loading...
“Атланта” – “Миннесота” – 98:92 (23:21, 27:21, 28:24, 20:26)
А: Смит – 27 + 10 самбар. Жонсон – 21. Бибби – 12.
М: Лов – 19 + 12 самбар. Холлинс – 18. Уилкинс – 15.
Хоуксийн тоглогчид тааруу байсан ч Жош Смит сайн тоглож багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэв. Тэрээр өнөөдөр улирлын өөрийн дээд оноо буюу 27 оноог авснаар Хоукс талбай дээрээ Миннесотаг хожлоо. Хоукс талбай дээрээ хийсэн сүүлийн 11 тоглолтынхоо 9-д нь хожиж, нийт энэ улиралд Филипс Аренад 22-6 болж байна.
“Вашингтон” – “Мемфис” – 94:99 (23:27, 25:19, 20:23, 26:30)
В: Блатч – 24 + 8 самбар. Торнтон – 16 + 11 самбар. МагГи – 10.
М: Рэндольф – 22 + 9 самбар. Гей – 20. Газоль – 20.
Эхний 3 үед тааруу байсан О.Ж.Майо 4-р үед 10 оноо авч Мемфисийг айлын талбайд 3 дахь дараалсан хожлоо авахад тусаллаа. Майогоос өмнө Марк Газоль, Зак Рэндольф, Руди Гэй нар багийнхаа оноонуудыг авч байв.
Визардсийг А. Блатч дахин оноогоор тэргүүлсэн бол улирал дуустал тоглож чадахгүй болсон Жош Ховардийг орлон анх удаа Визардсийн гараанд гарсан А. Торнтон 16 оноотой дабл-дабл хийжээ.
Өнөөдөр хожигдсоноор Визардсийн талбай дээрээ дараалан 3 хожсон цуврал нь дуусав. Энэ тоглолтыг ердөө 11875 үзэгч үзсэн нь энэ улирлын хамгийн муу үзүүлэлт болжээ.
“Хьюстон” – “Орландо” – 92:110 (18:23, 22:37, 34:25, 18:25)
Х: Брукс – 24 + 8 дамжуулалт. Мартин – 19. Батье – 14 + 9 самбар.
О: Ховард – 30 + 16 самбар. Нельсон – 17 + 9 дамжуулалт. Картер – 16.
Дуайт эхний 22 секундэд л 2 хувийн алдаа гаргаж нөөц тоглогчийн суудалд суусан ч сүүлийн 3 үед супер тоглов. Тэрээр эхний үед дахин талбайд гараагүй ч сүүлийн 3 үед нийт 30 оноо, 16 самбараас авалт хийснээс гадна 11-11 гэсэн довтолгооны амжилт үзүүлжээ. Мөн 19 дэх тоглолтондоо дараалан дабл-дабл хийж Шакилын тогтоож байсан Орландогийн дээд амжилттай зэрэгцжээ.
“Торонто” – “Портленд” – 87:101 (24:32, 23:21, 21:25, 19:23)
Т: Туркоглу – 24. Жэк – 18 + 8 дамжуулалт. Барньяни – 15.
П: Рой – 20. Миллер – 18 + 10 дамжуулалт. Фернандес – 17.
Торонтогийн талбайд зочилсон Портлэнд улирлын 34 хожлоо авлаа. Крис Бош 3 дахь дараалсан тоглолтоо өнжсөн бөгөөд Рэпторсоос Туркоглу, Жэк нар тун сайн тоглосон ч бусад нь хангалтгүй байлаа. Портлэндийг Андре Миллер, Брэндон Рой нар тэргүүлэн тоглосон байна.
Портлэнд 2 хоногийн дотор 2 зочлон тоглолт хийж байгаа нь энэ бөгөөд үргэлжлүүлээд Чикаго, Миннесота, Мемфисийн талбайд зочилно.
Торонтогийн хувьд 1 сарын 6-наас хойш 20 тоглолт дараалан +100 оноо авсан цуврал нь зогсчээ.
“Милуоки” – “Нью-Орлеан” – 115:95 (31:28, 30:27, 28:17, 26:23)
М: Богут – 26 + 13 самбар. Салмонс – 18. Стэкхауз – 13.
Н: Торнтон – 25. Соллисон – 22 + 9 дамжуулалт. Уэст – 19 + 9 самбар.
Эндрью Богутийн мундаг тоглолтууд үргэлжилсээр. Тэр өнөөдөр 26 оноо, 13 самбараас авалт хийж баг нь Хорнетсийг 20 онооны илүүгээр хожлоо. Богут 4 дэхээ дараалан дабл-дабл хийж байгаа бөгөөд Бакс 4 дараалан хожив.
Бакс ийн бүсдээ 7-д бичигдэх болсноос гадна 12 сарын 12-ноос хойш анх удаа хожлын 50 хувьд хүрлээ.
Хорнетсийн шинэ тоглогчид болох Торнтон, Коллисон нар сайн тоглоцгоосон ч ветеранууд нь тааруухан байснаар улирлын 28 дахь хожигдлоо хүлээв.
“Чикаго” – “Индиана” – 120:110 (37:18, 21:36, 37:28, 25:28)
Ч: Денг – 31 + 9 самбар. Роуз – 23 + 8 дамжуулалт + 9 самбар. Мюррей – 16.
И: Раш – 21. ГрейнЖер -20. Хед – 15.
Луол Денг энэ улиралд тун сайн тоглож байгаа. Өнөөдөр л гэхэд 31 оноогоор багаа тэргүүлж Буллз талбай дээрээ Пейсерсийг 10 онооны илүүгээр хожлоо. Буллз сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь хожиж байна. Буллз нөгөөдөр Портлэндтэй, энэ сарын сүүлийн өдөр Пейсерстэй тоглоно. Харин 3-р сард тун хэцүү хуваарьтай.
Атланта, Даллас, Ютаг талбай дээрээ хүлээж аваад дараа нь Орландо, Майами, Мемфис, Далласийн талбайд зочилно. Цаана нь бас Кавальерстай хийх тоглолт байгаа. Эдгээр тоглолтуудын амжилтаас шалтгаалж тэдний плей-оффт үлдэх эсэх нь шийдэгдэх биз ээ.
“Сан-Антонио” – “Оклахома Сити” – 95:87 (23:27, 25:15, 20:25, 27:20)
С: Жинобили – 26 + 9 самбар. Данкан – 19 + 15 самбар. Хилл – 16.
О: Дюрант – 21 + 12 самбар. Грин – 19. Уэстбрук – 17.
Спэрс талбай дээрээ Оклахомаг хожиход Ману Жинобили маш сайн тоглолоо. Тэрээр 26 оноо авч багаа тэргүүлснээс гадна НБА-ын онооны лидер Кевин Дюрантийг тоглолтын эгзэгтэй үед “айхтар” блокджээ.
Дюрант өнөөдөр ердөө (түүний хувьд) 21 оноо авснаар 29 тоглолт дараалан 25+ оноо аваад байсан цувралаа 30 болгож чадсангүй. Гэхдээ тэрээр НБА-ын түүхэнд 3 дахь 25+ оноог хамгийн олон тоглолт дараалж авсан тоглогч болсон.
Оклахома 9 дараалж хожсоныхоо дараа өчигдөр Финикст, өнөөдөр Спэрст ийн хожигдлоо.
“Финикс” – “Филадельфи” – 106:95 (33:25, 25:22, 31:27, 17:21)
Фин: Ричардсон – 24. Стаудмайер – 22. Нэш – 20 + 13 дамжуулалт.
Фил: Игудала – 20. Уильямс – 19. Янг – 16.
Стив Нэш өмнөх тоглолтыг өнжсөн, өнөөдрийн тоглолтонд хараахан 100 хувь биш байсан ч дээд түвшний тоглолтоо үзүүллээ. Тэрээр 20 оноо, 13 оновчтой дамжуулалт хийсэн бол Ричардсон, Амаре нар 24, 22 оноо авцгааж, Санс Филлиг талбай дээрээ хожлоо. Санс 4 дэх дараалсан хожлоо авсан байна. Тэд сүүлийн 12 тоглолтынхоо 10-т нь хожиж байгаа нь энэ.
Филадельфигийн хувьд Өрнөд бүсийн багуудтай хийсэн сүүлийн 5 тоглолтондоо хожоод байсан ч энэ удаа Сансыг барсангүй.
“Юта” – “Шарлотт” – 102:93 (28:31, 14:22, 31:16, 29:24)
Ю: Бузер – 33 + 16 самбар. Уильямс – 20 + 12 дамжуулалт. Корвер – 18.
Ш: Уоллес – 27. Томас – 20. Жэксон – 16.
Юта эхний хагаст тааруу тоглосон ч 2-р хагаст, ялангуяа 3-р үед тоглолтыг эргүүлжээ. 11 онооны дутуу хожигдож явсан тэд 3-р үед Бобкэтсээс 15оноо илүү авч, энэ давамгайллаа 4-р үед улам ахиулж улирлын 37 дахь хожлоо авлаа.
Харин Бобкэтс 27-29 болж плей-оффийн байрнаас хасагдав. Тэд 4 тоглолт бүхий аяллаа 0-3 амжилттайгаар үргэлжлүүлж байна.
“Клипперс” – “Детройт” – 97:91 (22:25, 19:24, 26:22, 30:20)
К: Каман – 21+15 самбар. Гуден – 20+13 самбар. Р. Батлер – 16.
Д: Хэмилтон – 21. Принс – 17+10 самбар.
Рип Хэмилтон торгуулийн 51 шидэлтээ дараалан оновчтой болгоод байсан ч өнөөдөр Клипперсийн эсрэг 8 шидэж, 6-г нь алджээ. Ингээд баг нь 6 онооны зөрүүгээр хожигдов. Клипперс ийн Детройтийг энэ улиралд 2 дахиа хожлоо. Сүүлийн 18 улиралд ердөө 2 дахь удаагаа л Клипперс Детройтийг улиралд таарсан бүх тоглолтондоо хожиж байна.
Торгуулийн дараалсан оновчтой шидэлтийн дээд амжилтыг Миннесотад тоглож байсан Майкл Уилльмс эзэмшдэг бөгөөд торгуулиас алдалгүй 97 шидэж байжээ.
“Даллас” – “Лейкерс” – 101:96 (20:23, 29:27, 25:22, 27:24)
Д: Новицки – 29 + 9 самбар. Терри – 24. Кидд – 14 + 11 дамжуулалт.
Л: Брайант – 16. Одом – 15. Артест – 13.
Дирк Новицки 31, Жейсон Терри 30 оноо авч, гэмтэл бэртэлд нэлээн нэрвэгдээд байгаа Даллас талбай дээрээ НБА-ын аваргуудыг хожсоноор хожлын цувралаа 5 болголоо.
Мавериксийн шинэ цэрэг Кэрон Батлер өнөөдөр тоглоогүй ч Новицки, Терри нар маш сайн шидэцгээв. Тэд багийнхаа сүүлийн 23 онооны 22-ыг авчээ. Коби 20 оноо бөгөөд шийдвэрлэх үед хэд хэдэн чухал шидэлтээ алдсан гэнэ. Гэхдээ тэрээр НБА-ын бүх үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд 25298 оноотой болж, Режжи Миллерийг ардаа орхин 13-т бичигдэж эхэлсэн байна.
Даллас Лейкерс багууд энэ улиралд ийн 4 тоглохдоо 2, 2 хожицгоов.
loading...







durant gehde sain bna tuund ireedui mash ih bna
loading...
Manugiin mor myltaplaa
loading...
http://mglbase.bblog.mn/ orj uzeerei bnga shine clip hiij bh bh tuhain odorto garsan shine clip.
loading...
Manu sain toglowol SPurs hojdog …
Uragshaa SPURS …
loading...
Medeende “Kobe irle, Lakers bishdle!” gdg ner ogohgu yasin.. lol
loading...
hohoho durant ch aluuljde kobe amiadha bolvol ichku hojindo lal!
loading...