Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Манай Жудочод Прагад болох ”Дэлхийн цом”-д бэлдэж байна

GD Star Rating
loading...

Европын орнуудад явагдаж байгаа “Дэлхийн цом”-ын цуврал болон Олон улсын жүдо бөхийн холбооны А зэрэглэлийн гранпри тэмцээнд оролцохоор 2-р сарын эхээр эх орноосоо мордсон Монголын жүдочид энэ сарын 27-28-нд Чехийн Прагат болох “дэлхийн цом”-д эрэгтэйчүүд зодоглох бол эмэгтэйчүүд Польшийн Варшавт мөн Дэлхийн цомд өрсөлдөнө.

Мөн шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр /-100/, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар /73 кг/, ОУХМ Д.Нямхүү /90 кг/, долоо хоногийн өмнө болсон жүдо бөхийн гранпри тэмцээний аварга болсон С.Ням-Очир /73 кг/, “World Masters-2010″ тэмцээний анхны аварга С.Мияарагчаа /66 кг/, Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг /60 кг/, Ази тивийн аварга Г.Болдбаатар /60 кг/, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Тэмүүлэн /-100 кг/, О.Ууганбаатар /81 кг/ нар багтаж байгаа бол Варшавт болох эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д шигшээ багийн тамирчин П.Лхамдэгд, М.Уранцэцэг нар өрсөлдөх юм.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн аварга Х.Цагаанбаатар жин өгсч, 73 кг-д барилдахаар болсон байна. Х.Цагаанбаатарын хувьд 2 сарын 06-07-нд Европт болсон Их дуулга тэмцээнд, /2 сарын 13-14/ Дэлхийн цомд, 2 сарын 20-21 ОУ-ын Гранпри тэмцээнүүдийн хувьд долоо хоногийн зайтай болсон тус гурван тэмцээнд оролцохдоо хоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Австрийн Вена хотноо болсон “Дэлхийн цом”-д жин өгсч, 73 кг-д барилдан, тавдугаар байрт шалгарсан билээ.

Түүний хувьд 66 кг-д барилдахын тулд зургаан кг жин хасч байгаа тул тамирчны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд дөрвөн тэмцээний хоёрт нь 66, хоёрт нь 73 кг-д барилдуулахаар дасгалжуулагч нь шийдсэн байна. Тиймээс долоо хоногийн өмнө болсон Олон улсын гранпри тэмцээний 66 кг-д өрсөлдөж, алтан медаль хүртсэн Х.Цагаанбаатар гавьяат ирэх амралтын өдрүүдэд болох “Дэлхийн цом”-д жин өгсч, 73 кг-д барилдахаар болжээ. Манай бусад тамирчдын хувьд өмнөх барилдаж байсан жиндээ зодоглох бөгөөд ОУХМ Д.Нямхүү аль жинд өрсөлдөх нь одоогоор тодорхойгүй байна.

Манай жүдочид буурал Европын дэвжээнээс оролцсон гурван тэмцээнээсээ гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, нийт долоон медаль хүртээд байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. aa says:

    http://mglbase.blog.banjig.net/ orood shine shine clip uzeerei all

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: