loading...
ЦАНА
Эрэгтэй. Буухиа 4х10км
Алт: ШВЕД (Даниэль РИКАРДССОН, Юхан ОЛЬССОН, Андерс СОДЕРГРЕН, Маркус ХЕЛЛЬНЕР)
Мөнгө: НОРВЕГИ (Мартин ЙОНСРУД-СУННБЮ, Удд Бьорн ЙЕЛЬМЕСЕТ, Ларс БЕРГЕР, Петтер НОРТУГ)
Хүрэл: ЧЕХ (Мартин ЯКС, Лукаш БАУЭР, Иржи МАГАЛ, Мартин КУКАЛ)
Маркус Хелльнер сүүлчийн тойргийг амжилттай туулж энэ олимпийн хоёр дахь алтан медалиа хүртлээ. Хелльнер сүүлчийн тойрогт Франц, Чехийн цаначдыг гүйцэж түрүүлсэн юм. Энэ олимпийн гол одуудын нэг Нортуг тэргүүтэй Норвегийнхан мөнгөн медаль авсан бол Чехийн багийнхан хүрэл медаль энгэртээ зүүжээ.
ТЭШҮҮР
Эмэгтэй. 5000 м
Мөнгө: Штефани БЕККЕРТ (Герман)
Хүрэл: Клара ХЬЮЗ (Канад)
Чех бүсгүй олимпийн хоёр дахь алтан медалиа хүртлээ. Мартина Сабликова 3000 метрийн зайд түрүүлээд байсан юм. Чехээс тэшүүрийн шинэ хатан хаан төрлөө хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге хүртэл хүлээн зөвшөөрчээ. 3000 метрийн зайд түүний ард мөнгөн медаль авсан Германы Беккерт мөн л мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Харин хүрэл медалийг Туриний олимпийн аварга Канадын 37 настай Клара Хьюз авсан. Нутгийн үзэгчдийн уухайн дунд уралдаж хүрэл медаль хүртсэн тэр уг уралдааны дараа зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм.
УУЛЫН ЦАНА
Эмэгтэй. Гигант слалом
Бүх тамирчид эхний гүйцэтгэлээ хийгээд байсан ч өтгөн манан буусны улмаас хойшиллоо. Маргааш энэ уралдааны хоёр дахь гүйцэтгэл явагдаж медалийн эзэд тодрохоор болжээ.
БОБСЛЕЙ
Эмэгтэй – хос
Алт: Кайлли ХАМФРИС/Хитер МОЙС (Канад)
Мөнгө: Хелен АППЕРТОН/Шелли-Энн БРАУН (Канад)
Хүрэл: Эрин ПЭК/Илана МЕЙЕРС (АНУ)
Гэрийн эзэгтэй нар бүрэн давамгайлав. Туриний олимпийн аваргууд болох Германы хос 4-р байранд оржээ.
Эмэгтэй – Багийн 3000м
Алт: Хятад (СУНЬ Линьлинь, ВАН Мэн, ЖАН Хуэй, ЧЖОУ Ян)
Мөнгө: КАНАД (Жессика ГРЕГГ, Калина РОБЕРЖ, Марианна СЕН-ЖЕЛЕ, Таня ВИСАН)
Хүрэл: АНУ (Эллисон БЭЙВЕР, Алисон ДЬЮДЕК, Лана ДЖЕРИНГ, Кэтрин РЕЙТТЕР)
Хятадууд 4 дэх алтан медалиа хүртэж шуугиан дэгдээлээ. Туриний олимпийн аварга Солонгосын баг 4т оржээ.
ФРИСТАЙЛ
Эмэгтэй – Акробат
Алт: Лидия ЛАССИЛА (Австрали)
Мөнгө: ЛИ Нина (Хятад)
Хүрэл: ГО Синьсинь (Хятад)
ХОККЕЙ
Эрэгтэй
Шөвгийн наймын тоглолтууд
Урьдчилсан финал гэгдэж байсан Орос, Канадын тоглолтонд Канадууд илт давуу ялалт байгууллаа. Тэд дэлхийн аваргуудыг 7-3аар булган авав. Канадууд сүүлийн 50 жилд анх удаагаа оросуудыг хожиж буй нь энэ гэнэ. Оросын дасгалжуулагч В.Быков гараанд хаалгач Набаковыг гаргасан. Тоглолт эхлээд л канадууд нүргэлсэн олон довтолгооныг хийсэн ба шууд гурван гоол хийн 3-0 ээр тэргүүлж эхэлсэн. Нэгдүгээр үе 4-1 ийн харьцаатай Канадуудын давамгайллаар өндөрлөжээ. 2-р үеийн эхэнд оноо бүр 6-1 болж хэний ч тааварлаж байгаагүй зүйл болсон юм. Дэлхийн хамгийн шилдэг довтлогч гэгддэг Алексей Овечкин ч энэ тоглолтонд харагдсангүй. Тэр тоглолтын дараа “Санаанд ороогүй 3 гоол эхний 5 минутад орчихлоо. Бид хэтэрхий оройтож сэргэсэн. Ингээд болоо. Гайхсан уу гэвэл үгүй, сэтгэлээр унасан уу гэвэл унасан” гэжээ.
| 24.02 23:00 | АНУ | 2:0 | Швейцарь | |||
| 25.02 03:30 | ОХУ | 3:7 | Канад | |||
| 25.02 06:00 | Финлянд | 2:0 | Чех | |||
| 25.02 08:00 | Швед | 3:4 | Словак | |||
Хагас шигшээн оноолт
| 26.02 23:00 | АНУ | - | Финлянд | |||
| 27.02 05:30 | Словак | - | Канад | |||
loading...






uu xuurxii orosuud bas l baidgui. canada turuulex bizde.
loading...
bna
loading...
ñàéõàí áîëæ áàéíà îî. îðîñóóäûí õóâüä àðãàã¿é øäý.
1. 4 æèë õàìòäàà áýëòãýë õèéãäýýã¿é. òýäýýñ äîâòîëãîî ºðí¿¿ëæ áàéãàà íü àêáàðñûí 3 ò áàéëàà. áýáêîê òîãëîã÷äîî ãóðàâàë, õàìãààëàã÷äûí õóâüä íýã áàãààñ ñîíãîñîí íü òýäíèé õàìãèéí äàâóó òàë
2. êàíàäóóä äýâæýýí äýýðýý îäòîé õóðö òîãëîëò ¿ç¿¿ëñýí áîë îðîñóóäûí õóâüä ÿìàð÷ èäýâõ ñàíàà÷èëãà ãàðãàñàíã¿é. òîãëîëò íü ¿õýýíö ¿ëáýãýð áàéëàà.
3. áûêîâûí õóâüä õààëãà÷à áóðóó ñîíãîñîí òàë áàéæ áîëîõ þì . ãýõäýý ë Íàá áîë øèëäýã õààëãà÷ ø¿¿ äý. ÍÕË èéí õààëãà÷äûí õóâüä Áðûçãàëîâ ºíäºð ¿ç¿¿ëýëòòýé ÿâæ áàéñàí.
ìèíèé áîäîõîä ÒÕË ýýñ îëîí æèë õàìòäàà òîãîëñîí 3 òóóäààð äèéëýíõýý á¿ðä¿¿ëñýí áîë ººð áàéñàí äà.
loading...
Orosyydiin azguitel ene Olimpod arai ix bna aa. Hockeyn ene toglolt azguitliin buur deed tsegt ni awaachlaa.
loading...
russia ene udaagiin ovliin olympic-d uneheer taaruuhan baina shuu.hockey hurtel ingeheer chin yaana daa.daraagiin olympic-oor sergeh biz dee.uran gulgalt biatlon ene buh sport haachivaa
loading...