loading...
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ мөн л хоёр дахь олимпдоо тоос өргөж яваа. Гарааны өмнөхөн түүнтэй товчхон уулзлаа.
-Замтайгаа танилцав уу? Гараандаа бэлэн болсон уу?
-Зам ер нь хүнд, эхэндээ дан өгсүүр. Гурван газарт огцом эргэлттэй. Баруун дараад буцаж шууд зүүн дардаг юм билээ. Замын цас нь дагтаршсан болохоор эргэхэд бүр эвгүй. Ийм зам энд тэнд байдаг ч арай л чанга юм. Анх ирчихээд явж үзэхэд халширч байлаа. Одоо бол уралдахад бэлэн болсон.
Хөгжөөн дэмжигч ихтэй ийм газар уралдахад сайхан, цаныг үзэхэд хүмүүст бүр ч кайфтай.
-Өчигдөрхөн сар шинэ боллоо (Ванкувер-Улаанбаатар хоорондын цагийн зөрүү 16 цаг). Вистлерийн олимпийн тосгондоо та бүхэн хэрхэн золгов?
-Өглөө эртхэн босч мөрөө гаргачихаад тавуулаа золгосон. (Тосгонд багийн ахлагч, дасгалжуулагч, хоёр тамирчин, штабын ажилтан нар амьдарч байгаа) Тэгээд бэлтгэлдээ гарлаа.
Цанынхан гол төлөв гадаадад цагаан сараа угтдаг юм байна. Хүүхэд байхад ч УАШТ,бэлтгэл гээд гэрээсээ хол явж таардаг байлаа.
Ийнхүү гарааны талбайгаас түүнийг сүүлд үдсэн шигээ барианд ороход нь хамгийн түрүүнд тосч уулзаж чадлаа. Хашаа маань өөрсдийг нь дэмжихээр ирсэн элэг нэгт монголчуудынхаа уухайн түрлэг дор хурд хийн барианд орж ирэв. Юутай ч дөрвөн жилийн өмнө Туринд ингэж биеэ дайчлан уралдаагүй, бариа хийгээгүй гэж боддог. Тэрбээр сүрхий сульдаж барианд орсон тул нэг хэсэгтээ юм дуугарах ч тэнхээгүй байсан билээ. Би ч асууж шалгаагаагүй. “Дөрвөн жилийн хөдөлмөрөө үзлээ. Дөчин хэдхэн минут явахын төлөө ингэж зүтгэсэн” хэмээн амьсгаадан эхлээд “Монголын цаныг хөгжүүлэх цаг болчихжээ” гэсэн юм.
-Төлөвлөсөн зорилгодоо хүрэв үү?
-Хамгийн гол нь бусад орны тамирчид их сайжирчээ. Миний хувьд жаахан сэтгэл дундуур байна.
-Сорилт дээр 45.46-тай байсан ч өнөөдөр 42.27 минутын амжилт үзүүллээ…
-…
-Цанын уралдаан тань дууслаа. Одоо Олон улсын олимпийн хорооны Тамирчны комиссын сонгуульд хурд сорино. Сонгуулийн кампаанд хэрхэн бэлтгэж байна?
-Өнөөдрийн уралдаан нэн чухал байсан. Одоо сонгуулийн үр дүнг хүлээнээ. Хоёрдугаар сарын гэхэд дүн гарна.
Олимпийн наадмын дэвжээнд манай цаначид тоосоо өргөсний дараахан Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэнтэй товчхон уулзсан юм. Энэ дашрамд хэлэхэд ҮОХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар олимпийн наадамд ОУОХ-ны урилгаар, бүх зардлаа даалган хүндэт зочны статустай оролцдог билээ. Тэднийг хэдэн жилийн турш үндсэн үүргээ хангалттай биелүүллээ хэмээн үнэлээд олимпийн наадмын өдрүүдэд ийн өргөмжилдөг аж. Тэдний оронд багийн ахлагч хэмээх хүнийг томилж баг тамирчидтай нь холбоо бүхий үйл хэргийг үүрүүлдэг билээ.
Тухайн орны спортын сайд ч хүндэт зочны хувиар зардлаа өөрөө хариуцан оролцох ёстой. Манай оронд спортын яам үгүй тул БТСГ-ын удирдлагууд энэхүү орон зайг нөхдөг. ОУОХны хүндэт гишүүн Ш.Магван өвөө бол Монгол улсаас ч хамаарахгүй өндөр зиндааных. Тэгэхээр цөөхөн тамирчинтай мөртлөө олон дарга явлаа гэх явган ярианы учиг олдох биз ээ. Нэгэнт тогтчихсон ийм зүй тогтлоо өөрчлөхийг ОУОХ ч хүсдэггүй юм байна. Тухайн орны олимпизм спортын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн улс төрийн санаархал бүрийн эсрэг тэмцэхээ Олимпийн Хартидаа ч мөн тусгасан бий.
-Манай улс анх удаа олимпийн наадамд оролцохдоо 1964 оны өвлийн олимпод оролцсон байдаг. Ийн улбаалсаар 12 дахь удаагаа цагаан олимпод хүч чадлаа сорьж буй энэ үед тамирчдынхаа амжилтын талаар та ямар бодолтой явна вэ?
-Тамирчид маань хувийн амжилтаа ахиулсан байна. Ер нь бол Олон улсын цанын холбооны эрэмбийнхээ хэмжээнд уралдсан. Олимпийн наадмаас хэдэн хоногийн өмнө ирсний хүчинд амжилтаа ахиулсан гэж хэлж болох юм.
-Манай тамирчид “Бээжин-2008” олимпод маш амжилттай оролцож байсан. Энэ амжилтын буухиаг цагаан олимпод хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Өвлийнх арай өөр. Манай өнөөдрийн түвшин ийм л байна. Түвшингээ ахиулах боломж бол бий. Зуны улиралд хийх бэлтгэлтэй энэ бүхэн холбоотой. Цанын төрлөөр 11 удаа олимпийн наадамд оролцсон боловч ахиц дэвшил бага. Аливаа спортын хөгжилд төр засгийн бодлого дутаж байгаа нь үнэн, цаныг хөгжүүлэхэд анхаарах цаг болжээ.
Цаашид цанын бааз байгуулах, хичээллэгчдийн тоог олшруулах, цанын сургууль байгуулах, гадаадаас дасгалжуулагч авах зэрэгт төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Мөн сноуборд зэрэг шинэ төрлийг хөгжүүлэхээр судалгаа хийхээр төлөвлөж байна.
БТСГ-ын дэд дарга, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорлоо:
-Энэ олимпод манай тамирчдын уралдаж байгаа байдал нь техникийн хувьд үнэхээр сайжирсан. Гол алдаатай зүйл гэвэл бэлтгэл сургуулилтаар дэлхийн түвшний хэмжээнд хүрээгүй. Зуны бэлтгэлийг олон улсын түвшинд нийцүүлэх шаардлагатай байна. Цана, хэрэглэлийн хувьд хоёр тамирчнаа сайн хангасан. Турины олимпийнхоос ч илүүтэй бэлтгэл хйилээ. Урьд нь алдаг оног хийж явжээ. Энэ удаа бол бэлтгэлээс бэлтгэлд шилжиж, олимпийн эрх олгох урьдчилсан тэмцээнүүдэд олон удаа оролцууллаа. Олон улсын түвшинд аливаа ажлаа хүргэх хэрэгтэй байна. Зардал хөрөнгийг хангалттай гаргасан. Тэгээд хүлээж байсан амжилтыг үзүүлсэнгүй.
loading...




xashaa sain bna.gexdee bodox yum mash ih bna.haluun ornii brazil hurtel manai hunii deer garsan bn lee??manai sain dasgaljuulagch heregtei bn da?nohcol bololchloo uug ni bgaa.daanch ………chadvar alga
loading...
manaihan bayan ornuud shig mongo hayaj ovliin sportig hogjuulj chadahgui bn. olon tamirchin beldeh heregtei.judo boks shig oligtoihon olon orsoldogch, sain dasgaljuulagchtai bj hogjino shu de. gadaadaas sain dasgaljuulagch gereelj avchraad sistemtei bagaas ni beldmeer bga yum. suuri baaz muu, orsoldogch tsoohon ondor mergeshsen dasgaljuulagch bhgui blhoor manaihan tamirchdaasaa yaj amjilt neheh ve. hend choilgomjtoiii
loading...
ene odoo bolison n deer shdee ingej mungu uren end tend ochih hereg bnuu uneheer sain beldsen bol saijrah l bsan bh 4jil huduu gargaad hooliin uguud belduulj bval taarna humuus tegej l medal avdag bolhoos eneshig zugaalj yavaad medal amjilt 2iig gargadaggui bhaa
loading...
zam ni ih muu baij Canad-uud oligtoi zam hiichihgui. tegsen bol manai tamirchid alahgui bargal alt abah baisan daan ch zam ih muu baisan baina. yadaj baihad yari gegcheer busad ulsiin tamirchid manaihnaas ih beltgel hiigeed hogjichihson yum baina. busad ulsiin tamirchid hogjoogui bol oshoo amjilt uzuulehgui yu. Zam bolon busad usliin tamarchirchdaasal bolood taaruuhan amjilt uzuulsen baina shdee.
loading...
Hahaha LMAO!
loading...