loading...
“Денвер” – “Бостон” – 114:105 (37:19, 17:28, 28:26, 32:32)
Д: Биллапс – 26. Энтони – 23. Жей. Ар. Смит – 19.
Б: Р. Аллен – 25. Рондо – 15 + 11 дамжуулалт. Гарнетт – 15. Дэниэлс – 15.
Наггетс талбай дээрээ Селтикстэй тоглож, эхнээсээ оноогоор тасран 20 орчим онооны давуу байдалтай болоод байв. Энэ давамгайллаа нэлээн алдсан ч эргээд сайн тоглож, улмаар хожил авав. Жи.Ар.Смит 4-р үед 16 оноо авчээ. Наггетс энэ улиралд Дорнод бүсийн топ 3 багийн эсрэг нийт 4 тоглохдоо бүгдэд нь хожлоо.
Селтиксээс Рэй Аллен сайн тоглосон боловч оноо түүх учиртай нөгөө нэг тоглогч болох Пол Пирс нь тун тааруу байж 10 довтолгооныхоо ердөө 2-ийг нь л оновчтой болгожээ. Селтикс 4 тоглолт бүхий аяллаа 3 хожил, 1 хожигдолтойгоор дуусгав.
Өнөөдрийн тоглолтонд Кармело Энтони 12 000 дахь оноогоо авсан бөгөөд одоогоор 12 022 оноотой болж, Денверийн түүхэн дэх хамгийн олон оноо авсан тоглогчдын 3-т бичигдэж байна.
“Детройт” – “Сан-Антонио” – 109:101 НЦ (24:24, 21:21, 24:22, 24:26, 16:8)
Д: Хэмилтон – 27. Стаки – 20. Гордон – 19.
С: Данкан – 26 + 10 самбар. Жинобили – 21. Хилл – 17.
Спэрс энэ улирлын плей-оффийн эхний шатнаас хэтрэхгүй шинжтэй. Ер нь Данкан толгойтой Спэрсийн үе дуусаж байгаа бололтой. Тэд ийм баг биш байсан. Дэг журамтай, зохион байгуулалт, хамгаалалт сайтай Спэрсээс Данкан, Ману, Паркер, Попович гэсэн танил хэдэн нэр л үлдсэн бололтой.
Филадельфигийн талбайд зочлоод хожигдсоныхоо дараа Детройтод зочлоод мөн хожигдлоо. Эдгээр багууд Дорнод бүсийн тааруухан багуудын нэг гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.
“Нью-Жерси” – “Мемфис” – 94:104 (36:20, 22:27, 16:31, 20:26)
Н: Лопес – 26. Харрис – 17+13 дамжуулалт. Яньлянь – 15
М: Гей – 29. Майо – 24. Рэндолф – 18 + 10 самбар.
Нетсийн эсрэг тоглож буй багт 18 онооны зөрүүг барих хэцүү биш бололтой. Мемфис Нетст 18 оноогоор хожигдож байсан ч 2-р хагаст маш сайн тоглож, зөрүүг барьж бүр 10 онооны илүүгээр хожив.
Мемфис улирлын гарааг муу хийсэн ч дунд үеэс тун сайн тоглож эхэлсэн. Харин сүүлийн хэдэн тоглолтондоо базаахгүй тоглоод байгаа. Юутай ч өнөөдөр хожсоноор сүүлийн 11 тоглолтноос 3 дахь хожлоо авлаа. Тэд 28-27 болсон ч бүсдээ 11-т бичигдэж байна. Харин Нетс 5-51 болжээ.
“Миннесота” – “Оклахома Сити” – 107:109 (23:30, 28:32, 29:24, 27:23)
М: Лов – 19 + 14 самбар. Уилкинс – 18. Брюйер – 18.
О: Дюрант – 32. Уэстбрук – 22 + 14 дамжуулалт + 10 самбар. Грин – 17 + 14 самбар.
Кевин Дюрант ердөө 3 дахь улиралдаа л тоглож байгаа ч супер одын замналаа эхлүүлээд амжжээ. Өнөөдөр тэрээр 32 оноо авч, баг нь Миннесотаг хожлоо. Ийнхүү тэрээр 28 тоглолт дараалан 25+ оноо авч, Аллен Айверсоныг ардаа орхив. Одоо тоглож байгаа тоглогчдоос хэн нь ч ийм амжилт үзүүлж байгаагүй бөгөөд ЛеБрон Жеймс 2008 онд 21 тоглолт дараалан 25+ оноо авч байжээ.
Дюрантийн 28 тоглолт дараалан 28+ оноо авсан нь Майкл Жорданы 1986-87 оны улиралд 40 дараалан 25+ оноо авснаас хойшхи хамгийн шилдэг үзүүлэлт юм. Жорданы цувралыг давтаж, эвдэж чадах эсэхийг харж л байя.
Дюрантийн сүүдэрт Р. Вестбрук дарагдаж байгаа гэхэд болно. Тэрээр тун сайн тоглож байгаа бөгөөд өнөөдөр л гэхэд трипл-дабл хийжээ.
Оклахома өнөөдөр хожсоноор 9 дэх дараалсан хожлоо авлаа. Яг одоогоор ямар ч баг ийм олон дараалж хожоогүй байна. Чикаго, Юта багууд 4 дараалсан хожилтой байгаа нь тэдний ард орох амжилт.
Миннесотагийн хувьд нэг онцлох зүйл байгаа нь Дарко Миличич талбайд 19 минут тоглож, 8 оноо, 8 самбараас авалт хийжээ.
“Портленд” – “Юта” – 89:93 НЦ (27:14, 23:24, 23:22, 10:23, 6:10)
П: Рой – 23. А. Миллер – 17. ОлдриЖ – 15+10 самбар.
Ю: Бузер – 22+23 самбар. Дер. Уильямс – 18+12 дамжуулалт.
Тоо 83:81-ээр Портлэнд хожиж байхад Дерон дундаас шидсэн ч оновчгүй болсон. Харин самбараас Бузер авч, богино хугацаанд бэлтгэлгүй хурдан шидсэн нь оновчтой болсноор цаг сунгасан юм. Нэмэлт цагт Дерон, Бузер нарын хослол сайн тоглож Юта Портлэндийг талбайд нь хожлоо. Сүүлийн 19 минутанд Юта 44 оноо авсан бол Портлэнд 19-хөн оноо авсан байна.
Юта айлын талбайд 7 дараалан хожлоо. Портлэндийн хувьд 4-р үе болон нэмэлт цагт 27 довтолж ердөө 4-ийг нь оновчтой болгосон байна. 4-р үед Брэндон Рой 4 торгуулийн шидэлт алдсан нь хожигдолд нөлөөлсөн нь гарцаагүй.
“Нью-Орлеан” – “Хьюстон” – 102:94 (24:16, 26:23, 24:23, 28:32)
Н: Уэст – 27 + 9 самбар. Коллисон – 26 + 9 дамжуулалт. Петерсон – 15.
Х: Бадингер – 18. Брукс – 15 + 8 дамжуулалт. Мартин – 13.
Дэвид Уэст 27 оноогоор багаа тэргүүлсэн ч Хорнетсийн хожилд Даррен Коллисон хэмээх шинэ тоглогч гол үүрэг гүйцэтгэв. Крис Пол гэмтсэнээс хойш тэр бараг Хорнетсийн лидер болоод байна. Тэрээр 5 дараалж 24+ оноо авав. Полыг гэмтсэнээс хойш Хорнетс 5 хожиж, 5 хожигдоод байна.
“Финикс” – “Сакраменто” – 104:88 (25:27, 26:27, 24:15, 29:19)
Ф: Ричардсон – 26. Стаудмайер – 19 + 14 самбар. Хилл – 16.
С: Лэндри – 18. Удрих – 17. Грин – 16. Эванс – 16.
НБА-ын мундаг довтолгоотой багийн нэг Финикс Санс бас хамгаалалтаараа ч муугүй гэдгээ 2 тоглолт дараалж харууллаа. Өнөөдөр тэд талбай дээрээ Сакраментог хүлээн авч, 2-р хагаст ердөө 34 оноо алдсанаар амархан хожлоо. Өмнөх тоглолтоо Санс Хоукстай хийж, 2-р хагаст 30-хан оноо алдсан болно.
Жейсон Ричардсон 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Стив Нэш 17 оновчтой дамжуулалт хийжээ. Санс ийн сүүлийн 10 тоглолтноос 8 дахь хожлоо авсны дээр энэ улиралд Кингзтэй 4 тоглож, бүгдэд нь хожив.
Кингзийн хамгаалагч Тайрак Эванс НБА-ын түүхэнд 20+ оноо, 5+ самбар, 5+ оновчтой дамжуулалт хийсэн 4 дэх шинэ тоглогч болох боломжтой байгаа. Тэрээр одоогоор 20.3 оноо, 4.9 самбараас авалт, 5.3 оновчтой дамжуулалт дунджаар хийж байгаа юм.
“Голден Стэйт” – “Атланта” – 108:104 (21:24, 30:28, 22:38, 35:14)
Г: Кёрри – 32 + 9 самбар. Эллис – 25. Си. Жей. УНЦсон – 15.
А: Жонсон – 31. Хорфорд – 26 + 11 самбар. Кроуфорд – 17.
Голден Стэйт талбай дээрээ Атланта Хоукстай тоглож, 18 оноогоор хожигдож байгаад барьж хожлоо. 4-р үед талбайн эзэд 35 оноо авсан бол Хоукс ердөө 14-хөн оноо авчээ. Голден Стэйт 8-хан тоглогчтой тоглолтонд оролцсон бөгөөд 4-р үед 16 оноо дараалан авч, 12 сарын 28-нд Бостоныг хожсоноосоо хойш анх удаа хожил нь хожигдлоосоо олон багийг хожлоо.
Энэ хожил нь Дон Нельсоний 1325 дахь хожил болж байгаа бөгөөд Ленни Уилкинсийн дээд амжилтаас 7-оор дутуу болов.
“Орландо” – “Кливленд” – 101:95 (25:18, 24:25, 25:32, 27:20)
О: Дуайт Ховард – 22+16 самбар. Ж. Нельсон – 18. Р. Льюис – 15.
К: Жеймс – 33+9 самбар. Ш. О’Нил – 20. Жеймисон – 19+8 самбар.
Дуайт Ховард болон Шакийн өнөөдрийн дуэлийг тэнцсэн гэж хэлж болох юм. Гэхдээ Мэжик талбай дээрээ өнгөрсөн улирлын плей-оффийн бүсийн аваргын төлөө тоглож хожиж байсан Кавальерсийг дахин хожлоо.
Кавальерс сүүлийн 2 улиралд анх удаа дараалан 3 хожигдов. Тоглолт ерөнхийдөө тэнцүү болж байсан ч 4-р үед Мэжик давуу тогложээ. Винс Картер өнөөдөр ердөө 11 оноо авсан ч шийдвэрлэх 4-р үед 8 оноо авсан байна. Харин ЛеБрон 4-р үед 5 довтолж, ганцыг нь л оновчтой болгожээ. Мэжик энэ улиралд Кавальерсийг анх удаа хожиж байгаа нь энэ.
Энтуан Жеймисон шинэ багийнхаа төлөөх 2 дахь тоглолтондоо өмнөхөө бодвол хавьгүй сайн тоглож 19 оноо, 8 самбараас авсан ч багтаа хожил өгч чадсангүй.
Рашард Льюис 20.1 секунд дутуу байхад 3 онооны шидэлтээ оновчтой болгосон нь тоглолтыг шийдсэн. Өнгөрсөн улирлын плей-оффт Рашардийн иймэрхүү олон шидэлтүүд оновчтой болж, Мэжикийн хожилд чухал үүрэг гүйцэтгэж байлаа.
loading...







Sain sain Denver Sain sain Melo
loading...
Нойнер не примет участия в эстафете
Немецкая биатлонистка Магдалена Нойнер После победы в масс-старте заявила, что не примет участия в эстафете, которая пройдет во вторник.
«Для меня олимпийские игры закончились. Я не приму участия в эстафете, – цитирует Нойнер Bild. – Это было мое решение и наш тренер Уве Мюссигганг его принял». «Газета.Ru
olimp medehgui yu adminuudaa
elentsegiih ni neeltiin mungun medali baidag yum teneg
loading...
http://WWW.CHELSEAFC.BBLOG.MN orood uzerei zaluusaa!!
loading...
Durant aimar bnoo! ene zaluugiin togloltiig uzeh ih durtai bolood bnoo! jordangiin amjiltand duhuj ochih boluu esuul dawj garah boluu? eniig harj l baiydaa!
loading...
denvrer maani ch goy shuuu
loading...
durant goyoshy
loading...
shaa shaa durant muu batsaan . hoshnogo dolooooooooo
loading...
Denver ch sn bagudig elegleched bhin
zarimdaa jhan taaruuhan baguudad gusulchad bhin
GO Denver GO
loading...
MAGIC ALL DAY!!!
loading...