loading...
2010 оны 2-р сарын 20-21-ны хооронд “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 32-н хариу тоглолтууд явагдаж өндөрлөсөн. Нийт 40 тоглолт явагдах байсан боловч 39 тоглолт явагдсан. 5-р сургууль болон 33-р сургуулийн 15 насны ангиллын тоглолт явагдаагүй учир нь 33-р сургууль хүрэлцэн ирээгүй учраас хожлын эсрэг багт нь өгсөн. Бусад тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөсөн. Одоогоор нас насны шилдэг 16 баг тодроод байна. Эдгээр багууд эрх долоо хонгт буюу 2010 оны 2-р сарын 27-28-ны өдрүүдэд шөвгийн 16-н тоглолтуудаа хийх юм байна.
Нийт 39 тоглолдтонд 353 гоол орсон ба 1-р үе дээр 159 гоол харин 2-р үе дээр 194 гоол орсон. Энэ 194 гоол дундаас манай “Дуулиан-2020” тэмцээний 6000 дахь гоолийн эзэн тодорлоо. Энэ тоглогч маань 18-р сургуулийн 15 насны Уламбаяр овогтой Тайвансайхан байсан. Бага Хангай ЦС-н эсрэг хийсэн тоглолтын 2-р үеийн 21 дахь минутанд багийнхаа 6 дахь гоолийг хийснээр энэ жилийн 6000 дахь гоолийн эзнээр тодордлоо. Тухайн тоглолт 7:5-н харьцаатайгаар 18-р сургуулийн ялалтаар өндөрлөсөн байна.
Нийт 39 тоглолтонд 24 шар 4 улаан карт өгсөн. Картны тоо нь өнгөрсөн долоо хоногийхоос багассан боловч улаан карт 1 байсан бол энэ долоо хоногт 4 болж ихэссэн.
Энэ долоо хоногт хариу тоглолтууд явагдсан ба хэрэв тэнцсэн тохиолдолд шууд торгуулдийн цохилтоор тоглолтыг шийдэх байсан. Энэ нь 4 удаа тохиодсон: Эхнийх нь Хасу Мегаватт ХХК –н 52-р сургууль болон Тэнгэрийн Хишиг ХХК –н Ирээдүй ЦС сургуулийн 15 насны ангилалын тоглолт юм. Өмнөх тоглолтонд 2 баг 1:1-н харьцаатайгаар тэнцсэн. Харин хариу тоглолтондоо мөн л 4:4 харьцаатайгаар тэнцсэн. Ингээд торгуулийн цохилтоор тоглолтыг шийдэхэд 52-р сургууль 3:2-н харьцаатайгаар ялалт байгуулж дараагийн шатанд шалгарсан байна.
Мөн 92-р сургууль /Миг Даатгал/ болон Буянт Ухаа ЦС-н /MCS property/ 13 насны тоглолт нийт дүнгээрээ тэнцэж торгуулийн цохилтоор 92-р сургууль 3:2-оор хожсон. Хамгийн сүүлийн цохилтыг багийн ахлагч Баттулга алдсанаар 92-р сургуульд хожлыг өгсөн.
Багахан ч гэсэн сенсаци тарьсан баг бол 9-р сургуулийн 17 нас юм. Өмнөх тоглолтондоо жил болгон маш хүчтэй өрсөлдөгч байдаг 6-р сургуулийн багийн 3:1-р хожоод байсан. Энэ тоглолтонд хожих, тэнцэх эсвэл 1 гоолийн зөрүүтэй хожиход дараагийн шатандаа шалгарах байсан. Харин 6-р сургууль эцсийн минутанд 1 гоол хийснээр 4:2-р хожсон. Ингээд нийлбэр оноо тэнцэж торгуулийн цохилтоор 9-р сургууль 6-р сургуулийг 4:2-р буулгаж авчээ.
Ням гаригт болсон тоглолтонд нэг л тоглолт нийлбэр оноогоор тэнцсэн. Энэ тоглолт бол 2-р сургууль болон 65-р сургуулийн 13 насны ангилалын тоглолт юм. Хэсгийн тоглолтондоо бүх насны бүх багууд дундаас хамгийн олон гоол хийгээд байсан 2-р сургууль нь торгуулийн цохилтоор 4:3-р хожигдол амсаж шөвгийн 32-н тоглолтондоо бүдэрлээ.
Шилдэг 16 багт шалгарсан багуудад баяр хүргэж дараагийн шатанд нь амжилт хүсье. Шөвгийн 16-н тоглолтууд 2010 оны 2-р сарын 27-28-нд Хан Уул Дүүргийн заал болон Мон-Алтиус БТДС-н зааланд явагдах ба багууд хувиараа сайн хараарай. Мөн дараа дараагийн тоглолтонд хувцас хэрэгслээрээ жигдэрч тоглохыг анхааруулья. Хэрэв хувцас жигд бус байвал тоглуулахгүй гэдгийг анхаарна уу.
Илүү мэдээллийг www.duulian2020.mn
2010 оны 2- сарын 22-ны өдөр
Их Талын Дуулиан ТББ
loading...







Manai ireeguin Delhiin awarguud sain bn hojij hojigdohdoo bish sain l togloj iluu ih tehnik ur chadwar l surch awahdaa bh shu. yutaich bugded n amjilt.!!! http://WWW.CHELSEAFC.BBLOG.MN orood uzne biz
loading...
Хүүхдүүдэд амжилт!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
Хүүе, яасан хөөрхөн хөлбөмбөгчид вэ. Манай улсын хөлбөмбөгийн ирээдүйн нүүр царайнууд уу
loading...
Saihan sanagdlaa….Bvh dvv nartaa bvgded n amjilt hvsie!!!!Manai baga nasniihan azidaa gaiguid,dund nasniih n dund zergiindee orood,tomchuud n bvvvr muudaa ordog gsn….Arga ch vgui bizdee hoorhii tedend ymar sanaa tavijaga hvn bga bish…..
loading...
Duu nartaa amjilt husieee. Sain hul bumbugchid olnooroo turun garah boltugai.
loading...
zailaach ee 65 iin olon bisdakuud bna sh dee naaduul chin bugd tamhichin ger horoolliin hir dagandaa zuuraldsan hicheel surlaga gej avah yum bhgui T1 garuud shdee bambuush,toogii,ochiroo,dashka tegeed ter saaaral omsgoltei hajuud tald zogsoj bgaa 2 ulaan hatsartai yumsuud bugd surguuliinhaa hamgiin hogiin bisdakuud sh dee
loading...
hhe
loading...