Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 4-р байрны төлөөх өрсөлдөөн ширүүн байна

GD Star Rating
loading...

ПЛ-ийн энэ тойрогт Аваргуудын лигийн эрх бүхий 4-р байрын төлөө ширүүн өрсөлдөж байгаа Манчестер Сити – Ливерпуль багууд хоорондоо тоглож, гоолгүй тэнцлээ. Манчестерт болсон уг тоглолт  ерөнхийдөө тэнцүүхэн өрнөсөн бөгөөд 2-р үед Эммануэль Адебайорын цохилтыг Жосе Рейна ур чадвар гарган байж хаасан нь тоглолтын гол үйл явдал байлаа.  Мөн 2-р үед сэлгээгээр гарч ирсэн Ёосси Бенаюн Ситигийн 16 дотор хууралт хийхэд В. Компани хөл тавьсан бөгөөд хэрэв Бенаюн унасан бол 11 метрийн торгуулийн цохилт авах боломжтой байсан ч үргэлжлүүлэн довтолж, улмаар довтолгоо нь бүтэлгүйтсэн.

Тоглолтын дараа Рафа Бенитез: “Хүнд тоглолт боллоо. Бид гоолын цэвэр боломж гаргаж чадсангүй, тэд ч бас чадаагүй. Гэхдээ бид бөмбөг эзэмшилтээр илүү байсан. Аль аль баг нь сайн хамгааллаа. Бенаюн торгуулийн цохилт авах боломжтой байсан ч үргэлжлүүлэн довтолсон. Түүнийг буруутгах аргагүй…Тэнцээ гэдэг үр дүн аль аль талд нь сайн үр дүн биш. Бид адилхан л хожихыг хүсэж байсан” гэжээ. Ливерпулийн хувьд сайн мэдээ нь Фернандо Торрес, Ёосси Бенаюн нар эргэн ирсэн явдал байлаа.

Манчестер Ситигийн дасгалжуулагч Роберто Манчини тоглолтын дараа: “Би Тевезийг хаана байгааг мэдэхгүй байна. Аргентинд л байгаа болов уу. Бидний хувьд чухал 7 хоног болж байгаа ч Тевез байхгүй байгаа нь том асуудал. Тэр одоо Аргентинд бэлтгэл хийж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Карлос энэ 2 хоногт ирнэ гэдэгт найдаж байна. Тэд бидэнд хэрэгтэй байгаа. Магадгүй одоо тэр онгоцонд явж байгаа байх” гэжээ. Тевезийн эхнэр нь дутуу төрж, мань хүн Аргентин луу яваад байгаа болно.

Манчестер Сити Стоктой ФА-ын цомын хариу тоглолтоо хийгээд ирэх амралтын өдөр ПЛ-ийг тэргүүлэгч Челситэй чухал тоглолт хийх юм.

Сити, Ливерпулын тэнцээ Астон Вилла, Тоттенхэмд сайн хэрэг болсон биз. Астон Вилла энэ тойрогт талбай дээрээ Бёрнлиг 5:2-оор хожжээ. Стюарт Доунинг 2 гоол хийж тоглолтын шилдэг нь болсон бол Агбонлахор, Эгли Янг, Эмиль Хески нар тус бүр 1 гоол хийсэн. Вилла 45 оноотойгоор 7-д бичигдэж байгаа ч 4-р байрны багаас ганц оноо дутуу, гэхдээ 1 тоглолтын нөөцтэй байна.

Фулхэм Бирмингемтэй тоглож, Бобби Замора 90 дэх минутанд хожлын гоол хийжээ. Тэрээр сүүлийн мөчид чөлөөт цохилтыг тун сайн цохиж багтаа хожил бэлэглэв. Замора энэ улиралд 32 удаа гараанд гарч 15 дахь гоолоо хийлээ. Уг тоглолтыг Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло үзсэн бөгөөд үзэгчид “Замора шигшээд багтах ёстой” гэж байв.

Блекбэрн Болтоныг 3:0-ээр хожлоо. Болтон лигтээ сүүлийн 5 тойрогт гоол хийсэнгүй.

Тоттенхэм Уиганыг талбайд нь 0:3-аар хожлоо. Жермайн Дефо 1-р үед гоол хийснээс хойш тооны харьцаа  өөрчлөгдөлгүй удсан ч 2-р үеийн сүүлд сэлгээгээр талбайд гарсан Роман Павлюченко дубль хийсэн байна.

Арсенал талбай дээрээ Сандерландыг 2:0-ээр хожиж, аварга цолны төлөөх мөрөөдлөө сэргээв. Сандерландын хувьд 11 сараас хойш хожил аваагүй хэвээр.

Хасагдах багуудын тоонд орохгүйн төлөө тэмцэж байгаа Вест Хэм талбай дээрээ Халлыг 3:0-ээр хожиж, суга дээшилж 13-р байрт орж иржээ.

Салиф Диао 5 жил гаруйн хугацаан дахь анхны гоолоо хийж Сток Портсмутийг 2:1-ээр хожлоо. Диао 90 дэх минутанд хожлын гоол хийсэн. Тэрээр 2004 оны 10 сараас хойш нэг ч гоол хийгээгүй байв.

ПЛ-ийг Челси 4 онооны илүүгээр тэргүүлж байна. 4-р байрын төлөөх 4 багийн өрсөлдөөн тун ширүүн болж байгааг эдгээр 4 багийн 2 нь 46, 2 нь 45 оноотой байгаагаар харж болно.

Тоглолтуудын дүн:

Блэкберн — Болтон 3:0

Гоол: Калинич, 42; Робертс, 73; Живе, 84
Блэкберн: Пол Робинсон, Ольссон, Живе, Нельсен (Грелла, 38), Сальгадо, Педерсен, Нзонзи, Эндрюс, Хойлетт (Робертс, 60), Калинич (Данн, 87), Диуф
Болтон: Яаскелайнен, Стейнссон, Пол Робинсон, Найт, Риккеттс, Ли Чун Йон, Тейлор (Вайсс, 59), Гарднер, Муамба (М.Дэвис, 59), Элмандер (Класнич, 69), К.Дэвис

Уиган — Тоттенхэм 0:3

Гоол: Дефо, 27; Павлюченко, 83, 90
Уиган: Кирклэнд, Фигуэроа, Колдуэлл, Мельхиот, Нзогбия, Шарнер, Маккарти, Диаме, Томас (Мозес, 56), Родаллега, Морено (Синклейр, 76)
Тоттенхэм: Гомеш, Чорлука, Бейл, Кинг (Бассонг, 53), Доусон, Хаддлстоун, Бентли, Кранчар (Модрич, 69), Паласиос, Крауч, Дефо (Павлюченко, 73)

Манчестер Сити — Ливерпуль 0:0

Манчестер Сити: Гивен, Сабалета, Компани, Лескотт, Бридж, Райт-Филлипс (Беллами, 68), Айрлэнд (Ибрагим, 76), де Йонг, Бэрри, Джонсон, Адебайор
Ливерпуль: Рейна, Каррагер, Шкртел, Аггер, Инсуа, Маскерано, Лукас Лейва, Макси Родригес (Бенаюн, 63), Джеррард, Бабел (Торрес, 75), Кюйт (Аквилани, 85)

Фулхэм — Бирмингем 2:1

Гоол: Дафф, 59; Замора, 90 – Бейрд, 3-авт
Фулхэм: Шварцер, Шори, Хангеланн, Хьюз, Бейрд, Дафф, Мерфи (Смоллинг, 90), Этуху, Дэвис (Риисе, 83), Гера, Замора
Бирмингем: Харт, Карр, Риджвелл, Джонсон, Данн, Фехи, Ларссон (Гарднер, 68), Фергюсон (Мичел, 90), Бойер, Макфадден, Джером (Филлипс, 77)

Астон Вилла — Бёрнли 5:2

Гоол: Э.Янг, 33; Даунинг, 56, 58; Хески, 61; Агбонлахор, 69 – Флетчер, 10; Патерсон, 90
Астон Вилла: Фридель, Уорнок, Коллинз, Данн, Куэльяр, Даунинг, Петров, Милнер, Э.Янг (Сидвелл, 82), Хески (Делфунесо, 77), Агбонлахор (Карью, 72)
Бёрнли: Йенсен, Мирз, Фокс, Корт, Бикей, Карлайл, Иглз, Макдональд (Эллиотт, 64), Корк, Ньюджент (Нгалу, 70), Флетчер (Патерсон, 82)

Портсмут — Сток Сити 1:2

Гоол: Пикьон, 35 – Хут, 50; Диао, 90
Портсмут: Джеймс, Белхадж, Хрейдарссон, Уилсон, Финнэн (Уэббер, 86), О’Хара, Диоп, Овусу-Абейе, Йебда (Утака, 66), Диндан, Пикьон (Кану, 46)
Сток Сити: Соренсен, Уилкинсон, Коллинз, Хут, Шоукросс, Делап, Уилан, Уайтхэд, Фуллер (Китсон, 90), Санли (Диао, 76), Сидибе

Вулверхэмптон — Челси 0:2

Гоол: Дрогба, 40, 67
Вулверхэмптон: Ханеманн, Зубар, Фоли (Хелфорд, 77), Берра, Крэддок, Джервис (Муянги, 77), Уорд, Джонс (Эбенкс-Блейк, 77), Хенри, Гедиура, Дойл
Челси: Чех, Терри, Иванович, Феррейра, Жирков (Брума, 56), Баллак, Оби Микель, Малуда, Д.Коул, Анелька, Дрогба

Вест Хэм — Халл Сити 3:0

Гоол: Бехрами, 3; Коул, 59; Фобер, 90
Вест Хэм: Грин, Спектор, Томкинс, Апсон, Фобер, Бехрами, Паркер, Ковач, Диаманти (Коллисон, 86), Франко (Илан, 63), Коул (Мидо, 79)
Халл Сити: Майхилл, Гарднер, Доусон, Муйоколо, Макшейн, Боатенг, Кейрни (Бармби, 65), Хант (Олофиньяна, 65), Веннегор оф Хесселинк, Заки (Алтидор, 65), Фаган

Арсенал — Сандерленд 2:0

Гоол: Бендтнер, 27; Фабрегас, 90-пен
Арсенал: Альмуния, Вермален, Сильвестр, Клиши, Эбуэ (Денилсон, 90), Фабрегас, Насри (Росицки, 74), Уолкотт (Санья, 79), Рэмзи, Сонг, Бендтнер
Сандерленд: Гордон, Маккартни (Бардсли, 87), Турнер, Фердинанд, Хаттон, Менса, Ричардсон (Зенден, 77), Кана, Кэмпбелл, Бент, Джонс (Мварувари, 79)

Эвертон — Манчестер Юнайтед 3:1

Гоол: Билялетдинов, 19; Гослинг, 76; Родуэлл, 90 – Бербатов, 16
Эвертон: Ховард, Бейнс, Хейтинга, Дистен, Ф.Невилл, Билялетдинов (Гослинг, 70), Донован, Артета, Пинар (Родуэлл, 88), Осман, Саа
Манчестер Юнайтед: ван дер Сар, Г.Невилл, Эвра, Браун, Эванс, Пак Чжи Сун (Обертан, 65), Кэррик, Флетчер, Валенсия (Оуэн, 81), Бербатов (Скоулз, 65), Руни

ПЛ-ийн явц тт хо тэ хд Б-х Оноо
1. Челси 27 19 4 4 63-22 61
2. Манчестер Юнайтед 27 18 3 6 63-24 57
3. Арсенал 27 17 4 6 63-30 55
4. Тоттенхэм 27 13 7 7 48-26 46
5. Манчестер Сити 26 12 10 4 48-33 46
6. Ливерпуль 27 13 6 8 43-27 45
7. Астон Вилла 26 12 9 5 37-21 45
8. Эвертон 26 10 8 8 38-37 38
9. Фулхэм 27 10 7 10 32-29 37
10. Бирмингем 26 10 7 9 25-28 37
11. Блэкберн 27 9 7 11 29-43 34
12. Сток Сити 26 8 10 8 26-29 34
13. Вест Хэм 26 6 9 11 35-40 27
14. Сандерленд 26 6 8 12 32-44 26
15. Уиган 26 6 7 13 26-52 25
16. Халл Сити 27 5 9 13 25-54 24
17. Вулверхэмптон 26 6 6 14 21-44 24
18. Бёрнли 26 6 5 15 27-55 23
19. Болтон 26 5 8 13 29-49 23
20. Портсмут 26 4 4 18 21-44 16
Мэргэн буучид Гоол
Руни (Манчестер Юнайтед) 21
Дрогба (Челси) 19
Дефо (Тоттенхэм) 16
Бент (Сандерленд) 15
Саа (Эвертон) 13
Тевес (Манчестер Сити) 13
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. Franka says:

    liverpool hojtson bol ulaanuudad heregtei blaa odoo aki bag n 4t oroh ve gedeg n mash ih ursulduuntei bolj bna Pl goyo ursulduuntei bolj ehlej bna chelsea manu 2n hooeond bga 4 onoo bol tiim ch hol zuruu bish manu arsenal n hoorond bga 2 onoo geed bodohoor ali bag n ch turuuleh bolomj bna

    GD Star Rating
    loading...
  2. Franka says:

    liverpool hojtson bol ulaanuudad heregtei blaa odoo ali bag n 4t oroh ve gedeg n mash ih ursulduuntei bolj bna Pl goyo ursulduuntei bolj ehlej bna chelsea manu 2n hoorond bga 4 onoo bol tiim ch hol zuruu bish manu arsenal n hoorond bga 2 onoo geed bodohoor ali bag n ch turuuleh bolomj bna

    GD Star Rating
    loading...
  3. Alia says:

    hen ch 4t orson yaadag yum MCIty AVilla Tottenham liverpool ali nch yalgaagui e Torres ireh zun bb gene tghr Liverpoolchuud uilah hereggui odoo bagaa solitsgoo REALMADRID ene jil shine tuuh bichih gej bna Kife avii gej bodoj bga bol end l bna hojuul saihan hojchihdog hojigdson ch gesen goyo toglodog choloot toglolttoi Barca shig barigdmal pass pass pass pass tiki taka geel zarimdaa ch gaigui e zarimdaa barca.n toglolt uzeed untchihdag yum gesen fanud ni

    GD Star Rating
    loading...
  4. MANU says:

    Aaaaaa яанаа яаж хийж байгаад цэнхэрүүдийг нэг нь хожоосой манай улаан чөтгөрүүд урагшаа

    GD Star Rating
    loading...
  5. Энэ Portsmouth яг уналаа л даа. Золиг гэж. Уг нь дажгүй дасгалжуулагчаар удирдуулж байгаа юмсан. Харин Westham дээшилсэнд баяртай байна. Энэ эрчээрээ яваад байгаасай. Одоо Челси Мансид хожигдоосой билээ.

    GD Star Rating
    loading...
  6. ganzo says:

    arsenal ene jil tsum shaah bsaan van persie laaah bsaan

    GD Star Rating
    loading...
  7. Zuka says:

    Liverpool maani 4t ornoo itgej bna fernando torres selgeegeer orj ireed toglohiig harahad ch goy bsan shu!

    GD Star Rating
    loading...
  8. soul_chelsea says:

    hezee medeelelj bga yum be site ni udaan bolohoor humuus ni bas udaan baihiimaa

    GD Star Rating
    loading...
  9. Sharky says:

    http://WWW.CHELSEAFC.BBLOG.MN orood uzerei zaluusaa!!

    GD Star Rating
    loading...
  10. ali bag ni ch hojson bsan yahav gehdee tevka-tai neg yue-n zaluu bolohoor huuhed ni dutuu turtsun gej bodohoor l hetsuu bna ehneriig ni uneheer uruvduj bna (yalanguya etseg humuus uuniig sain oilgoh bh) yamar azaar ma huuhed 3500 garsan yum!

    GD Star Rating
    loading...
  11. fanat says:

    londonii ugsaatnuud man city-d hojigdonoo, ehnii togloltond orson 3 gooliig city hiisen sh dee, adebayor 1 goal 1 own , tevez 1 goal
    liverpool mini buuj ugch bolohgui shuu, Steve G mini EPL-t turuulj uzne gedeg ulam l burheg bolood bna daa, Ug ni turuulchvel JONH PAUL yamar ih bayarlaj baharhah baisan boloo ..,

    GD Star Rating
    loading...
  12. fanat says:

    londonii ugsaatnuud man city-d hojigdonoo, ehnii togloltond orson 3 gooliig city hiisen sh dee, adebayor 1 goal 1 own , tevez 1 goal
    liverpool mini buuj ugch bolohgui shuu, Steve G mini EPL-t turuulj uzne gedeg ulam l burheg bolood bna daa, Ug ni turuulchvel JONH PAUL yamar ih bayarlaj baharhah baisan boloo ..,

    bi ch gesen Steve G-tei adil JONH PAUL-iin tuluu liverpooliig demjdeg

    GD Star Rating
    loading...
  13. fanat says:

    adminaa, suuliin setgegdeliig hamgiin deer ni bairluuldag bol zugeer yum bishuu

    GD Star Rating
    loading...
  14. footbal is my life says:

    pavlysh mani ovoo garaad irj yer ni uur bag ruu yavsan deer de
    hrn liverpool 4ruu orchvol yaamai da
    manu yagaad b aa ain zaluusaaa?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: