Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Жудочид Германыг зорилоо

GD Star Rating
loading...

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Нямхүү /81 кг/, С.Ням-Очир /73 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, М.Уранцэцэг /48 кг/ нар өчигдөр Герман улсыг зорилоо. Манай бөхчүүд Европын цувралд оролцож байгаа багийнхантайгаа нэгдэн, энэ сарын 20-21-нд болох “Дэлхийн цом”-д өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо.

Тус тэмцээний дараа манай эрэгтэйчүүд хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Чехийн Прага хотод болох “Дэлхийн цом”-д зодоглох бол харин П.Лхамдэгд, М.Уранцэцэг нар энэ өдрүүдэд Варшавт болох эмэгтэйчүүдийн цомын тэмцээнд тус тус оролцох юм. Мөн өчигдөр Ч.Болдбаатар /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, Р.Анхбаатар /81кг/, Б.Жанчивдорж /90 кг/, П.Батмөнх /100 кг/ нарын зургаан жүдоч ОХУ-ын Иркутск хотыг зорилоо. Манай тамирчид тус хотод энэ сарын 23-нд болох ОХУ-ын шилдэг багуудын уулзалт тэмцээнд оролцох юм.  Харин баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар ахлан явсан байна.

Оросын жүдо бөхийн шилдэг клубын тамирчид өрсөлдөх тус тэмцээний алтан медалийн эзэн 3000 ам.долларын шагнал хүртэхнээ. Ийнхүү манай жүпогийн шигшээ багийн тамирчид буурал европыг зорин жүдо бөхийн цуврал тэмцээнүүдэд дараалан амжилт гаргасаар байгаа бол харин чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид сар шинийн баярын өдрүүдэд Туркийн Станбул хотноо бөхийн чөлөөт барилдааны домогт тамирчин Яшар Догугийн нэрэмжит 38 дахь удаагийн ОУ-ын тэмцээнд зодоглох юм.
Нийт 17 орны 300 гаруй бөх өрсөлдсөн тус тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар /эр-55 кг/, Ц.Энхжаргал /эм-51 кг/, О.Бурмаа /эм-72 кг/ нар мөнгөн медаль хүртэж, Г.Мандахнаран /эр-60 кг/ хүрэл медалийн эзэн болсоныг бид өмнө нь мэдээлж байсан.

Түүнчлэн чөлөөт бөхийн Монголын шигшээ багийн тамирчид хэсэг хугацаанд бусад орны бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийгээд тэндээсээ Болгар улсыг зорьсон байна. Энэ сарын 27-28-ны өдрүүдэд болох Данколовын нэрэмжит тэмцээн чөлөөтийн тамирчдыг хүлээж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. ankhaa says:

    Niit CHOLOOT, JUDOgiinhondoo amjilt husiye. MONGOL ulsiinhan ALTAN SOYOMBOT dalbaagaa manduulj TORIIN DUULALAA europe-n devjeend egshigluulehiig husiye

    GD Star Rating
    loading...
  2. hatnaa says:

    Mongoliinhoo niit tamirchdad amjilt husye?

    GD Star Rating
    loading...
  3. bi says:

    ene tuvshin bayar awarga maani huuchin jin boloh -100d orohoor bolson bna

    GD Star Rating
    loading...
  4. Bo says:

    Grand Prix Duesseldorf 2010-t 60kg 66kg-d huch uzej bui manai 4-n judoch 8-d shalgaraad baina

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: