Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо » 2 алт, 1 хүрэл, 3 шагналт байр – Багийн дүнгээр 3-т

GD Star Rating
loading...

http://www.sportnews.mn/wp-content/uploads/2010/02/23771_322288028535_172736468535_3490378_3573700_n.jpgГерманы Дюссельдорф хотноо жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн буюу гран-при тэмцээн монголчуудын хувьд гайхалтай өндөрлөлөө. Хэдийгээр хоёр дахь манай хүнд жингийнхэн төдийлэн сайн барилдаж чадаагүй ч эхний өдөр үзүүлсэн амжилтаар Япон, Германы дараа л амжилтаараа эрэмбэлэгдлээ.

Гран-при тэмцээнд 4 тивийн 45 орны 354 тамирчин барилдсанаас 24 улсын бөхчүүд медаль энгэртээ зүүсэн юм. Харин Монголчууд 2 алт, 1 хүрэл, 3 шагналт 5-р байрыг эзэлснээр багийн дүнгээр Япон (6 алт, 5 мөнгө, 1 хүрэл), Германы (2 алт, 3 хүрэл) багийн дараа бичигдлээ. Монголчууд түүхэндээ дэлхийн цомын тэмцээн болон гран-при, их дуулгаас нийт 18 алтан медаль хүртэж байжээ. Түүний 11-ийг нь сүүлийн 2 жилд авсан байна.  Х.Цагаанбаатар баатар сүүлийн 2 жилд 3 удаа түрүүлж. Гадны хэвлэлүүдээр дэлхийн жүдод монголчууд хүч түрэн орж ирж байна хэмээн бичиж байна. Яах аргагүй Монголын жүдочид дэлхийг айлгадаг болжээ. 66 кг-ийн жинд манай хоёр жүдока чансааг тэргүүлж буй нь үүний ердөө нэг нотолгоо.

Тэмцээний хоёр дахь өдөр бидний хувьд -100 кг-ийн жингийн барилдаан анхаарал татаж байлаа. Энэ жинд манайхаас олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын аварга Б.Тэмүүлэн нар хүч үзсэн. Түүнчлэн энэ жингийн сүүлийн хэдэн жилийн шилдэгүүд олноороо барилдлаа. Аварга Н.Түвшинбаяр Азербейжаны бөх Гасимовтой барилдаж вазари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн бол Б.Тэмүүлэн Гүржийн Лориашвилид мөн ялагдлаа. Энэ жингийн шигшээд өнгөрөгч ДАШТ-ийн хүрэл медальт Такамаса Анай, Чехийн залуу бөх өсвөрийн дэлхийн хошой аварга Лукаш Крпалектай барилдаж Японы бөх цэвэр ялснаар гран-пригийн аварга боллоо. Энэ жингийн хүрэл медалийг Бразилийн Лучиано Корриа, Бельгийн Ван дер Геест нар энгэртээ зүүв.

81 кг-ийн жинд мөн манай хоёр бөх зодоглож Д.Нямхүү Бразилийн бөхтэй барилдаж вазари үнэлгээгээр, О.Ууганбаатар Словений бөхөд цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Энэ жингийн алтан медалийг олимпийн мөнгөн медальт Солонгосын Ким Жэ-Бум хүртлээ.

Ингээд сүүлчийн бөх эмэгтэй -78 кг-д П.Лхамдэгд барилдсан. Тэрбээр эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Украйны бөхийг ялсан ч дараагийн тойрогт Японы бөх Руйка Сатод ялагдснаар шагналт 5-р байранд орсон. Энэ жингийн алтан медалийг Германы Хайди Воллерт, мөнгөн медалийг Японы Руйка Сато, хүрэл медалийг АНУ, ОХУ-ын бүсгүйчүүд хүртжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. nok says:

    Baharhaltai!

    GD Star Rating
    loading...
  2. Tuvshinbayar says:

    Namaig uuchlaarai mongolchuudaa.

    GD Star Rating
    loading...
  3. tsetseg says:

    temuulen sain barildsaan sain b.n amjilt

    GD Star Rating
    loading...
  4. huurhii tuvshinbayar mini chi hiih yumaa hiitsen shd (azaar olimpiin avarga bolj) odoo boloo sh dee ene saihan olimpiin avarga gdg neriig baastahaa bolioch ee

    GD Star Rating
    loading...
  5. ene tsetseg gdg nuhriig oilgohgui bna ehnii uchraagaa baraagui yalagdsan temuulen yu ni sain bnaa?gaihaad bhiin?

    GD Star Rating
    loading...
  6. a says:

    Tegeed 2 alt 1 mongo awsan tamirchin n hen ium be?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: