loading...
“Филадельфи” – “Сан-Антонио” – 106:94 (25:26, 20:26, 28:24, 33:18)
Ф: Игуодала – 20+8 дамжуулалт+9 самбар. Л. Уильямс – 20. Брэнд – 18.
С: Жинобили – 24. Ж. Хилл – 18. Блэйр – 12.
Филадельфи 4-р үед тун сайн тоглож, Спэрсээс 15 оноо илүү авснаар талбай дээрээ хожил авлаа. Луи Уилльямс нийт 20 оноо авсныхаа 14-ийг нь 4-р үед авсан байна. 76-чууд энэ улиралд 3-р үеийн дараах байдлаар тоогоор хожигдох юм уу тэнцүү байсан 27 тохиолдлынхоо 24-т нь хожигдсон амжилттай, өөрөөр хэлбэл 4-р үед муу тоглож байгаа баг юм.
Спэрс Филлигийн талбай дээр хийсэн сүүлийн 10 тоглолтынхоо 8-д нь ийн хожигдлоо.
“Вашингтон” – “Денвер” – 107:97 (28:25, 24:35, 21:22, 34:15)
В: Эл Торнтон – 21. Жош Ховард – 20. Блэтч – 18+11 самбар.
Д: Биллапс – 28. Энтони – 23. Нене – 17+9 самбар.
Эл Торнтон Вашингтонд шөнө 2 цагт иржээ. Өглөө нь багийнхаа шидэлтийн бэлтгэлийг харж. Тэгээд хэдэн цаг унтаад орой нь тоглолтонд оролцож, 21 оноо авч багаа тэргүүлэн Визардс талбай дээрээ Денверийг хожив. Торнтон сайн довтлохын дээр Кармелог сайн хамгаалж байлаа. Визардсийн энэ хожил гэнэтийн байсан гэхэд болно. Хэдхэн хоногт тун их өөрчлөгдсөн тус багийн эсрэг Өрнөдрийн төдийгүй лигийн шилдэг багуудын нэг Денвер тоглосон болохоор олонх хожлыг Денверт өгч байсан нь эргэлзээгүй.
Жош Ховард Визардсийн тоглогч болсноос хойш анх удаа гараанд гарч 20 оноо авсан бол Блач 2 дахь тоглолтондоо дараалан тун сайн тоглов.
Вашингтоны хамгаалагч Гилберт Аренастай холбоотой мэдээлэл хүргэхэд, багийн ерөнхийлөгч Эрни Грюнфилд түүнийг ирэх улиралд багт нь тоглоно гэж мэдэгджээ. Хэрэг явдал яаж өрнөхийг одоо хэлэхэд эрт ч Аренас хэрэв тоглох эрхтэй болвол Визардс түүнийг хүлээн авна гэдэг нь тодорхой болов. Аренасыг Вашингтонд, тэр бүү хэл НБА-д ч дахин тоглохгүй байх гэсэн таамаг байлаа.
“Финикс” – “Атланта” – 88:80 (26:23, 23:27, 21:16, 18:14)
Ф: Стадемайр – 22+8 самбар. Г. Хилл – 16. Р. Лопес – 12+9 самбар.
А: Жош Смит – 21. Жо Жонсон – 19+9 самбар. Кроуфорд – 11.
Солилцоо наймааны цаг дуустал Амаре сэтгэл амар байгаагүй байх. Амарийн нэр л наймаа бүрт яригдаж байв. Харин одооноос эхлээд улирал дуустал Амаре сэтгэл амар байж болно. Өнөөдөр тэрээр Хоуксийн эсрэг сайн тоглож, 28 оноогоор багаа тэргүүлэн Санс талбай дээрээ улирлын 32 дахь хожлоо авлаа.
Жижүүрийн +100 оноотой Санс өнөөдөр 88-хан оноо авсан ч хожил авсан нь тэдний хувьд ховор тохиолдлын нэг.
Хоуксийн Жош Смит энэ улиралд 15+ оноо, 8+ самбараас авалт, 4+ оновчтой дамжуулалт дундчилж байгаа ганц тоглогч гэнэ.
“Орландо” – “Даллас” – 85:95 (33:23, 14:19, 22:23, 16:30)
О: Дуайт Ховард – 29+16 самбар. В. Картер – 16. Нельсон – 16.
Д: Новицки – 23. К. Батлер – 16. Терри – 16.
Орландо талбай дээрээ Далластай тоглож, 4-р үед тун муу тоглосноор хожигдлоо. Дирк 23, Терри 16, шинээр ирсэн Батлер 16 оноо авч багаа оноогоор тэргүүлжээ. Дуайт 29 оноо, 16 самбар, 5 блок хийж доминант байсан ч баг нь хожил авч чадсангүй. Мэжик 3 онооны 25 шидэлтийнхээ ердөө 4-ийг нь л оновчтой болгожээ.
“Миннесота” – “Чикаго” – 94:100 (29:30, 29:25, 18:22, 18:23)
М: К. Брюэр – 19. Финн – 14.
Ч: Хайнрик – 20. Роуз – 19+8 самбар. Денг – 18.
Буллзийн энэ долоо хоногийн гол үйл явдал нь Салмонс, Тайрус Томас зэрэг тоглогчдоо явуулж, ирэх улирлын цалингийн цэсээ үлэмж багасгасан явдал юм. Ирэх зун тэд 2 ч сайн чөлөөт агентийг багаа элсүүлэх боломжтой. Уэйд, Бош зэрэг супер оддоос ч урих боломжтой.
Өнөөдөр тэд Миннесотаг хожиж, улирлын 28 дахь хожлоо авлаа.
“Нью-Жерси” – “Торонто” – 89:106 (21:32, 20:24, 30:26, 18:24)
Н: Б. Лопес – 22+8 самбар. Харрис – 19+11 дамжуулалт. К. Ли – 17.
Т: Жек – 18+10 дамжуулалт. Нестерович – 16. Кальдерон – 16.
Крис Бош энэ улиралд анх удаа тоглолт өнжиж, Рашо Нестеровичэд олон минут тоглох боломж гарав. Рашо ч боломжийг сайн ашиглаж 16 оноогоор багтаа тусалж Нетсийг талбайд нь хожлоо.
Нетс ийн 5-50 болж байна. 1972-73 оны улиралд Филадельфи 9-73 амжилт үзүүлж байсан бөгөөд энэ амжилтыг эвдэхгүй байх нь Нетсийн гол зорилго болоод байгаа биз.
“Нью-Орлеан” – “Индиана” – 107:101 (31:19, 31:24, 21:28, 24:30)
Н: Дэв. Уэст – 29+9 самбар. Коллисон – 18+12 дамжуулалт+13 самбар. Стоякович – 17+8 самбар.
И: ГрейнЖер – 29. Данливи – 15. Хибберт – 13.
Даррен Коллисон анх удаа трипл-дабл хийж, Хорнетс Пейсерсийг хожлоо. Коллисон 18 оноо, 12 оновчтой дамжуулалт, 13 самбараас авалт хийснээс гадна 8 удаа бөмбөгөө алдаж таслуулжээ. Энэхүү олон ТО нь Пейсерст оноог ойртуулах нөхцөл болсон ч хангалтгүй байлаа.
Хорнетс Полийг гэмтсэнээс хойш 4 хожиж, 5 хожигдоод байна.
“Детройт” – “Милуоки” – 85:91 (29:23, 17:27, 19:22, 20:19)
Д: Хэмилтон – 29. Стаки – 13.
М: Сэлмонс – 19. Ильясова – 16+12 самбар. Дельфино – 16.
Жон Салмонс Баксийн төлөөх анхны тоглолтондоо 19 оноо авч, Бакс Пистонсийг хожлоо. “Би тэдний хэрхэн тоглодгийг мэдэхгүй байсан. Тэд надад зарим зүйлийг зааж зөвлөсөн ч тэднийг нь би тоглолт эхлэхийн өмнө мартсан байлаа” гэж Салмонс хэлжээ. Салмонс сэлгээгээр гарч, 33 минут тоглосон юм. Бакс 85-84 буюу 1 оноогоор тэргүүлж байхад Салмонс 3 онооны оновчтой шидэлтж хийж, зөрүүг +4 болгосон бөгөөд цаг дуусахад 16 секунд л үлдсэн байлаа. Салмонсийн тэрхүү 3 оноо тоглолтыг шийдсэн болно.
“Мемфис” – “Майами” – 87:100 2ОТ (14:21, 17:25, 26:17, 19:13, 9:9, 2:15)
Мем: М. Газоль – 22. Майо – 17. Рэндолф – 16+19 самбар.
Май: Бизли – 30+8 самбар. Ж. О’Нил – 18+9 самбар. Чалмерс – 18.
Дуэйн Уэйд гэмтэлтэй тул тоглоогүй бөгөөд түүний эзгүйд Майкл Бисли өөрийн дээд амжилт 30 оноог авч Хит 2 нэмэлт цагт Мемфисийг хожив. Хит ийнхүү дараалан 5 дахиа хожлоо. Мемфис өмнөх тоглолтондоо мөн цаг сунгаж Торонтог хожиж байсан бол энэ удаа Майамид хожигдлоо.
Уэйд ташаандаа гэмтэл авсан. Тэрээр 55 тоглолтонд дараалан оролцоод байсан нь түүний кареерийн 2 дахь сайн үзүүлэлт. Өнгөрсөн улиралд Уэйд 66 тоглолтонд дараалан оролцож байлаа.
Мемфист шинээр ирсэн Ронни Брьюр 3-р үед гэмтэл авч талбайг орхисон байна.
“Шарлотт” – “Кливленд” – 110:93 (27:32, 23:18, 32:18, 28:25)
Ш: Ст. Жексон – 29+8 самбар. Диао – 18+9 дамжуулалт. Ж. Уоллес – 17+8 самбар.
К: Жеймс – 22+9 дамжуулалт. Дел. Уэст – 13. Мо Уильямс – 12.
Энтуан Жеймисон анхны тоглолтондоо л рекорд тогтоолоо. Харамсалтай нь анти-рекорд. Тэрээр өнөөдөр сэлгээнээс гарч тоглож 12 удаа довтолж, нэгийг нь ч оновчтой болгож чадсангүй. Лигийн түүхэнд шинэ баг дахь анхны тоглолтондоо хамгийн олон довтлоод нэг ч удаа амжилттай болгож чадаагүй тоглогч нь Жеймисон боллоо.
| Он | Тоглогч | Нийт шидэлт | Баг |
| ’10 | Э. Жеймисон | 12 | Кавальерс |
| ’01 | Кори Блаунт | 10 | Уириорз |
| ’83 | Кевин МакКенна | 10 | Пейсерс |
| ’90 | Сидни Грин | 9 | Спэрс |
Жеймисонийг анхны тоглолтондоо ийм муу тоглоно гэж хэн ч бодоогүй биз. Кавальерс Шарлоттын талбайд хожигдов. Өчигдөр тэд талбай дээрээ Денверт хожигдож дараалсан 13 хожлоо тасалдуулаад байлаа. Шарлотт лигийн шилдэг багийг энэ улиралд 3 хожоод байна. Эдгээр багууд плей-оффийн эхний шатанд таарахыг үгүйсгэхгүй. Шарлоттын бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийсэн Тайрус Томас 12 самбараас авалт, 6 блок шот хийж гараагаа дажгүй эхэлсэн.
ЛеБрон багийнхаа шинэ тоглогчийг ихэд дэмжиж байгаа. “Би түүнд хэлсэн. Чи хэдэн шидэлтээ ч алдсан би чамд бөмбөг өгсөөр л байх болно” гэжээ.
“Голден Стэйт” – “Юта” – 89:100 (31:28, 10:31, 24:26, 24:15)
Г: Уотсон – 22 . Маггетт – 14. Курри – 13.
Ю: Бузер – 30+16 самбар. Кириленко – 22+5 самбар. Майлс – 16.
2010 он гарснаас хойш Жазз тун сайн тоглож байгаа. Тэд өнөөдөр Голден Стэйтийг хожсоноор 35-19 болов. Өрнөдөд 2-т байгаа Денвер 36-19. Юта айлын талбайд 6 дараалан хожиж байна. 2002 оны 2 сарын 12-ноос 20-ний хооронд мөн 6 дараалан зочлон тоглолтын хожил авч байжээ. Нөгөөдөр тэд Портлэндтэй талбайд нь тоглоно.
“Портленд” – Бостон” – 79:96 (25:32, 13:24, 23:17, 15:23)
П: Миллер – 16. ОлдриЖ – 15. Бэйлесс – 14.
Б: Аллен – 21. Гарнетт – 16. Рондо – 10+11 дамжуулалт.
Рэй Аллен өнөөдөр нийт 21, үүний дотор 4-р үеийн эхэнд 8 оноо дараалан авч багийнхаа шилдэг нь байлаа. Бостон Портлэндийг талбайд нь 17 онооны илүүгээр хожив.
Маркус Кэмби Портлэнд дэх дебютээ хийсэн ч муу тоглож, 2-хон оноо авчээ. Гэхдээ Жеймисонийг бодвол 5 шидэж, 1-ийг нь оновчтой болгосон. Мөн Брэндон Рой 34 минут тоглосон ч бас тааруухан байв.
76 оноо нь Портлэндийн энэ улирлын хамгийн бага оноо бол 7 оновчтой дамжуулалт нь Портлэндийн түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болжээ.
Селтиксийн шинэ цэрэг Нэйт Робинсон өнөөдөр тоглоогүй. Док Риверсийн хэлж буйгаар бол Нэйт ирэх долоо хоногт дебютээ хийх гэнэ.
loading...






Jamison ch yahav yavaandaa saijirna biz. Gehdee washington-d baidig shigee tegj ih onoo avaad bhgui bh. Washington-d bagiin leader bsan bol odoo lebron-d tusalj avargiin tuluu l ursulduh ni todorhoi. Gehdee ene jildee Cleveland avarga avahgui ee. Dallas yumuu Orlando avah bh gej bodoj bna . Neeree tsagtaa bas od yavsan Stephon Marbury chini hyatadiin neg bagt sariin 25000$ iin tsalintai togloj bgaan bna lee. Umnu ni neg jiliin oiroltsoogoor 22say$-iin tsalin avdag bsan toglogch . gehdee odoogiin ene bagt ni umnu ni Bonzi Wells geed neg aihtar nuhur togloj bsan yum bna lee. neg toglololtond dundajaar 48onoo avj bsan gesen. Daanch mani er amraltaaraa yavchihaad tsagtaa ireeguin ulmaas gereegee tsutslahad hurgesen gesen. Medehgui neg ni medeed avchihad gemgui bhaa.
loading...
Bonzi Wells ch er ni ugaasaa iimerhuu zantai nuhur shuu dee. olon ch bag solison gar daa.
loading...
ingeh geed l bsan yum daa saihan hojigdjee barca cav 2 hojigdood oird nar gargaj bnaa
loading...
Жеймисоний Кливленд дэх гараа “аймшигтай” гэдгийг хараад баллаж тавьждээ гэж бодсон чинь эсрэгээрээ байдаг айн? хаха
loading...
Jamison ch neeree tuleh n tulsishu haha, thde danda ingene gj yu bhaw
Utah sn bnaa. Westernii PO shatand north westiihen laajinaa, 8aas 4 n.
harin MIN l dooroosoo 1t yawaa bolhos kaka
loading...
ene Darren Collison chn rookie bilu
ene ulirald triple-double hsn 2dahi rookie toglogch boljogom bn te
loading...
CLEV Avah bhaa. NBA g terguuleh ch bolno. shuvgiin 4t den lal cav orl uldeed den vs cav bolnoo tgeed 7 toglolt garna hen turuulhiin buu med odoo zoos shideed l garah baih da
loading...
BG hutsaa chee final yarih boloogui bna ahiin duu den llal cav orl gech chee bas huurhun tsabaan utah dallas sas boston ntr haichaa ve
loading...
totti neeree tiim shuu bi bas yag tegj bodlooshd
loading...
Utah sas dallas ntr iig martaj bolohgui shuu …
Play off d bol Spurs ewgui bh bolno ..
2007 ond ulirliin toglolt cle d 2taarahdaa 2land ni hojigdood play off d cle g shuurdsen shuu dee ….
loading...
muu alnuudaa cleveland avarga avna. ta nar zail tashaanuudaa. harj bai za Lebron buu ataarh alnuda.
loading...
DIRK ahaa allaa joohon soyoltoi. GO SPURS ahaa tuuh yrival hench yriishde…. Busdiin muu gesengue.. Uuriinhuu l taamgiig hellee biyleshgui l gej bitii heleeree za. SAS UTAH 2 n ch butku bhaa itgeree
loading...
taamag helii. lal buseesee garah bhoo eastees boston l zogsoowol zogsoono oor bag amjihgu bailgu dee gej bodood bhiimo
loading...
taamag helii. lal buseesee garah bhoo eastees boston l zogsoowol zogsoono oor bag amjihgu bailgu dee gej bodood bhiimo.
loading...