loading...
Хоёрдугаар сарын 15 Монголын олимпийн баг тамирчдын хувьд хамгийн чухал өдөр байлаа. Энэ удаагийн олимпод оролцогч манай хоёр тамирчин хоёулаа уралдах тул монголчууд Ванкуверээс хойд зүгт 120 км-т орших Вистлер тосгоныг зорилоо. Цагаан олимпийн гүйлтийн цана, цанын харайлт, цанын хоёр төрөлт, биатлон зэрэг тэмцээн энэхүү буйд нутагт болох тул бид өглөө эртлэн хөдөллөө. Талдаа хоёр цаг гаруй явж очих тул тэр. Монголын олимпийн удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн болон Ванкувер орчимд амьдран суугаа монголчууд нийлсэн 50 шахам хүн тэнд очиж тамирчдаа дэмжсэнийг дуулгахад таатай байна. Хотынхоо төвд харагддаггүй, олны гайхашралыг төрүүлж байсан цасыг харин энд хангалттай харж, мэдэрч өвлийн олимпийн наадам явагдаж буй гэх бүдэг гэгээг сэтгэлд татуулах нь сонин. Вистлерийн агаарын хэм 0 орчим, цас нь хайлмагтаж нягтарсан хатуу, атгахад өчүүхэн бондгор болох юм. Олимпийн өмнөхөн цасгүйдэж, холоос онгоцоор болон машинаар зөөвөрлөн авчирсан гэх яриа нь оргүй бололтой.
10.00 цагаас эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаан эхэлнэ. Цагаан олимпод 12 дахь удаагаа оролцож буй Монголын багийн түрүүчийн үүргээ Э.Очирсүрэн дахин биелүүлэв. Гараанаас 30 минутын өмнө түүнтэй уулзаж нээлтийн ёслолын сониноос дуулгахад “биеийн байдал сайхан, одоо уралдана даа” хэмээн золбоолог харагдав. Малгай өмсөлгүй уралддаг Очироо харин саравчтай болчихож.
36 орны 78 цаначин хурд хүчээ сорихоор жигдэрсний дунд Марит Бьорген, Жустина Ковальчик, Кристин Стейра,Ольга Завьялова, Айно-Кайса Сааринен нарын олимп дэлхийн нэртэй аваргууд байх. Мөн Туринд гялалзсанаас хойш цанаас хол явж, үр хүүхэдтэй болсон Кристина Шмигун нэрэн дээрээ Ваехи-г нэмснээр нөхөрт гарснаа батлах. Манай Очироо 74 дугаарт гарч эхний 5 км-ийн тойргоо 16 минут 15,5 секундэд, удаах тойргоо 16.40,6-гаар туулж хойноо дөрвөн хүн хийсэн. Тэрбээр нийт зайгаа 32.56,1-ээр тойрч лидерээс бараг найман минут хоцорсон нь урьд өмнөхөөс нилээн ахисан үзүүлэлт аж. Өөрөө ч уралдаандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлнэ лээ.
Багийн ахлагч Л.Халтар үүнээс хоёр хоногийн өмнө өөрийн биеэр тамирчдаасаа сорил аваад тун их цочирдсон гэдэг. Уралдах бүтэн зайдаа гүйхэд Очирсүрэн 36.30, Хаш-Эрдэнэ 45.46 минутад замаа дуусгаж байжээ. Өөрсдийн дундаж түвшний амжилтдаа ч хүрэхгүй байхаар цочирдох нь аргагүй. Мөн өгсүүр газарт жаахан шахаж хурд хийлгэхэд пульс нь 150 хүрчээ. Харин золоор жинхэнэ уралдаанд ийм азгүй зүйл тохиолдоогүй. Багийн ахлагч “Уралдаанаас өмнөхөн түгшиж байсныг бодоход одоо сэтгэл амар байна” хэмээчихсэн гүйж явна. Дасгалжуулагч Л.Дорж тойргийн дээд талд, хамгийн их өгсүүр хэсэгт зөвлөгөө өгөхөөр тамирчдаа хүлээн яваа тул гараа-бариа хавийн хамаг хар ажилд Халтар дарга хүчин зүтгэх.
ОУХМ Э.Очирсүрэнгийн уралдааны дараа өгсөн товч ярилцлагыг та бүхэн сонирхоно уу. Тэрбээр дөрвөн жилийн өмнөх Турины олимпийн наадамд хурд сорьж явсан билээ.
-За баяр хүргэе. Дажгүй уралдчихав уу даа .
-Баярлалаа. Зам аягүй эвгүй, мөстчихсөн байна. Эргэлтүүд дээр их осолтой байлаа. Турины олимпод оролцохдоо аваргаас 11 минутаар хоцорсон бол саяын уралдаанд 7.58 болголоо.
-Аз болоход бороогүй таарлаа. Хэд хоног дараалан орсон бороо өнгөрсөн шөнөөс л татарсан. Бороо орсон бол уралдаанд нөлөөлнө биз?
-Нөлөөлнө өө. Нойтон нялцайсан цас ч зуураад эвгүй байдаг.
-Бэлтгэл сургуулилт бүрэн хангагдлаа гэж хэлж байсан. Яг санаандаа хүрч уралдаж чадав уу?
-Санасандаа хүрч уралдлаа. Аваргаас хоцорсон хугацааг багасгана гэдэг том амжилт.
-Канадад ирээд арав хонож байна. Ар гэрийнхэнтэйгээ холбоотой байна уу? Хүүтэйгээ ярьдаг уу?
-Хүү маань гурван настай, Турины олимпийн дараахан төрсөн юм. Хүүтэйгээ ярьж амжихгүй л байна. Нөхөртэйгээ мэйл, мессеж солилцдог. Гэхдээ багш маань интернетэд нэг их оруулахгүй байгаа.
-Олимпийн наадмын цанын хамгийн эхний уралдаан энэ байлаа. Цаашид ямархуу ширүүн өрсөлдөөн өрнөх бол?
-Герман, Норвег, Швед, Финландын цаначид илүү олон медаль авах болов уу. Буухиад ч эдгээр орны тамирчид сайн. Мөн Словенийн Петра Майдич медаль авах боломжтой.
-Хувийн амжилтаа ахиуллаа. Цанын спортод дээд амжилт гэж тооцоход бэрхшээлтэй шүү. Энэ анхны амжилт уу?
-2005 онд ОУХМ цол хүртэхдээ 5 км-т Д.Энхээ эгчийн 17 минут 20 секундын дээд амжилтыг 15.27 болгосон. Австрид болсон Олон улсын цанын холбооны цомын тэмцээнд тэгж гүйж билээ. Энэ жилийн Австрийн тэмцээнд бүр 13.36 болгоод байгаа. Тэнд Ч.Отгонцэцэг ч 14.01-ээр эвдчихсэн шүү дээ.
-Гуравдугаар сарын эхээр Улсын АШТ-тэй гэл үү?
-Тийм ээ. Энд бэлтгэлээ хийж байгаад гуравдугаар сарын 5-7-нд болох УАШТ-дээ амжилттай оролцохыг чармайна аа.
-Цаашдын зорилго юу байна?
-Цаашдаа болино гэж бодож байгаа. Ноднин хөлөө бэртээснээс хойш хөлийн боолттой уралддаг болсон. Сэргийлж байгаа нь тэр. Үүний нөлөө нь сэтгэхүйд л хүнд тусдаг байх.
Төв аймгийн Заамарт төрж өссөн би 12 настайгаасаа хойш л цанатай холбогдож явна. ҮБТДС-ийг 2008 онд дасгалжуулагч, “Мөнх-Ану” гадаад хэлний дээд сургуулийг 2007 онд англи хэлний багш орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. Тийм болохоор гадны тамирчидтай чөлөөтэй ярилцаад явдаг юм штээ.
-Цанаа болиод ямар салбарт хүч үзэх вэ? Дасгалжуулагчаар ажиллах уу?
-Би чинь “Замчин” спорт клубт харьяалагддаг, Замын II ангийн ажилтан хүн. Цаашдаа Төмөр замдаа ажиллах бодолтой. Манай байгууллага 1000 гаруй ажилчин албан хаагчтай өнөр хамт олон. Тэндээ олон нийт, урлаг соёл, биеийн тамир хариуцсан ажилтай.
Яваандаа Үндэсний олимпийн хороонд гадаад харилцааны ажилтан болохыг хүсдэг. Мөн Цанын холбооныхоо ажил үйлст ч гар бие оролцохыг зорьж байгаа.
“Таван цагариг” сонины сурвалжлагч Б.Цагаанбаатар Ванкуверээс мэдээлэв
loading...




kkkk manai olimpiin tamirchnii yariltslaga maani ineedteimaa. survaljlagch ni tsaashdiin zorilgo ene ter lag asuusan chini tsaashdaa bolino gej bodoj bgaa genee kk .lag yum yarihiin bh gej bodson chini. hudlaa ch gesen zaluusaa beltgene ene ter gehgui kk
loading...
2 ОНИГООТОЙ ЮМ. ОЛИМПООС ӨМНӨ 60 САЯ ТАГРӨГ ЗАРЦУУЛЖ ЕВРОПООР БААХАН ЯВУУЛСАН. ЭНЭ ХОЁРТ ЖААХАН Ч ГЭСЭН ИЧЭХ БУЛЧИРХАЙ БАЙНА УУ
loading...
Alaad hyadaad l hayah yum yariad baisan chin yaasan be,Chaddagguin bol joohon daruuhan baigaach.
loading...
SHAL SHOGIIN YUMAA MANAIH YAAGAAD CHADDAGGUI AMITAD VE? 2IIN HOOROND TEGJ OROLTSHOOR OROHGUI BSN NI DEER ONIGOOTOI 2OO
loading...
setgegdel bichij bgaa humuus oorsdoo chadhgui bj ataarhaad bdag yumuu da chaddag yum bol olimpod orood ywaach
loading...
tamirchid ni yahav huurhiis zugaalj yavaad irlee, ene site-n medeelel gej tedneesee dutahgui yast melhiin hurdtai onigoony yum bn daa
2 dahi zurag deer ene huuhnii tayag ni ovoo l urt haragdah yum getel uraldaany zamd bgaa zurag ni neg l bishee ustiiguud tayagyh ni tal ni hugarchihsan yum shig
loading...
tsanyn turuld deed amjilt ene ter gej baidagu iyum sh dee… zam ni yanz bur bn, zai ni l ijil bolohoos ugsuur uruu ergelt ene ter geed, teshuureer gulgaj bgaa bish dee,,,,, 4 jil zutgeed ene uruvdmuur ch yum shig
loading...
Ovliin olimpid orj neree gargah gesen oron tsaana ni 200 garui baina shuudee
Manaih shig tsag agaar ni huurai shiruun uur amisgaltai ornoos iim amjilltaai oroltsono gedeg chini bolj baina
uur amisgal zoolon ovoldoo 0 gradus tai baidag ornii humuus sain uralddag
yum shuudee
Ene deer muulj bichsen humuus Mongoloos garch uzeegui humuus baih
Mongoloos garaad yamar negen dulaan orond hol tavisan anhnii odroo ta nar yaj uheh boldoo
Manaid tsaniin sport 9 saraas 12 sar hurtel 2 saraas 4 sar hurtel hiimel tsasand deer beltgel hiivel saijrana
loading...
60 saya togrogiig 76 yamaanii negend ogch gadaad yavuulsnaas deer yum shuu
Ed nar chini Mongol gedeg orniig yamar ondort surtalchilj baigaag
60 saya togrogiig chini neg udaa casinoddog ulsuudad ogsonoos deer baih shuu
Ovliin olimpoor Mongol garch ireegui bol ta nar yu heleh baisan bol
Taivan Honkong garch ireed l Mongol baihgui bol yu heldeg mal nuud bol
loading...
Unuudur hen neg ni uuriiguu zolioslon hend ch hereggui yumaar oroldoj baij l hojmoo amjiltand hurne.Chadlaaraa,bolomjooroo uraldlaa,ta hoyort bayarlalaa
loading...
Нойнер не примет участия в эстафете
Немецкая биатлонистка Магдалена Нойнер После победы в масс-старте заявила, что не примет участия в эстафете, которая пройдет во вторник.
«Для меня олимпийские игры закончились. Я не приму участия в эстафете, – цитирует Нойнер Bild. – Это было мое решение и наш тренер Уве Мюссигганг его принял». «Газета.Ru
olimpiin suuliin medee
site gej ingej shuurhai ajilladag yum
elentsegiih ni neeltiin mungun medali..
teneg admin eniige ehaaval taarna
loading...