Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Жеймисон Кливлендэд, Мартин Рокитст

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 11 тоглолт болсон. Гэхдээ эдгээр тоглолтуудаас илүүтэйгээр солилцоо наймаанууд анхаарал татаж байна. Хэд хэдэн томоохон солилцоо боллоо.

Кливленд, Вашингтон, Клипперс багууд наймаа хийж, үр дүнд нь Энтуан Жеймисон Кавальерсийн тоглогч болов.

Кливлендээс Зидрунас Илгаускас, 2010 оны драфтын эхний бүсээс тоглогч сонгох эрх, Эмир Прелдчиц нар Вашингтонд очжээ. Вашингтоноос Энтуан Жеймисон Кавальерст, Дрью Гуден Клипперст очсон бол Клипперсээс Себьястан Телфайр Кавальерст, Эл Торнтон Вашингтонд очив.

Жеймисон 5 улирал хагас Визардсийн төлөө тоглоод солигдлоо. Визардс ийн Кэрон Батлер, Энтуан Жеймисон гэсэн лидерүүдээ, мөн овоо цалин авдаг Брэндон Хэйвүд, Дишон Стивенсон нараа үдэв. Магадгүй Аренасын хэрэг явдлаас шалтгаалж түүний гэрээ ч цуцлагдаж болох юм. Визардсийн цалингийн цэс ихээхэн суларч байгаа бөгөөд өөр сайн тоглогчдыг авах боломжтой. Улирлыг эхлүүлсэн Визардсаас одоо нэр нь л үлдэж, бусад нь огт өөр шахуу.

Жеймисон ирэх 2 улиралд нийт 28 сая долларийн цалин авна. Гэхдээ тэр энэ цалиндаа таарсан тоглолт үзүүлж чадна, ямар ч багт хэрэгтэй. ЛеБронд сайн хань болох нь тодорхой. Одоо 33-тай Жеймисон эхний 5 улиралдаа Голден Стэйтэд тоглоод Далласт 1 улирал тоглосон. Дараа нь Вашингонд ирж байв.

Кавальерс аваргын төлөө өрсөлдөх гол баг байсан, одоо бүр ч хүчирхэг боллоо. Гэхдээ Жеймисон Кавальерст үлдэх эсэхийг бас харж л байя. Магадгүй түүнийг Сансад өгч, Амаре Стаудмайрийг авах санал тавьж магадгүй гэсэн мэдээллүүд гарчээ.

Вашингтоных болсон Илгаускас одоо 34 настай, НБА-д 12 жил тоглохдоо Кавальерсийн төлөө л зүтгэж байв. Гэхдээ Илгаускас buyout хийж, өөр ямар ч багт үнэгүй очих боломжтой байгаа. Магадгүй эргээд Кавальерстээ ч нэгдэж болох. Мөн Даллас Маверикс түүнийг ихээхэн сонирхож байгаа гэнэ. Далласийн төвийн тоглогч Эрик Дампьер гэмтэл аваад байгаа юм.

Хьюстон Рокитс багийнхаа сүүлийн 10 жилийн гол од тоглогчоо зарлаа. Супер одын статус эзэмшдэг байсан Трэйси МакГрэйди өнөөдрийн солилцоогоор Сакраменто Кингзийн харьяат болов. Рокитсоос МакГрэйди, Карл Ландри, Жоей Дорси нар Кингзт очиж, Кингзээс Кевин Мартин, Кенни Томас, Хилтон Армстронг болон Сержио Родригес нар Рокитсийнх болжээ.

Рокитс ийн залуухан, оноо түүдэг сайн тоглогчтой болов. Гэхдээ Мартинд Кингзийн тоглолтын стил яг таг тохирдог байсан, тэр ч утгаараа олон оноо авдаг байсан бол одоо шал өөр буюу хамгаалах стилтэй Рокитст хэр сайн тоглохыг харъя. Рокитс мөн энэ жилийн шилдэг 6 дахь тоглогчийн шагналд нэр дэвшигч Карл Ландригаасаа салав. Ер нь Мартинийг ЛАндригаар сольчихлоо гэж үзэж болно. МакГрэйдиг өгснөөр түүнд өгч байгаа цалингийн дарамтаасаа салж байгаа хэрэг. МакГрэйди энэ улиралд НБА-ын хамгийн өндөр цалин авч байгаа тоглогч.

Кингзийн хувьд ердөө 3 сарын Кевин Мартиний баг байлаа. Гэвч улирал эхлээд удаагүй байхад Мартин гэмтэж, энэ хооронд шинэ тоглогч Т. Еванс өөрийгөө бүрэн харуулж чадсан нь Кингзийн удирдлагад нэгийг бодогдуулсан биз. Еванстай Кингз Мартинтай Кингзээс хавьгүй сайн тоглож байсныг ч бид харсан. Ингээд Мартинийг үдэв. Ирэх зун тэд самбарын сайн тоглогчдоос ангуучлах биз.

Мөн МакГрэйди ч Кингзэд үлдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Тэрээр шууд Никст очиж магадгүй юм. Америкийн цагаар Пүрэв гаригийн өдрийн 3 цагт солилцоо наймаа хаагдана. Түүнээс өмнө юу ч болохыг үгүйсгэхгүй.

Чикаго Буллз хамгаалагч Жон Салмонсоо Бакст өгч, Курт Томас, Франсиско Элсон нарыг авчээ. Буллзийн хувьд Томас, Элсон нар, эсвэл Хаким Уоррик, Жо Александр гэсэн хослолуудын нэгийг сонгох боломжтой байснаас эхнийхийг нь авсан байна. Буллз ирэх улиралд Салмонст 5.8 сая доллар өгөх ёстой байсан ч одоо тийм шаардлагагүй болж байна. Ингэснээр Никс, Хит, Нетс зэрэг багуудтай адилхан ирэх зуны чөлөөт агентуудад хамгийн их мөнгө бүхий гэрээ санал болгох боломжтой болж байгаа юм.

Солилцоо наймааны цонх хаагдах дөхөж байна. Амаре Стаудмайрийн солилцоо явагдаж магадгүй. Хэдхэн цаг хүлээхэд л асуудал шийдэгдэнэ. Хүлээж л байя.

Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:

“Индиана” – Сан-Антонио” – 87:90 (28:24, 17:27, 22:18, 20:21)

И: ГрейнЖер – 23+8 самбар. Хибберт – 14. Ти Жей Форд – 14.

С: Т. Паркер – 28. Жинобили – 18. Р. Жефферсон – 13.

“Вашингтон” – “Миннесота” – 108:99 (25:31, 27:23, 34:21, 22:24)

В: Блэтч – 33+13 самбар. М. Миллер – 17.

М: Эл Жефферсон – 18. Р. Гомес – 16. Флинн – 15.

“Орландо” – “Детройт” – 116:91 (30:25, 26:30, 27:22, 33:14)

О: Дуайт Ховард – 33+17 самбар. В. Картер – 20. Ж. Нельсон – 14+9 дамжуулалт.

Д: Хэмилтон – 36. Принс – 13+8 самбар. Жеребко – 13.

“Нью-Жерси” – “Майами” – 84:87 (22:23, 23:28, 21:19, 18:17)

Н: Б. Лопес – 26+10 самбар. Харрис – 18. Дулинг – 14.

М: Бизли – 23+11 самбар. Кв. Ричардсон – 16+14 самбар. Кук – 11.

“Нью-Йорк” – “Чикаго” – 109:115 (27:25, 37:28, 20:29, 25:33)

Н: Эл Харрингтон – 27. Чандлер – 26. Д. Ли – 23+12 самбар.

Ч: Роуз – 27. Денг – 23. Б. Миллер – 21+10 самбар

“Нью-Орлеан” – “Юта” – 90:98 (23:17, 20:24, 28:31, 19:26)

Н: Коллисон – 24+9 дамжуулалт. Стоякович – 24. М. Торнтон – 14.

Ю: Миллсэп – 24+8 самбар. Бузер – 16+15 самбар. Дер. Уильямс – 16+10 дамжуулалт.

“Торонто” – “Мемфис” – 102:109 ОТ (16:28, 31:21, 22:22, 28:26, 5:12)

Т: Бош – 32+10 самбар. Браньяни – 14+10 самбар. Кальдерон – 12+9 дамжуулалт.

М: Гэй – 29+8 самбар. З. Рэндолф – 24+11 самбар. Майо – 22+8 самбар.

“Милуоки” – “Хьюстон” – 99:127 (20:20, 32:37, 14:43, 33:27)

М: Мба а Муте – 18+8 самбар. Женнингс – 13. Богут – 12.

Х: Ариза – 22. Баттье – 20+10 самбар. Лэндри – 19.

“Даллас” – “Финикс” – 107:97 (28:23, 28:26, 26:19, 25:29)

Д: Новицки – 28. Кидд – 18+10 дамжуулалт. Терри – 17.

Ф: Стадемайр – 30+14 самбар. Ж. Ричардсон – 19. Р. Лопес – 14.

“Голден Стэйт” – “Сакраменто” – 130:98 (30:29, 42:16, 35:31, 23:22)

Г: Си. Жей. Уотсон – 40. Морроу – 25. ЖорЖ – 16.

С: Томпсон – 17 + 15 самбар. Эванс – 17 + 10 дамжуулалт. Грин – 15.

“Клипперс” – “Атланта” – 92:110 (26:29, 18:27, 31:25, 17:29)

К: Каман – 21 + 10 самбар. Гордон – 18. Батлер – 18.

А: Хорфорд – 31. Смит – 20 + 9 самбар. Жонсон – 18.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. 123 says:

    Rockets iin huvid hamaagui deer naimaa boljee.

    GD Star Rating
    loading...
  2. BZzS says:

    Rockets jhon aldagdalt l sanagdaj bnda. Tmac.n tsalingas bultsan ch Carl Landry arai l hairan sanagdah yum.
    Kingst aldsan yum algoo.

    GD Star Rating
    loading...
  3. ganaa says:

    Manai SAS soliltsoo hiideegui ee

    GD Star Rating
    loading...
  4. soul_denver says:

    margash yostoi goy toglolt bolohnee. denveriig demjdegiin huvid klevelandig yostoi ild davuu dasarhai hojmoor l bna shhuuu

    GD Star Rating
    loading...
  5. bts says:

    ee sda yu we
    odoo cavstai duitseh bag bnu
    awarga todorhoi bolchjee golog gj

    GD Star Rating
    loading...
  6. marcus says:

    cavaliers ch ene jil avarga avahiin tuluu amia tavij bn daa. er ni diildehgui boloh um bn l daa

    GD Star Rating
    loading...
  7. ganbaa says:

    sonin l naimaa bolj dee hen hend n neg ih ashig uguhgui l naimaa bna da ashig gevel t-mac aas salsan tsalingaas n salsan n l amjilt yumuudaa odoo 1 sain pf avchvalch houston yavaad l bhandee gej

    GD Star Rating
    loading...
  8. hatnaa says:

    washington wizards 2010 zunii tom soliltsoond oroh ni ee. erthen nuhee maltaj bnda. cavaliers huichirhejij bnaa. cavs uragshaa.

    GD Star Rating
    loading...
  9. Lucifer says:

    Т-Мак Нью Йорк руу явжээ. Зөрүүлээд Ларри Хьюзийг авсан байна.

    GD Star Rating
    loading...
  10. Hatnaa says:

    ene jil olon od toglogchdiin geree duusah bhaa. enenii araas wizards uzeed aldahnee. t-mac odoo ireeduiguio toglogch shdee. kings aldagdaltai naamia hiijee. houston martin huchee zuzaatgalaadaa.Antawn zuw bagtaa ochson bhaa.

    GD Star Rating
    loading...
  11. baagii SS says:

    ene zun fifagiin ertontsod yamar tom duulian bolloo doo. teren shig ene zun ch gsn nba-n ertontsod tom duulian boloh bhaa. toglogcdiig mongoor zodoj avah, ulmaar europe bolon chine-n leaguet nba-n tamirchid ochih magadlaltai. vniin hoorogdol ehelj europe bolon chinan baychuud ih mongoor od toglogchdiig bagtaa elsuuleheer chichreh ni medeej shu dee. gehgdee nba-n baguud tiim amarhan buuj ogihgui blgui dee. yu bolohiig ni harj l baiy

    GD Star Rating
    loading...
  12. king james says:

    cavs sn bolj bn saihan ch bn.gehd jamison ih bertdeg hvn cavs omno ni muu golog ben wallace-g yamar ih vneer avaad yaj balarlaa tiimerhv yum bitii boloosoi l gj zalbirch suuya daa gj <<> um maani badmi hum gj

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: