loading...
Биатлон – Эмэгтэйчүүдийн 4х6 км буухиа
Алт: Орос (Светлана СЛЕПЦОВА, Анна БОГАЛИЙ-ТИТОВЕЦ, Ольга МЕДВЕДЦЕВА, Ольга ЗАЙЦЕВА)
Мөнгө: ФРАНЦ (Мари Лор БРЮНЕ, Сильви БЕКАР, Мари ДОРЕН, Сандрин БЭЙИ)
Хүрэл: ГЕРМАН (Кати ВИЛЬХЕЛЬМ, Симона ХАУСВАЛЬД, Мартина БЕК, Андреа ХЕНКЕЛЬ)
Энэ олимпоор нэг л болохгүй байгаа Оросын биатлоны багийнхан алтан медаль хүртлээ. Тэд биатлоны энэ төрөлдөө хамгийн хүчрихэг гэдгээ дахин харуулж чадсан. Тэд 4 жилийн өмнө мөн Туринд түрүүлж байсан юм. Эхний тамирчин Слепцова ганц ч буудлагаа алдалгүй эхэлж багийн лидер Ольга Зайцева эцсийн цэгийг нь тавьсан. Мөнгөн медалийг оросуудаас 32,8 секундын ард барианд орсон Францын баг хүртсэн бол герман бүсгүйчүүд хүрэл медаль гардлаа.
Алт: ЛИ СЕУН ХУН (БНСУ)
Мөнгө: Иван СКОБРЕВ (Орос)
Хүрэл: Боб ДЕ ЙОНГ (Голланд)
Энэ өдрийн хамгийн том дуулиан энэ төрөлд боллоо. Түрүүлэх гол хүмүүсийн нэг байсан 5000м-ийн зайн аварга Голландын Свен Крамер түрүүлэн барианд орсны дараа түүнийг уралдаанаас хасагдсаныг зарлахад тэрбээр шоконд орсон нь гарцаагүй. Түүний дасгалжуулагч түүнд зам буруу зааж өгч тойргийг тойрохдоо буруу талаар тойрчээ. Уг нь тэр солонгосын Ли Сеун Хунаас 7 секундын өмнө барианд орсон юм. Энэхүү явдлыг спортын ертөнц дэх хамгийн том тэнэглэл, хамгийн том андуурлуудын нэг гэж гадны хэвлэлүүд бичиж байна. Ийнхүү Крамер энэ олимпоос хоёр дахь алтан медалиа авахгүй нь тодорхой болж Солонгосын Ли алтан медалийн болзол хангажээ.
Уулын цана – эрэгтэй гигант слалом
Алт: Карло ЯНКА (Швейцарь)
Мөнгө: Хьетиль ЯНСРУД (Норвеги)
Хүрэл: Аксель Лунд СВИНДАЛЬ (Норвеги).
Швейцарийн багийн 21 дэх өвлийн олимпийн 6 дахь алтан медалийг Карло Янка авлаа. Аксель Свиндаль олимпийн гурав дахь медалиа хүртлээ.
Хоёр төрөлт (К-125 трамплин харайлт, 4х6 км-ийн буухиа уралдаан)
Алт: АВСТРИ (Бернхард ГРУБЕР, Давид КРАЙНЕР, Феликс ГОТТВАЛЬД, Марио ШТЕХЕР)
Мөнгө: АНУ (Бретт КАМЕРОТА, Тодд ЛОДВИК, Джонни СПИЛЛЭЙН, Билл ДЕМОНГ)
Хүрэл: ГЕРМАНИЯ (Йоханнес РЫДЗЕК, Тино ЭДЕЛДЬМАН, Эрик ФРЕНЦЕЛЬ, Бьорн КИРХАЙЗЕН).
Эхлээд финляндууд эхний байранд бичигдэж Туриний олимпийн аварга Австрийн баг тэднээс 36 секунд хоцорч байв. Харин Штехер, Демонг нар үйлдлээ гүйцэтгэсний дараа Финляндууд тэргүүлэгчийн байраа алдаж аваргын төлөө Австри, АНУ-ын баг өрсөлдөж эхэлжэ. Энэ тэмцээний гол фаворит нь америкчууд байлаа. Гэвч ганцаарчилсан уралдааны дэлхийн аварга Демонг сүүлийн уралдаанд австрийг гүйцэж чадсангүй. Хүрэл медалийн Туриний олимпийн мөнгөн медальт немцүүд хүртжээ.
Фристайл – эмэгтэй ски-кросс
Алт: Эшли МАКАЙВОР (Канад)
Мөнгө: Хедда БЕРНТСЕН (Норвеги)
Хүрэл: Марион ЖОСРАН (Франц).
Уран гулгалт – Эмэгтэйчүүдийн богино хөтөлбөр
Өнөөдөр болсон бас нэгэн сонирхол татсан төрөл. Гол өрсөлдөөн 2009 оны дэлхийн аварга Солонгосын хурц од Ким Ю На, 2008 оны дэлхийн аварга Японы Мао Асада нарын хооронд явагдах нь тодорхой байлаа. Хоёр бүсгүй дараалж үйлдлээ гүйцэтгэсэн. Эхлээд Японы Мао Асада мөсөн дээр гарч үйлдлээ тун нямбай, алдаагүй гүйцэтгэж 73,78 оноо авсан. Харин дараа нь гарсан Ким Ю На Жеймс Бондын аянд гайхалтай үзүүлбэрийг хийж түүнээс даруй 4,72 оноо илүү авчээ. Тэр гүйцэтгэл дээр илүү оноог авсан. Ингэснээр тэр богино үзүүлбэр дээр хувийн рекордоо тогтоосон юм. Нөгөөдөр болох чөлөөт үзүүлбэрт энэ хоёр бүсгүйн өрсөлдөөн дээд цэгтээ хүрэх биз ээ. Одоогоор бүх зүйл Ким Ю Нагийн талд байна. Гуравдугаар байранд нутгийн эзэн Жоанни Рошетт бичигдэж байна. Түүний ээж хоёрхон хоногийн өмнө нас барсан бөгөөд тэр бүх гулгалтаа ээждээ зориулан гулгаж байгаагаа хэлж, дүн гарч байх үед нулимсаа барьж чадахгүй байлаа.
| 1 | Ким Ю На | Солонгос
|
78,50 |
| 2 | Мао Асада | Япон
|
73,78 |
| 3 | Жоанни Рошетт | Канад
|
71,36 |
| 4 | Мики Андо | Япон
|
64,76 |
| 5 | Рэйчел Флэтт | АНУ
|
64,64 |
| 6 | Мираи Нагасу | АНУ
|
63,76 |
| 8 | Алена ЛЕОНОВА | Орос
|
62,14 |
Хоккей – урьдчилсан тоглолтууд
| 23.02 23:00 | Швейцарь | 3:2 Б | Белорусс | |||
| 24.02 03:30 | Канад | 8:2 | Герман | |||
| 24.02 06:00 | Чех | 3:2 ОТ | Латви | |||
| 24.02 08:00 | Словак | 4:3 | Норвеги | |||
Шөвгийн наймын тоглолтын оноолт
| Четвертьфинал | ||||||
| 24.02 23:00 | АНУ | - | Швейцарь | |||
| 25.02 03:30 | Орос | - | Канад | |||
| 25.02 06:00 | Финлянд | - | Чех | |||
| 25.02 08:00 | Швед | - | Словак | |||
loading...






togloltuud saihan boloosoi
loading...
oros vs canad 2iin toglolt goe bol baihdaa.
loading...
Oros sdakuud alt dahij bitgii avaasai
loading...
http://www.mnformula1.com
loading...
RUSSIA 3 : 7 CANADA
В.Быков хаалгачын сонголтон дээрээ маш том алдаа гаргалаа. Е.Набоков эхний 30 минутанд 6 гол алдаж хожигдлын гол буруутан боллоо. Бүр 1 минутанд 2 Гол алдаж ямарч найдваргүй болголоо. Энэ хожигдолын гол буруутан нь В.Быков, Е.Набоков нар. Сочи хүртэл хол байна даа.
loading...
Харин тиймээ энэ тоглолтыг булшилсан ганц хүн бол Е.Набаков. Тоглотын эхнээс л И.Бризгаловыг гаргаж тоглох байсан шүү дээ. Гэхдээ юм нэгээр дуусахгүй шүү дээ. Энэ удаагийн Олимпийн наадам зүгээр л Оросуудын наадам биш байжээ. Тэдний азгүйтэл энэ олимпод дээд цэгтээ хүрлээ. Түүнээс биш тэдний өвлийн спортын тамирчидын Дэлхийн цом болон Дэлхий аврагын тэмцээнд үзүүлдэг амжилтууд нь аймар шдэ… СОЧИ-2014-д нутгийн эзэд ямар байдгыг бусад багуудадаа сайн ойлгуулах биздээ…
loading...
Ah nar zugeer l hoid amerkiig hundelsen bh l daa.
loading...
togloltuud saihan boloosoi/Togloltuud uneheer saihan bolloo shuu./
gej yaridag uhaantai hun baidag l yum bh daa.Eniig mutarlasan nohor yaasan ih aldaatai mutarlaj bain daa.Ee burhan gonchig mini ene horvoo yu l bolood bain daa.
loading...
blgyi yaahav dee.mongolooroo l yarij bna shtee.saihan toglolt,saihan uvuliin naadam bolj bna daa.gonchig nertei burhaniig bi l harin sonsoogyi yum bna .yu l bolood bna daa ene hyn chini.zuv l mutaralj bgaa tsarai ni ym bhdaa.lol
loading...