Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Атланта Ютад 17 жилийн дараа хожил авлаа

GD Star Rating
loading...

“Вашингтон” – “Чикаго” – 101:95 (25:26, 21:30, 31:16, 24:23)

В: Блэтч – 25+11 cамбар. Эл Торнтон – 17. Фойе – 16+9 дамжуулалт.

Ч: Роуз – 22. Маррэй – 16. Уоррик – 12.

Энтуан Жеймисон, Кэрон Батлер нар солигдсоноос хойш Визардсийн лидер нь Андрай Блач болоод байна. Тэрээр сүүлийн 4 тоглолтонд дунджаар 25 оноо аваад байгаа бөгөөд өнөөдөр л гэхэд Блач Буллзийн эсрэг 25 оноо, 11 самбараас авалт хийж багаа тэргүүлэн, Визардс талбай дээрээ 101:95-аар хожлоо. Энэ нь Визардсийн талбай дээрээ авсан 3 дахь дараалсан хожил. Визардс 2008 оны 4 сарын 4-нөөс 12-ний хооронд талбай дээрээ дараалан 3 хожиж байснаасаа хойш анх удаа ийм амжилт үзүүллээ.

Буллзийн хувьд дараалан 4 хожсоныхоо дараа хожигдож байгаа нь энэ. Буллзий төвийн тоглогч Ж. Ноа 8 тоглолт өнжсөний эцэст талбайд гарч 12 минут тоглохдоо 6 оноо авчээ.

“Нью-Йорк” – “Милуоки” – 67:83 (20:27, 21:20, 14:16, 12:20)

Н: Макгрэди – 15. Д. Ли – 12+13 cамбар. Хауз – 10.

М: Богут – 24+20 cамбар. Сэлмонз – 15. Мба а Муте – 11+11 cамбар

Мэдисон Сквэр Гарден ордонд Эндрью Богут 24 оноо авч, 20 самбараас авалт хийн кареертаа 3 дахь удаагаа 20-20 хийлээ. Бакс Никсийг талбайд нь 83:67-оор хожжээ. Никсийн хувьд сүүлийн 2 жил гаруйн хугацаан дахь хамгийн муу довтолгоо бүхий тоглолтоо хийсэн нь энэ.

Никс 2007 оны 11 сарын 29-нд Бостоны эсрэг хийсэн тоглолтонд 59 оноо авч байснаас хойшхи хамгийн бага оноо авчээ.

МакГрэйди багаа оноогоор тэргүүлсэн ч өвдгөнд нь зовиур мэдрэгдэж байсан гэнэ. Маргаашийн Бостонтой хийх тоглолтонд оролцоно гэж баттай хэлж чадахгүйгээ ч хэлж. МакГрэйди өвдгөндөө мэс засал хийлгэснээс хойш энэ улиралд ердөө 8-хан тоглолтонд л тоглоод байгаа.

Уг тоглолтын завсарлагын үеэр Никсийнхэн 1970 оны НБА-ын аварга болсныхоо 40 жилийн ойг тэмдэглэсэн гэнэ.

“Даллас” – “Индиана” – 91:82 (29:20, 20:21, 23:20, 19:21)

Д: Новицки – 23. Терри – 14. Хэйвуд – 13+20 cамбар.

И: Ти Жей Форд – 14. Мёрфи – 10+11 cамбар.

Новицки 23 оноо, солилцоогоор ирсэн Брэндон Хэйвуд13 оноо, мөн өөрийн дээд амжилтаа давтсан 20 самбараас авалт хийснээр Маверикс өрсөлдөгч Пейсерсийг хожиход гол үүрэг гүйцэтгэв.

Даллас сүүлийн 2 сарын хугацаанд хамгийн олон буюу 4 дэх дараалсан хожлоо авчээ. Пейсерсийн лидер Дэнни Грейнжер гэр бүлийн шалтгааны улмаас тоглолтонд оролцоогүй бөгөөд түүний эзгүйд баг нь 37 хувьтай довтолсон байна.

“Клипперс” – “Шарлотт” – 98:94 (30:23, 23:27, 18:24, 27:20)

К: Батлер – 20. Каман – 18+13 cамбар. Гордон – 11.

Ш: Уоллас – 32+12 cамбар. Диао – 20. Томас – 10.

Клипперс талбай дээрээ Шарлоттыг хожиж, тэдэнд 4 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоолоо.

“Бидний хамгийн том дутагдал бол тоглолт бүрийг маш чухал гэж ухамсарлахгүй байгаа явдал” хэмээн Бобкэтсийн дасгалжуулагч Ларри Браун хэлж.  Бобкэтс энэ улиралд хожигдол нь хожлоосоо их багуудад 11 удаа хожигдсоноос гадна Нетстэй 3 тоглохдоо 2 хожигдсон. Энэ мэт хожигдлууд нь Бобкэтсийн амжилтыг хойш нь татаж, плей-оффийн гадна үлдээхийг хэн байг гэхэв. Бобкэтс энэ улиралд Кливлендтэй 3 тоглож 3 хожсон. Мөн өнгөрсөн жил Лейкерстэй 2 тоглож 2 хожиж байж. Өнөөдрийн хожигдолд Стивен Жексон буруутай гэхэд болно. Тэрээр 16 довтолж ердөө ганцыг нь л оновчтой болгосон байна.

Клипперсийн хувьд дараалсан ялалт авч байгаа нь энэ.

“Юта” – “Атланта” – 100:105 (24:28, 27:26, 24:20, 25:31)

Ю: Миллсэп – 14+9 cамбар. Прайс – 13. Корвер – 13.

А: Жо Жонсон – 28. Жош Смит – 18+9 cамбар. Кроуфорд – 17.

Атланта Ютаг талбай дээр нь хамгийн сүүлд хожиход одоогийн Хоуксийн од Жо Жонсон Арканзасийн хөвгүүдийн сургуулийн багт байжээ. Өөрөөр хэлбэл 1993 оны 2 сарын 13-нд Доминик Уилкинс  43 оноо авч Хоукс Ютаг талбайд нь хожсоноос хойш 17 жилийн турш Юта талбай дээрээ Атлантад нэг ч хожигдоогүй байж.

Харин өнөөдөр уг цуврал тасалдав. Жо Жонсон нийт 28 оноо, үүнийхээ 11-ийг нь 4-р үед авч Хоукс өрсөлдөгчөө 5онооны илүүгээр хожлоо.

“Хамгийн сүүлд манай баг Жаззыг хожиход би жоохон хүүхэд, Доминикийн хэрхэн тоглохыг харж, НБА-д хэзээ нэгэн цагт заавал тоглоно гэж мөрөөддөг байлаа ” хэмээн ЖЖ2 тоглолтын дараа хэлж.

Ютагийн лидер Дерон Уилльямс, довтлогч Андрей Кириленко нар нь өнөөдөр тоглоогүй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. ttt says:

    1st

    GD Star Rating
    loading...
  2. BZzS says:

    iii T-mac ingej bolku shu
    dahiad bertchihiin bol er n career n duusch tun magadgu
    bertej l bolku

    GD Star Rating
    loading...
  3. Crusader says:

    за гайгүй байхөө. Оролт, данк нтр л хамаагүй хийж хэрэггүй байх.

    GD Star Rating
    loading...
  4. ed says:

    Deron, Kirlenko 2 od ni bxgui bol xojigdoxoos yaxav

    GD Star Rating
    loading...
  5. jawhaa says:

    teneg yamaa nuud josh smithiig all start oruulahgu jinhene goe dunk show uzeh bsiin haramsaltaiya hoorhii

    GD Star Rating
    loading...
  6. jawhaa says:

    teneg tanknuud josh smithiig all start oruulahgu jinhene goe dunk show uzeh bsiin haramsaltaiya hoorhii

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: