loading...
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид шинэ он гараад тэмцээнийхэ салхийг хагалан ОХУ-ын Красноярск хотноо болсон Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд амжилттай оролцсoн бол энэ сарын 12-14-ний өдрүүдэд Туркийн Стамбул хотод болсон Ясар Догугийн нэрэмжит тэмцээнд 38 дахь удаагийн тэмцээнээс 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлж байсан. Манай тамирчид Болгар улсыг зорин тэнд хамтарсан бэлтгэл хийж байна. Тамирчид энэ сарын 26-28-ны өдрүүдэд Данколовын нэрэмжит тэмцээнд өрсөлдөх юм.
МУ-ын ГТ, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар, ГТ, дэлхийн аваргын мөнгөн медальт О.Бурмаа, ДАШТ-ний хүрэл медальт Ц.Энхжаргал харын тэргүүтэй чөлөөт бөхийн шигшээ багийхнан хамтарсан бэлтгэлд хамрагдсаны дараа тус тэмцээнд хурд хүчээ сорих юм. Эргэн сануулахад, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар /эр-55 кг/, Ц.Энхжаргал /эм-51 кг/, О.Бурмаа /эм-72 кг/ нар мөнгөн медаль хүртэж, Г.Мандахнаран /эр-60 кг/ хүрэл медалийн эзэн болсон билээ. Түүнчлэн өнгөрсөн 2009 оны Данийн Хернингийн ДАШТ-ний дараагаар МЧБХ-г багагүй хэл ам мэдээ мэдээлэл тойроод байгаа. Энэ талаар тус холбооны нарийн бичгийн даргаас тодруулга авсан юм.
Түүнчлэн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг Ираны Тегеранд болох Тактийн цомын ОУ-ын тэмцээн, Беларусийн Минскт болох Александр Медведьевийн тэмцээн болон 3-р сарын 27-28-ны хооронд БНХАУ-ын Нанжин хотноо явагдах Дэлхийн цомын тэмцээнүүд хүлээж байна.
loading...




http://mglbase.bblog.mn/ odor bolgon shine clip hij bh bolno uzej bgarai hemnel mederdeg n !!
loading...