loading...
ХБНГУ-ын Дюссельдорф хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны гран-при тэмцээн өнөөдөр эхэллээ. Гран-прид эрэгтэй 219, эмэгтэй 136, нийт 355 жүдоч оролцож байгаа бөгөөд Дюссельдорф хотод анх удаагаа гран-при тэмцээн зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Манай тамирчид энэ тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.
60 кг-ийн жинд дэлхийн чансаагаар 14-р байранд бичигддэг Австрид болсон дэлхийн цомын тэмцээний аварга Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо Германы бөх Калала Нгойтой барилдан 1:31-д цэвэр яллаа. Түүний дараа хэсгийн барилдаанд Азербейжан, Канадын бөхчүүдийг ялснаар хэсгийн аваргын төлөө Японы бөх, өнгөрсөн ДАШТ-ий мөнгөн медальт Хироаки Хираокад ялагдаж хүрэл медалийн болзол хангалаа.
Мөн энэ жинд Г.Болдбаатар хүч үзлээ. Эхний тойрогт Рикардо Аерисийг вазаригаар, дараагийн тойрогт манай Цагаанаа аваргын гол өрсөлдөгч асан олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Гүржийн Нестор Хергианиг юко үнэлгээгээр ялсан ч дэлхийн аварга Украйны Георгий Зантараяд цэвэр ялагдсанаар 5-р байр эзэллээ. Энэ жингийн шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Роттерамд болсон ДАШТ-ий шигшээд таарсан хоёр бөх таарч Украйны түүхэн дэх жүдо бөхийн анхны дэлхийн аварга Зантарая аваргаллаа.
66 кг-ийн жингийн барилдаанууд нэн сонирхолтой болов. Дэлхийн шинэчилсэн чансаагаар манай хоёр бөх Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар эхний хоёр байрт хоёул бичигдэх болсон. 66 кг-ийн жинд монголчууд хэдийнэ ноёрхлоо тогтоожээ. Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар дэлхийн чансааг тэргүүлэгч бөхийн хувьд А бүсийг тэргүүлэн барилдсан бол, дэлхийн чансааны дэд байрыг эзэмшигч С.Мияарагчаа С бүсийг тэргүүлэн барилдлаа. Сүүлийн үеийн жүдогийн гол баатруудын нэг С.Мияарагчаа эхний тойрогтоо Украйны бөхийг цэвэр ялсан ч хоёрын даваанд Словений бөх Рок Дракшичад цэвэр ялагджээ. Ийнхүү шагналт байр эзэллээ.
Х.Цагаанбаатар эхний өрсөлдөгч тунисийг иппон, хоёр дахь өрсөлдөгч сербийг иппоноор ялж хэсгийн аваргын төлөө Румыний бөх Дэн Фэсиг мөн л цэвэр ялж хагас шигшээд Францын бөхийг хоёр вазаригаар ялснаар шигшээд шалгарлаа. Аваргын төлөө манай аварга Цаба 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт Ан Жеон-Хваныг 2 юко, 1 вазари үнэлгээ авсны дараа цэвэр ялж ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА боллоо.
73 кг-ийн жинд оюутны Универсиад наадмын хүрэл медальт С.Ням-Очир эх орноо төлөөлөн оролцлоо. Энэ жинд хамгийн их буюу 39 жүдока барилдсан. Түүний хувьд хоёрдугаар ээлжинд буурал тивийг зорьсон бөгөөд тэдний ээлжнийхэн энэ тэмцээнээс эхэлж тэмцээнүүдэд оролцож байгаа билээ. Манай хүн ч гараагаа тун сайхан эхлүүллээ.Эхний тойрогтоо Германы бөх Рене Шнайдерийг, хоёрдугаар тойрогт Гүржийн Тэнгизи Папошвилиг ялж хэсгийн аваргын төлөө Унгарын бөх, Универисадын мөнгөн медальт Унгарын Атилла Унгваритай барилдаж ялснаар хагас шигшээд Португалийн Жоао Пинатай барилдсан. Түүнээс вазари, юко зэрэг үнэлгээ авсны дараа цаг дуусахаас 22 сщкундын өмнө цэвэр шидсэнээр алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Аваргын төлөө ОХУ-ын бөх Улан Гуртуевтэй барилдаж хоёр вазари үнэлгээ аван ялснаар ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА боллоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний даваанд гоц мөргөсөн ч ОХУ-ын жүдока Людмила Богдановад юко үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ дуусгажээ.
Ийнхүү манай жүдочид Германы гран-пригийн эхний өдрийг сайхан амжилтаар үдлээ. Эхний өдрийн дараах байдлаар манай баг 2 алтан медальтайгаар Японы багийн дараа хоёрдугаарт бичигдэж байна.
Маргааш эмэгтэй -78 кг-ийн жинд П.Лхамдэгд, эрэгтэй -81 кг-ийн жинд Д.Нямхүү, О.Ууганбаатар, -100 кг-ийн жинд Б.Тэмүүлэн, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар барилдана. Маргааш барилдах бөхчүүддээ амжилт хүсье!
loading...




aguu bn shuuu…. Olympod ene formoo bailgaj bdag ym shuu….
loading...
heleh ch ug oldohgui bayarlaj bn amjilt!!! nyamkhuu tuvshinbayar lkhamdegd nar ch yahav barildaad surtsan humuus… uuganbaatar temuulen 2too amjilt chadna shuu iluu iluu!!!
loading...
uu saihan bnaa manaihan bol 60 kg bolon 66d aguu bna shuu Mia ragchaa maani yadaj hurel awsan bol goyo baih bailaa gehdee zugeeree dandaa awargiin tuluu garch irne gej yu bhaw 5d orson sainl barildsan bna unuudur hund jinguud sain barildaarai mongolchuud chadnaa!!!
loading...
boljdee bolj,uldsen heden buhchuuddee amjilt husie!
loading...
ene temtseen n delhiin tsomoosoo tom uu jijig uu…
loading...
bayar hvrgii mundag yumaa
loading...
Amjilt husye?
loading...
medeeleliiig n oruuulj ogooorei….. ted tag bolchihdog shuuu
loading...
nyamka / nyam-ochirt/ huuhdee irj avaa lhamdegdeesee salaach
loading...