Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » 12 тоглолтын 4 нь нэмэлт цагтай

GD Star Rating
loading...

“Торонто” – “Кливленд” – 118:126 НЦ (30:33, 30:27, 22:26, 29:25, 7:15)

Т: Жэк – 24. Барньяни – 24. Туркоглу – 18.

К: Жеймс – 36 + 9 дамжуулалт. Уильямс – 22. Жэмисон – 22 + 11 самбар.

Кавальерс өчигдөр Бостоны талбайд 20 онооны илүү хожил авсан бол өнөөдөр Торонтогийн талбайд нэмэлт цагт хожлоо. Нэмэлт цагийн эхэнд Мо Уилльямс 2 дараалан 3 онооны шидэлт оновчтой болгосон нь Кавальерсийн хожлын түлхүүр байв.

Талбай дээрээ тоглосон Рэпторс үндсэн цагт хожих боломж байлаа. Жакийн довтолгоог Хедо гүйцээн Рэпторс 2 оноо илүү болох үед 50 секунд үлдээд байв. Зөрөөд ЛеБроныг хамгаалж чадсангүй, ЛеБрон оролтоо амжилттай болгож тоог тэнцүүлсэн. Жак дээр алдаа гаргаж, Жак торгуулийн 2 шидэлтээ оновчтой болгож Рэпторс дахин 2 онооны илүү болсон ч ЛеБрон дахиад л оролт хийж тэнцүүлсэн. 13 секунд дутуу байв. Хедо 3-аас шидсэн ч оновчтой болоогүй. Цаг сунгасан болно.

Торонто 11 сарын 29, 12 сарын 1-нд  2 дараалан хожигдож байснаас хойш анх удаа талбай дээрээ дараалан хожигдов.

Кавальерсийн шинэ тоглогч Э. Жеймисон наймаанаас хойш анх удаа 20-оос дээш оноо авчээ. Кавальерсээс Шакил гэмтлийн улмаас тоглоогүй бол Рэпторсоос Бош тоглосонгүй. Бош ийн сүүлийн 4 тоглолтыг өнжив.

“Вашингтон” – “Нью-Йорк” – 116:118 НЦ (30:24, 29:28, 26:29, 27:31, 4:6)

В: Блатч – 26 + 18 самбар. Фой – 22 + 10 дамжуулалт. МагГи – 18 + 10 самбар.

Н: Харрингтон – 37. Дэвид Ли – 25 + 16 самбар. МакГрэйди – 23.

Нэмэлт цаг дуусахад 1.6 секунд дутуу байхад Дэвид Ли лэй-апаа оновчтой болгосноор Никс 8 дараалж хожигдсоны эцэст Визардсаас хожил авлаа. Энэ сард Никс ердөө 2 дахь хожлоо авч байгаа нь энэ. 2 хожлоо 2-ууланг нь Визардсын эсрэг тоглолтных гэнэ.

Үндсэн цаг дуусах үед Уилсон Чандлер оролт хийхэд Ж. МагКи блокдсоноор цаг сунгасан. Харин нэмэлт цагт тэрээр Лигийн довтолгооныг хамгаалж чадсангүй.

Никс энэ улиралд нэмэлт цагт 2 хожиж, 5 хожигдсон үзүүлэлттэй болж байгаа бол Визардс цаг сунгасан 4 тоглолтондоо 4-үүлэнд нь хожигдоод байна.

Никсийн МакГрэйди 23 оноо авсан ч 3-р үеийн сүүлээс хойш талбайд гараагүй. Дасгалжуулагч түүнийг талбайд гарах эсэхийг асуухад МакГрэйди татгалзсан гэнэ. Түүний өвдөг зовиуртай байснаас ийм шийдвэр гаргажээ.

Визардс Шон Ливингстонтой 10 хоногийн гэрээ байгуулсан байна.

“Оклахома Сити” – “Миннесота” – 109:92 (30:19, 25:22, 29:24, 25:27)

О: Дюрант – 25 + 9 самбар. Уэстбрук – 18 + 15 дамжуулалт. Ибака – 14.

М: Лов – 19 + 8 самбар. Жефферсон – 12. Гомес – 10. Флин -10.

2 дахь жилдээ тоглож байгаа Р. Уэстбрук дээд түвшинд тоглож байна. Өнөөдөр л гэхэд тэрээр 18 оноо, мөн  15 оновчтой дамжуулалт хийж багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэв. “Тэр MVP шиг л тоглож байна. Олон хүн намайг ярьж байгаа ч манай багийн шилдэг тоглогч бол Уэстбрук гэж би боддог” хэмээн Дюрант багийнхаа андын талаар хэлж.

Уэстбрук UCLA-ийн багт тоглож байхдаа гарааны холбогч байгаагүй, энэ үүргийг одоогийн Хорнетсийн шинэ тоглогч Д. Коллисон гүйцэтгэдэг байж. Өнгөрсөн жил Оклахомад Ирл Уотсон гарааны холбогч байсан ч яваандаа Уэстбрук түүнийг “шахаж” чадсан юм.

“Мемфис” – “Шарлотт” – 89:93 (27:26, 20:22, 19:21, 23:24)

М: Рэндольф – 24 + 10 самбар. Гей – 20. О. Жей. Майо – 14. Конли – 13.

Ш: Жэксон – 32 + 11 самбар. Диао – 18. Томас – 13.

3 дараалан хожигдоод байсан Бобкэтс өнөөдөр Мемфисийг хожлоо. С. Жексон 32 оноо авч багаа тэргүүлснээс гадна улирлын өөрийн дээд амжилт болох 11 самбараас авалт хийжээ.

Мемфис талбай дээрээ дараалан 6 хожигдлоо. Мөн улирал эхэлснээс хойш анх удаа талбай дээрээ 50 хувиас бага хожилтой багт хожигдож байгаа нь энэ.

“Чикаго” – “Портленд” – 115:111 НЦ (31:22, 21:29, 28:28, 23:24, 12:8)

Ч: Роуз – 33. Денг – 23. Хайнрич – 17. Уоррик – 15.

П: ОлдриЖ – 32. Рой – 23. Бэйлисс – 15.

Дерик Роуз нийт 33, үүнийхээ 12-ийг нь 4-р үед авсан бөгөөд үндсэн цагийн сүүлийн мөчид лэй-ап хийж, бөмбөг нь бараг л ороод гарсан. Ингээд цаг сунган тоглож, талбай дэээрээ тоглосон Буллз хожлоо. Нэмэлт цагт Луол Денг 7 оноо авчээ.

Буллз Бүх оддын тоглолтоос хойш хийсэн 7 тоглолтынхоо 6-д нь хожлоо. Портлэндийг Олдриж 32 оноогоор тэргүүлсэн бол Рой 23 оноо авчээ. Олдрижийг уг нь 2006 оны драфтын 2-оор Буллз авч байсан ч тухайн жилийн 4 номер Тайрус Томасаар сольж байв. Тайрусийг Буллз саяхан Шарлотт руу үдсэн.

“Хьюстон” – “Сан-Антонио” – 109:104 (31:14, 28:27, 26:28, 24:35)

Х: Мартин – 33. Брукс – 31. Скола – 30 + 13 самбар.

С: Хилл – 26. Данкан – 17 + 8 самбар. Жефферсон – 15.

Кевин Мартин Рокитст ирснээсээ хойш хамгийн сайн тоглолтоо хийж, 33 оноо авч Рокитс дэх анхны хожлоо авлаа. Рокитсийн гараанд гарсан 5 тоглогчийн 3 нь 30+ оноо авсан бол Спэрсийн гарааны 5 тоглогчийн 3 нь ганц ч оноо аваагүй сонирхолтой зүйл болжээ. Рокитсийн түүхэнд нэг тоглолтонд 3 тоглогч зэрэг 30+ оноо авч байсан тохиолдол байгаагүй гэнэ.

“Финикс” – “Клипперс” – 125:112 (36:28, 27:31, 33:27, 29:26)

Ф: Лопес – 30 + 12 самбар. Стаудмайер – 20. Хилл – 18.

К: Гордон – 25. Оутлоу – 18. Смит – 16.

Робин Лопес өөрийн дээд амжилт болох 30 оноог авч, маш сайн тоглосноор Санс талбай дээрээ Клипперсийг хожлоо. Лопес 16 довтолж, 13-ийг нь оновчтой болгожээ. Санс ийн дараалсан 5 дахь хожлоо авав.  Мөн тэд сүүлийн 14 тоглолтынхоо 12-т нь хожоод байна. Пасифик дивизионы өрсөлдөгчдөө талбай дээрээ 14 дараалан хожсон үзүүлэлт ч бас байна.

Клипперсийн хожлын цуврал 3 дээр зогсов. Крис Каман 3-р үед талбайгаас хөөгджээ.

“Денвер” – “Детройт” – 107:102 (22:29, 31:20, 24:26, 30:27)

Ден: Биллупс – 25. Энтони – 24. Жи. Ар. Смит – 15.

Дет: Хэмилтон – 20. Стаки – 19. Максилл – 16 + 8 самбар.

Денвер Детройтод 7 дараалан хожигдоод байв. Харин энэ удаа талбай дээрээ 107:102-оор хожиж уг таагүй цувралаа зогсоолоо. Биллапс 25, Кармело 24 оноогоор багаа тэргүүлжээ. Детройт 2006 оны 3 сарын 1-нээс хойш Наггетст анх удаа хожигдсон нь энэ.

Өмнөх тоглолтыг өнжсөн Жорж Карл энэ удаа багаа удирджээ.

“Лейкерс” – “Филадельфи” – 99:90 (24:25, 26:26, 24:18, 25:21)
Л: Газоль – 23+11 самбар. Бинам – 20+13 самбар. Брайант – 19.
Ф: Далемберт – 24+11 самбар. Уильямс – 16. Игуодала – 13+10 дамжуулалт. Янг – 13.

Лейкерс 76-г талбайдаа хожив. Газоль, Байнум нар 20 оноотой дабл-дабл хийцгээжээ. Байнум тоглолт болохоос өмнө 25 000 доллараар торгуулсан. Учир нь тэрээр Далластай тоглосон тоглолтын дараа шүүгчдийг шүүмжилсэн байна.

Коби 2 сарын 5-наас хойш анх удаа талбай дээрээ тоглож, 19 оноо, 8 оновчтой дамжуулалт хийжээ.

76-чууд 5 дараалж хожсоныхоо дараа сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожигдов.

“Нью-Орлеан” – “Орландо” – 100:93 (26:21, 20:35, 26:24, 28:13)
Н-О: Уэст – 40+10 самбар. Торнтон – 18. Коллисон – 16.
О: Ховард – 26+10 самбар. Нельсон – 19+11 самбар. Редик – 11.

3-р үед Мэжик 18 онооны давуутай хожиж байлаа. Гэвч Дэвид Уэстийн сайн тоглолтын ачаар Хорнетс амттай хожил авав. Аарон Грэй 3-р үеийн дундаас эхлэн Дуайтийг хамгаалж эхэлсэн бөгөөд энэ нь үр дүнгээ тун сайн өгөв. Грэй жин ихтэй бөгөөд Ховардийг самбарт ойртуулахгүй шахаж байлаа.

Мэжик 4-р үед ердөө 4 удаа л оновчтой довтолжээ. Мөн тоглолтын турш нийт 18 удаа бөмбөгөө алдаж таслуулсан байна.

2 сарын 8-нд болсон энэ 2 багийн тоглолтонд Винс Картер 48 оноо авч байсан бөгөөд Мэжик 17 оноогоор хожигдож байгаад хожсон. Харин энэ удаа Картер ердөө 8 оноо авчээ.

“Сакраменто” – “Юта” – 103:99 (25:20, 24:30, 26:25, 28:24)
С: Удрих – 25. Эванс – 24. Хэйвс – 15+12 самбар. Лэндри – 15.
Ю: Бузер – 26. Кириленко – 16+6 самбар. Мэтьюз – 12.

Ж. Томпсон талбайд 2 долоо хоног орчим гарах боломжгүй болсон тул Кингзийн дасгалжуулагч Пол Вэстпалд Спенсер Хэйвсийг тоглуулахаас өөр арга байгаагүй байх. Хэйвс саяхан дасгалжуулагчаа шүүмжилж, тоглогч дасгалжуулагч 2-ийн харьцаа хүйтрээд байв. Гэхдээ өнөөдрийн тоглолтоор энэ байдал дуусгавар болох биз.

Удрих, Эванс нар нийлээд 49, Хэйвс 15 оноо, 12 самбараас авалт хийж Кингз 5 дараалан хожигдсоны эцэст Ютаг хожлоо. Юта уг тоглолтын өмнөх 21 тоглолтынхоо 18-т нь хожоод байв. Харин энэ удаа тааруухан тоглолоо. Тоглолтын турш Юта 41 хувьтай довтолсноос гадна сүүлийн 2 минутанд ердөө 2-хон оноо авчээ.

“Атланта” – “Даллас” – 103:111 НЦ (19:29, 31:21, 26:15, 23:34, 4:12)

А: Жонсон – 27 + 10 дамжуулалт. Смит – 18 + 11 самбар. Кроуфорд – 18.

Д: Новицки – 37 + 9 самбар. Кидд – 19 + 17 дамжуулалт + 16 самбар. Терри – 17.

Даллас 4-р үед 15 оноогоор хожигдож байсан ч нөхөж, тоог барьж улмаар нэмэлт цагт Атлантаг талбайд нь хожлоо. Дирк Новицки маш сайн тоглож, довтолгоон бүрээ шахуу оновчтой болгож байсан ч энэ тоглолтын од нь Жейсон Кидд байлаа. 36 настай тэрээр маш өндөр үзүүлэлттэйгээр трипл-дабл хийсэн бөгөөд энэ нь түүний кареерийнх нь 104 дэх нь юм. Түүний өмнө Оскар Робертсон, Мэжик Жонсон нар трипл-дабл хийсэн тоогоор бичигддэг.

Мөн тэрээр 4-р үед өөрөө 11 оноо авч, түүний оновчтой дамжуулалтаар багийнхан нь 16 оноо авчээ. Даллас 4-р үед 34 оноо авсан бөгөөд үүний 27-г нь Киддийн оролцоотой авсан байна. Даллас ийн дараалсан 6 хожил авав. Даллас айлын талбайд 19 дэхээ хожиж байгаа нь Өрнөд бүсийн багуудаа тэргүүлэх үзүүлэлт. Өнгөрсөн улиралд тэд нийт 18 удаа зочлон тоглолтноос хожил авч байж.

Хоуксаас Жош Смит 18 оноо, 11 самбараас гадна 8 оновчтой дамжуулалт, 7 бөмбөг таслалт хийсэн ч энэ нь хангалтгүй байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. C.Paul bxgui ch sain bna uragshaa 2 rookie maani sain bna

    GD Star Rating
    loading...
  2. T.I says:

    Kidd-g uneheer bisherehes oor argagui yumaa … Gaihaltai oor yu ch gehev … Ghde ch odoo zaluu uedee zaigaa tavij ogoh bolsoniig Russell Westbrook tergutei toglogchid sanuulj ehelj bnadaa… Steve Nash J.Kidd 2ch hogshrohgui bnashu kk

    GD Star Rating
    loading...
  3. casket says:

    Zai tawij ugnu gj yu gsn ug we boloogueee…

    Westbrook collisonii zamen bsan geheer sonin l yum whahaha

    GD Star Rating
    loading...
  4. Magic says:

    KIdd sain bna 36 nas hurchiheed iim sain form uzuulne gedeg
    Er ni buh oddin togloltoos hoish ih sain bna
    Gorill Lebron bitgii season mvp avaasai

    GD Star Rating
    loading...
  5. BZzS says:

    Kidd sn toglosoon, thde Josh smith bas alah shahsishd. PF ghd 8ast 7stl
    Den hojool bn, thde Martin hurdan iresei 1l ewgu bn

    GD Star Rating
    loading...
  6. Shooter says:

    thhhhhhhhh lebroN bitiii MvP avasai bolinshde hamr tsarailchad kkk anthony yunmu durant avsai!

    GD Star Rating
    loading...
  7. T3M-R8K says:

    zul mohhiin omno badamlan asdag shuu de.

    GD Star Rating
    loading...
  8. M.B says:

    George Karl Maani zuer boloosoi doo Hoorhiii gej.

    GD Star Rating
    loading...
  9. mandakh says:

    durant goyo shy

    GD Star Rating
    loading...
  10. KG says:

    j.kidd bl aguu toglogchoo margahiin argagu.. ghdee bs hamtran toglojoogo garuud assist sain awaadah shg bnaa… manai hvn ch bs SUPER l dee!!! season MVP maybe KOBE

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: