loading...
Ла Лигийн 23-р тойрогт лигийг тэргүүлэгч Барселона талбай дээрээ Расинг Сантандер багийг хүлээн аван тоглож 4:0-ээр хожлоо. Барселонагийн хэд хэдэн гол тоглогчид, тухайлбал Златан Ибрахимович, Чави Эрнандес, Дани Алвес, Абидаль, Сейду Кейта нар гэмтлийн улмаас тоглолтыг өнжсөн ч аваргууд түүртэлгүй хожил авлаа. Барса эхний үед л 3 гоол хийж амжжээ. Андрьес Иньеста тоглолтын салхийг хагалсан бол Тьерри Анри, Рафаель Маркес нар чөлөөт цохилтуудыг дараалан амжилттай болгож 3:0 болгосон байна.
Андрес Иньеста өнгөрсөн хавар Челсигийн хаалганд гоол хийснээс хойш гоолдоогүй байсан бол Анри 2010 оны анхны, Маркес энэ улирлын Ла Лигад анхны гоолоо тус тус хийцгээжээ. Тоглолтын цэгийг үндсэн багт дебютээ хийсэн залуу тоглогч Тьяго Алкантара тавьжээ.Тэрээр Бразилийн шигшээд тоглож дэлхийн аварга болж байсан Мазиньогийн хүү юм.
Расингтай хийсэн энэ тоглолт Пэп Гуардиолагийн Барсаг удирдсан 100 дахь тоглолт байв. Пэп эдгээр 100 тоглолтынхоо 71-т нь хожиж, 19-д нь тэнцэж, 10-т нь хожигдсон үзүүлэлттэй.
Мөн Иньеста 300 дахь тоглолтоо хийсэн бол Виктор Вальдес 248 дахь тоглолтондоо оролцож, Барсагийн түүхэнд хамгийн олон тоглолт хийсэн хаалгачдын 3-т бичигдэж эхлэв. Түүний өмнө Барсагийн төлөө 301 тоглолт хийсэн А. Субисаррета, 288 тоглолт хийсэн Антони Рамаллетс нар бичигдэж байна.
Улирал эхэлснээс хойш талбай дээрээ хожигдох нь бүү хэл тэнцээгүй байсан Мальоркагийн цуврал тасалдав. Тэд энэ тойрогт Севильяд талбай дээрээ 1:3-аар хожигджээ. Хэрэв Мальорка хожсон бол 4-т, Севилья 6-д бичигдэх байлаа.
Эхний 7 минутанд 2 гоол хийж амжсанаар Депортиво Хересийг 2:1-ээр хожжээ. Тэд сүүлийн 4 тоглолтноос анхны хожлоо авав. Депор 5-д, Херес сүүлийн байрт.
Реал Мадрид талбай дээрээ Вильяреалыг хүлээн авч 6:2-оор бут ниргэв. Реал энэ улирлын хамгийн сайн тоглолтоо хийсэн гэхэд болно. Өндөр үнэтэй одод нь маш сайн ойлголцож, гайхалтай тоглолт үзүүлжээ. Кака, Игуйан нар дубль, Роналду, Алонсо нар тус бүр 1 гоол хийцгээжээ. Алонсо Реалын тоглогч болсноосоо хойш анхны гоолоо хийж байгаа нь энэ. Тоглолтын үр дүн ойлгомжтой болсон үед тэрээр торгуулийн цохилтоо амжилттай болгосон. Реал энэ улирлын Ла Лигт талбай дээрээ 12 тоглож, 12 хожоод байна.
Роналдугийн төрж өссөн Португалийн Мадейрад үерийн гамшиг болж 40 хүн амь үрэгдээд байгаа. Роналду гоол хийснийхээ дараа “MADEIRA” гэсэн бичиг харуулж байлаа.
Өнгөрсөн тойрогт Барселонаг талбай дээрээ сөхрүүлсэн Атлетико Мадрид энэ тойрогт Алмериагийн талбайд зочлоод 1:0-ээр хожигджээ.
Малага Эспаньолийг 2:1-ээр хожиж, хүснэгтэнд дээр нь бичигдэх болов.
Реал Зарагоза талбай дээрээ Спортингт хожигдлоо. Спортинг сүүлийн 6 тойргоос анхны хожлоо авсан нь энэ.
Атлетик Бильбао Тенерифийг 4:1-ээр итгэлтэй хожиж, ирэх улиралд Евро-цомын тэмцээнд оролцохын төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Тэд 7-д бичигдэж байгаа бөгөөд 5-д байгаа Депортивогоос 2-хон онооны дутуу.
23-р тойргийн Валенси – Хетафегийн тоглолт маргааш болно.
23-р тойргийн тоглолтуудын дүн:
Реал — Вильярреал 6:2
Гоол: Криштиану Роналду, 18; Кака, 21-пен, 79; Игуаин, 54, 71, Хаби Алонсо, 87 – Сенна, 31; Нилмар, 66
Реал: Касильяс, Арбелоа, Марсело, Рамос, Альбиоль, Гранеро (ван дер Варт, 76), Диарра (Диарра, 85), Криштиану Роналду, Хаби Алонсо, Кака (Рауль, 81), Игуаин
Вильярреал: Лопес, Маркано (Пирес, 57), Вента, Капдевила, Мусаккио, Матилья, Сориано, Фустер (Анхель, 82), Сенна, Нилмар (Льоренте, 82), Рубен
Альмерия — Атлетико 1:0
Гоол: Пьятти, 87
Альмерия: Алвеш, Пеллерано, Чико, Мичел (П.Ортис, 72), Сисма, Борсани, Пьятти, Мбами, Крусат (Уче, 66), Сориано, Гойтом (Б.Ортис, 80)
Атлетико: Асенхо, Переа, Уйфалуши, Домингес, Лопес (Бальде, 90), Ассунсао, Симау, Хурадо, Тьягу, Рейес, Форлан (Агуэро, 82)
Сарагоса — Спортинг 1:3
Гоол: Арисменди, 90 – Билич, 38; Моран, 63; Баррал, 90
Сарагоса: Каррисо, Контини, Понсио, Бабич (Лопес, 46), Лафита, Элисеу (Пеннант, 69), Ярошик, Габи, Эдмилсон (Арисменди, 69), Суазо, Колунга
Спортинг: Пабло, Канелья, Грегори, Ботия, Лора, Смилянич (Матабуэна, 75), Кастро, Куэвас (Баррал, 82), Кармело (Моран, 60), Ривера, Билич
Осасуна — Вальядолид 1:1
Гоол: Камуньяс, 86 – Медуньянин, 80
Осасуна: Ф.Лопес, Монреаль, Фланьо, Серхио, Аспиликуэта, Шоджаеи (Хуанфран, 59), Некунам, Пуньяль (Рупер, 87), Камуньяс, Аранда (Галан, 75), Пандиани
Вальядолид: Вильяр, М.Лопес (Маркос, 61), дель Орно, Арсо, Бараха, Пеле, Сесма (Фонт, 88), Кеко, Борха, Буэно (Медуньянин, 70), Манушу
Атлетик — Тенерифе 4:1
Гоол: Льоренте, 18-пен; Токеро, 23; Ираола, 54; Габилондо, 63 – Альфаро, 59
Атлетик: Ираисос, Койкили, Аморебьета, Ираола, Габилондо, Итурраспе, Сан Хосе, Гурпеги (Эчеберриа, 66), Лопес, Льоренте (Диас, 60), Токеро (Муньян, 78)
Тенерифе: Арагонесес, Бертран, Сицилья, Луна, Кулебрас, Рикардо, Айосе (Мартинес, 27), Альфаро, Хуанлу (Ричи, 75), Алонсо (Коме, 57), Нино
Малага — Эспаньол 2:1
Гоол: Фернандо, 13; Обинна, 75 – Руис, 45
Малага: Мунуа, Торрес, Велигтон, Степанов, Гамес, Торибио, Бен Ашур (Баха, 52), Дуда, Фернандо, Лопес (Хуанито, 60), Кайседо (Обинна, 41)
Эспаньол: Камени, Чика, Д.Гарсиа, Пареха, Руис, Баена, Верду (Накамура, 87), Маркес (Бен Сахар, 79), Кальехон, Л.Гарсиа, Алонсо (Освальдо, 59)
Мальорка — Севилья 1:3
Гоол: Суарес, 5 – Навас, 23; Драгутинович, 57; Перотти, 62
Мальорка: Ават, Хосеми, Айосе, Нунеш, Рамис, Суарес (Варела, 79), Валеро, Альварес (Рубен, 46), Марти, Кастро, Адурис (Вебо, 69)
Севилья: Палоп, Станкявичюс, Фацио, Драгутинович, Ф.Наварро, Ренато (Луис Фабиано, 32), Дускер (Ромарик, 73), Зокора, Капель (Перотти, 56), Хесус Навас, Негредо
Барселона — Расинг 4:0
Гоол: Иньеста, 7; Анри, 29; Маркес, 34; Тьяго, 84
Барселона: Вальдес, Пике, Пуйоль (Хеффрен, 68), Маркес, Максвелл, Бускетс, Иньеста, Яя Туре (Тьяго, 76), Месси, Кркич, Анри (Педро Родригес, 76)
Расинг: Кольторти, Торехьон, Ориоль, Энрике, Креспо, Ласен, Каналес (Гарсия, 76), Диоп, Морал (Арана, 60), Серрано, Хиско (Луисма. 71)
Депортиво — Херес 2:1
Гоол: Гуардадо, 3-пен; Рики, 7 – Марио, 38
Депортиво: Арансубиа, Лауреано, Лопо, Колотто, Пабло, Гуардадо (Адриан, 60), Альварес, Жука, Родригес, Бодипо (Валерон, 75), Рики (Перес, 49)
Херес: Ренан, Франсис, Касадо, Леандро, Прието, Кейта, Момо (Викейра, 71), Санчес, Кальво (Антоньито, 82), Морено (Алустиса, 63), Марио
| Ла Лигийн явц | тт | хо | тн | хд | Б-х | Оноо |
| 1. Барселона | 23 | 18 | 4 | 1 | 57-13 | 58 |
| 2. Реал | 23 | 18 | 2 | 3 | 59-17 | 56 |
| 3. Валенси | 22 | 12 | 7 | 3 | 39-21 | 43 |
| 4. Севилья | 23 | 13 | 3 | 7 | 36-25 | 42 |
| 5. Депортиво | 23 | 11 | 5 | 7 | 26-25 | 38 |
| 6. Мальорка | 23 | 11 | 4 | 8 | 36-27 | 37 |
| 7. Атлетик | 23 | 11 | 3 | 9 | 32-30 | 36 |
| 8. Хетафе | 22 | 10 | 2 | 10 | 30-28 | 32 |
| 9. Осасуна | 23 | 8 | 6 | 9 | 22-23 | 30 |
| 10. Вильярреал | 23 | 8 | 5 | 10 | 35-37 | 29 |
| 11. Спортинг | 23 | 7 | 7 | 9 | 25-27 | 28 |
| 12. Атлетико | 23 | 7 | 6 | 10 | 33-36 | 27 |
| 13. Малага | 23 | 6 | 9 | 8 | 28-27 | 27 |
| 14. Эспаньол | 23 | 7 | 5 | 11 | 17-31 | 26 |
| 15. Альмерия | 23 | 6 | 8 | 9 | 25-33 | 26 |
| 16. Расинг | 23 | 6 | 7 | 10 | 24-35 | 25 |
| 17. Сарагоса | 23 | 5 | 6 | 12 | 27-47 | 21 |
| 18. Тенерифе | 23 | 5 | 5 | 13 | 19-44 | 20 |
| 19. Вальядолид | 23 | 3 | 11 | 9 | 26-40 | 20 |
| 20. Херес | 23 | 2 | 5 | 16 | 13-43 | 11 |
| Шилдэг довтлогч | Гоол |
| Месси (Барселона) | 16 |
| Вилья (Валенси) | 15 |
| Игуаин (Реал) | 14 |
| Ибрагимович (Барселона) | 12 |
| Криштиану Роналду (Реал) | 12 |
| Сольдадо (Хетафе) | 12 |
| Форлан (Атлетико) | 10 |
loading...






KAKA bolon RONALDO geed l realiin oduud suuliin heden togloltoos bie bienee mederch bgaa bololtoi. Ih sain togloj bn shuu. Kaka bur tasch baih shig bna. Suuliin 3 togloltond 2 damjuulalt, 3 goal hiichihlee. Za tegeedreal saijraad l baival busad bag yana daa.
loading...
Real sain bnu ene ercheree uragshaa. Real barca 2n toglolt hezee boloh ve.
loading...
haha goy goy real laaj bn do. yavan changarna gej ene shu de. odo talbai deeree lyon-g zugeer bombogdood ogno biz. go rule real madrid!!!
loading...
Адидас, Найкын Милан болон Барсагын Бэкхам, Поуёол 2ын өмсгөл шортны хамт зарна. 30,000 төг
99757810
loading...
Villareal ch uul ni muu bga bish de Real aimaar bla CR9 ter freekick yoo aimaar Lyon-g 2 : 0 yum u 3 : 1 r hojooroi gej husey
loading...
Нилмар goaldsond bayrtai bn ……… uuulana ene zaluuu ch ireeduitei zaluuu shuuuu uuntei brazild neg bagt tpogoldog bsn dobtlogchiiig barca avsan ter ue bolson bolooooo aaamar tehniktei medremjtei zaluuu bn lee sh deee
loading...
Gai bolj lyonoo barkude haha
loading...
kk yun t1 yum yarihiima
real lyoniig hojih ni oilgomjtoi shdee ,
oilgomjtoi yum l bicheed bhiima barca fan
loading...
el classiko hurdan l boloosoi!!!
loading...
Реалынхаа тоглолтыг үзлээ сайн тоголлоо.Роналдогийн гоол Алдарт Жуниньног санагдууллаа шүү дээ.За тэгээд Лионыг хожчих байлгүйдээ талбай дээрээ хожих байх.
loading...
real ene jil yasan ch champion bolohgui ee
loading...
nuhduud Lyoniig yamar ih basaj bnaa. hariu togloltond Real-n haalgand gants goal hiihed l duusaa shuudee. Real tiim ch amar hojihgui shu
loading...
zya real maani CL-in umnu neg sain bartsda arilgachlaa odoo alj tavih blguide oilgoltsdoj chadval lyonig baitugai anglin tomchuudig barcatai yutai hiitei n archij chadnashuudee!!!! Realmadird mandan badrag!!!! harin lyoni talbaid goal hiidgui n l maruuhan yum bolsondoo odoo neg goal aldaa l 3 goal hiih heregtei bolno ene mayagara toglovolch 3,4 goal aldsan ch yhav hehe ghde bumbug buurunhii gej yah ch yum bile realiga ene jil cl-in finald ydj harchmaar bnshuu talbai dere final hiine gdg chin ner hundiin heregshude!!!
loading...
xediigeer olon goal xiigeed xojij bgaa bolovch goal aldaj bna gedeg bol ix l muu bna. tom baguudtai ingej toglovol xetsuu l baix. Villareal sain ch barca, angliin TOP 4tei xaritsuulaxgui. gexdee dovtolgoo ni bol aimaar l daa ymar ch bagt tugshuur!!!
loading...