Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Тэшүүр » Тэшүүрийн өсвөрийн УАШТ эхэллээ

GD Star Rating
loading...

Энэ 7 хоногт МТХ-ны 50 жилийн ой тохиож байгаа юм. Энэ тэмдэглэлт ойн хүрээнд МТХ-ноос олон тэмцээн уралдаан зохион байгуулж байна. 2010 оны өсвөр үе залуучуудын УАШТ өнөөдөр төв цэнгэлдэхэд эхэллээ. Тэмцээнд хөдөө орон нутгийн болон нийслэл хотоос 13 байгууллагын 112 тамирчид оролцож хурд хүчээ сорьж байна. Мөн тэмцээнд оролцогчид нийт 5 насны ангилалд ОУ-ын дүрмийн дагуу өрсөлдөхөөс гадна Булган аймгаас 4 баг, Хөвсгөл аймгаас 3 баг тамирчид оролцож байгаа юм. Түүнчлэн энэ тэмцээнтэй нэгэн зэрэг Орос Монголын баг тамирчид оролцсон уламжлалт нөхөрлөл 5 дахь тэмцээнийг зохион байгуулж байна.

5 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус тэмцээнд ОХУ-ын Чити, Иркутск мужаас тамирчид ирж оролцож байна. 3 өдөр үргэлжлэн явагдах тус тэмцээнд хөдөө орон нутгаас баг тамирчид багш нарын хамтаар ирж идэвхитэй оролцож байгаа юм байна.

МТХ-ноос 50 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан, өвлийн арга хэмжээ үүгээр өндөрлөж байгаа юм байна. Тус холбоо энэ сарын 28-нд ахмад тамирчид, ахмадуудаа хүлээн авч шагнал гардуулахын зэрэгцээ ажлаа дүгнэхээр төлөвлөжээ.

GD Star Rating
loading...
Тэшүүрийн өсвөрийн УАШТ эхэллээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: