Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Спорт ба фото, Спортын цонх » Оны шилдэг спортын гэрэл зураг

GD Star Rating
loading...

Нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит оны шилдэг гэрэл зураг шалгаруулах “Оны шилдэг гэрэл зураг-2010″ уралдаан өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдаж шагналтнуудаа тодрууллаа. Энэхүү уралдааны шилдэг спортын гэрэл зургийн төрөлд манай www.sportnews.mn онлайн сэтгүүлийн нийтлэлч Э.Ууган-Эрдэнийн зураг шалгарч оны шилдэгээр тодорчээ. Тус шагналыг МҮОХ-той хамтран олгодог билээ. Түүний нийтэлсэн зургуудыг та бүхэн энд даран үзэх боломжтой. Э.Ууганаадаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Түүнчлэн “Спортын цонх”-ын хамт олонд байнга тусалж, дэмжиж байдаг гэрэл зурагчин С.Сайнжаргал чөлөөт гэрэл зургийн номинацид шилдэгээр шалгарчээ.

Үүнээс гадна “Спортын цонх” хамт олонтой байнга хамтардаг “Таван цагариг” сонины гэрэл зурагчин Э.Харцага “Хамгаалал хүртсэн хүүхэд” төрөлд тэргүүлж баяр дээр баяр нэмлээ.

Спортын гэрэл зурагчид улам олон болох болтугай!!!

GD Star Rating
loading...
Оны шилдэг спортын гэрэл зураг, 2.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Telmuun says:

    Bayar hurgie tsaashidiin ajild chin amjilt husie

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: