Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ванкувер-2010, Өвлийн олимпийн наадмууд » Ванкувер 2010 – 14 дэх өдөр

GD Star Rating
loading...

ГҮЙЛТИЙН ЦАНА

Эмэгтэй. 4х5 км буухиа

Алт: НОРВЕГИ (Вибеке СКОФТЕРУД, Тереза ЙОХАУГ, Кристин СТЕЙРА, Марит БЬОРГЕН)
Мөнгө: ГЕРМАН (Катрин ЦЕЛЛЕР, Эви ЗАХЕНБАХЕР-ШТЕЛЕ, Мириам ГЕССНЕР, Клаудия НЮСТАД)
Хүрэл: ФИНЛЯНД (Пирьо МУРАНЕН, Вирпи КУЙТУНЕН, Риита Лииса РОПОНЕН, Айно Кайса СААРИНЕН)

Сонирхолтой уралдаан боллоо. Сүүлчийн тойрог хүртэл ялагчаар хэн тодрох нь асуултын тэмдэг доор байв. Харин сүүлийн тойрогт Норвегийн Марит Бьорген энэ асуултанд цэг тавин Норвегийн баг аваргаллаа. Бьорген уралдаж эхлэхдээ Германаас ердөө 0,2 секундын зайтай байсан бол уралдаан дуусахад 24,6 секундын зайтай болж гайхалтай уралдааныг хийжээ. Бьорген ийнхүү энэ олимпоос гурав дахь алтан медалиа авлаа. Одоогоор түүнээс өөр гурван алт авсан тамирчин байхгүй байгаа юм.

Оросын баг дөнгөж 8-р байранд орсон ба ЗХУ, ОХУ-ын түүхэн дэххамгийн муу уралдаан нь болжээ.

Хоёр төрөлт

трамплин К-125, 10 км-ийн уралдаан

Алт: Билл ДЕМОНГ (АНУ)

Мөнгө: Жон СПИЛЛЭЙН (АНУ)

Хүрэл: Бернхард ГРУБЕР (Австри)

Америкчууд хоёр төрөлтийн түүхэнд анхны алтан медалиа авлаа. Бүр авахдаа давхар цохилт хийв. Билл Демонг хэдийгээр 6-р байранд цанын уралдаан эхлэхэд явж байсан ч түрүүлж чадав. Спиллейний хувьд энэ медаль нь энэ олимпоос авч буй гурав дахь мөнгөн медаль нь юм.

Уралдаан эхлэхийн өмнө манан бууж уралдаан болох эсэх нь эргэлзээтэй байсан ч зохион байгуулагчид уралдуулахаар шийджээ.

ХОККЕЙ

Эмэгтэй

Алт: КАНАД

Мөнгө: АНУ

Хүрэл: ФИНЛЯНД

Канадын баг өөрийн үзэгчдийн нүргэлсэн их дэмжлэгийн дор 2-0 -ээр АНУ-ын багийг хожиж аварга боллоо.

Хүрэл медалийн төлөө тоглолт Скандинавын хойгийн хоёр багийн хооронд болж нэмэлт цаг Финляндууд өмнөх олимпийн дэд аварга Шведийг  3-2оор хожжээ.

УРАН ГУЛГАЛТ

Эмэгтэй. Чөлөөт үзүүлбэр

Алт: КИМ Ю НА (Солонгос)

Мөнгө: Мао АСАДА (Япон)

Хүрэл: Жоанни РОШЕТТ (Канад).

Солонгосын ард түмэн үндэсний бахархалтай болжээ. Дэлгүүр хоршоо, гудамж талбай тэр чигээрээ Ким Ю Нагаар амьсгалж байна гэнэ. Kim Yu Na биш Queen Yu Na гэж бусад хэвлэлүүд түүнийг дуудаж байна. Тэр үнэхээр хатан шиг байсан. Солонгосчууд тэшүүрээс өөр төрөлд анх удаагаа цагаан олимпийн аваргатай боллоо. 2007 оноос Европууд, тэр тусмаа Оросууд эмэгтэй уран гулгалтад үзэгдэхээ байж азиудын давамгайлал ирж эхэлсэн. ДАШТ-ээо Мики Андо түрүүлж, дараа жилээс нь Ким Ю На, Мао Асада нарын тэмцэл уран гулгалтын спортыг чимж байв. 2008 онд Мао Асада түрүүлсэн бол өнгөрсөн жил Лос Анжелест болсон тэмцээнээр Солонгос охин түрүүлсэн. Харин өнөөдөр энэ хоёр төдийлэн өрсөлдсөнгүй ээ. Мао Асада хэдийгээр сайн байсан ч Ким Ю На хэтэрхий сайн байлаа. Чөлөөт үзүүлбэрийн дараа тэдний онооны зөрүү 24 байсан нь үүнийг илтгэнэ. Ким Ю На 150 оноог давсан анхны уран гулгагч болжээ.

Мөнгөн медалийг Татьяна Тарасовагийн шавь Мао Асада хүртлээ. Харин хүрэл медалийг 3 хан хоногийн өмнө ээж нь нас барж уй их гашууд автсан, Канадын ард түмний хайртай охин Рошетт хүртсэн.

ФРИСТАЙЛ

Эрэгтэй. Акробат

Алт: Алексей ГРИШИН (Беларус)

Мөнгө: Жарет ПИТЕРСОН (АНУ)

Хүрэл: ЛЮ Жунцин (Хятад)

Беларусын баг энэ олимпийн анхны алтан медалиа хүртлээ.

УУЛЫН ЦАНА

Эмэгтэй. Гигант слалом

Алт: Виктория РЕБЕНСБУРГ (Герман)

Мөнгө: Тина МАЗЕ (Словени)

Хүрэл: Элизабет ГЕРГЛЬ (Австри)

Өмнө нь томоохон тэмцээнд огт түрүүлж үзээгүй герман охин түрүүллээ. Тэр эхний буултын дараа 6-р байранд бичигдэж байсан ч сүүлчийн буултаа тун сайн хийж түрүүлжээ. Аваргаа хамгаалж буй АНУ-ын Манкузо 8-р байранд орсон байна.

Албан ёсны бус багийн дүн:

Алт Мөнгө Хүрэл Нийт
1 АНУ 8 12 12 32
2 Герман 8 11 7 26
3 Канад 8 6 3 17
4 Норвеги 7 6 6 19
5 Швейцарь 6 0 2 8
6 Солонгос 5 4 1 10
7 Австри 4 3 5 12
8 Хятад 4 2 3 9
9 Швед 4 2 2 8
10 Орос 3 4 6 13
GD Star Rating
loading...
Ванкувер 2010 - 14 дэх өдөр, 1.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Dr.J says:

    boon aldaa. yadaj zov orchuulaach ee.

    GD Star Rating
    loading...
  2. queen yuna yuna yuna yuna best and beautiful.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: