Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ванкувер-2010 » Олимпийн сониноос

GD Star Rating
loading...

Британийн дайралт

Сүүлийн үед аав нь хүүтэйгээ маргалдаан зөрчилтэй болсон гэх. Учир нь цагаан олимпийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулж буй Канад орныг Их Британийн хэвлэл мэдээлэл шуурган бөмбөг унагаж байна. Хэл ам гарах болсон үндсэн шалтгааныг аюулгүй байдал хангаагүй, тэмцээний талбайд эртнээс бэлтгэл хийлгээгүй, хүний амь нас хохироосон зэргээр таамаглаж байгаа ч хэрүүлийн алим чухам юунаас нь эхтэйг хэлэхэд хэцүү юм. “Guardian” сонин уг наадмыг олимпийн түүхэн дэх хамгийн муу хэмээн шууд зарлаж байгаа бол “ВВС” телевиз, “Daily Mail” сонин хоосон өнгөрөөгүй байна. Дашрамд дурдахад Ванкуверийн дараах буюу 2010 оны зуны олимпийн наадмыг Их Британийн нийслэл, эртний түүхт Лондон хот аваад байгаа билээ.

Хосууд амжилттай оролцож байна

Олимпийн наадмаас алтан медаль хүртээд байгаа Словакийн 25 настай биатлонч Анастасия Кузьмина Вистлер дэх Тамирчдын тосгонд өнөр олуулаа амьдарч байна. Түүний нөхөр Даниэль Кузьмин гүйлтийн цанын төрлөөр Израиль улсыг төлөөлөн уралдаж явсан бол тэдний дөрвөн настай хүү ч энд иржээ. Хүүгээс нь сурвалжлагч “Ээж чинь хэдэн медаль авах вэ” гэхэд дөрвийг гэлээ.

Орос гаралтай Кузьмина хэдхэн жилийн өмнөөс Словакийг төлөөлж яваа бөгөөд нөхөр Кузьмин эхнэрийнхээ цанын дасгалжуулагчаар ажилладаг аж. Тэд 2005 оны аравдугаар сард танилцаж, 2007 оны хавар хуримласан байна. Словак улсаас төрсөн анхны цагаан олимпийн аварга Анастасиягийн зам дардан байгаагүй. Тэрбээр сар гаруйхны өмнө гарын савхан ясаа хугалснаар бэлтгэлээ 14 хоногоор завсарлажээ.

Тэгвэл олимпийн санаандгүй аварга биатлонч Венсан Жэйгийн найз бүсгүй Мари Дорин “Ванкувер-2010”-аас мөнгө, хүрэл медаль зүүлээ. Голландын алдарт тэшүүрчин Свен Крамерийн экс-хонгор Аннетт Герритсен тэшүүрийн 1000 метрт мөнгөн медалиар энгэрээ мялаагаад байгаа.

Цаг агаар дулаараад л

Наадмын эхний өдрүүдэд уйлагнаж хүмүүсийг залхаасан Ванкуверийн тэнгэр долоо хоног шахамын хугацаанд тогтуун байлаа. Харин хоёрдугаар сарын 23-ны үдээс эхлэн ууландаа цас бударч, хот дотор бороо дусагнаж эхлэв. Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд Ванкувер болон Вистлерт хур тунадастай байсаар цагаан олимпийг өндөрлүүлэх нь. Одоогоор Ванкуверт өдөртөө 8, шөнөдөө 4 хэм, түүнээс 160 км-ийн цаадах уулын Вистлер тосгонд 4 болон -2 хэмийн дулаантай байна. Амралтын өдрүүдээр багахан хур бууж, өдөр хагаслан нар гарахыг эс тооцвол тэр.

Ерөнхийдөө Ванкувер нутагт энэ өвөл, хавар дулаахан байгаа талаар манай багийн атташе Тобин Роббинс өгүүлэх. Гол төлөв гуравдугаар сарын дунд гэхэд бий болдог уур амьсгалын дулаарал энэ удаа сар орчмын өмнө айлчлан иржээ.

Төрөлх хотдоо түрүүллээ

Олимпийн наадмын сноубордын кроссоор алтан медаль зүүсэн Маелле Риккер бүсгүй нэгэн өвөрмөц номинациар өндөрлөгт гарчээ. Тэрбээр өөрийн төрсөн хотдоо олимпийн аварга цол хүртсэн дөрөвдэх хүн болон түүхэнд үлдэж байна. Орчин цагийн олимпийн хөдөлгөөн 114 жилийн намтартай гээд бодохоор ховор л амжилт аж. 1978 онд Умард Ванкуверт мэндэлж баруун Ванкуверт өссөн тэрбээр алхам тутамдаа сэтгүүлчдийг хуйлруулж явна. Телевизийн шууд нэвтрүүлэгт ч эх эцгээ дагуулан оролцжээ. Урьд нь 2005 оны Дэлхийн АШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ ч өөрийн тоонот гэж болохуйц Вистлерт цойлж явсан байна.

Мөн наадмын 12 дахь өдөр сноубордын өөр нэг төрөл ски-кроссоор Ванкуверийн өөр нэг уугуул бүсгүй Ашли … ялалт байгуулж энэ цувааг даруй тав болголоо.

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: