loading...
“Кливленд” – “Нью-Орлеан” – 105:95 (28:16, 25:40, 29:20, 23:19)
К: Жеймс – 20+13 дамжуулалт. Ш. О’Нил – 20. Жеймисон – 18.
Н: М. Торнтон – 37. Коллисон – 22+10 дамжуулалт. Дэв. Уэст – 17.
Энтуан Жеймисон анх удаа Кавальерсийн гараанд гарч 18 оноогоор багтаа тусалж, Кавальерс дараалсан 3 хожигдлоо зогсооход хувь нэмрээ орууллаа. ЛеБрон 20+ оноо, 10+ оновчтой дамжуулалтыг энэ улиралд 15 дахиа хийж лигийг тэргүүлж байна.
Хорнетсийн шинэ тоглогч Маркус Торнтон 37 оноо авсан бөгөөд 1976-77 онд НБА-АБА нэгдсэнээс хойш сэлгээнээс хамгийн олон авсан шинэ тоглогчдын 3-т бичигдэх амжилт үзүүлжээ. Мөн Торнтон зөвхөн 2-р үед ганцаараа 23 оноо авч Пежа Стояковичийн 2007 оны 11 сарын 14-нд Шарлоттын эсрэг хийсэн тоглолтын эхний үед 22 оноо авч байсан дээд амжилтыг эвджээ. Мөн 37 оноо нь Хорнетсийн шинэ тоглогчдын авсан дээд оноо болж байгаа аж. Гэхдээ Торнтон хэд хэдэн дээд амжилт тогтоосон ч гол нь баг нь хожиж чадсангүй.
Мо Уилльямс гэмтлээ эдгээн эргэн ирснээсээ хойш нийт 33 довтолж, ердөө 9-ийг нь оновчтой болгоод байна. Өнөөдөр л гэхэд 9 довтолж 2-ийг нь оновчтой болгон 6-хан оноо авчээ.
“Нью-Жерси” – “Портленд” – 93:102 (22:32, 15:24, 33:21, 23:25)
Н: Харрис – 28. К. Ли – 28. Б. Лопес – 17+10 самбар.
П: Рой – 28. ОлдриЖ – 27. А, Миллер – 20.
2 хоногийн өмнө Портлэнд Ютаг 25 онооны илүүгээр хожиж байгаад бариулж нэмэлт цагт хожигдож байсан. Өнөөдөр харин Нетсийн эсрэг энэ алдаагаа давтсангүй. Брэндон Рой нийт 28, үүнийхээ 10-ийг нь 4-р үед авч багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэжээ. Олдриж, Андре Миллер нар чсайн тоглож. Харин Портлэндэд ирээд удаагүй байгаа Маркус Кэмби шагайгаа гэмтээж тоглолтыг орхижээ.
“Оклахома” – “Финикс” – 102:104 (25:27, 27:24, 26:31, 24:22)
О: Дюрант – 36+8 самбар. Уэстбрук – 21+10 дамжуулалт. Ж. Грин – 16.
Ф: Стадемайр – 30+9 самбар. Хилл – 21+9 самбар. Ж. Ричардсон – 20.
Оклахома Ситигийн 10 дараалан хожих төлөвлөгөөг Финикс Санс тасаллаа. Финикс 4-р үед 10 оноогоор хожигдож байсан ч тоог барьж, улмаар Жейсон Ричардсон оновчтой довтолж, баг нь 2 оноогоор илүү болох үед ердөө 0.7-хон секундийн хугацаа үлдсэн байв. Гэхдээ Оклахомагийн довтлогч Жефф Грин 3 онооны шидэлтээ оновчтой болгох тун дөхсөн.
Санс ийн Нэшийн эзгүйд чухал хожил авлаа. Ричардсоныг 20+ оноо авсан 19 тоглолтын 17-д нь Санс хожоод байна. Санс сүүлийн 11 тоглолтынхоо 9-д нь хожиж байгаа бөгөөд өнөөдрийн хожлынхоо ачаар бүсдээ 5-д бичигдэх болов. Харин Оклахома 6 руу ухарчээ.
“Бостон” – “Нью-Йорк” – 110:106 (38:27, 26:33, 30:31, 16:15)
Б: Р. Аллен – 24. Гарнетт – 16+8 самбар. Рондо – 15+16 дамжуулалт.
Н: Д. Ли – 28+15 самбар. Чэндлер – 19.
Өнгөрсөн долоо хоногт солилцоо хийсэн 2 баг хоорондоо тоглож Бостон талбай дээрээ хожил авлаа. Рэй Аллен 24 оноогоор, Ражон Рондо 16 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлцгээжээ. Пол Пирс ханиадтай, мөн өмнөх гэмтэл нь бүрэн эдгээгүй байгаа тул өнөөдөр тоглоогүй. Никсийн тоглогч болсон Эдди Хаусийн Бостоны хөгжөөн дэмжигчид халуун дотноор угтан авсан.
Никс ийн 8 дахиа дараалан хожигдов. Трэйси МэкГрэйди өнөөдөр тоглохгүй байж магадгүй гэж байсан ч тоглож, ердөө 6 оноо авчээ.
“Майами” – “Миннесота” – 88:91 (15:24, 26:21, 17:23, 30:23)
Май: Райт – 26. Ж. О’Нил – 18. Бизли – 14+9 самбар.
Мин: Кевин Лав – 17+12 самбар. Флинн – 16. Р. Гомес – 13+8 самбар.
Дуэйн Уэйдгүй Хитийг Миннесота талбайд нь хожлоо. Миннесота энэ улиралд айлын талбайгаас 5 дахь хожлоо л авч байгаа нь энэ. Өмнөх 13 зочлон тоглолтноосоо ердөө ганцад нь л хожоод байж.
Кевин Гарнеттийн үе буюу 2003 оноос хойш Миннесота Майамид хожил авч чадаагүй байж. Хит 29-29 болж бүсдээ 7-д бичигдэж байгаа ч Бакс, Бобкэтс багууд 27-28 амжилттайгаар ар шилэнд нь байна.
“Сакраменто” – “Детройт” – 89:101 (26:29, 16:25, 16:29, 31:18)
С: Эванс – 28 + 13 дамжуулалт. Лэндри – 18. Удрих – 8.
Д: Хэмилтон – 30. Принс – 22. Стаки – 13 + 8 самбар.
Рип Хэмилтон 30 оноо авч багаа тэргүүлэн Пистонс Кингзийг талбай дээр нь хожлоо. Пистонс 2,3-р үеүдэд тун сайн тогложээ. Хэмилтон сүүлийн 4 тоглолтондоо дунджаар 30.5 оноо аваад байна. Мөн өнөөдөр торгуулийн 5 шидэлтээ алдалгүй шидсэнээр дараалан 51 торгуулийн шидэлтээ оновчтой болгов.
Кингзийн хувьд гараагаа 14-16 гэж тун сайн эхэлсэн ч сүүлийн 27 тоглолтынхоо 23-т нь хожигдов.
Кингз солилцоогоор ирсэн хамгаалагч Ларри Хьюзийг багаасаа хасчээ.
“Голден Стэйт” – “Филадельфия” – 102:110 (26:37, 22:29, 25:24, 29:20)
Г: Эллис – 22. Си. Жей. Уотсон – 20. Морроу – 18.
Ф: Уильямс – 26 + 9 самбар. Игудала – 22. Холидэй – 15. Карни – 15.
5 долоо хоног шахуу хугацаанд анх удаа гараанд гарсан Луи Уилльямс өнөөдөр гялалзтал тоглож, 26 оноо, 10 самбараас авалт, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлж, Филадельфи Голден Стэйтийг талбайд нь хожив. Уилльямс 14.5 секунд дутуу байхад 3 онооны шидэлтээ оновчтой болгосон нь Голден Стэйтийн багахан найдварыг тасалсан юм.
Айверсон өвдсөн охиноо асрахаар багаасаа чөлөө авсан тул өнөөдөр тоглоогүй. Дараагийн 2 тоглолтонд ч оролцохгүй. Ер нь дахиж тоглохгүй ч байж магадгүй.
76-чууд 2000-2001 оны улирлаас хойш анх удаа Голден Стэйтийг улиралд таарсан бүх тоглолтондоо хожиж байгаа гэнэ.
“Мемфис” – “Лейкерс” – 98:99 (16:27, 32:26, 33:23, 17:23)
М: Майо – 25. Рэндолф – 20+14 самбар. Гэй – 17.
Л: Брайант – 32. П. Газоль – 22+13 самбар. Байнум – 15.
Коби Брайант 5 тоглолт өнжсөнийхөө дараа өнөөдөр тоглолтонд оролцож, Мемфисийн эсрэг гараанд гарав. Тэрээр зүгээр ч нэг эргэн ирсэнгүй, багтаа хожил авчирлаа. 4.3 секунд дутуу Лейкерс 2 оноогоор хожигдож байх үед хийсэн түүний оновчтой шидэлт энэ тоглолтын хожлын оноо болсон юм. Коби багийнхаа сүүлийн 8 оноог ганцаараа авчээ. 54 секунд дутуу байхад 3 онооны шидэлтээ оновчтой болгож тоог тэнцүүлсэн. Мемфис тоог 98:96 болгосноос гадна 18.8 секунд дутуу байхад О.Жей.Майо торгуулийн 2 шидэлтээ алдаагүй бол Мемфис хожих байсан биз. Майо 2-ууланг нь алдсанаар Кобид боломж өгсөн. Коби ч үүнийг яаж алдахав.
Мемфисийн довтлогч Зак Рэндольф багийнхаа түүхэнд нэг улиралд хамгийн олон удаа довтолгооны самбараас бөмбөг авсан тоглогч болов. Тэрээр өнөөдрийн тоглолтын дараа 242 довтолгооны самбарыг өөрийн нэр дээр бичүүлээд байна. Өмнөх дээд амжилтыг По Газоль Мемфист байхдаа 238 удаа довтолгооны самбараас авч тогтоож байжээ.
Өнөөдрийн тоглолтыг FedExForum-д 18119 үзэгч үзжээ. Энэ улиралд 3 дахь удаагаа л Мемфисийн талбайдаа хийсэн тоглолтын бүх тасалбар зарагдаж байгаа нь энэ.
loading...






miamo minesota d hojigdood bhda yadin haha. wade ch argagu dutagddin bnldo. http://mglbase.bblog.mn/ odor bolgon shine clip hij bh bolno orj bgarai !!!
loading...
kobeg uzdeggui humuus ysan be.comment uldeeldee.
loading...
kobe ch hiih yostoigoo hiij de! lebron hvvhed uliral duustal gylalzah l bh da! po ehlengvvt tgl bhgvi husagdaad ugnu biz ! bagachuuliin bag da! zaaz hervvl uduugvi shv! zvgeer l vneniig bichlee!
loading...
kobe nam nam daruulj bna leedee 2 saihan darrulj bgaag ni nba orj uzeeree. http://www.nba.com/games/20100223/LALMEM/gameinfo.html?ls=gt2hp0020900841 zugeer bich ene ter gej odohleer ni bichij bna. gehdee sain togolson 3 aas 4 shidehdee 3 oruulsan heregtei yed 2 shideltei amjiltai bolgson jijig zaluugaas ih yum huleej baisan ingeed duusaj bh shig bna. gehdee shildeguudiin neg shuu.
loading...
kobe nam nam daruulj bna leedee 2 saihan darrulj bgaag ni nba orj uzeeree. zugeer bich ene ter gej odohleer ni bichij bna. gehdee sain togolson 3 aas 4 shidehdee 3 oruulsan heregtei yed 2 shideltei amjiltai bolgson jijig zaluugaas ih yum huleej baisan ingeed duusaj bh shig bna. gehdee shildeguudiin neg shuu.
loading...
kobe bagtaa bhgui bhad bostond yaj hojigdloo doo hervee ter togloltond orson bol hojih l bsan gemtelees ireed bagtaa hojil avch bna gedeg n aguuu
loading...
Kobe hund bertel avad arai ilu udsan bol Lakers hetsuudeh bsan l da. Ter 4-1 bol zamhrah bsan.
loading...
hehe suga bagt sugarsan bna shuu
loading...
chelsea 1-2 inter. chelsea ch hetsuudleedee. manu go go
loading...
dallas lakersiig hojjee ho. nowittskii awarga awch vzeesei tee dampier suga.g zailuulwal taarna yu ch chadahgu sda
loading...
dallas odoo gar niileed bna shuu………..ene ercheeree bol yund ch hurehed gaihhaargui bag bolsonoo batallaa daaa aimar aimar
loading...
Chelsea amjkuumaa hahahah Manu goe shaasan shunu rooney double hiilee 23 goal.drogba amkjueeee hahaha.lakers unudur jhn teneg togolchloo nowitski aztai bandiin jaagaa.cleveland play off-d 2n dawaand unaal ugnu atlanta ug n goe shaawal ch
loading...
gagaga huuhdee wade berteltei bga shd.
loading...
Kobe muu bandi Lebron bol er hun shuu. Aztai nohoi
loading...