loading...
Ирэх ням гарагт өвлийн сурын харвааг “Монголын уламжлалт харваачдын холбоо”-ноос зохион байгуулах гэж байна. Тус өвлийн сурын харваа энэ сарын 21-нд болно. Мөн энэ харваа нь Үндэсний сурын талбайд ням гарагийн 11 цагаас эхлэхээс гадна одоогийн байдлаар 40 орчим харваач оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна.
Сурын харваанд оролцож байгаа тамирчид эртний харваачдын хувцсаар жигдрэн 20, 40, 60, 80, 100 метрт нийт 40 сум тавих юм. Өвлийн харваа нь зэвтэй сумаар дэлгэж татсан малын арьсан байг харваж онодгоороо бусад төрлийн харваанаас ялгардаг. Түүнчлэн өвлийн харваа эхлэхээс өмнө төрийн зайран Д.Бямбадорж хорчны тахилга үйлдэж ёслол үйлдэх юм байна.
Энэхүү тахилгат өвлийн харвааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж сурын спорт сонирхогчдыг хамруулж байхаар болжээ.
loading...



