loading...
Ванкуверийн олимпийн 11 дэх өдөр нийт 4 багц медалийн эзэд тодорлоо. Түүнээс гадна эмэгтэй хоккей, кёрлингийн сонирхолтой тоглолтууд явагдсан.
Трамплин харайлт-багийн төрөл К125
Алт: АВСТРИ Мөнгө: ГЕРМАН Хүрэл: НОРВЕГИ
Олимпийн алтан медаль авна гэж гол таамаглаж байсан Австрийн баг бүх харайлтаа сайн гүйцэтгэж алтан медаль хүртлээ. Томас Моргенштерн, Грегор Шлиренцауэр, Андреас Кофлер, Вольфганг Лойцль нар олимпийн аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ.
Гүйлтийн цана – эмэгтэй багийн спринт
Алт: Эви ЗАХЕНБАХЕР-ШТЕЛЕ/Клаудия НЮСТАД (Герман) Мөнгө: Шарлотта КАЛЛА/Анна ХААГ (Швед) Хүрэл: Ирина ХАЗОВА/Наталья КОРОСТЕЛЕВА (Орос)
2002 оны Солт Лейкийн олимпод түрүүлж асан Германы хос энэ удаа түрүүлж олимпийн хошой аваргууд болцгоолоо. Уралдаан тун сонирхолтой болж эцсийн тойрогт бүх асуудал шийдэгдсэн. 3-р тойрогт 1-р байранд явсан Герман, 4-р байранд явсан Оросын хооронд ердөө нэг секунд зааглаж байсан нь үүнийг гэрчилнэ.
Эрэгтэй багийн спринт
Алт: Эйстейн ПЕТТЕРСЕН/Петтер НОРТУГ (Норвеги) Мөнгө: Тим ЧАРНКЕ/Аксель ТАЙХМАНН (Герман) Хүрэл: Николай МОРИЛОВ/Алексей ПЕТУХОВ (ОХУ)
Өнгөрсөн 4 жилийн гүйлтийн цанын хамгийн хурц оддын нэг асан Норвегийн Петтер Нортуг удаан хүлээсэн олимпийн анхны алтан медалиа эрэгтэй багийн спринт төрөлд хүртлээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс 3 алтан медаль авсан түүнийг энэ олимпийн оддын нэг болно гэж үзэх хүн олон байсан ч тэр 15 км-ийн зайд 41-д, 30 км-ийн хөөх уралдаанд 15-р байранд орон дараалан бүтэлгүйтээд байлаа. Харин ганцаарчилсан спринтэд хүрэл медаль хүртсэн юм. Хоёрдугаар байрын төлөөх тэмцэн ширүүн болж фотофинишээр хувь заяа шийдэгдсэн. Шүүгч нар зургийг харан германчууд түрүүлж барианд орсон гэж үзсэнээр оросууд ээлжит хүрэл медалиа авлаа. Медаль гардуулах ёслолын дараа оросууд медалиа шууд тайлж байгаа харагдсан ба шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байлаа. Тэднийг Олон улсын цанын холбоо торгожээ.
Уран гулгалт – Мөсний бүжиг, чөлөөт үзүүлбэр
Алт: Тесса ВИРТУ/Скотт МОИР (Канад) Мөнгө: Мерил ДЭВИС/Чарли УАЙТ (АНУ) Хүрэл: Оксана ДОМНИНА/Максим ШАБАЛИН (Орос)
Оросуудын уран гулгалтын давамгайлал энэ олимпоор үндсэндээ дууслаа. Бүжгийн төрөл нь 1976 оноос олимпод багтсанаас хойш бүгдэд нь ЗХУ, болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд түрүүлж байв. Энэ удаа Канадын хос түрүүлсэн нь Канадын төдийгүй хойд Америкийн анхных болжээ. Харин 1960 оноос хойш уран гулгалтаар ядаж нэг алтан медаль авдаг байсан оросууд энэ удаа алтан медальгүй буцахаар болж байна.
Алтан медаль авсан Канадын хослол мөнгөн медаль авсан Америкийн хослолоос даруй 6 орчим оноо илүү авчээ. Дашрамд дурдахад энэ хоёр хос хамтдаа бэлтгэл хийдэг гэнэ.
Багийн дүн |
нийт | ||||||||
| 1 | Герман | 7 | 9 | 5 | 21 | ||||
| 2 | АНУ | 7 | 8 | 10 | 25 | ||||
| 3 | Норвеги | 6 | 3 | 5 | 14 | ||||
| 4 | Канад | 5 | 4 | 1 | 10 | ||||
| 5 | Швейцарь | 5 | 0 | 2 | 7 | ||||
| 6 | БНСУ | 4 | 4 | 1 | 9 | ||||
| 7 | Австри | 3 | 3 | 3 | 9 | ||||
| 8 | Швед | 3 | 2 | 2 | 7 | ||||
| 9 | Голланд | 3 | 1 | 1 | 5 | ||||
| 9 | Хятад | 3 | 1 | 1 | 5 | ||||
| 11 | ОХУ | 2 | 3 | 6 | 11 | ||||
loading...




orosuudiig arai hiigeed bgaa shuu ene udaa pliushenkog bas arai l hiisen shdee tsana ch gsn ergtei orosiin bag mungu deer bsan shd arai denduu
loading...
Õýëýýä þó ãýõýâ. Àðàé àðàé ë áàéíà ø¿¿.
loading...
ta nar odoo bolildo ene yuch medehgui melhii bas yuw de. photofinisheer gartsaagui germany bsan. orosuud n toohgui bhad oros oros geed uhehee bolimoor yum.nitlelch n ch gesen anhaarmaar yum.manaihniig yaaj doosh n hiidgiig ta nar oorsdoo bichdeg baij. oron garan yumuu haashaa yumbe.
loading...
Оросуудыг бүжгин дээр бол хийгээд л байгаа ш дээ,,, харин бусад цана мана дээр бол яалтачгүй фотофинишээр бүгд л харагдана. харин иймэрхүү шүүгчтэй спортууд л ер нь их маапаантай даа
loading...