loading...
Бага шөвгийн эхний тоглолтонд Порту талбай дээрээ Арсеналыг 2:1-ээр хожлоо. Гэмтэлтэй Алмуниаг орлосон Польш хаалгач Лукас Фабиански багийнхаа алдсан 2 гоол дээр 2-ууланд нь буруутай. Эхний гоол бол цохилт ч биш, жигүүрээс хаясан хөндлөн дамжуулалт байсан ч Фабиански барьж чадаагүй. 2 дахь гоол бол тун ч эргэлзээтэй. Хамгаалагчийнхаа дамжуулсан бөмбөгийг Фабиански барих ёсгүй байсан ч барьсан, шүүгч барьсан газраас Портуд цохилт хийх эрх өгсөн. Энэ нь зүй ёсны хэрэг ч хаалгачид хана байрлуулах, хамгаалагчид эргэж ирэх цаг өгсөнгүй. Португийн тоглогчид тун сэргэлэн, овсгоотой байж бөмбөгийг тур дор нь тоглолтонд оруулж, шууд хаалганд хийсэн юм. Энэ Португийн хожлын гоол болсон. Өмнө нь Сол Кэмпбелл Росицкигийн дамжуулалтаар тэнцээний гоол хийгээд байлаа. Хариу тоглолт сонирхолтой болох нь гарцаагүй.
Тоглолтын дараа мэдээж Фабиански маш их шүүмжлүүлсэн нь мэдээж. Ер нь чухал тоглолтонд дахин талбайд гарах эсэх нь ч эргэлзээтэй болж байгаа биз. Мөн шүүгч Мартин Хэнссоний алдааг ярихгүй байхын аргагүй. Энэ шүүгч Франц-Ирландийн буюу Анригийн гараараа тоглодог тоглолтыг шүүсэн нөхөр.
Арсен Венгер тоглолтын дараа “Шүүгчийн тэр шийдвэрийг ойлгоход тун хэцүү юм. Бидэнд хамгаалах ямар ч боломж өгөөгүй. Би удаан хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой байгаа ч ийм явдал огт хараагүй. Бараг торгуулийн цохилт өгсөн бол дээр байлаа.
Фабианскигийн тухайд одоо түүнийг шүүх хэрэггүй. Баг тэр чигээрээ хожигддог, эсвэл тэр чигээрээ хождог. Хэн нэгний зөвтгөх, буруутгах нь зохимжгүй” гэжээ.
Харин Португийн дасгалжуулагч хэлэхдээ тэрхүү гоол ямар нэгэн дүрэм зөрчсөн юм байхгүй, Анри Арсеналд тоглож байхдаа ч иймэрхүү гоол хийдэг байсан гэж хэлж.
Хариу тоглолт 3 сарын 9-нд Эмирайтс цэнгэлдэхэд болно.
Порту — Арсенал 2:1
Гоол: Варела, 11; Фалькао, 51 – Кэмпбелл, 18
Порту: Элтон, Алвеш, Роландо, Перейра, Фусиле, Фернандо, Мейрелеш (Коста, 68), Микаэл (Белуччи, 85), Халк (Гонсалес, 81), Фалькао, Варела
Арсенал: Фабьянский, Вермален, Кэмпбелл, Клиши, Санья, Денилсон, Фабрегас, Диаби, Насри (Эбуэ, 88), Бендтнер (Вела. 83), Росицки (Уолкотт, 68)
шар хуудас: Алвеш, 34; Фусиле, 65; Перейра, 77; Фернандо, 84 – Диаби, 31
шүүгч: Ханссон
Порту. “Драгау”
loading...





footballexpress.blog.banjig.net Champions leagueiin medeee bnshuuu all orood uzeeree
loading...
er n zvgeer togloltiin joohon tiimerhvv bolson….fabianski chadlaaraa l togloson…svvliin goaliig neeree bi medehguie..holbombog sonirhoj,vzej ehelsen 6jild iim goal vneheer harj bgagui…hehe…barag l 11…Arsene yag vnen heljee…Ter chigeere yaldag,neg bol ter chigeeree hojdog gj…nuguu alia ch bilvv?golio ch bilvv?ter nuhur vzsen bol fabianski tegeh bsiin ingeh bsiin gl boon yum bichine biz odoo…..Benzemag neg hondlon damjuulalt aldsan chini barag l benzemagas bolood hojigdson uhaanii yum bichsen bnle…Baaas ter chini ronaldo-d yaj toglohiig n zaana gch…yaadag yaadag gelee…huuraad yana ch yana ch genevv….hoorhon amitan bnale…
loading...
Yer ni ene bol ARSENAL iin l ter dundaa haalgach fabiasnki iin buruu odoo yaay gehew hohi ni daraagiin togloltdoo hojih l ajiltai bollo
loading...
yamar ch gesen talbaid ni 1 goal hiilee. hariu togloltond arsenal hojno do. emirats stadion evgui shu de.
loading...
Arsenal hojchix bailgui dee
loading...
iim goal zondoo bj l bdag shdee lav bi henry arsenald bhda neg iim goal hiij bsaniig bol sanaj bn bombogoo zasaj tavij bgad genet shuud tsohij bsiin sanaj bn arsenaliin huvid neere haramsaltai yma gehdee hariu toglolt deer hojih blgui dee
loading...
http://soccernews.blog.banjig.net/post.php?post_id=374804 – Энэ тоглолтын гоолуудыг эндээс орж үзээрэй. Дэлгэрэнгүй байгаа.
loading...
Toriin alban haagchdiin tsalin nemed nemed abilgal bhad ene shuugch nar ch gsn abilga l abch l taaraa /shuugch baitugai holboo ni abilgal abdag yum chini/
loading...
za yahawdee.fabianskiig shvvmjled yah ym.ehnii goal vneher tvni alda bsan ch ugasa tgj ogson damjulalt ch bish tsohilt ch bish ymig yaj hah bilede.tgd ch borotoi bsan.gol burutan n bol medej tr oligtoi pass ogj chadadgu portogiin varela.2nd leg d hojih blgvdeee.we hope u gunners
loading...
Энэ нэг Fabianski чинь угаасаа л аягүй уймраа нөхөр байна лээ ш дээ. Өнгөрсөн жил Liverpool-тэй тоглож байхад 4 гоол алдаж л байсандаг. Тэр дөрвийн 2 биш юмаа гэхэд 1 нь лав өлхөн хаачих л бөмбөг байсан. Анхнаасаа л тэр польш нөхрийн оронд залуу хаалгач Mannone-ийг гаргасан бол арай ч тэгж зүүлэгтэхгүй байх байсан юм. Гэхдээ яахав энэ тоглолт Арсеналыг цааш шалгарахад саад болохгүй биз дээ.
loading...