loading...
Хэрвээ хөлбөмбөгчдийг гадаад төрхөөр нь дүгнэж жагсаалт гаргавал Дирк Кюит нилээд хойгуур жагсах байх. Эв хавгүй буржгар шар үс, майга хөл, ”аймшгийн кинонд ч тоглуулж болохоор” царай гээд гадна талаас нь харвал Диркийг сайхан залуу гэмээргүй ч эцэж цуцашгүй дайчин чанар, гоол оруулах онцгой мэдрэмжээрээ Кюит олон бүсгүйчүүдийн хайрыг татаж чаддаг.
Түүний тоглодог үндсэн байрлал нь довтлогч боловч, гоолын момент үүсгэж айлын хамгаалагчдыг өөр дээрээ татаж чаддаг учраас Ливерпулиэс гадна Голландын шигшээд, жигүүрийн хагас хамгаалагчаар тоглуулах нь элбэг. Заримдаа бүр довтолгооны хагасын байрлал дээр ч манаргаж явах нь бий. Орчин үеийн хөлбөмбөгт түүн шиг универсал тоглогч хамгийн чухал болоод байгаа учраас Рафаель Бенитез лав Ливерпульд байгаа цагтаа Кюитийг явуулахгүй бизээ.
Хөдөлмөрч шарын бага нас Голландын өрнөд хэсэгт байрладаг Катвик хэмээх загасчны бяцхан тосгонд өнгөрчээ. Далайн эрэгтэй байрладаг энэ хотын иргэдийн гол амьжиргаа нь загас агнуур байсан учир Кюут эцгийгээ даган загасчлах ”’хоббитой” болсон гэдэг. Үүний хажуугаар хотынхоо Куйк Бойс хэмээх сонирхогчийн багийн академд элсэж хөлбөмбөгөөр хичээллэдэг байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүнд эцгийнхаа адил загасчин болох уу, эсвэл хүсэл мөрөөдлөө дагаж хөлбөмбөгөөр амьдралаа залгуулах уу гэсэн хоёр замын нэгийг сонгох хэрэгтэй боллоо.
Эцэст нь хүү зүрх сэтгэлээ дагасан бөгөөд хожим энэ шийдвэрийг гаргасандаа хэзээ ч харамсаж байгаагүй хэмээн ярьсан байдаг. Куйк Бойсын академд 10 гаран жил хөлбөмбөгийн боловсрол ”эзэмшсэн” Дирк 1998 онд клубын үндсэн багт багтаж ”томчуудын” хараанд өртөх болсон байна. Тэр зунаа Кюит Эредивизийн нэр хүндтэй багуудын нэг Утречт багтай гэрээ байгуулжээ. Ихэнхи залуу довтлогчид шинэ багт дасан зохицохын тулд нилээд цаг зарцуулдаг бол Дирк ийм асуудалд орсонгүй.
Ихэнхи залуу довтлогчид шинэ багт дасан зохицохын тулд нилээд цаг зарцуулдаг бол Дирк ийм асуудалд орсонгүй. Дебут улиралдаа лигийн 28 тоглолтонд 5 гоол оруулж цомын тэмцээнд ч өөрийнхөө нэрийг нэг удаа дуудуулаад амжсан байна. Дараа дараагийн улиралууад Кюитийн оролцох тоглолт, оруулах гоол нэмэгдсэн ч Утречтийн менежер Франс Аделаар биеийн хүч сайтай Серби довтлогч Игорь Глусчевичийг үндсэн довтлогчоор тоглуулдаг байв.
Харин 2002–03 оны улиралд томилогдсон Утречтийн шинэ дасгалжуулагч Фоеке Боой Кюитийг үндсэн довтлогчоороо сонгосон нь жинхэнэ нүдээ олсон шийдвэр болсон юм. Фоекегийн итгэлийг ”майга шар” 100 хувь давуулан биелүүлж лигийн 34 тоглолтонд 20 гоол оруулжээ. Түүний оруулсан шийдвэрлэх гоолуудын ачаар Утречт Голландын цомын тэмцээнд Фейноррдыг 4 : 1-ээр бутниргэн түүхэндээ 3 дахь удаагаа цомын ”бараа” харсан түүхтэй. Мэдээж хэрэг энэ улиралын дараа хөрөнгө санхүү муутай Утретчтийг мөнгөөр ”дарамталж” Kюитигийн ”сугалчих” гэсэн багууд ар араасаа хөвөрч эхэлсэн.
Эдгээр олон багуудын дундаас цомоо Кюитид ”хулгайлуулсан” Фейноррд 1 сая еврогоор залуу довтлогчыг өөрийн болгожээ. Кюиттэй зөрөөд Фейноррдын довтолгооны гол цөм байсан Пьер ван Хойдинк Турк уу хүлгийн жолоо залсан тул гоол оруулах бүх даалгавар Кюиттэй дээр төвлөрчээ. Голландын хөлбөмбөгийн түүхэнд Аякс, ПСВ, Фейноррд багуудыг ”топ 3” хэмээн нэрлэдэг. Түүхэн амжилт, хамрах хүрээг, хөгжөөн дэмжигчдээрээ лигийн бусад багуудаа гол хаядаг учраас ийнхүү топ гэж өргөмжлөх нь ч аргагүй.
Фейноордын хувь хулиганизмаараа нөгөө хоёроосоо ялгардагаас гадна сүүлийн жил (1999 оноос хойш) лигтээ түрүүлээгүй гэх ”шаналалыг” сэтгэлдээ тээж явдаг. Харин Кюит ирсэн дариудаа Роттердамын багуудын фенүүдэд алдагдсан итгэл найдварыг эргүүлэн авчирч өгсөн юм. Анхны улиралдаа л тэрээр 20 гоол оруулж Утречтийн амжилтаа давтсан бол удаахь улиралд (2004–05) бүр ч галзуу амжилт үзүүлсэн. Лигийн 34 тоглолтонд 29 гоол оруулж Эведивизийн мэргэн буучаар тодорсон бөгөөд улиралын нээлтийн тоглолтонд Де Граафчапын хаалганд 3 гоол оруулж карьерийнхаа анхны хет-трикийг хийж байлаа. Кюиттай хамт Фейноордын довтолгоонд тоглож байсан Соломон Калу тэр улиралд 20 гоол оруулж мэргэн буучдын 2-р байранд жагссан гэхээр Роттердамын багийн довтолгоо ямар хүчтэй байсан нь харагдаж байна. Хамгийн сонирхолтой нь ийм хүчирхэг довтолгоотой баг ПСВ-гээс 25! онооны алдагдалтай дөнгөж 4-р байранд орсон амжилт үзүүлжээ. ПСВ-чүүд тэр улиралд хаалгандаа 18 гоол алдсан бол Фейноорд 2 дахин их буюу 51-ийг алдсан байна.
Энэхүү хамгаалалтын ”цоорхойгоо” нөхөж чадаагүй учраас Фейноордчууд Кюитийг явах хүртэл ганц ч цомны бараа хараагүй юм.
Хэдийгээр багийнх нь амжилт яваагүй ч Дирк лигтээ тогтмол 20 гоолоо оруулсаар байлаа. 2006 оны ДАШТ-ий дараа түүнийг авахаар английн олон багууд ”оочерлож” эхэлсний дотор Ливеруль, Ньюкэсл багууд тэргүүнд нь жагсаж байв. Премьер лигийн багуудын сонирхлыг татсан зүйл нь мэдээж Кюитийн гоол оруулах мэдрэмж, хөдөлмөрч чанар болон бэртлээс хол ”явдаг” чанар нь байсан/ 1999 оноос 2006 оны хооронд Кюит Голландын лигийн 5 тоглолтыг л өнжсөн гайхалтай гэмээр амжилтыг үзүүлсэн байдаг. Мөн 2001-2006 оны хооронд 179 тоглолтонд дараалан оролцсон байх юм. Хэр баргийн аавын хүү иймэрхүү ачааллыг дийлэхгүй л болов уу.
Хөлбөмбөгийн хар зах дээр ямар нэгэн том наймааны өмнө худлаа үнэн цуу яриа дэгддэг бичигдээгүй хууль бий. Дирк Кюитийг ч энэ бүхэн тойрсонгүй.. Сар гаран элдэв цуу ярианд булуулсны эцэст 8 сарын 18-нд Кюит эцсийн шийдвэрээ гаргаж Хотон шувуунуудын төлөө зүтгэхээр болсон юм. Гэхдээ түүнийг хэр зэрэг мөнгөөр худалдан авсан нь одоо ч гэсэн тодорхой бус байгаа. Копуудын багт ирээд хийсэн анхны хэвлэлийн бага хурал дээрээ Кюит ”Фейноордыг орхихдоо би дэлхийн хэмжээний том багт тоглохыг л хүссэн. Харин миний хүссэн тэр баг бол Ливерпуль гарцаагүй мөн” хэмээн ярьжээ.
Кюит маш богино хугацааны дотор Ливерпулийн фенүүдийн хайр хүндлэлийг татах болсон нь хоёр шалтгаатай. Нэгдүгээрт мэдээж тоглолт болгонд хамаг хүч чадлаа дайчлан, ялалтын төлөө тэмцдэг чанар нь. Хоёрдугаар хөгжөөн дэмжигчидээ маш хүндэлж тоглолтын өмнө заавал талбайг бүтэн тойрч фенүүдтэйгээ мэндэлдэг эелдэг зан нь. Ливерпулийн төлөө анхны тоглолтоо Кюит 2006 оны 8 сард Вест Хэмийн эсрэг хийсэн бол анхны гоолоо 9 сарын 20-нд Ньюкэслийн хаалганд оруулсан байна. Анфиелдэд оруулсан болохоор энэ гоол нь ч түүний нэр хүндийг тэнгэрт тултал өргөөд л өгчихсөн. Улиралын төгсгөлд Ливерпуль Европын дэвжээнд хүндхэн тоглолтууд хийхэд Кюит бүх ганц ч тоглолт өнжөөгүй юмдаг.
Челсигийн эсрэг торгуулийн цохилт гүйцэтгэж, Миланы хаалганд нэр төрийн гоол оруулсан гээд л. Харамсалтай нь бас л Голланд эрийн шагналын өрөөгөө чимэх гэсэн найдвар талаар өнгөрч Ливерпуль ганц ч цомгүй хоцорлоо. 2008 оны зун Фернандо Торрес хэмээх гоолын мангас Анфиелдэд ирсэн тул Рафа түүний байрлалыг бага зэрэг өөрчилж жигүүрт тоглуулах болсон. Кюит ч шинэ байрладаа амархан дасаж Торрест гоолын дамжуулалтыг ар араас өгч байсан бөгөөд гоол оруулах үндсэн үүргээ бага зэрэг ”умартаж” тул 3 гоолтой тэр улиралыг өндөрлүүлжээ. ”Энэ байрлал надад таалагдаж байгаа. Карьерийн эхний жилүүдэд би Утречт багт жигүүрийн хагасаар тоглодог байсан. Тийм болохоор Рафагийн зааврын дагуу тоглоход ямар ч асуудал тулгарахгүй”
Энэ жил Кюит Ливерпулийн төлөө 4 дэх жилдээ хүчин зүтгэж байна. Түүний оруулсан гоолуудыг эргэн дурсах юм бол ихэнхидээ сүүлийн мөчид юм уу, багаа хожигдож байхад оруулсан ”алтан” гоолууд байдаг. Иймээс ч түүнийг ”том тоглолтын азтан” хочлох нь бий.
Энэ улиралд Голланд эрийн мөрөөдөл болсон лигийн түрүү бараг худлаа болсон ч хөдөлмөрч шар цөхрөхгүй тэмцлээ үргэлжлүүлсээр л байна. Түүний, бүх копуудын хүсэн хүлээсэн өдөр тун удахгүй ирнэ байх гэдэг би ч бас итгэж байна. Амжилт хүсье Кюит !
Шигшээ багт
Марко ван Бастен 2004 онд Голландын шигшээ менежерээр томилогдсоныхоо дараа Рой Макай, Патрик Клюиверт гээд цөөнгүй тоглогчдыг ”хог дээр гаргаж” бүрэлдэхүүнээсээ хассан. Энэхүү шилжилтийн үеэр Диркийн гайхалтай форм таарсан бөгөөд улмаар 2004 оны 9 сард улбар-шар өмсгөлтэй анхны тоглолтдоо оролцсон юм. Улмаар 2006 оны ДАШТ-ий урьдчилсан шатны ихэхнхи тоглолтонд Кюит гараанд гарч дасгалжуулагчынхаа итгэлийг оллоо гэж байтал Марко бас л ”новширч’ жинхэнэ тэмцээн дээр түүнийг сэлгээнд хадаж орхисон. Хэсгийн тоглолтуудыг бэнчнээс үзсэн тэрээр шөвгийн 16-д Португалын эсрэг талбайд гарсан ч өөрийгөө төдий л сайн харуулж чадаагүй юм. Шар улаан хуудсаар ”бөмбөгдсөн” тэр тоглолтонд Португал 1 : 0-ээр ялалт байгуулж тэмцээний цааш үргэлжлүүлэхээр болсоныг та бүхэн санаж байгаа байх.
Үүнээс 2 жилийн дараа явагдсан Европын аваргад Кюит, Уэсли Шнайдер, ван дер Ваарт нарын хамт Голландын дундын шугамыг бүрдүүлж байлаа. Хэсгийн эхний тоглолтонд Италийг 3 : -0-ээр ялахад 2 гоолын дамжуулалтыг нь Кюит өгсөн. Дараа нь Францыг 4 : 1-ээр ялахад эхний гоолыг оруулж нэг үгээр гайхалтай тоглож байлаа. Харамсалтай нь (энэ үгийг хэд ч давтчихавдаа) шөвгийн наймд ”онгод” нь орсон Аршавин тэргүүтэй Оросын багт ялагдаж гэртээ харихаас өөр аргагүй болсон юм. 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Дирк 3 гоол оруулсан байгаа. Энэ гоолын буухайгаа жинхэнэ тэмцээнд үргэлжлүүлэх эсэхийг нь бид хүлээж л суухаас.
Хувийн амьдрал
Талбайн гадна ч Диркийн эелдэг, зөөлөн сэтгэл нь үргэлж харагддаг. Түүний эхнэр Гертруде ”Дирк Кют сан”-гийн захиралаар ажилладаг бөгөөд хүүхдүүдэд болосврол түгээх, ирээдүйн амьдралынх нь замыг гэгээтэй болгохоор олон үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. Гертруде Кюиттэй гэрлэхээсээ өмнө настай иргэдийн асрах газарт сувилагчаар ажилладаг байсан бөгөөд охинтой болох хүртлээ тэндээ ажилласаар байжээ. 2007 оны зун түүний аав хорт хавдараар нас барьсан. Өмнө нь түүний ах 21 настайдаа энэ өвчнөөр тэнгэр хальж байсан учраас Кюит тэр үед нилээд хүнд байдалтай улиралыг эхлүүлж байсан гэдэг.
Блиц анкет :
Нэр : Дирк Кюит
Төрсөн огноо : 1980.7.22
Төрсөн газар : Катвик (Голланд)
Өндөр : 184 см
Иргэншил : Голланд
Тоглодог байрлал : Довтлогч/хагас хамгаалагч
Тоглодог баг : Ливерпуль
Дугаар : 18
Best goals of Dirk Kuyt
loading...




HODOLMORCH ZALUU.LIV-N FAN DAEGEOND BDAG ZALUU ALDSAN 100000G CHINI UDAHGVI OCHIJ AVNA SHVV
loading...
yostoi goyo bicheleg boljee.
loading...
kuyt ch sn dovtlogch shu! hervee liverpool-n amin sunsni negde.
loading...
bi ene bagt durgui ch gesen maiga shar sain toglogch shuu goal oruulchaad maijignaad guidegeer n humuus sain medeh baih
loading...
daruhan, eldev zangvi vneheer goy zalu shv!
loading...
Kuyt ch laitai shvv…vneheer sain toglogch..Liverpooliin ene jiliin dooshoo unaj bga hymarliig togtooj bga neg tom heseg n Kuytiig gj bi boddog… Vneheer sain..yun CR muu jvjigchin…
loading...
Kuyt-iin goal-uudiig harhad dandaa neg heregtei gazraa bairaa ezeltsen zogsoj bgaad second chance garhaar tsohiod hiichih ymaa. Bombog haana tend l yvjiidag nohor shu.
loading...
Сайхан бичлэг болжээ. Баярлалаа.
Энд тэндгүй, эцэж цуцахыг мэдэлгүй, хатуу ширүүн бохир заваан болгонтой зууралдаж байдаг үнэхээр л хөдөлмөрч шар нөхөр. Хөдөлмөрч хүн эрт орой заавал нэг юманд хүрдэг. Түүний амжилт ирээдүйд байгаа.
loading...
bayrallaa saihan bichsen bna
loading...
iim toglogchtoi baih yamarch bagiin huwid saihan zuil
loading...
Kyut !
loading...