөгтэй байдаг байж билээ. Үргэлж л бөмбөгөө алга болгох юм уу, айлын хашаар уу оруулчихдаг байсан ч эцэг нь түүнд бөмбөгний мөнгө харамладаггүй байсан юм. Зан чанарын хувьд их даруухан ер нь ихэнхи Италичуудад байдаг хөөрүү зан тэрэнд байхгүй. Ёстой л жентельмен шүү” хэмээжээ.

Режжинагийн академд суралцаж байхдаа ч сүүлд мэргэжлийн тоглогч болсныхоо дараа ч Перротта олны анхаарлын төвд орж байсангүй, байдаг л нэг дундаж тоглогчдийн нэгэнд тооцогдож байв. 1998 онд залуу эрийг Ювентус эгнээндээ багтаасан ч Зинедин Зидан, Дидье Дешам, Антонио Конте зэрэг шилдгүүд түүний байран дээр тоглож байсан тул ердөө 5-хан удаа л талбайд гарсан байна. Дараачийн улиралд нь Перротта доод лигийн Бари багт зээлээр явж 2 жил муугүй тоглолтыг үзүүлж байсан ч даруухан зантай учир том багуудад өөрийгөө төдий л сайн ”рекламдаж” чадаагүй юм. Тэр жилийнхээ зун Симоне 21 хүртэлх настны ЕАШТ-д оролцож алтан медаль зүүсэн байдаг. Одоогийн бидний мэдэхээс Женнаро Гаттузо, Аббьти, Кристиан Занетти, Де Санктис, Спинези нар тухайн үед түүнтэй хамт нэгэн үе болон гарч ирж байсан юм.

2001 онд Кьево Верона клуб дээд лигт дэвшихдээ Перроттаг ”томчуудын” лигт авч явлаа. Даржин түүхтэй Кьево клубыг дээд лигт ганц улирал тогтож чадвал их юм гэж зарим мэргэжилтнүүд тавлаж байсан ч ”Нисдэг илжигнүүд” жинхэнэ гайхамшгийг бүтээж 6 долоо хоног хүснэгтийн тэргүүн байранд бичигджээ. Перроттагийн эмх цэгцтэй ухаалаг тоглолт тэдний амжилтанд хамгийн гол үүргийг гүйцэтгэж байсан юм. Улиралын төгсгөл рү Льево хэрэггүй тэнцээ хийж оноо алдсанаар 5-р байр эзэлсэн ч доод лигээс дэвшсэн багийн хувьд Европын эрхтэй үлдэнэ гэдэг гарцаагүй том амжилт.

Харамсалтай нь дараа дараачийн улиралаас Кьевогийн амжилт муудсаар Перроттаг явдаг жил (2004) дөнгөн данган 8-р байрт шалгарсан байдаг. Рома тэр улиралд Миланы ард 11 онооны алдагдалтайгаар 2-р байр эзэлж байсан бөгөөд улиралын төгсгөлд Фабио Капелло Ромыг орхиж Ювентустэй гэрээ байгуулсан юм. Чухам эндээс Мөнхийн хотын багт олон асуудал тулгарч эхэлсэн бөгөөд Перроттагийн Роматай өнгөрүүлсэн анхны улирал тун базаахгүй дурсамжтай өнгөрсөн юм. Чесаре Пранделли, Руди Фёллер, Луйжи Дель Нери, Бруно Конти гэсэн 5 дасгалжуулагчыг ердөө ганц улиралын дотор сольсон ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь Лучиано Спаллетти хэмээх халзан толгойтой эрхэм ирснээр Ромагийн хямралын үе дуусах тийшээ хандаж эхэлсэн юм.

Спаллеттигийн ашиглах дуртай 4-2-3-1 гэсэн тактикт Перротта ихэнхидээ довтлогчын хойно (Тотти эсвэл Монтелло) хоёр жигүүрийн хагас хамгаалагчдын дунд тоглодог байсан бөгөөд гоолын моментийг үүсгэж, хүчний тоглолт их хийдэг түүний арга барилд энэ тактиктай маш зохицож байсан юм. Ийнхүү хөгшрөх насандаа ”од” болсон Перроттаг 2006 оны ДАШТ-д Марчело Липпи бүрэлдэхүүндээ багтаасан бөгөөд хэсгийн эхний тоглолтоос эхлэн финал хүртэл ганц ч тоглолт алгасангүй гараанд гарч тоглосон юм. Гэхдээ энэ тэмцээнд Симоне үндсэн довтолгооны хагас бус зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар тоглож байлаа. Тэрээр өөрийгөө цаг хугацаа өнгөрөх тусам чанарждаг дарстай зүйрлэн хошигнож байсан удаатай.

Үнэхээр ч ердөө гуравхан жилийн дотор Перротта хэний ч мэдэхгүй жирийн нэгэн тоглогчоос дэлхийн аваргын ялагч болох хүртлээ өсөн дэвжиж чадсан учир дээрхи зүйрлэл хоосон хошигнол биш гэж ойлгож болох. Хамгийн сүүлд Суперротта (түүний хоч) багтайгаа шинэ гэрээ байгуулж 2012 он хүртэл үлдэхээр болсон. Өнгөцхөн харахад Перротта тоглолтын үеэр онц үүрэг гүйцэтгэдэггүй мэт боловч Ромын хамаг довтлгоог зохион байгуулж ”хар ажлыг” хийдэг хөдөлгүүр билээ. Тиймээс Ромоос явах цагт нь түүнд фенүүд нь хүндэтгэл үзүүлэн мэхийх нь дамжиггүй.

Блиц анкет :

Нэр : Симоне Перротта
Төрсөн огноо : 1977.9.17
Тоглодог баг : Рома
Дугаар : 20
Өндөр : 178 см

Шагнал :

Италийн цом : 2007, 2008 ялагч
Супер цом : 2007
2006 оны Дэлхийн аварга

21 хүртэлх настны Европын аварга (2000)

GD Star Rating
loading...
Суперротта, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. storm says:

    Yahiin araggui Roma-giin gol toglogchiin neg l dee saihan namtar bna bayrallaa Баярсайхан aa

    GD Star Rating
    loading...
  2. BALBAR says:

    deleted

    GD Star Rating
    loading...
  3. bt says:

    Тэрээр өөрийгөө цаг хугацаа өнгөрөх тусам чанарждаг дарстай зүйрлэн хошигнож байсан удаатай. amjilt huseye

    GD Star Rating
    loading...
  4. arsenal says:

    fabenski novsh alminia ch gesen ter 2-g harahad teneg xolduu dumbuu haragdahii

    GD Star Rating
    loading...
  5. baabar says:

    ta nar soliorch bxaar garal negtei xalimag mongoliinxoo URALAN ELISTE bagaa demjeech, xezee negen tsagt champions league t orox ch ym biluu

    GD Star Rating
    loading...
  6. grubby says:

    za ene muuhan bagiin sn leader shdee. tiim sn l yum bol unetei zaragdhan ysiin . nadaa s l deer dee. gehdee busadtaigaa duitsehgu. scholes giggs nariin hajuud zgr mangar batsaan shdee. zluuul .

    GD Star Rating
    loading...
  7. Totti says:

    grubby-д Xөлбөмбөг мэддэг хүн Рома-г муу гэж хэзээ ч хэлж чадахгүй. Мэддэггүй эсвэл хөлбөмбөгийн лигүүдийн ганц хоёрхон баг мэддэг хүмүүс л ингэж ярьж магадгүй. Угаасаа ч Рома том багуудын тоонд ч орохгүй дундаж багт ч орохгүй муу багт ч орохгүй Премьер лигээр ярьвал Тоттенхэм,Манчестэр сити Ла лигээр ярьвал Валенсиа,Севилья,Атлетико Мадрид юмуудаа! Аваргуудийн лигт орвол орчихно европын лигт орвол бас орчихно.

    Даруухан зан гэдэг алдар нэр хүндээс ч үнэтэй шүү! Хэн юу гэж хэлэхийг битгий тоо.

    GD Star Rating
    loading...
  8. Alia says:

    Seria A uzdeggui bolhoor sain medehgui l yum gehdee 2006 oni delhiin avargaar gaigui togloj bsan delhiin avarga bagin garaani tamirchin geheer sain l bj taaraa bichleg uzlee sain l yum 33 hurne ain giggs shig uhehee medehgui toglood bai amjilt

    GD Star Rating
    loading...
  9. xzbunny says:

    perrotta ch sn hamgaalagch shu! roma-g avch yavj humuusin neg de. ter grubby soccer meddeggui yum u? yum l bol manu-gin hedtei haritsuulah yum.

    GD Star Rating
    loading...
  10. Sharky says:

    http://WWW.CHELSEAFC.bblog.MN orood uzeerei zaluusaa!!

    GD Star Rating
    loading...
  11. Popuz lyon fan says:

    roma – г муу гэж болкуэ тэрний оронд тэр chelsea нтр бол хажууд нь муу баг шүү дээ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: