loading...
Ванкувер. ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггед өчигдөр (02.20) бараалхаж, Олон улсын олимпийн хөдөлгөөн, Монголын олимпизмийн талаар санал сэтгэгдлээ солилцов. Олимпийн өвөө өөрийн оронд Монгол Улсын Засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж, Биеийн тамир спортын тухай хуульд зарим шаардлагатай зүйлийг тусгасан, орон даяар 800 гаруй Олимп судлалын төв байгуулан хүүхэд багачуудад олимпизмийг сурталчилж байгааг танилцуулахад Ж.Рогге сайшаагаад хөгжиж байгаа оронд ингэж ажиллаж буй МҮОХ-ны ажлын амжилтыг өндрөөр үнэлсэн байна. Энэ талаар ОУОХ-ны хүндэт гишүүн, олимпийн өвөө Ш.Магванаас тодруулсан юм.
-ОУОХ-ны ерөнхийлөгчид Монгол орны эдийн засаг, аж амьдралын өнөөгийн байдлын талаар товч танилцуулаад манай олимпийн хамт олон Засаг төртэйгээ үг хэлээ ололцдог, парламентийн гишүүдийн бараг 1/3 нь спортын холбоодын сонгуультай, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд нар ажилладаг. Тийм учраас төр засаг олимпийн хөдөлгөөнөө дэмждэг. Төр засгаас биеийн тамир спортыг цаашид өрнүүлэх талаар чармайж БТС-ын хуульдаа өөрчлөлт оруулж, бодлогын баримт бичиг гарган дэмжиж байгаа талаар танилцууллаа. Залуу үеийнхэнд олимпийн боловсрол олгохын тулд аймаг дүүрэг бүрт олимпийн зөвлөл, сургууль бүрт олимпийн зөвлөл байгуулан ажиллаж байгааг маань ихэд сайшаасан.
Анх бид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт Лозаннд долоон жилийн өмнө очихдоо Жак Роггег Монголд айлчлахыг урьж байлаа. Энэ хугацаанд манай нутаг дээгүүр хэд хэдэн удаа өнгөрсөн байх, одоо цаг заваа гаргаад айлчилна уу гэсэн хүсэлтийг дахин тавилаа. 205 орны ҮОХ-ноос бүгд урьсан, бүгдэд нь очиход цаг зав хэцүү байдаг. Энэ оны хувьд ажил ихтэй ч оны сүүлээр ярилцаж байгаад шийдье гэлээ.
Мөн намайг 50 шахам жил ажиллуулж, хүндэтгэл үзүүлж яваад талархал илэрхийлээд цаашид ОУОХ-нд монгол хүн гишүүнээр сонгогдвол зүгээр болох юм гэдгийг ярилцлаа. “Таны саналыг бид дэмжиж байгаа. Цаг хугацааг хэзээ вэ гэдгийг хараахан хэлж мэдэхгүй байна. ОУОХ-ны гишүүнээр сонгохдоо тив бүрээс тэнцвэртэй сонгох зарчмыг баримталж, Олимпийн Хартийн дагуу ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн гэв.
loading...




…орон даяар 800 гаруй Олимп судлалын төв байгуулан… zambaraagui hudlaa husaj bna aa. kkk
loading...
za manai olymipic oboo odoo suudlaa zaluu humuust tavij ogox bolson yum bishuu?tanii odoo setgej bga hurd zaluu hunii setgelee xuuchirsan bhaa?
loading...