loading...
Аваргаа хамгаалж байгаа Каталоны баг Штутгартын талбайгаас ашигтай үр дүнтэй гэрийн зүг буцлаа. Хэдийгээр лигтээ тааруухан яваа ч Штутгарын форм бага багаар сайжирч байгаа. Үүний нэг илрэл бол тэд өнгөрсөн амралтын өдөр Кьёлныг 5 : 1-ээр бутниргэсэн тоглолт юм.
Бразил гаралтай Герман довтлогч Какау удаан хугацааны бэртлээсээ эргэн ирж 4 гоол оруулж багтаа ялалт бэлэглэсэн. Энэ удаагийн тоглолтонд ч Какау Барсагийн хаалганд гоолдож гайхалтай формоо үргэлжлүүлсэн. 25 дахь минутад Гебхартын жигүүрээс өгсөн дамжуулалтыг Какау чулуу болгож талбайн эзэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн.
Гоолын эхлэлийг Барсагаас зээлээр тоглож байгаа Хлеб тавьсан юм. Ер нь Германы багаас Хлеб, Молинаро нар хамгийн идэвхтэй байлаа. 52 дахь минутад Яя Туре сэлгээнд сууж Тьерри Анри талбайд орж ирлээ. Түүнийг сэлгээгээр орж ирсэн даруйд Ибрагимовичийн довтолгоо амжилтанд хүрч тооны харьцаа тэнцсэн юм. Бускетсийн дамжуулалтыг Пике мөргөж дамжуулахад Ибра эхний хүрэлтээрээ хаалга руу цохисон ч Леман хааж чадсан. Гэхдээ ойж ирсэн бөмбөгийг Ибра алдаагүй учраас талбайн эзэд давуу байдлаа алдсан юм.
Үлдсэн минутад Кристиан Гросс довтолгоогоо нэмж Кужманович, Марика нарыг оруулж ирсэн ч Каталоны багийн нягт хамгаалалтыг давж чадсангүй. Хариу тоглолтонд Барса 0 : 0-ээр тэнцэхэд л дараагийн шатанд шалгарна.
Энэ тоглолттой зэрэгцэн явагдсан Олимпиакос – Бордо багуудын тулаан 0 : 1-ээр Францын багийн ялалтаар өндөрлөжээ. Цорын ганц гоолыг эхний үеийн нэмэлт цагт Сьян оруулсан байна.
Штутгарт. Стадион “ВФБ-Арена”. 40,000 үзэгч.
Шүүгч- Бьорн Куйперс (Голланд).
ШТУТГАРТ – БАРСЕЛОНА – 1:1 (1:0)
Гоол : Какау, 25 (1:0). Ибрагимович, 52 (1:1).
Штутгарт : Йенс Леманн, Стефано Челоцци, Сердар Таски, Матье Дельпьер, Кристиан Молинаро,Тимо Гебхарт (84), Кристиан Треш (58), Сами Кхедира, Александр Хлеб, Какау, Павел Погребняк (64)
Сэлгээ : Здравко Кужманович, 58, Чиприан Марика, 64, Себастьян Руди, 84
Барселона : Виктор Вальдес, Карлес Пуйоль, Рафаэль Маркес (59), Херард Пике, Максвелл , Серхи Бускетс, Яя Туре
52), Хави, Лионель Месси, Андрес Иньеста, Златан Ибрагимович
Сэлгээ : Тьерри Анри 52, Габриэль Милито, 59,
ОЛИМПИАКОС – БОРДО – 0:1 (0:1)
Гоол : Сиани, 45 (0:1).
loading...




Hoorhii ! Chelsea talbai deeree ch gesen hundhen l toglolt bolno do ! Lucio-n huvid baginhaa toloo hiihee l hiij bga mergejliin sport buhnii nuden deer unaj oichij bga z de ta narin demjeed bdag Terry shig naizigaa beltgeld yavsan hoiguur ni ehnerin erguulj bga bish mangar batsaanuud 8 uldvel ene saitaar orj ireed Aliad geed yum bicheerei ok uldej chadahgui bol daraa jil bicheerei lol.!
loading...
nuguu chelsea-giin fanatuud yasan be?yu boloov manug miland 3:0 duulana ene ter geed shaagaad bsan oorsdoo inter laalguuldag bna shd….talbai deeree hh toglolt ch bas l hetsuu dee inter 0:0 bhad l hojloo shd…
loading...
PSda gej neereee UEFA-iin REFEREE nariig yax be yagaad chelsea-g ad uzeed bdag um be,Kalou- jinxene xoxirogch bolj uldlee, 100% penalty bxad yagaad ugsungui be dotoroo uuruu medej l bsan daa,Xerbee degeedej ynagaagui bol Kalou-d yagaad shar xyydas ugsungui be iim ( xydalaa ynagasan) iim shuugchiin shiidber bj boloxgui sh de
loading...
hohi chin chelsea xaxaxa.tanaih mult shaaanooo
loading...
Chelsea deserved to win. Anyway gettin’ more & more challengin’. will see guys.
loading...
ha ha ha chealsi onigoo shaagaa yu ugaasaa butelgui amitad ym doo. jil bolgon l shuugch ruu dairna. chadvarguidee yu neeree shuugch ni boldogguin bol uu ali ni ch baisan tegeed hohi ni l gehees
loading...
Chelsea – Inter болон ЦСКА – Севилла клуубуудын тоглолтын гоолуудыг http://uefa-news.blog.banjig.net/post.php?post_id=380177 эндээс орж үзээрэй!
loading...
urid shoniin togloltiin medee medeelel end bnshuu all http://footballexpress.blog.banjig.net/post.php?post_id=380319
loading...
Ene sportnews.mn yum ch bichihee bolij udaan ch gej heleh yum alga.
loading...
gohino muu chelsea xaxaxaxaxa ter gomo son uillaa hahah ene uefagiin refereenuudiig yaah vee ntr hahaha lol chi ochood zaganchku yu xaxaxa sda ergu uhna hahaha
loading...