Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » 5 хожлын 2-ыг нь Бобкэтсээс

GD Star Rating
loading...

“Филадельфи” – “Майами” – 78:105 (21:23, 14:23, 17:33, 26:26)

Ф: Янг – 16. Игудала – 11. Уильямс – 9. Деламберт – 9 + 10 самбар.

М: Уэйд – 24. О`Нил – 20. Хаслим – 13 + 9 самбар.

Бүх оддын тоглолтын MVP Дуэйн Уэйд тэргүүтэй Майами Хит өнөөдөр Филадельфиг талбайд нь илт давуу хожиж, 3 дахь дараалсан хожлоо авав. Уэйдээс гадна Жермайн сайн тогложээ. Филадельфигийн эгнээнд Айверсон эргэн нэгдсэн ч 7 шидэж ганцыг нь оновчтой болгон 4-хөн оноо авчээ. Айверсоны Мессиа нэртэй охин өвдсөн тул Айверсон 5 тоглолт өнжсөн юм.

“Детройт” – “Миннесота” – 108:85 (25:31, 27:21, 33:13, 23:20)

Д: Жеребко – 21. Хэмилтон – 12. Принс – 11. Виллануэва – 11.

М: Лов – 22 + 15 самбар. Жефферсон – 14. Брюйер – 11.

2-р хагаст маш сайн тоглосноор Детройт Миннесотаг хожиж сүүлийн 4 тоглолтынхоо 3 дахь хожлоо авав.Пистонс 2-р сард 4 хожиж 2 хожигдоод байгаа бөгөөд өмнөх 23 тоглолтынхоо 19-т нь хожигдоод байлаа.

“Чикаго” – “Нью-Йорк” – 118:85 (29:28, 35:22, 31:18, 23:17)

Ч: Роуз – 29. Денг – 18. Хайнрих – 14 + 8 самбар.

Н: Дэвид Ли – 24 + 12 самбар. Харрингтон – 15 + 8 самбар. Галлинари -10. Чандлер -10.

Анх удаа Бүх оддын тоглолтонд оролцсон Дерик Роуз Никсийн эсрэг тун сайн тоглож, 29 оноо авч Буллз ээлжит хожлоо авлаа.  Никс дараалсан 4 дэх, сүүлийн 17 тоглолтноос 13 дахь хожигдлоо хүлээв.

Буллз өнөөдөр энэ улирлын хамгийн сайн болох 60.5 хувьтай довтолжээ. Эдгээр багууд маргааш дахин хоорондоо тоглоно.

Никс хамгаалагч Ларри Хьюз, Жордан Хилл, Жерид Жеффрис нараа Рокитст өгч Трэйси МакГрэйди, Брайн Кук зэрэг тоглогчдыг авч байгаа гэсэн сураг дуулдаж байна. Мөн Буллз Тайрус Томас, Кирк Хайнрич юм уу Жон Салмонс нарынхаа нэгийг оролцуулан МакГрэйдиг сольж авах талаар ч ярьж байгаа гэнэ. Ямар ч байсан солилцооны цонх хаагдахаас өмнө МакГрэйдигийн шилжилт болох бололтой. МакГрэйди өөрөө бол зөвхөн тоглохыг л хүсэж байгаагаа хэлсэн. Түүнийг авч байгаа баг гол нь ирэх улирлын цалингийн хэмжээгээ л багасгах зорилготой байгаа болов уу. Түүнээс МакГрэйдигээс бид айхтар сайн тоглолт хүлээгээд хэрэггүй биз.

“Мемфис” – “Финикс” – 95:109 (30:27, 25:36, 19:24, 21:22),

М: Гей – 21. Рэндольф – 18 + 15 самбар. Янг – 15.

Ф: Ричардсон – 27. Лопес – 18 + 10 самбар. Стаудмайер -21 + 9 самбар.

Санс өнөөдөр Мемфисийг талбайд нь хожиж, сүүлийн 7 тоглолтноос 6 дахь хожлоо авав. Харин Мемфис 5 дахь тоглолтондоо дараалан хожигдолоо. Сар орчмын өмнө Мемфис бүсийнхээ 7-д байсан бол одоо плей-оффийн шугамнаас үлэмж холдоод байна.

Сансын Амаре Стаудмайрийн нэр солилцоо наймааны дунд маш ихээр яригдаж байгаа. Гэхдээ Амаре өөрөө юу болохыг мэдэхгүй байгаагаа хэлж. Ямар ч байсан Санс түүнийг зарах солих яриа хэлэлцээр хийж байгааг тэр өөрөө мэдэж байгаа.

“Оклахома Сити” – “Даллас” – 99:86 (16:26, 40:28, 22:11, 21:21)

О: Дюрант – 22 + 14 самбар. Уэстбрук – 17 + 8 дамжуулалт. Харден – 17. Грин – 17.

Д: Новицки – 24 + 9 самбар. Терри – 14. Батлер – 13.

Шинэ тоглогчидтой болсон Даллас өнөөдөр Оклахомаг барсангүй. Батлер, Хэйвуд нараар хүч нэмсэн Далласын эсрэг Дюрант 25 оноо, 14 самбараас авалт хийж Оклахома улирлын 31 дэх хожлоо авав. Даллас 32 хожилтой тэдний яг дээр буюу бүстээ 4-т бичигдэж байна. Дюрант 26 дахиа дараалан 25+ оноо авлаа.

Кэрон Батлер шууд гараанд гарсан ч 16 довтолгооныхоо ердөө 4-ыг нь оновчтой болгожээ. Ер нь Даллас өнөөдөр улирлын хамгийн муу 32 хувийн оновчтой довтолсон нь тэдний хожигдлын шалтгаан болсон.

Шинэ ирсэн 3 тоглогчийн нэг Д. Стивенсон Далласын түүхэнд 92 номер сонгосон анхны тоглогч болжээ. Тэрээр 2 дугаартай тоглодог ч энэ номерийг Далласт Ж. Кидд эзэмшдэг юм.

“Хьюстон” – “Юта” – 95:104 (23:28, 32:21, 19:27, 21:28)

Х: Андерсен – 18. Брукс – 18. Ариза – 15.

Ю: Окур – 21 + 8 самбар. Миллсэп – 20 + 12 самбар. Уильямс – 17 + 15 дамжуулалт.

Бүх оддын тоглолтын богино завсарлага Ютагийн амжилттай цуврал тоглолтуудыг тасалдуулсангүй. Тэд өнөөдөр Рокитсийг хожиж сүүлийн 16 тоглолтноос 14 дэх хожлоо авав.

Рокитс 3 онооны шидэлтүүдээ 42.3 хувьтай шидсэн ч нийтдээ 40.5 хувьтай довтолжээ. Жазз одоогоор бүсдээ 3-т бичигдээд байна.

“Сакраменто” – “Бостон” – 92:95 (30:30, 22:27, 17:19, 23:19)

С: Касспи – 19.             Эванс – 17 + 11 самбар. Томпсон – 14 + 11 самбар.

Б: Уоллес – 17. Пирс – 17. Аллен – 15.

“Портленд” – “Клипперс” – 109:87 (26:20, 23:18, 29:27, 31:22)

П: Уэбстер – 28. ОлдриЖ – 22 + 9 самбар. Фернандес – 15.

К: Гордон  - 20. Батлер – 18. Жордан – 14 + 11 самбар.

Портлэнд Бүх оддын тоглолтын өмнөх 6 тоглолтынхоо 4-т нь хожигдоод байв. Харин өнөөдөр тэд Клипперсийг хожлоо. Мөн тэдний төвийн тоглогч Маркус Кэмбиг нь солилцоогоор авч багаа хүчирхэгжүүлжээ. Кэмби өнөөдөр Портлэндийн нөөц тоглогчдын хажууханд суусан байна.

Брэндон Рой тоглолтонд оролцсон ч 15 минут тоглоод дахин талбайд гарсангүй. Түүний гэмтэл бүрэн эдгэрээгүй бололтой. Дахин хэдэн тоглолт өнжих нь.

“Лейкерс” – “Голден Стэйт” – 104:94 (36:24, 18:27, 25:22, 25:21)

Л: Браун – 27+10 самбар. Э. Байнум – 21. Артест – 15.

Г: Морроу – 23. Уотсон – 20. Маггетти – 17.

Коби 4 дэх тоглолтондоо дараалан тоглосонгүй. Гэхдээ түүнийг орлож гараанд гарсан Шэннон Браун тун сайн тоглож, өөрийн дээд амжилт 27 оноо авч багтаа туслан Лейкерс талбай дээрээ Голден Стэйтийг хожив. Мөн гэмтлээсээ эргэн ирсэн Э. Байнум 21 оноо авчээ.

Голден Стэйт Лейкерсийн талбайд хийсэн сүүлийн 32 тоглолтынхоо 29-д нь хожигдоод байна. Монта Эллис гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Голден Стэйт энэ улиралд гарааны 30 өөр бүрэлдэхүүнтэйгээр тоглолсон нь лигийг тэргүүлж байгаа юм.

“Шарлотт” – “Нью-Жерси” – 94:103 (27:31, 25:21, 21:30, 21:21)

Ш: Уоллес – 21 + 10 самбар. Диао – 19 + 10 самбар. Фелтон – 18.

Н: Кортни Ли – 21. Харрис – 17 + 9 дамжуулалт. Лопес – 16.

Шарлотт талбай дээрээ лигийн хамгийн муу багт хожигдлоо. Кортни Ли, Девин Харрис нарын сайн тоглолтын ачаар Нетс улирлын 5 дахь хожлоо авав. Нетс лигийн бусад 28 багуудтай хийсэн 50 тоглолтынхоо 47-д нь хожигдсон бол Бобкэтстэй 3 тоглож, 2 дахиа хожлоо. Нетс улирлын эхний 18 тоглолтондоо дараалан хожигдсоныхоо дараа Бобкэтсийг хожиж байв.

Бобкэтстэй холбоотой мэдээллээс хүргэхэд багийн эздийн нэг Майкл Жордан өөрийн эзэмшлээ зарахаар оролдож байгаа гэсэн.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Answer DWade says:

    New jersey ch bob cats iig gargaahguin ee.

    GD Star Rating
    loading...
  2. smith says:

    durant durant durant …..

    GD Star Rating
    loading...
  3. George says:

    Shannon sn togloson bna shu
    Celticsin hugshin 3 ni sn togloj

    GD Star Rating
    loading...
  4. sda yuma ene iverson maani neg l bolku bnda udahku formondo oroosoido ene jil ch barag ungursun bhda manai 76 dara jil shine bureldhuuntei bolj ugvul t-maciig avaad uzeltsvel harin shal uurlduu!!!

    GD Star Rating
    loading...
  5. Lucifer says:

    Мессиа нэртэй охин өвдсөн тул..
    Мессиа гэдэг охин нь өвдсөн тул ч гэдэг юм уу. ингэж оруулсан бол дээр байх байсан байх.
    Цоомоо НБА мэдээ оруулдагт баярладаг шүү.
    Амжилт

    GD Star Rating
    loading...
  6. mandakh says:

    durant goyoshy

    GD Star Rating
    loading...
  7. T3M-R8K says:

    ochij ochij Kings-d ochood bhdaa yahav dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: