Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сумо » Иргэншлээ сольсон ч элэг нь өөрчлөгдөхгүй

GD Star Rating
loading...

Хоёрдугаар сарын 23-нд Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурал боллоо. Үүгээр хэлэлцсэн гол асуудал гадаадын бөхчүүдийн тооны хязгаарын тухай байв. 2002 оны хоёрдугаар сараас эхлэн мөрдөгдөж байгаа “нэг дэвжээ нэг л легионертой байх” заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээгээд гадаадын бөхчүүд Японы иргэн боллоо ч гадаадын гэсэн статусаа хадгална гэсэн шийдвэрийг гаргажээ. Урьд нь тухайн дэвжээний гадаад бөх Японы иргэн болбол өөр улсын бөх нэмж авах боломжтой байсан юм. Харин одоо харийн сүмоч зодог тайлсан цагт л орон тоо гарах болсон байна. Дашрамд дурдахад мэргэжлийн сүмогийн 52 дэвжээнээс өдгөө 45 нь нэг болон түүнээс дээш тооны япон биш бөхтэй байгаа. Мөн уг хурлаар Холбооны 2009 оны санхүүгийн тайланг танилцууллаа. Японы сүмогийн холбоо өнгөрсөн жил 13.9 тэрбум иений ашиг олж, 13.5 тэрбумыг зарлагаджээ. Ийнхүү хоёр жил дараалан “хасах”-тай (ёкозүна Асашёорюү зарим башёд барилдаагүй 2007, 2008 онд Сүмогийн холбооны данс улайжээ) байсан тэд орлого нь зарлагаа давсан дүнг харан баярлацгааж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Baagii says:

    Odoo bvvr dampuurax baix daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: